Төсөөлөл төдий мөрөөдөл бодитоор эхлэхийн цагт ...

/Зургийг найз Жефийн фото хуудаснаас оруулав/
Сэтгэл үнэртсэн Бямба гарагууд

Би Бадамлянхуад бусдын сайхан сэтгэл үнэртсэн олон Бямба гарагуудыг өнгөрөөлөө. Нэг зүгт тэмүүлэх хүсэл зорилго нь, цаг хугацаа орон зайг хумин Уянга, Юки, Обод биднийг ойртуулан нөхөрлүүлж байгаа билээ. Энэ бол Монгол хүүхдийн төлөө гэсэн сэтгэл.

Уянга маань Японд сурахын хажуугаар Монголхүүхэд сайтынхаа админыг хийж, Обод маань хувийн амьдралаа умартан хөдөө орон нутгаар явж хүүхдийн асуудлаар олон төрлийн судалгаа хийж, Юки маань хувийн хувьсгалын их ажлын хажуугаар Монгол хүүхдийн үндсэн зохион байгууллалтын ажлыг хийж байна.

Хаврын хувирамтгай тэнгэр маяг нь олдохгүй аяглаж Яармагийн сул шороог нүүр нүдгүй балбасан энэ Бямба гарагт Юки, Обод хоёртой Бадамлянхуаг зорьлоо.

Намайг бодоход Юки, Обод, Уянга гурав маань өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлага хүлээсэн, үстэй толгойноос их ажилтай улсууд.
Бямба гарагт л гэхэд надад Бадамлянхуа орохоос өөр онцын ажил үгүй байсан юм. Харин Юки маань охин, гэр бүлтэйгээ өнгөрөөх амралтынхаа өдрөөс хумслан хувийн ажлаа хойш тавьж, Обод Цэцээ Гүн рүү салхинд гарахаар төлөвлөсөн хамт олны ажлаас хойш ухран Яармагийг зорьсон юм.

Юки, Яармагийн хүнсний дэлгүүрээс хүүхэд бүрийн тоогоор ундаа, зөөлөн жигнэмэг авч, хүүхдүүдэд кино үзүүлэн сонирхуулахаар авсан нойтбүүкээ Ободод үүрүүлэн харин Обод хүүхдийн зурагнуудаа цүнхлэн явлаа.

Яг одоохондоо дүүгийн бяцхан зулзагад хичнээн хайртайгаа илэрхийлэн бичих үг олдоггүйтэй адилхан бусдын төлөө гаргаж байгаа найзуудынхаа сэтгэлийг тайлбарлан хүргэхэд миний бичиг эрдэмийн боловсрол багадан мохож байна.

Ямартай ч цаг минут нь өрсөлдөөн мөнгөөр хэмжигдэж өөрөө өөрийнхөө төлөө хүч гарган хөдөлмөрлөхийг шаардах энэ нийгэмд жаахан л зав гарвал гэр бүлдээ, жаахан л зав гарвал өөрөө өөртөө зориулахыг хэн бүхэн хүсэх нь дамжиггүй.
Гэтэл хамгаас үнэтэй цаг заваа бусдын төлөө зориулж байгаа эдгээр залуусын маань санал санаачлага сэтгэлийн угаас эх аван ундарч байгаа биш гэж үү. Энэ сэтгэл биш гэж үү.

Бусдыг бодвол нээх завтайдаа, бусдыг бодвол ажил амьдралаа гэдэггүйдээ, бусдыг бодвол хийх ажилгүйдээ тэд амралтынхаа өдрийг өөрийн биш хүний хүүхэдтэй өнгөрөөхөд зориулж байгаа юм гэж үү.
Хамгийн гол нь тэдэнд маань сэтгэл байдгийм. Энэ нийгмийн, энэ Монголын иргэн болсоныхоо үүрэг хариуцлагыг тэд хэнээс ч сайн мэдэрдэг мэт.

