Өнөөдөр би ээжтэйгээ уулзаж байна гэж зүүдэллээ
Өвөр дээр нь суугаад нялхарч байна гэж зүүдэллээ
Зүүдэнд минь биелэн ирдэг ээжийнхээ
Зөөлөн сайхан үсний үнэрийг би мэдрэв
Зөөлөн уруул нь духанд минь хүрэхийг бас мэдрэв
Амжаад би ээждээ хайртай гэдгээ харамгүй хэлэхийг хүсэв
Гэтэл ...
Би сэрчихжээ
Ахиад л би ээждээ хайртайгаа хэлж чадсангүй
Нүдээ хүчлэн аниад зүүдээ манахыг хүсэвч
Ахиад би ээжтэйгээ уулзаж байна гэж зүүдэлсэнгүй
Үнэрийг тань мартагнаж байгаа ч охин нь тандаа хайртай
Зүсийг тань үл санах ч охин нь тандаа хайртай
Би ээжийнхээ бяцхан “тугалхан” хэвээрээ
7 comments:
Сайн уу
Naizaa goy shuleg bna aa
би бас ээжийгээ зүүдэлсээн, сэрээд л хоолой зангираад явцан
Ижийгээ баярлуулж, ижийгээ хайрлан хүндэлж яваа хүн бүрийн ажил үйлс, амьдрал нь өөдрөг байдаг гэж
би итгэдэг ээ.
би ээжийгээ санаад үзүйлээд ирлээ. их сайхан шүлэг байна бас блог чинь их таалагдлаа, байнгын зочин чинь байна аа.
Нээрээ энэ шүлгийг чинь нэр устай нь блогтоо тавьчий дэх үү???
PRO31-д: Блогоор минь зочилдогт маш их баярлалаа. мэдээж бололгүй яахав дээ. Шүлгийг минь тоон блог дээрээ оруулах болсонд маш их баярлаж байна.
cool blog
Post a Comment