Ёстой гоё

Би Буддийн сургаалийг унших тусам үнэхээр амтархан орж байгаагаа мэдэрч байна. Хамгийн гол нь Буддийн сургаалийг уншсанаар миний амьдрал ямар их хөнгөрч байгааг их ойлгож байх шив дээ. Буддийн сургаалийг унших энэ тэр гэхээр хүмүүс намайг өдөр болгон гандан орж хүрд эргүүлэн .... хийморийн сан тавиулж байгаа мэтээр төсөөлөөд байх юм. Үгүй тийм биш ээ нөхдөө ... Хэрэв та Буддийн сургааль гэхээр хотын төвд сүндэрлэн байдаг гандан хийд мэтээр төсөөлж байгаа бол ёстой “хм” гэмээр байна. Би үнэндээ хүн болж төрсөнөөр хүний урманд гандан орж хийморийн сан тавиулья гэж бодож байсангүй ... Угаасаа эндээс шал өмнөө ойлголт юм л даа ... Блогдоо энэ тухай цаашид жаахан ч болов бичиж байдаг юм уу гэж бодож байгаа шүү. Нээрээ манай найзууд намайг сүүлд Буддийн сургааль энэ тэр гээд яриад эхлэсэн чинь гэлэнмаа болчихвоо гээд санаа тавиад байгаа хэхэ .... Тэрэнд сэтгэлээ чилээлтгүй ээ гэж .... хэхэхэ

3 comments:

Tsoomii said...

Найз нь л лав чамайг зөв юм хийж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь буддын сургаалийг уншина гэдэг чинь улаан буддист болсон гэсэн үг биш шүү дээ. Анх жилийн өмнө би ”Зовлонг жаргалд урвуулахуй” гэдэг буддын ном уншиж дуусгасан, хэрэв нилээн сайн гүнд нь хүртэл ойлгодог болчих юм бол хүн өөрт байгаа олон муу үйлдлээсээ бодлоосоо салах боломжтой болох юм шиг санагдсан. Тэр номноос би тэсвэр хатуужил болон энэрэх нигүүслийн тухай бага сага юм сурсан. Харин одоо ”Амирлахуйн оронд” гэдэг ном уншиж байна даа. Уншина ч гэж дээ, дунд ороод орхисон байснаа дахиад харах санаатай.

Eduardo Waghorn said...

Hello there!

Sailing in the blogosphere I found your interesting blog.
Mongol Uls...the magic and remote country...the land of the Great Genghis Khan's Empire:)
My dream is going there (Ulaan bataar...!) and know your wonderfull vaste territory...Get the peace inside me...

If you could say me some greeting in mongolese, I could feel very good, thank you...What about your own special scripture???

I was thinking...some years ago I met a girl called Oogii, from your country, but living in Australia...arent you the same, are you?:))

If you want, visit my blogs, you can use my translation on movilwagg, the principal one.
Warm greetings from Chile, Southamerica!!
Keep blogging...

Оогий said...

Wow ... it is cool for me. Yeee my country is wonderful. especially you can feel its wonders and miracle by travelling throughout Khuvsgul lake (it is only paradize only gods live there xexe), Arkhangai and Uvurkhangai aimags and western aimags where i was born.
Nice to know you Dear Sir