Хувилайн сүйдсэн флот: Шулмын салхи vs Шинжлэх ухаан

Өчигдөр шөнөжингөө хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ.

Хэдхэн өдрийн өмнө л далайн эргээр бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ.

Гэвч мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана. http://oogiinoo.wordpress.com/2009/12/11/531/

Шүдэнз худалдагч охин

Оршил: Хөнгөн цас зөөлхөн будраад л, агаар тунгалаг цэвэрхэн, тас хийсэн жавар хацар нүүрийг жиндүүлэх нь цаанаа нэг өөр мэдрэмжийг төрүүлдэг. Цас нэвсийтэл дарж, жавар тас няс хийлгэх тийм л хүйтэн өдөр олон жилийн өмнө зэрвэсхэн таараад өнгөрсөн ч, гүн дурсамжийг үлдээсэн нэгэн “зураглал” надад эргэн буудаг юм.

Блогчин муужгай

“Блогоор тэнэх ч гоё шүү тиймээ айн.“Оогийноо гуай би бас сонголт хиймээр байна ш дээ. Энийг үзий гээд байхад”

3“Ёстой гоё”

“Хөөөх энэ бүүр ч гоёын гээч. Энэ блогчдоо гэж яаж ингэж бичжийнааа”



“Заа Оогийноо ч яахав. Би ч нүдээ жаахан амраанаа гэж”

Хувилай хааны эзэнт гүрэн

Түүх ч гэлтгүй алив бүхний өнгөрснийг сонирхож бага сагаар судалж мэдэх нь өнөөдрийн байгаа бүгдийн хэлбэр хийц, оршин байхуйн нууц, учир жанцанг ойлгох арга юм уу даа. “Аан энэ чинь ийм учиртай бий вий. Тэгээд ийм болсон байх нээ” гээд л … Тэгээд ч өнөөдрийн үг яриа, үйл хэргээс аливаа бүхний ирээдүй шалтгаалах тул ирээдүйгээ мэдэх гэж оролдох нь цагийн гарз биз.

Ямартай ч 2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евроазийн нарийвчилсан газрын зураг олдсон байх юм /
дэлгэрэнгүйг/. Ази, Европийг багтаасан, Африкийг хүртэл хамруулсан уг газрын зургийг Хятад, Япон, Америкийн түүхч, судлаачид судлан улмаар газрын зургаас үүдэн “Хувилайн Эзэнт Гүрэн” гэсэн нэгэн сонирхолтой баримтат кино бүтээжээ. Ер нь манай түүхтэй холбоотой ховор нандин материал, баримтууд бидэнд биш дандаа гадныханд байх, бас бидний тухай мундаг мундаг бүтээлүүдийг бид биш тэд хийдгийн болоо гэж. Заа гэхдээ манайх ч гэлтгүй Египтийн алдарт Нефертитийн цээж баримал одоо хүртэл Германы музейд байдаг бөгөөд /Германы эрдэмтэн анх олсон учраас Германы музейн эзэмшилд байдгийн гэсэн шүү/ Египтүүд засгийн газартайгаа нийлээд Германаас авах гээд барахгүй байгаа юм билээ. Тэгэхээр түүхийн баримт, түүхт эд зүйлсийг хэн олсон нь авч өөрийн болгодог ч юм уу даа.

Заа хадуурч байна. Ингээд манай түүхийн талаар тэр дундаа Монголын зарим нэг түүхчдийн дургуйцлийг төрүүлж, Их Гүрний нийслэлийг Хятадын газар нутагт нүүлгэснээр туйлын “гэм нүгэлтэй” гэмээн гоочилогддог Хувилай хааны тухай уг баримтат кино хэрхэн хүүрнэхийг үзий. Японы NHK телевизийн бүтээл.

1-р хэсэг
2-р хэсэг

3-р хэсэг

4-р хэсэг

5-р хэсэг

Төгсгөлийн хэсэг