Монголын төлөө гэсэн сэтгэл, Монголын төлөө гэсэн зүрх Сүхбаатарын талбайд сүр бадруулан жагсаж, цагаан хоолойгоор уран цэцнээр бусдыг ятгах тэмцэгчийн халуун цусанд биш,
Монголын төлөө гэсэн сэтгэл, Монголын төлөө гэсэн зүрх парламентын зөөлөн суудалд хууль батлан суух хэрүүлч доруулч эрхэм гишүүний хурууны өндөгөөр дарагдах цахилгаан товчлуурт биш,
Монголын төлөө гэсэн сэтгэл, Монголын төлөө гэсэн зүрх өөрийнхөө эрх ашгийг өрөөл бусдынхаар арилжах эрхэм бизнесийн гарын үсэг болон дурайх үзэгний цэнхэр бэхэнд биш,

Харин тансаг машин унан хурдлах ялаа халтирам тослог халимагтай залуу тамхины үнсээ машины цонхоор гарган тоншихгүй байх,
Цөлжисөн хотын гудамжны байнга эргэлдэх хумхын тоосыг өдөржин шөнөжин шүүрдэн цэвэрлэх гудамжны цэвэрлэгчийн хөдөлмөрийг үнэлэх,
Хавар хаварт өөд өндийн бяцхан зулзган нялх ногоог гутлын улаар туучин гишгэхгүй байх
Жирийн нэгэн иргэний ухамсарт лугшидаг юм.

Зарим хүмүүс намайг дэндүү бичлээр сэтгэх юм гэдэг. Яахав дээ би энэ мэтээр бичлээр сэтгэхээс өөр юухан чадах билээ.

Толгойн өвчин царайд нь илт цонхийсоор байхад юу ч болоогүй юм шиг өөрийгөө хүчлэн бусдын тавь тух, хамт яваа нөхдийнхөө урмыг нь унтраачихгүйн тулд өөрийгөө албадан сайхан инээмсэглэх нь сэтгэл биш гэж үү. (Юкигийн толгойн өвдөнө бие нь тавьгүй байгаа нь үнэхээр мэдрэгдэж байсан.)

Бусдын төлөө явж байх зуур хувийн эрх ашиг, тав тухь, амар амгалан, аз жаргал хөндөгдөөд эхлэхээр ямар ч хүн уурлаж бухимдан, ингэж байх нь алба билүү гэмээн бодох нь бий.
Гэтэл тэр болгоныг үл тоон бусдын төлөө явж байгаа тэрхүү зүйлийг сэтгэл гэхгүй өөр юу гэхийн вэ.

Зарим хүмүүсийнхээр өөрийнхөө асуудлыг зохицуулж чадахгүй байж бусдыг өөд нь татах нь байж боломгүй хэрэг гэдэг. Гэтэл хүн болгонд асуудал байдаг ч өөрийнхөө асуудлыг ч зохицуулж чадахгүй, өрөөл бусдад ч цаг зарцуулж чадахгүй явах нь сайн хэрэг үү.

Төсөөлөл төдий мөрөөдөл бодитоор эхлэхийн цагт


“Та төсөөлөөд үз дээ”
гэдэг бичлэг маань тухайн үед төсөөлөл төдий мөрөөдөл байлаа. Харин өнөөдөр төсөөлөл төдийхөн мөрөөдөл маань бодитоор хэрэгжих суурь нь тавигдсан байгаад сэтгэл үнэхээр хангалуун байдаг юм шүү.

Хүслээр жигүүрлэсэн Обод, Юки хоёр маань Монголхүүхдийн хамгийн идэвхитэй, чадвартай, сэтгэлтэй, сайхан залуус.

Ганцаараа хэнбугай ч хэн ч биш. Онлайнаар дамжуулан олон олон залуучууд нэгдэн нягтрах эхлэл аажим аажмаар тавигдсаар байгаад туйлын сэтгэл хангалуун явна.
Төсөөлөл төдий мөрөөдөл өнөөдөр монголхүүхэд сайтаар биежиж, гадаад дотоодын олон залуучуудыг эгнээндээ нэгтгэж байгаа.

