“Биднүүсийн” толин дахь тусгал

Монголчууд хагасаас илүү зуун өнгөрчихөөд байхад одоо хүртэл иргэншиж чадаагүй хэвээр л байх. Үүнийг ганц би биш “биднүүс” мэдэж байгаа /цаашид Монголчууд гэдгийг биднүүс гэе/. Биднүүсийн иргэншээгүй иргэншлийг одоо хүргье гэжэээ .....
1. ХОГТОЙ БАЙХ НЬ МУУ ХЭРЭГ. Биднүүс хог бол бактери тээж өвчин үүсгэдэг гэдгийг аааааягүй сайн мэднэ. Мөн бас үзэл сурталгүй, эмх замбараагүй оригчихоод ганган хүүхний “имиж” бүрдүүлэлтэнд сөрөг нөлөөтэй гэдгийг ч мэднэ. Ингээд биднүүс хог муухай гэдгийг мэддэг болохоор л дийлэнх хэсгээ гэр хорооллоос бүрдүүлсэн /гэхдээ орон сууцныхан бас ордог гэж байгаа/ Улаанбаатар хогон хот болчихоод байгаа ажээ. Хэн бүхний мэдэхээр нь муу нэртэй, луу данстай, суурьшмал соёл иргэншилд огтхон ч нийцэхгүй хэмээн адлагдаад байгаа гэр хорооллынхон дээр жишээ авья. Хог муу гэдгийг мэддэг гэр хорооллынхон хашаа хороогоо жигтэйхэн цэмцийтэл цэвэрлэчихээд хогоо хаяхдаа тулахаар хашаанаас яг гаргаад өөрийнхөө яг хамрын нүхнээс холуурхан аваачиад хаячихдаг. Хашаа цэвэрхэн всё, харин хашааны гадаа бохир. Иймээс хотын мээр “баагий” хашаа болгоны гадаа хогийн сав байрлуулвал цохилтой, алин эсвэл цэвэрлэгч тавиагүйд л буруутай мэт. Зарим шар толгойтнууд үүнийг биднүүсийн аминчихан, залхуу зантай холбоод байна лээ. Тэгж ч ярихгүй шүү гэж би “биднүүсийн” нэг хэсэг болохоор өмөөрч “энэ бол зүгээр л цэвэрч хүний л зан шүү дээ, бөгсөө тойруулан цэвэрлэхийн буруу нь юу байгаан” хэмээжээ .........
2. ГАНЦХАН ЭРЧҮҮДЭД ЗАЯАСАН ДАВУУ ТАЛ. Нэг нөхөр хашаа буландаж байгаад “морь харж” байноо. “Үгүй ээ та олон нийтийн биднүүстэй газар ил биеээ засаад гэрээ засаж болж байгаа юм уу” гэж үржлийн эмзэг эрхтэнд нь юу юугүй тулаад байгаа хашааны өргөс орчихвий гэж, хэрэв өргөс орчихвол монголын үрс маш олон болох боломж алдагдана хэмээн далдхан сүүн сэтгэл агуулан санаа тавьтал харин урдаас нөгөө нөхөр “эр хүн болж төрөөгүйдээ өөртөө гомд” гэдэг байгаа. Гэтэл гэнэт би “бохир гадагшлуулах болон үржлийн эрхтэн”дээ өргөс оруулж үзэхийн жаргалыг мэдрүүлэх хувь дутаасан бурханд л гомдох хэрэгтэйг ойлголоо хэхэ. За өвөл, хавар, намрын хүйтэн сэрүүний улиралд ч яахав өнөөх үржлийн эрхтнээс гарсан нянгууд хүйтэнд дарлуулаад чимээ сураг байдаггүй юм. Харин эр хүний давуу талаар бүтсэн үнэртэн ч ёстой зуны бөгчим халууны салхинд хөөгдөж ирээд хачин аймаар үнэртэнэ дээ. Хотын мээр болимоор юм ..... энэ үнэрийг бодолцоод эр хүний давуу талд ядахнээ түмпэн зүүж өгөөсэй билээ. Тэр түмпэн нь үзэл суртал талаасаа ямар ч байж болийншдээ. Шигтгээтэй, өөрийнхөн танилцуулах зурагтай, за за .... түмпэн зүүлээ гэхэд дизайнер мэдэх асуудал
