Амралтын өдрүүдэд Дорнын Их найрагч Данзанравжаагийн нутгаар

108 суврага буюу энергийн төв



Данзанравжаагийн бясалгал хийж байсан агуй


Данзанравжаагийн бясалгал хийж байсан агуй болон 108 агуй байдаг тэвциг хад


Хар уул

Тээр тэр дээр байгаа оргил дээр ганцхан эрчүүд гардаг гэсэн болохоор би мэтийн хүмүүс доогуур хавьцаа, сүм хавиар л эргэлдэх шив дээ

Болзоо

Энэ Лхагва гарагт би Айдаа эгчтэй ярьж Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн "Суврага" кафед цаг тохирон болзоо тогтоолоо. Зараа ахын нэгэн бичлэгийн коммент руу ороод хүмүүсийн бичсэн сэтгэгдэлүүдийг уншиж байхад Айдаа эгчийн дүгнэлт хамгийн их таалагдсан учраас блог руу нь орон нэг нэгээр сонгосоор бүх бичлэгийг нь уншчихаж билээ. Яагаад ч юм Айдаа эгчийн блог бусдаас нэг л онцгой санагдсан. Хошиг үг хэллэлгээр хачирлан чимсэн бичлэгүүдээс арай өөр амт мэдрэгдээд байсан болохоор донтон шимтсэн хэрэг л дээ. Хамгийн гол нь Айдаа эгч бид хоёрын мэргэжил нэг байсан нь олзуурхаад ханашгүй байсан л даа.
Болзоо. Болзоо мэдээж анхнаасаа л сэтгэлд дулаан сайхан байлаа. Бид анх удаа уулзаж байгаа гэхэд ёстой жинхэнээсээ хадуурч өгсөн шүү. Яриад яриад л. Мэдээж үзэл бодол нэгдэж, санаа бодлоо солилцох сайхан байсан болохоор кафег хаатал ярилцаж улмаар хадууран Айдаа эгчийн гэр хүртэл алхасан гээд боддоо. Анхны уулзалт байсан ч бид хоёр хэзээний хуучны танилууд адил байсан хэхэ.
Эцсийн эцэст бодоод байхнээ. Дандаа харчууд дунд өссөн Би багаасаа мөрөөдөж байсан зааж зөвлөдөг "төөрсөөр төрөлдөө" эгчийгээ олчихсон ч юм шиг санагдаж байлаа.
Бидний эгч дүүсийн, магадгүй сайн найз байх эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
Би зургийн аппаратаа авч яваагүй болохоор зураг буулгаж чадаагүй.

Хар нүдэн


Зүүднээс ердөө гардаггүй
Зүггүй хар нүд байдаг л юм даа
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх л юм даа ...