Монгол хүүхдийн төлөө гэсэн ажлыг бодит болгочих гээд бид дор бүрнээ л нэгийг бодож толгойгоо гашилгаж байгаа.

Бид Монголдоо, Монголынхоо хүүхдүүдийн төлөө чадах чинээгээр л алив сайхан зүйлийг хийхийг хүссэн эзэмшсэн мэргэжлээрээ өөр өөр салбарт хүч үзэн яваа энгийн нэгэн л залуус.

Монголхүүхэд сайтаа ганцхан Бадамлянхуа асрах газарт өнгөрөөсөн өдрүүдийн тухай бичлэгээр биш бодитоор хийж бүтээж байгаа ажлынхаа талаар баяжуулахаар зорьж байгаа.

Юу хийх хэрэгтэй вэ?

Хамгийн түрүүнд бид нэгдсэн зохион байгуулалтанд орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Биднийг зохион байгуулалтанд оруулж, нэгэн дээвэр дор нэгтгэх хэлбэр нь ТББ гэж үзсэн.
Харин Уянгаас ТББ-ын нэр хүнд унасан, хүүхдийн зовлонгоор, хүүхдийн нэрээр бизнес хийдэг нь дийлэнхи тийм ч учраас бидний үйл хэргийг бусад буруугаар ойлгуулна. Иймээс дэмий гэсэн саналтай байсан бол миний бие хийж байгаа үйл хэрэг биднийг бизнесийн чиглэлгүй гэдгийг нотлоно гэдэг байр суурьтай байлаа.

Гэсэн хэдий ч яг бодит байдал дээр ТББ- ийн нэр хүнд үнэхээр олны дунд унасан яг барин тавин ажлаа эхлээгүй энэ нөхцөлд биднийг анхан харьцаж байгаа хүмүүст буруу ойлгуулах нь их юм байна гэдгийг багагүй хүмүүстэй уулзсаны дараа мэдэрсэн.

Иймээс бид зохион байгуулалтын өөр хэлбэр сонгохоор шийдлээ.
Үүний тулд Уянга, Обод, Юки гэх мэт монголхүүхдийн гишүүд үйл ажиллагаа, зорилго чиглэлийн төлөвлөгөөг нарийн боловсруулж гаргахаар дор бүрнээ ажиллаж байна.
Хамгийн гол нь бидний хийх ажил нь бусдад загас өгөх биш загас барих аргыг заах, улмаар хийж бүтээж байгаа ажлаараа аливааг хийхэд заавал мөнгөтэй баян байх, эрх мэдэлтэй байх албагүй хийгээд бүхнийг бусдын гар харалгүй өөрсдийн нөөц бололцоогоор хийх гэсэн үндсэн санаанд дээр зангилагдаж байгаа билээ.

Гишүүдийн төлөвлөгөөг нэгтгэж монголхүүхэд цахим хуудсан дээр тавих бөгөөд үүнийг уншиж байгаа та ч мөн өөрийн саналыг нээлттэй бидэнд илгээж болно.

Гажуудал


Хүүхдийн төлөө ийм юм хийх юмсан, ингэх юмсан гээд яриад эхлэхээр ихэнхи хүмүүс улс төр хийх гэж байна уу, та нарын ард ямар нам байгаа вэ гэх мэт хардах сэрдэх, зарим нэг бизнес сэтгэлгээтэй хүмүүс нь ингээд тэгвэл тэдийг халааслана гэх зэргээр л залж гарах юм.

Мэдээж хүн хоолоо олж идэн, гэдсээ бордох, олонд танигдаж нэр алдартай болох хүсэл нь нүүрэн дээр ил биш ч далдын далд хадгалагдан байдаг л байх.
Гэхдээ бизнес хийж болдоггүй, улс төржүүлж болдоггүй, нэр төрийн шагналыг хүртэх гэж гар хөлийн хөдөлгөөн бүрээ тооцож үл болох ариун зүйл гэж бас байдаг шүү дээ.
Энэ бол хүүхэд, хүүхдийн төлөө гэсэн үйл хэрэг.

