Хөдөөний охин Парист хөл тавьжээ
Бөглүү нүргээн аадрын дуу шиг асгарч шүршинэ.
Хөдөөний охин гудам талбайгаар зугааллаа
Бүдэгхэн нүргээн чулуун замыг долоож дэлсэнэ.
Хөдөөний охин цэцэрлэгт гудамжаар алхаж
Хямсгар гөлгөр ноёдын хажуугаар өнгөрлөө.
Хөөрсөн зүрхний нь цохилтыг Парис олж сонсохгүй. 1915
Поль Элюарын шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА.
XX зууны уянгын томоохон төлөөлөлд тооцогддог Поль Элюар нь Францын яруу найрагчдын сор юм. Тэрбээр Францын утга зохиолд сюрреалист урсгалыг үндэслэн хөгжүүлсэн. Монголчуудын хамгийн сайн мэдэх шүлэг нь "Эрх чөлөө". Энэхүү шүлгээс санаа авч Д.Пүрэвдорж "Тусгаар тогтнол" хэмээх шүлгээ бичжээ.
3 comments:
Зураг нь яг тохирсон юм шиг санагдлаа
Sain uuu. Udaan uulzasangui shuu. sergelen guigeed l yavaa yum bn. amjilt dear Misty
PS: goyo zurag bnaa. nadaa ehniih n lag taalagdlaa. :)
Залуу маркетер: Баярлалаа
Мисти: Сайн уу хөө. Баярлалаа. Мистидээ ч гэсэн АМЖИЛТ хүсье.
Post a Comment