Зохиолч: Арлааны Эрдэнэ-Очир

PS: Эхнэрт гарсан биш эхнэр авсан (хэхэ) эрчүүдэд зориулсан байх тийм үү

Хотынхон өөрсдөө Хи Хи Хи за юу

Өчигдөр нэг унасан газар, угаасан усгүй, дөрвөн ханатын чийгэнд арьс нь дэвтээд цайрчихсан, нар үзээгүй, нандин цагаан хоёр хүүхэнтэй уулзлаа. Тэгсэн чинь гэнэт байж байгаад л учир утгагүй инээгээд дургүй хүргэдэг байна ш дээ.
Надад тэр хүүхэн гэм хоргүй үйлдээгүй л дээ. Муу үг ч хэлээгүй. Зүгээр л ядчихсан гэмээр байгаа байдал нь дургүй хүргээд. Би угаасаа тийм маяглаж, ямбагнасан юмнуудыг харахаар дургуй минь хүрээд байдгийм. Хүмүүс л эмэгтэйлэг, айлгүй ямар гоё, хөөрхийн гээд байхыг нь, хөдөөний тэнэг бор би угаасаа огтхон ч ойлгож чадахгүйдээ дургүй юм хүрээд байдгийм болов уу ХАХАХА. Гэхдээ л тэнэг юм шиг уулзий уулзий гэчихээд орж ирээд ширээн дээр суусан чинь, Нацагдоржийн “Хи Хи Хи” шиг учир мадаггүй инээгээд байдаг байна ш дээ.
Инээснийг асуу, уйлсаныг аргад гэдэг биз дээ.
Би угаасаа л энэ хотын тэнэгүүдэд дургүй. Би ухаантай биш ч гэсэн ... хотынхон шиг л болохгүй ээ.
Ямартай ч би хотод орж ирсэн цагаасаа л, хотын шошготой нөхдүүдтэй санал бодол зөрөлддөг, зөрчилддөг. Тэд минийхээр бодох албагүй, би тэднийхээр бодох бүр ч албагүй.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Хүүхнүүд нь агаарын хэм тэгээс доошлуу үгүй юу л сармийсан, сэрчийсэн яс нь хүйт даахгүй юу юугүй л хамраа чирээд ханиад хүрчихдэг тийм ямар хүн байдгийм.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Эрчүүд нь гэж сулдайтай, туниа муутай эрэнцэрүүд. Хүндхэн шиг авдарын нэг үзүүр чүүтай айтай даахтай үгүй тээ юм байж, ам хэлээ хурцлан хов жив ярихтай надаас л дээр юм байхчина билээ.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Эрчүүд нь олигтойхон шиг сүх далайгаад мод хагалхаар суганыхан булчирхай нь булт үсэрч гарч ирээд бүтэн долоо хоног зовоодог л юм байна лээ.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Эрчүүд нь хүүхэн адил гунхалзан алхаад, хаврын анхны салхинаар л модонд өлгөсөн дарцаг шиг сэрчигнээд, нөмөр үгүй л юм билээ.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Хүүхнүүд орон дээр хөлөө ачиж хумсаа янзлахаас өөр юу чаддагийм. Хоол бүү хэл, аагтайхан шиг ганц аяга сүүтэй цай яаж чанадагийг мэдэхгүй тийм ямар Монгол эм байсийм. Кофе гээд байгаамаа.
Ийм байгаагүйдээ битгий атаарах гэх “ухаантай” хотынхон захаас аваад энүүхэнд. Хариуд нь би тэгээд яадгийм атаархасан. Тэгэх тусам парлийтал Монгол гутал чирээд, соёлтой хотын хүүхний дэргэд очиж байгаад урсаж байгаа могойгоо шур хийтэл эргүүлэн татаад, хийстэл нь нэг алгадаад авах юмсан. Хөдөөнийхнийг байгаагаараа, хүүхдээрээ байсныхан төлөө ашиглаж ашиглачихаад, эцэст нь гэнэн тэнэг гэж дууддаг өөрсдийгөө хотынхон гэсэн хэдэн салхины ая даахгүй дарцагнуудад, хөдөөний хүний бэлэг танхай занг нэг сайн мэдрүүлээд өгөх юмсан.

Хотынх л гэнэ, хотынх л гэнэ.
Яадгийм би хөдөөнийх
Буянт голын усанд дураараа цэнгэн сэлж
Наранд ээсэн чулуунд норсон биеэ хатааж
Тохой хүртэл сайртсан гараа
Вазинлан тосоор зөөллөж
Арьсан дээр өнгөртсөн хайрсан хөрсийг
Чулууны ирээр хусаж
Хөдөө өссөн болохоор би наран бор
Тэгээд яах гэсийн
Гэлээ гэхдээ би
Сэвхтэй, бас царай муутай бор арьсаа
Хэнээс ч нуухгүй, хэний ч өмнө ичихгүй
Яадгийм би хөдөө өссийм

Хотын таны хэзээ ч мэдэрч чадахгүй тэр кайфыг би мэдэрч өссөн юм.
Үзэх үү
Үүрийн таван жингээр
Нартай уралдан босож
Өвсний толгойн дээр бөнжигнөх
Өглөөний хүйтэн шүүдэрт
Туучих нь ямар кайфтай болохыг
Хотын та хэзээ ч мэдэрч чадахгүй ш дээ
Тэгээд дараа нь
Бээрч даарсан нүцгэн хөлөө
Үхрийн зэлэн дэхь уур савсуулсан
Халуун баасанд дүрэн бүлээцүүлэх нь
Ямар кайфтай болохыг
Хотын та мэдэхгүй ш дээ
Яаадгийм
Таны айдаг үхрийн халуун баас
Ямархан дулаан үстэй гутал, хөвөнтэй бээлийг орлодогийг
Хөдөөний би мэднэ ш дээ

