Гал шиг би асан алдаж уурлаж байхад
Ус шиг чи уурыг минь дарах шидтэй
Ус шиг сэтгэл минь гэгэлзэн асгарч байхад
Далан мэт чи тогтоон барих хүчтэй
Салхи мэт би олон аашилж байхад
Уул мэт чи байрандаа үлдэх суурьтай
Сар мэт гуниглан ганцаардаж байхад
Тэнгэр мэт чи тэврэн аргадах ухаантай
Гал ус хоёр мэт арсалдан чи бид хоёр оршивч
Газар тэнгэр хоёр мэт тэрсэлдэн чи бид хоёр амьдравч
Бие биенээрээ дутаж эгэл амьдралыг элээж
Бүтэн нэг цулын хоёр тал юм уу даа ....
Ханьхан минь ....................
Би чамдаа хайртай
Номингоо
8 comments:
hi, yamar saihan shuleg we. chinii shuleg uu. Eostoi saihan shuleg baina.
za poka chusss, naiz ni harilaa, Hustaid tsas ikhtei, shuurgatai, aimaaaaaar huiten baina.
see you
aiiiiiiiimaar huiten shuu xe xe xe
Saihan shuleg bna aa... ingej mederch bj l hani ijil boloh bh daa tee...
хэхэ сайхан шүлэг байна. чи өөрөө зохиосон бол авъяастай юмаа. найзынхаа блогоор зочилж байгаарай урьж байна хэхэ
unshij bsan shuleg bna.oor hyniih bh
Ene ix goyo shuleg. Xani bolox xundee zoriulsiiin. Ix taalagdsan saixan utgatai shuleg boloxoor Nomingoogiin blognoos awsan yum. Door ni nomingoo geed baigaa xolwoosoor orj shuleg unshig baigaarai
Номингоо-ийн шүлгэнд би үнэхээр дуртай, энгийн үгээр гоё гаргалгаа хийж, хэнд ч ойлгогдохоор сайхан утга, сайхан дүрслэл гаргадаг ховорхон авъяастай бүсгүй шүү.
I like your blog
Post a Comment