Эээ бурхан минь юу болох гээд дуншаад байна энэ чинь


Ээээ, иийййй энэ чинь юу болох гээд байна. Өдөр харанхуй өрөөндөө уймарч муймарч дуниартаж этэр сууж байгаад ВВС-ийн мэдээ харсан чинь гэнэт оршин сууж байгаа орны маань баруун хойд хэсэг буюу Сөүлээс баруун урагшаа Өмнөд, Хойд хоёрын хилийн бүс нутагт байрлах жижиг аралд хэд хэдэн удаагийн хүчтэй пуужинг Хойд Солонгосын зөрүүд илжигнүүд харавсан тухай мэдээ гарч байх юм.

Жаахан айлаа. Гэхдээ эрсдэлийн менежмент гэх сүртэй нэртэй хичээл заадаг багш маань Хойд Өмнөд хоёрын дунд хэзээ ч дайн болохгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж хэлдэг болохоор нээх сүр юм ч бодсонгүй телевиз асаатал Солонгосын телевизүүдээр газар дээрээс нь дамжуулж байна гээд утаа униар савссан айхтар айхтар дүрс бичлэг гараад хүмүүс сандралдаад уйлж унжаад гүйлдээд байх юм.

Шууд бодож байна ш дээ. “Заа 12 сард эх орондоо буцах гэж байсан юмсан. Дайн эхлэхээс өмнө шалгалтаа өгөөд ядаж энэ семестерээ дуусгаад нэг мөсөн явчих явсан даа хичээлээ дайнаас болоод замын дунд хаях ч балаймаа гэж бариад.” Эвгүй цагт бодох юмаа мөн олж байгаа юм шүү энэ эргүү толгой.

Заа нөхцөл байдал яаж эргэхийг харж л байяа. Маргааш хичээл орно багшаасаа лавлаж сайтар асуухаас. Эвгүйтвэл шууд хичээлээ хаяад нисдэг хэргээ. Тийзээ ч захиалчихсан юм чинь. Юун хичээл этэр.
Заа арай ч тийм муухай юм гэж юу байхав дээ.
http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-11818005

http://www.koreaherald.com/national/Detail.jsp?newsMLId=20101123000840

http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2010/11/120_76805.html

Бурханлаг хүн

Бичлэг маань ямар ч шашинтай холбоогүй бөгөөд бодит хүний тухай өгүүлж байгаа юм шүү. Гайхамшигтай өр нимгэн сэтгэл, урам сэргэж ухаан нэммээр гэгээлэг зөвлөгөө, амнаас нь унах үг бүр үнэ цэнэтэй гайхаж биширч өөрийн эрхгүй өвдөг сөгдөн хайрламаар тийм л гэгээн хүмүүс бидний дунд амьдарч байх. Бүхий л зүйлийг хүүхэд мэт гэгээн цагаанаар төсөөлж, ярьж, бусдад хүргэж басхүү гишгиж хагдалахаас зүрхшээм тийм л ариун нандин дэвсгийг өлмий дор ургуулах гэгээн хүмүүс бидний дунд амьдарч байх. Гэхдээ тэд ховорхоон ховор. Далайн гүн харанхуйн ёроолд дунгийн хавтсанд нуугдах цагаахан сувд мэт ховорхон.

Хүн гээч хачин сонин “гар” юмаа. Нээх сайхан юмны тухай бичих гэхээр үг цөөдөөд байгаа ч юм шиг. Бидний дунд эгэлхэн ажиллаж амьдарч байгаа бодит хүний тухай үгээр урлаж цаасан дээр дүрслэн бурхантай зүйрэлмээр санагдавч магад дэндүү хол хөндий хоосон хийсвэр буух гээд байгаа учир Бурханлаг Хүн гэж нэрлэсэн юм.

Мэдээж Бурханлаг хүний дэргэд байхаар өөрийгөө хичнээн муу гэдгийг таньж дутагдалаа улам тод мэдэрсээр байх авч дэргэд нь мөнхөд байхыг хүснэ.

Аливаа зүйлийн эцсийн гаргалгааг дандаа нигүүсэх сэтгэл, энэргүй хайраар цагаалж чадах тэр л бурханлаг хүний дэргэд багахан хугацаанд бүүр цаашлаад насан туршдаа байх аз тохиолыг жинхэнэ их хувь заяа гэх үү. Ямар ч хүнийг (бусдыг) нигүүсэх энэрч хайрлах сэтгэлийн дуусашгүй өгөгдөл орчлонд хүн болж төрөхөд нь Бурханлаг хүн танаа энгийн хүмүүсээс хавь илүү жин дарж шагнагдан төрсөнийг алхам тутамдаа мэдрэх юм.

Хэдийгээр би Бурханлаг хүн таны дүрд хэзээ ч хувилан биелж чадахгүй ч Бурханлаг хүн таны өлмийд сөгдөн амьдарч чаднаа. Насан туршдаа.

Энэ бол миний бодол мөрөөдөлд ургаж, хүслээр биелсэн БОДИТ Бурханлаг хүн юм.

Оогийноогийн түүхэн өдөр


Өнөөдөр маш онцгой өдөр. Иймээс амтат бялуу авч энэ өдрийг тэмдэглэлээ. Энэ сайхан өдрийнхөө амтыг блог ертөнцөөр дамжуулан хүмүүстэй хуваалцмаар санагдлаа. Амьдрал сайхан шүү.