Яадгийм би хөдөөнийх болохоор
Хумсаа зориулалтын хуурайгаар биш
Эмээгийн үйлний хайчаар марийлгаж сарийлгаад л авчихдагийм
Тэгсэн ч би
Хотын таньтай адилхан таван хуруутай л байна зургаа болчихоогүй

Багадаа би уурын зуухны зөөлөн үсэн дээр
Хоёр давхарын зуухны яндангаас
Томдсон цамцаараа шүхэрлэн бууж
Да Винчигийн шувуу болон нисэх хүслийг туршаад нэг үзчихсэн л юм чинь
Тэглээ гээд хотын таны мэдэрч чадаагүй кайфыг мэдэрсэн
Таньтай адилхан хоёр хөлтэй л байна

Би Оогий

3 жилийн өмнө би өөрөө өөртөө зориулж өөрийнхөө хүсэл мөрөөдлийн тухай нээх том, нээх урт шүлэг нэг орой гал тогооны өрөөнд ганцаараа сууж байгаад биччихэж билээ. Миний тухай “ООГИЙНОО” гэх жижиг ертөнцийг илэрхийлэх шүлгийг хэсэгчилэн хүргэе. Намайг толидоно уу.

Хүний орчлонд хүн бүр өөрийн сонгосон өнгөөр амьдралыг зурж, өөр өөрсдийн хүссэн замаар мөрөө гаргаж, өөрийн хийж бүтээсэн зүйлээр бахархаж түүгээрээ хойчдоо алдар нэрээ үлдээхийг хүсдэг. Би ч мөн тэдний нэгэн адил сайхан бүхнийг бэлэгдэл ЦАГААНААР, гуниг гутралыг умартсан эрч хүчийн бэлэгдэл ШАРААР амьдралыг будаж зөвхөн бусдад хайр түгээх замналаар замнаж, миний нэрийг зөвхөн миний үр хүүхэд, ах дүүс, хань ижил бус надаас “хайрыг” авсан хүн болгон үеийн үед санаж яваасай гэж би хүсдэг.

ТИЙМЭЭ БИ,
Амаа булааж цовохчин агсагнах
Омголон азарганы НОМХОТГОГЧ байхыг,
Гэгээн өдрөөр харанхуйлан босох
Өтгөн мананд үл автах
Жижигхэн хөгжилтэй ОЧ байхыг,

Гуниг гутралын сорогч намагт
Хөл алдан живэх нэгнийг
Татан гаргах
Туяхан ч гэмээр, үндэс бөх
МӨЧИРХӨН байхыг,

Ганцаардалын ертөнцөд гуниглан унтагч
Нойрсож буй гүнжийн
СЭРГЭЭШ байхыг,

Гэгээрэлд хүрэх замыг олсон
Амар амгалангийн БЭЛЭГДЭЛ байхыг,
Цастай хүйтэн жихүүн өвлөөр
Хөл дулаацуулж, сэтгэл бүлээцүүлэх
Задгай галтай “КАМЕНЬ” байхыг,

Хайртай хүндээ сэтгэлээ илчилэхээс имээх
Бүрэг залуун
Хайрын захиан ЗУУЧ байж
Амраг хосын аз жаргалтай амьдралыг
Адислан ерөөх ГЭГЭЭНТЭН байхыг
ХҮСДЭГ

Санаандаггүй үгээр биенээ гомдоосон
Амраг хосын ТАЙЛАЛ байхыг,
Чихэр хараад баясан хөөрөх
Халтар жаалын ИНЭЭМСЭГЛЭЛ байхыг,

