Ганцаардал


“Ганцаардахад гадаад нөхцөл нөлөөтэй ч ганцаардах зовлонгийн хамгийн гол шалтгаан нь хэн нэгэнтэй хамт байхгүй бол аз жаргалтай байж чадахгүй гэсэн алдаатай бодол юм.” Гэлэн Лам Түвдэн Жамц

Би ганцаардлаас маш их айдаг. Хэн нэгэн намайг үгүйлэхгүй болов уу гэдгээс, хэн нэгэнд би хэрэггүй болтлоо орхигдох болов уу гэдгээс айдаг байлаа. Харамсалтай нь маш ихээр эмээдэг айдасдаа байнга эзлэгдчихээд зовож шаналах нь олонтой. Одоо бол маш ихээр ганцаардаж байгаагаа мэдэрч байна. Яагаад би ганцаардлаас айдаг вэ гэхээр ганцаардал миний зорилгыг үгүй хийж, өөрөөсөө ахин ахин би хэн вэ гэдэг асуултыг тавихад хүргэж бүгдийг шинээр эхлээд, бүхнийг хаяад явчихмаар хорон муу бүхэнд автуулдаг юм. Гэтэл би яг одоо ганцаардаж байна. Гэрт минь зөндөө олон хүн байв ч яг ах шиг минь намайг зүгээр л сонсоод, зүгээр л зөвлөгөө өгдөг нь алга.
Ганцаардал гэх энэ айдсыг би намар намарт ихээр мэдэрдэг. Намар ээж минь намайг ганцааранг минь үлдээсэн, намар ах минь тив алгасан ниссэн, намар би хайртай залуугаасаа салаад явсан. Бас л намар. Тийм болохоор намрын сэрүүн орохтой үгүйтэй энэ ганцаардал надад бас л нэг хагацал тээгээд ирэх бий гэсэн айдастай би ганцаарддаг юм шиг. Өөрийн эрхгүй.
Би яг одоо ганцаардаж байна. ажил дээр олон хүн байвч “сайн уу” гэх мэндчилгээнээс цаашгүй бүгд хувь хувийнхаа ажлаа хийж, хувь хувийнхаа найзуудтай уулздаг болохоор би ганцаардаж байна.
Цор ганцаараа арал дээр үлдэх нь ганцаардал мөн үү. Үгүй юм шигээ. Эргэн тойронд олон хүн тойрон хүрээлж байвч намайг сонсох чихгүй, намайг хайрлах сэтгэлгүй, надад хэлэх үггүй тэдгээр хүмүүс дотор ганцаардал байдаг юм шиг. Магадгүй хүмүүс дотор байгаа болохоор л би ганцаардаж байгаагаа мэдэрч байгаа юм болов уу. Гэхдээ тэд яг л ..... хэлгүй, дүлий, нүдгүй хүмүүс бас инээдэггүй.
Хоолой мэдэн орилсон ч хүмүүс намайг сонсохгүй болохоор би ганцаардаж байна уу. Би хэн нэгэнд сонсогдохоор орилсон билүү. Асуулт .....
Хүмүүс намайг анзаарахгүй бас хайрлахгүй байгаа болохоор би ганцаардаж байгаа юм уу. Тэгвэл би хэн нэгэнд анзаарагдахаар, хайрлуулахаар ямар нэгэн зүйл хийсэн гэж үү. Бас л асуулт .....
Хүмүүс намайг харахгүй байгаа болохоор би ганцаардаж байгаа юм болов уу. Ахиад л асуулт ....
Тэгвэл намайг ганцаардлаас авардаг ээж минь, ах минь, хайртай хүнд минь ямар онцгой шинж байваа. Тэдэнд минь ганцаардлын эсрэг эм байсан юм уу. үгүй ээ тэдэнд би байсан юм БҮХЛЭЭРЭЭ. Би тэднийг хайрладаг байсан болохоор тэд намайг хайрлаж би тэдэндээ нээлттэй байсан болохоор тэд надад нээлттэй байж намайг яавал уурладагийг, намайг яавал гомддогийг мэддэг байсан болохоор тэд намайг ганцаардуулдаггүй байж. Тэгэхээр би өөрөө ганцаардал ..... гэхдээ л намайг ганцаардлаас аварч чаддаг тэр хүмүүст нэг л нийтлэг шинж байсан юм ........

4 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

tiim shuu

Anonymous said...

gantsaardal gedeg namaig dotroos merj zovoodog ch ganstaardliin gaihamshig gej bas baina. Yalagdahgui shuu gesen temtsel. bas ooriigoo sain sonsoh bolomj garna shuu dee. Do you agree