Яагаад гэдгийг чи хэлээч



Яагаад гэдгийг чи хэлээч
Шинэхэн юм шиг сэтгэл ингэж догдолдогийг
Яагаад гэдгийг надад хэлээч
Хөнгөн баяслаар сэтгэлээ сэргээж
Зөөлөн мөрөөдөж, далдуурхан гунигладагийг
Сэтгэлийн гүндээ нууцхан үгүйлэн хайрлах
Мөрөөдөмтгий бяцхан оч
Хөгжилтэйгээр бадамлан асдагийг
Тоомжиргүй эрхэмсэг, эрэмгий харцанд
Бэргэн хөөрч ичингүйрдэгийг
Яагаад гэдгийг надад хэлээч

Мөнгө олохгүй ч (гэртээ би хамгийн бага орлоготой болохоор намайг гэрийхэн маань мөнгө олдоггүй хэрнээ хамгийн их ажилтай хүн гээд байгаам, хийж буй үйлдэл бүрээ мөнгөөр үнэлүүлдэг хүмүүст хийж байгаа бүхэн минь ихэд ойлгомжгүй гэдэгтэй санал нэгдэнэ л дээ ХЭХЭ) ажил ихтэй, нойр багатай ч өглөө бүр хөшигний чөлөөнөөр зуравсхан шагайвчилах нараар үнсүүлж, дулаахан анхилуун хөнжилдөө тэврүүлэн сэрэх юутай сайхан, юутай жаргалтай.

Нүүрээ хүйтэн усаар нэг шүршээд, урьд өдөр нь бэлдсэн хувцасаа хальт мулт шургуулж аваад чихэндээ хөгжим дуугарган баруун мөрөндөө ноутбүүкээ үүрээд, зүүн гартаа цүнхээ бариад дүүгийн машинд амжиж сууна хотын төвийг бараадна.

Хотын төвд амьдрал ориголон, бориглоно. Энэ долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гаригууд дүрэм журамд барьцаалагдан, албаны хувцсанд цус багтран боогдсон өдрүүд байлаа. Төр түшилцэж байгаа багагүй өндөр албан тушаалтантай уулзахаар цаг тохирсон тул тухайн хүнээ хүндэтгэж албаны цэвэр хувцаслах ёстой байлаа. Өндөрдүү өсгийт, хар юбка, захтай цамц эсвэл пиджак .........

Өчигдөр бол тэс ондоо. Өмд, намхан гутал. Жинхэнэ эрх чөлөө. Өдөржингөө оффислон хөмсгөө атруулан тачигнуулж байгаад оройхон шиг цүнхээ үүрээд удахгүй их хувь заяаг шийдэх хуваарьт ажлаа бодон нэгэн байгууллагыг зорьлоо.
Өөртөө амар чөлөөтэй хувцасласан тул зорьсон газраа хүртэл алхахаар шийдэв. Гадаа орчлонгийн тоосыг хотын сул хогтой туусан ууртай салхитай байсан ч мөрөөдөлдөө хөвөн хөгжим сонсон алхах сайхан байлаа.

Тэр нэгэн явдалаас хойш хэн нэгэнд яг түүнд татагдаж байсан шиг тэмүүлэхгүй байх гэж бодож байсан минь үгүй юм болов уу. Яг шинэхэн юм шиг хэн нэгэнд сэтгэл минь цагаахнаар, хариу хүсэлгүйгээр татагдаад байх шиг. Зүрхэний далд нууцхан бадамлах бяцхан оч хөлийг минь улам хөнгөрүүлж үүлнээс үүл дамжин нисэн буун яваад л ....
Биений ил далд нүх сүв бүхэнд хумхын тоос нэвчин бөглөх авч хүзүүний нимгэн алчуурт шингээсэн тансаг үнэр, өөрийн минь үнэртэй холилдон сэнгэнэх нь нэг л таатай мэдрэмж. Өөртөө дурлаад ч байх шиг ...
Хаврын хахирган шороотой хуурай салхи, хотын бачим ууртай машины дуут дохио, ар араасаа давран давхацах их ажил, хүмүүсийн уур бухимдал юу ч миний хөнгөн аз жаргал, нууцхан бадамлах дурлалын очыг унтрааж чадахгүй бололтой.
Ажил ихтэй байхад ....... хэхэ
Даанч тэр мэдэхгүй, анзаарахгүй ч үгүй, би ч мэдэгдэхийг үл хүснэ.

6 comments:

Anonymous said...

хавар болоод хүмүүс ийм дурлаж барьдаг болчдог болтой

Anonymous said...

Хавар чи хайр дагуулаад ирдэг юмуу
Хавь ойрын бүх л хүн дурлаад догдолоод
Харин би өвөл шиг чимээгүй л байх юм
Гэхдээ цагаахан инээдтэй жаргалтай л хэвээрээ

Аааяа Оогийноогийнд орж ирээл шууд найрагаар сэтгэгдэл бичиж мичиж,энэ бас л хавраас болжийгоо доо.

Тэр залуу яагаад өөрөө бас мэдкүү чи бас мэдрүүлкүү байнаа,хэрэв чин сэтгэл бол та хоёр бие биеэ олоод харах байх аа,тэгээсэй ч гэж хүсэж байна.

3apaa said...

дурлалын хэнээтнүүд гсн:P

Anonymous said...

Зараа зураг шигээ сэтгэгдэл үлдээж дээ хи хи

Оогий said...

Gumpad xaramgui garaa sungaj comment uldeesend bayarlaad xanashgui ee ...

Tsasxan shulegteigee bas zochilson baina shdeee. Banjig, spot 2-r toorood baigaa suragtai baisan xexe. durlald amjilt xussend bayarlalaaa (AGAARIIN UNSELT)

Zapaa: Yag xawriin tenger shigeee durlaj baigaa gsn

Amin demee: Yamar zurag, arzaisan uu gsn

Bold said...

Sain uu. Ih saihan bichleg bolj. Ene ih uur buhimdal, stress-nees ooriigoo tusgaarlaj chadaj baigaa ni gaihamshigtai sanagdaj bn. Nadad ch gesen iPod-oo chihnii hengergee hagalah shaham changalaad, alternative metal duu sonsood, zovhon gantsaaraa baigaa yum shig, oyun sanaagaa niigmiin uzegdej haragdaj bui buhnees tusgaarlah zuur joloo barih ue zondoo baidag. Horomhon ch atugai bie setgeldee tiimerhuu erh choloo ogch baihgui bol ene niigemd ch uregdej duusch magadgui, hehe.

"Mongo olohgui ch ajil ihtei" gedeg quote ih hoorhon sanagdlaa, hehe. Bi odoo Mongold ireed USA-d avdag baisan tsalingaasaa 11 dahin baga tsalin avch bgaa, hehe. Gehdee mongo ni bish hiij bgaa ajil ni odoogoor chuhal yum bolohoor bolj l baina. Za tegeed amjilt huseye :)