Залуу насаа надаас олсон
Эмээ, өвөөгийн ЭРЧ ХҮЧ байхыг,

Мандах нарны хурц гэрлийн
Өчүүхэн нэг ЦАЦРАГ байхыг,

Хөгжиж буй эх орныхоо
Хувирашгүй нэгэн ХАНДИВЛАГЧ байхыг,
ХҮСДЭГ

Хорсолоо тайлан хашгирмаар нэгний
Өштөнд нь хүрэх ХООЛОЙ нь байхыг,

Уураа задалж нүдэлцмээр нэгний
Навсартал зодуулах МЕШОК байхыг,

Хайраар дутаж ганцаардах нэгний
Аз тохиосон УЧРАЛ байхыг,

Зуны өдөр дааран жихүүцэх нэгэнд
Дулаацах нарны ИЛЧ байхыг,

Амьдралдаа алдсан азгүй нэгний
Зөвд хүрэх “ЖИМХЭН” байхыг,

Сэтгэлээ тоглуулж, итгэл алдрагчийн
Ижилгүй нэгэн НАЙЗ байхыг,
ХҮСДЭГ

ТИЙМЭЭ БИ, амьдралаас
Ор залуугаараа орхиод одсон
Эцэг эхийнхээ амжаагүй жаргалынхан
ЭЗЭГНЭГЧ байж
Сэтгэлдээ тээсэн хүсэл мөрөөдлийнхөн
Аз жаргалтай төгсгөлийг олохыг хүснэ.

ТИЙМЭЭ БИ, амьдралаас
Ээжийнхээ,
Гарын таван хуруундаа хүртээж амжаагүй
ХАЙРЫГ
Өхөөрдөн энхрийлэн хошуу цорвойн үнсэх дулаан
ҮНСЭЛТИЙГ
Өглөөд биднийг дуудан сэрээж
Өрөмтэй өгдөг тостой
ГАМБИРЫГ
Баяр болохоор урлаж өгдөг хөвөн даавуун
ЦАМЦЫГ
Үеийн залуусыг сөхрүүлж явсан
Үзэсгэлэнт залуу насныхан
НУУЦЫГ
Насны ханьдаа бүхнээ зориулсан
Үнэнч сэтгэлийн халуун
ГАЛЫГ олоод

Ээжийнхээ хүртээж амжаагүй
ХАЙРЫГ
Халуун ҮНСЭЛТЭЭР сэлбэж,
Хагацлаар орхигдсон өнчин хүүхдүүдэд
Өглөөд өгч амжаагүй тостой ГАМБИРЫГ нь
Өөрийнхөө сэтгэлээр сүлсэн цайгаар зөөллөн өгөхийг,
Дуусгаж амжаагүй давуу ЦАМЦЫГ нь
Өрөөлд тааруулан бэлгэнд илгээхийг
Үзэсгэлэнт залуу насныхан НУУЦААР
Олзлохыг хүссэн зүрхийг дэргэдээ тушахыг,
Үнэнч сэтгэлийнхэн халамжит ГАЛААР
Намайг гэсэн сайхан залууг жаргаахыг хүснэ.

Ганцаардалын хавцалд
Орхигдон МАРТАГДАХААС,
Он цагийн салхи
Миний нэрийг
Бусдын тархинаас
БАЛЛАН АРЧИХААС,
Миний духанд
Жил жилийн намрын
Уйтгарт ХООСОН ЗУРААСЫГ нэмэн сийлэхээс,
Хайртай бүхнийг минь
Үнсэхээс минь урьтаж
Надаас авчихаад
Жишэм ч үгүй зүрхийг минь
Хүйтэн хонгилд тас хийтэл
Түгжиж орхихоос л
АЙДАГ.

Эцсийн эцэст би
Айдсаасаа алхам түрүүлж
Хүссэн бүхнээ амжуулах
Хүчийг надад өгөөч гэж наминчлаад
Өөрийн гаргасан замаар
Зөөлөн хэрнээ тас хийтэл алхаж
Энгүүн, даруухан хэрнээ
“Тэнгүүдийг” атаархатал, бусдад нь жишээлэхээр “САК” амьдарна.
БИ
Хүнийг
Өөрөө өөрөөсөө ичихдээ
Цоохор арьсаа далдлахыг хичээсэн
Үнэтэй булган хүрэм хэдэрлэсэнд нь бус,

БИ
Хүнийг
Зүрхэнд нь нөөцлөгдсөн хүйтэн мөс нь
Царайнаас зэвхүү дааж
Харагдах бий гэхдээ,
Үнэтэй брендийн “шохоон чулуугаар”
Өнгө нэмж будсанд нь бус,

Сэтгэлийã минь өөрийн болгох гэж
Эрх чөлөөг минь олзлон цаламдах гэсэндээ
Ухааныг минь үгийн сайхнаар булингартуулж
Хүслээ гүйцээх гэж байж ядсандаа
Боран Унгарыг нуусан алттай нь,
Үзэсгэлэнт Клеопатраг, шивэгчин бүсгүйчүүдтэй нь,
Түрүүвчнийхээ зузаанаар даллан сөхрүүлж чадна хэмээн
Ам бардам хэлэх залуугийн
Зурахын төдийд авалзах
Шүдэнзний галын хайранд ч бус,

Зүгээр л
Мөрөндөө давуу нөмөрсөн
Царайгаа эрүүл салхинаас нуугаагүй
Эрх чөлөөг минь хүндлэн үзэх
Зүрхний хайрыг нууцхан дэлгэн
Насны минь амьдралыг “өөрөөрөө” даатгасан
Энгийн хүнд л хайраа өгнө.