3. AIR CONDITIONER ЦЭВЭРЛЭХ СОЁЛ. Эйр кондишин битүү бол агаар солилцохгүй ээ гэж. ..... Цагаан захтай цамцыг нямбайлан өмссөн, “уучлаарай хатагтай” гэсэн үгээр иж бүрэн зэвсэглэсэн соёлтой залуу оройн хоолонд урьдагийн байна. Тэгээд хоолны ширээний ард сууж байснаа гэнэт жаахан хажуудсхийж байгаад эйр кондишинерээ, цэвэрхэн ургуулсан чигчий хурууны урт хумсаар нэг бүлж аваад, хумсан дээр наалдаж гарч ирсэн нандин эрдэнэг яг л шагайн харваа хийхнүү гэтэл онилж байгаад нясалдаг юм байна. Няслагдсан нандин эрдэнэ ниссээр байгаа тун чигч мэргэн онож байна даа гэтэл үйлчлэгчийн хормигчонд сэмээрхэн очоод наалдчихав .... цааш нь яриад яах юм вэээ. ..... зарим хүмүүс гудамжинд алхаж яваад нэг хуруугаараа хамрынхаа нэг тал дээр дарж байгаад тэнгэр дуугарах мэт их дуу чимээ гарган цементэн шалан дээр нэг accessory нэмчихээд явчихдагийн. Эйр кондишнер цэвэрлэх энэ арга, хоолны ширээний арыхныг бодвол бас ч соёлтой гэж байгаамааа ......
4. ӨГҮҮЛЭХ ЭРХТЭНГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА. Хавар, зун, намар, өвөлгүй жилийн дөрвөн улирал өлсөглөн зарлаад алин эсвэл яг л хип хопчин шиг цагаан хоолойгоор үглээд байгаа үзэгдлийг би “биднүүсийн” бохь зажлах соёлтой холбон ойлголоо. Гаа удаан арилдаг бохийг биднүүүс тасралтгүй 24, бүр сайныг нь 72 цаг зажилчихаар өгүүлэх эрхтэний хөгжилд сайн төдийгүй хоол боловсруулах эрхтэний үүрэгт ажлыг таван жилийн гавшгайчаар давуулан биелүүлдэг гэнэм. Харин инфляц өсөөд байнга хэвдэг бохь нь олдохоо байчихаар бохь нэхэж өлсөглөн зарлаад /тэгээд ч зажилсаар байгаад ходоод ходоодныхоо ханатайгаа шингэчихсэн юм чинь/, сайтар хөгжсөн өгүүлэх эрхтэн ухаан мэддэггүй хип хопдоод эхлэдэг бололтой догоо. Нээрээ бохь удаан зажилдаг хүмүүс үглээ, хэрүүлч байдаг гэсийн. Хараа л байгаарай тэр кондуктор нарыг ....
5. НЭЭРЭЭ УУЧЛААРАЙ ЮУ. Уучлаарай гэдэг үгийг биднүүс аягүй сайн хэрэглэж мэддэггийн ш дээ. “Гомдоосон бол уучлаарай”, “төвөг удсанд уучлаарай”, гэх мэтчилэнгээр санаандаггүйгээс үүдсэн логик дээр хэрэглэгддэг үг биднүүсийн хэнэггүйтсэн ч уучлаарай, зориудаар уучлаарай, санаатайгаар уучлаарай гэх мэтчилэнгээр “ажилладаг”. Найз маань 5н цагт уулзая гэлээ. 5 цагт болсон газраа очлоо. 30 минут хүлээлээ. Байдаггүй ээ. Гэтэл утас дуугараад “Найз нь уг нь төлөвлөгөөний дагуу ажилладаг л даа. Даанч эрэлт хэрэгцээ ихтэй, эд моодонд байгаагийн хувьд гэнэт нэг хүнтэй уулзахаар болоод гэтэл гэнэт чамтай уулзах байснаа санаад ... тэгээд гэнэт санаа зовнидог байна ш дээ. Моодноос гардаггүйн гай байхгүй юу. Мартчихаж уучлаарай” гэжийнаа. Уучлаарай гэдэг үг байгаа л биз дээ хамгийн гол нь.
Санаанд бууж байгаа нийгэмшээгүй биднуусын зан иймэрхүү л байх шив дээ. Өөрийг ахин санавал хэлнээ.

1 comment:

Anonymous said...

heneggui, sanaatai, sanaagui uuchlaarai - dotor yum bodogduulj bn shuu. he he he.., bi ch zarimdaa tiimerhuu buduuleg zan gargadag bh. Baih ch gej dee tegdeg l dee. estoi uuchlaarai