9 comments:

Anonymous said...

Gaihaltai... Setgel hanhalj bnaa. Bi ta buhnii ajlyg demjij hamtran ajillah chin huseltei bgaag mini huleen avna uu. Ene asuudlaar andyn hureend byatshan kofe /dugui shireenii yariltslaga/ zohion bguulval ih zugeer yum. Niigemd chimeeguihen atlaa uursudduu chimeeteigeer ajillasdag neg ih goyo haluun dulaan TBB-yg bi medehiin hamt tedentei hamtran ajilladag yum. Nadad ta buhentei huvaaltsah byatshan turshilga, bas demjih setgel... bas bus yum bnaa. Yutai ch amjilt huseye naizaa... nadtai holboo barihyg husvel minii bessengert orood ireerei. darkday_z. ok

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Arsun said...

Amjilt huseye.

www.gegeen.com said...

hoorhon bichjee, ih taalagdlaa. minii mongoliin ireed hoich uye bolson zaluus huuhduud ta nar mongolooroo goyotsgooj, tsoglog baigaarai. amjilt shuu! www.gegeen.com

Cаарал said...

Монголд очоод зах гарав. Яг миний охин шиг жаахан охин ном зараад явж байх юм. Ахаа, эгчээ үлгэрийн ном авахгүй биз гэж хүн хүнээс шалгаана. Бүгд л төвөгшөөсөн янзтай, үгүй гэнэ. Нэг ширхэг нь хэд гэж байгаа юм гэж асуувал 500 төгрөг гэв. Пээ ямар үнэтэй юм бэ гэвэл, харинээ ядаж байхад үлгэр хүртэл үнэд орчихлоо гэхээр нь өрөвдөөд гурван ширхэгийг авсан. Охин маань одоохондоо монголоор уншиж чадахгүй ч сурахаараа уншиг гэж бодов.

Amindural said...

Тэр жаахан амьтнаас очиж ном худалдаж авах юм сан. Өөрт нь нэмэр болдог юм болов уу даа.
Эсвэл хүүхдээр заруулахаар гүйлгээ сайн байдаг гээд бүр олон жаахан юм аваад ирэхгүй байгаа даа. Яамаар ч юм бэ дээ

Оогий said...

Сэгсгэр эгчдээ: Цаагуур чинь "Сэгсгэр эгч" гэсэн гээд л чатаар бөөн юм болоод байна лээ хэхэ. Таньтай уулзаж танилцсандаа баяртай байгаа. Сайхан инээдэг хөгжилтэй эгч байна лээ. Одоо би наалдан пад шүү дээ гэж ...

Арсун, Гэгээн хоёртоо баярлалаа. Дандаа амжилт хүсэж урам өгч байдагт туйлын баяртай байдаг шүү. Би урам, бурамд дуртай хэхэ.

Сааралд: Харин тиймэээ. Хүүхдийн биед тохирохгүй хүнд хөдөлмөр хийлгэх нь байж болохгүй зүйл санагддаг. Хүүхэд хүүхэд л байх ёстой. Эрхлэж тунидаг, зүггүйтэж тоглодог, инээж баясдаг. Хүний хамгийн жаргалтай, бусдаас үл хамаарах жинхэнэ жаргалд хүүхэд насанд л байх ёстой.

Уянгад: Найз нь жаахан удаашралтай ажиллаж байгаад уучлаарай. Удаашралтай байгаа маань илүү ихийг би өөрөө ямар байж байгаад хийх вэ гэдгийг маш их "бясалгаж" байгаа болохоор тэр хэхэхэ

Anonymous said...

Oogii mini yawuulsan mail-nd mini khariu bicheechee. Ajil ni yaj baina. Bie-e sain bodooroi.

Anonymous said...

Thank for using my pic Oogi =)

You're welcome to using them, they are under Creative Commons. So dont hesitate to use them.

See u !!!

JeFF