Сэтгэлгээний зөв хандлага НЭГ - Stupa Cafe of the Buddhist Center





Надад эндхийн Монгол хэв маягтай интерьер засал нь их таалагддаг. Дээр үед манайд байдаг байсан хээтэй сандал ширээ гээд л нэг л дулаахан
“Суврага” кафены жижигхэн хөөрхөн булан. Энд Англи хэл дээр зөндөө гоё ном байдаг. Welcome to read

Өглөө бүр шинэ амьд цэцэгс угтана. Энэ удаад шар сарнай

Эндээ гэрийн бялуу хийж зардаг. Би алимны бялуунд нь нугасгүй. Төрөл бүрийн цайтай.

Энэ бол Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Буддийн Төвийн “Суврага” кафе. Олон жилийн өмнөөс би энэ газрын байнгийн үйлчлүүлэгч болоод байгаа. Ганцаараа байхыг хүссэн үедээ, хэн нэгэн надад саад болохгүйгээр өөрөө өөртөө юм бодохыг хүссэн үедээ, орчуулга эсвэл юм бичихэд анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн үедээ энэ газар ирдэг юм. Ёстой л нөгөө эерэг энерги өгсөн газар. 2 жилийн өмнө би энэ газрын Буддийн сургааль, бясалгалын цуврал хичээлүүдэд сууж эхэлсэн нь, өмнө нь бусдын адил ном уншуулж хийморийн сан тавиулахын төдийд бүх зүйл бүтнэ гэж андуу ташаа бодож явсан бодлоо, Буддийн сургааль, Бурханы шашины талаархи буруу ойлголтоо энд гээсэн гэж хэлж болно. Одоо би энэ төвийн хичээлд суухгүй, бясалгалд нь явахгүй байгаа боловч “Суврага” кафены байнгийн үйлчлүүлэгч хэвээр. Ширээний бөглөөс болоод .... “ООГИЙНОО” гэдэг тэхийн зогсоолтой хэхэ. Хүмүүс нь намайг мэддэг болохоор одоо ч кафед мянган төгрөг барьж ороод л үйлчлэгчид нь “нөгөөхөө өнөөхтэй нь авчихья” гэхэд л боллоо. Тэгээд л өдөржин юм уншаад, юм бичээд, орчуулга хийгээд суучихна даа. Та ч бас тэгэж болно ш дээ. Хэрэгтэй байж болох юм гээд би энэ төвөөс сурсан жаалхан зүйлээ бичье. Таалан болгоно уу. Ингэхэд би энэ газраас Франц хэлнийхээ багшийг, амнаас нь байнга хэрэгтэй үгс цуварч байдаг Баттулга ахаа, одоо гаргах гэж байгаа номныхоо ивээн тэтгэгчийг олсон юм. Надад үнэтэй “Stupa community”- г би эндээс бүрдүүлсэн.

Бясалгал миний ойлголтоор – Анхаарлын хувьсал.
Бясалгал бол анхаарал төвлөрүүлэх дадалыг бий болгодог хамгийн шилдэг арга зам юм. Анхаарлаа төвлөрүүлж сурах энэ аргыг Буддийн шашинд Самьгардаар “шамата” гэх бөгөөд энэ нь ямар ч зовлонгүйгээр хичнээн ч цагаар хамаагүй анхаарлаа нэгэн зүйл дээр төвлөрүүлж чадах бясалгалын цогц арга юм. Хүмүүс бясалгалыг янз бүрээр ойлгодог юм билээ. Сүүлийн жилүүдэд Монголчууд төрөл бүрийн л бясалгалд идэвхитэй явах болсон нь сайн хэрэг. Гэхдээ хүн, аливаа зүйлийг хийхдээ ямар учир шалтгааны улмаас хийж байгаагаа мэддэг байхтай адилхан, бясалгал нь хүнд ямар үр ашигтай гэдгийг, өөрөө ямар учраас бясалгал хийх хэрэгтэй болсон зэрэг шалтгаанаа сайтар мэдэж байвал зохилтой юм шиг. Харин манайханы дунд ажиглагдаж байгаа нэг том алдаа нь бусад нь “сайхан, сайн” гэж хэлэх төдийд сэтгэл нь хөөрч хамрагдаад байх шиг. Энэ шалтгаанаар бясалгал хийвэл хэрэгтэй зүйлээ олж авч чадахгүй л болов уу.
Ямартай ч, бясалгалын үндсэн гол үр ашиг бол минийхээр, хүний анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж сургасанаар таны ажлын бүтээмжийг урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлж, амжилтанд хүрэхэд тань туслах юм. Өөрөөр хэлбэл, та гурван цаг суугаад хийдэг байсан ажлаа, бясалгал хийж анхаарлаа төвлөрүүлж сурсанаар нэг цагт амжуулах чадвартай болж, улмаар үлдсэн цагаа найзуудтайгаа уулзах, шоудах, бүжиглэх, зугаацах зэрэгтэй зарцуулан энэ олдсон амьдралаа аз жаргалтай өнгөрөөх боломжийг өөртөө бий болгох юм гэсэн үг л дээ. Би тэгэж боддогийн.
Зөв бясалгал хийж чадвал та өдөржин суудаг ажлаа хэдхэн цагийн дотор л амжуулаад үлдсэн цагаа үр ашигтай зарцуулах боломжтой болно гэсэн үг юм.
Бясалгал зөв хийгээд сурчихвал, ямар ч шуугиантай, хүн хөл ихтэй газар анхаарлаа төвлөрүүлээд төвөггүй сурчихна. Нэг нэгээр бусдаас хамааралтай бус байх ... гэхдээ бясалгал хийж сурахад тэвчээр хатуужил, олон удаагийн дадал хийх хэрэгтэй болдог.
Хэрэв та сар, 2 сар бясалгалын анхан шатны хичээлүүдийг хийж чадах аваас цаашид санхүүгийн эрх чөлөө гэдэгтэй адил ЦАГ ХУГАЦААГ ЗАХИРЧ ЧАДАХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ юм шүү. Олон зүйл нуршаад яахав. Хажуу хавирганы хүмүүсийг ажиглаад байхад үр ашиг нь их юм билээ. Гэхдээ өөрөө бясалгаж сураагүй л явна. Надад тэвчээр дутаад байгаа юм. Харин нэг хүнээс, Төвд рүү аялалын багт багтан сар явах санал аваад байгаа боловч шийдвэртэй хариу гаргаад зориглоод явчихаж хараахан чадахгүй л байна. Уг нь явчихвал хайрт нойтбүүкнээсээ нэг сар хагацсан байлаа гэхэд тэрнээс ч их юм хожих боломжтой ч юм билүү хэхэ. Гэхдээ бас тэнд очоод бясалгал хийчихвэл, хаяаа хаяаа надаас гадна олон хүнийг сандаргадаг “гэлэнмаа” болох хүсэл маань “конвертлагдаад, тамга дарагдаад” сахил хүртчих вий гээд “имээгээд” байгаа хэхэ.
За тэр ч яахав. Шийдвэр гарвал явчих л байх. Харин та бясалгалын талаар (Шри Шри биш шүү) илүү ихийг мэдэхийг хүсвэл Санта Барбара хотын Ухамсар Судлалын Хүрээлэнгийн тэргүүн, эрдэмтэн, чадварлаг зохиолч, Төвдөч, орчуулагч Буддизм болон шинжлэх ухааны харилцан холбооны талаар олон лекц уншиж алдаршсан Алан Уаллесын бичсэн “Анхаарлын хувьсал” номыг “Суврага” кафегаас авч уншаарай гэж зөвлөх байна.

It is only one place maintained with purely and spiritually relaxing atmosphere in Ulaanbaatar, Mongolia.
Here you should read books, newspapers and magazines in English and daily newspapers in Mongolian and also to enjoy your time by chatting intellectual, open-minded and educated people. So you can meet English, French and Japanese native speakers and improve your foregin language skills.
I am happy to find my French-language teacher from the Stupa.
Most important thing I feel in the Stupa is that no one disturbs my self-thinking and independent being.
Only come and free your soul.
It is absolutely different from the religious doctrines and so on you imagine.
Maybe, the Stupa could be said like a heaven in the human being world.

Нөхрөө бас солих уу ...

Өнөөдөр би нэг найздаа ажлаасаа гарах болсоноо дуулгалаа. Өнөөх маань өөрөө нилээдгүй нухацтай хүн болохоор "яагаад, юу болов, сайн бодсон уу ..." гээд л шалгааж гарав аа. Би ч яахав чадах чинээгээрээ нөхцөл байдал, учир шалтгааны уялдаа холбоог тайлбарлах аядав. Гэтэл нөгөө найз маань эцсийн дүгнэлтээ ингэж гаргалаа "Чи нөхрөө бас ингэж байнга солих уу" гэж байхын. (Гэхдээ үүнтэй холбоотой хэлэхэд би өмнө нь хэзээ ч сүй тавж, бөгж зүүж байгаагүйгээс гадна нэг залуутай нилээдгүй хэсэг хугацаанд байсан боловч салаа замын эрхээр салсанаас өөр хүний сэтгэл зүрхээр тоглож байсан "нүгэлгүй" билээ)
Би уг нь ажлаа солих нь нөхөр солихтой ямар ч хамаагүй гэж тайлбарлахыг хүссэн боловч тэгсэнгүй харин зүгээр л өөрөө өөртөө бодлоо ....
Түүнийхээр бол би ажлаа сольж байгаа нь миний характерын "но"-г олж илрүүлэхэд нь тус болов бололтой. Чухамдаа ажлаа байнга сольдог энэ тогтворгүй зан нь ирээдүйд нөхрөө байнга солихтой шууд биш утгаараа холбоотой байж таарах гээд байгаа юм. Яахав байж болох л дүгнэлт.
Өөрөөр хэлбэл бусдын ямар нэгэн давуу талыг харж сонголт хийдэг миний зан, нөхөр буюу цаашид хувийн амьдралдаа сонголт хийхтэй холбоотой ч байж болох талтай юм болов уу.
Би хэдийгээр менежмент, хүний нөөц, corporate citizenship-ийн талаар хэд хэдэн ном орчуулж байсан боловч тэдгээрээс бодитоор хэрэгжүүлж байсан нь төдийлөн байхгүй. Тэгэхээр би мэдлэгийг баялаг болгож чаддаггүй зүгээр л нэг " мэдээллийн хогийн сав" юм болов уу. Шал тэнэг юм ....
"Бодоогүй юмыг боддогдуулчихлаа" гэдэгтэй адилхан .... ажлаа сольдог зан маань нөхөр солихтой ямар ч хамааралгүй байгаасай л гэж хүсэх минь!!!!!

SAR SHINEDEE SAIXAN SHINELEEREI

In respect of dear Zaraa's wise advise and also for all future happiness of my grandson, I put away my grand baby's cutty photos.
Sincerely,
OOGIINOO

Би-гээс Бид чадна

Надад мөрөөдөл бий.
Асрамжийн газар байгуулаад, үгүй ээ ядахнээ хүүхдийн төлөө сайн сайхан зүйлийг өдөр болгон хийж тэдний инээмсэглэлээр цэнэглэгдэж байх юмсан гэсэн мөрөөдөл бий.
Харин тэрхүү мөрөөдөл маань ганцхан минийх биш бидний мөрөөдөл болж хувирах тэрхүү агшинд надад ямар сайхан санагдсан гэж санана.
“Хүүхдийг хайрлах нь хамгийн том буян- асрамжийн газарт өнгөрөөсөн хугас өдөр” бичлэг маань надад цахим ертөнцөөр өртөөлсөн хүсэл зориг, мөрөөдөл нэгт нөхдийг маань авчирсан юм. Хилийн чандад сурч, хөдөлмөрлөж байгаа хүсэл нэгт найзууд маань мөрөөдлөө нэгтгэж “Бидний мөрөөдөл” болгох хүсэлтэй байгаа нь сайхан биш гэж үү.
Бидэнд мөрөөдөл бий. Тиймээ Бид чадна.