Өнгөрсөн жилийн үнэхээр аз жаргалтай байж билээ. Гэр бүлийхэнтэйгээ сар гаруй Архангай, Өвөрхангайн үзэсгэлэнт байгалиар аялаж Хөвсгөл нуурын эрэг дээр хоёр майхнаа зоон хэдэн өдөр болсон минь санаанаас ердөө гардаггүй юм. Бодох тусам Хөвсгөл нуурын гүн цэнхэр мандал, асгаран буух борооны дуслаар буржигнах нуурын мандал, амгалан хөвөх усны шувууд, зөөлөн хөрс гээд л ....
Сэтгэл зүрх тэр чигтээ амар амгалан. Хамгийн ойр дотны хүмүүс маань бүгдээрээ хамт байсан болохоор хотын амьдралд яарч зүтгэх нь үгүй.
Өглөө эртээ сэрчихээд майхныхаа завсараар нуурын мандал хараалан хэвтэх тун сайхан.
Тааваараа хүссэн газраа буудаллан, тогоогоо тавиад хоолоо хийгээд идчихнэ.
Хийн зуух гэх авч би түүнийг төдийлөн таашаадаггүй. Түүний оронд дүү нартайгаа мод, аргал түүгээд нүдээ хорстол үлээж гал асаан тулгын гурван чулуун задгай гал дээр хоол цайгаа бургилан буцалгаад идэх сайхан.
Хээрийн гэр. Хоёр майхан. Гал тавиагүй шүү. Шумуул хөөж байгаам хэхэ. Ер нь тэгээд багачуултайгаа аялалаар явахад наад зах нь чихрийн ганц цаас байсан ч машиныхаа хогийн уутанд хийж, түүдэг тавьсан ч ойр орчимоо сайтар харж гал алдахгүй байхыг бодох хэрэгтэй гэдгийг анхааруулж байх нь зүйтэй. Аялалаар яваад байхаар дүү нар маань ч гэсэн байгальтайгаа зөв харьцаад сурчихдаг юм. Ганц шүдэнзний модыг ч тоомсоргүй хаяхгүй байх гэдгийг ойлгож байна гэдэг чухал.
Хээрийн хүмүүст хээ байх биш дээ. Аян зам нийлсэн хүмүүстэйгээ нэг үдшийг өнгөрөөж, яриа үүсгэн галын наадам хийж шоудаад л. Их сургуулиа төгсөөд ажилд орохоосоо өмнө Азийн орнуудаар аялаж байгаа гэх эдгээр Франц залуучуудтай хоёр өдөр нэг газар буудаллан түүдэг гал тойрон суугаад дуу дуулж, бүжиг хийн, ярилцаж өнгөрөөсөн.
Хоёр хоногийн дотор багагүй найзууд болж чадсан шүү.
Ингэхэд Монголчууд маань шүд, нүүр гараа угаахдаа голын усанд шууд угаачихдаг. Бас л буруу мэт. Хөвсгөлийн эрэг дээр байхад эдгээр залуучууд жижиг шилэнд ус хийж аваад нуурын эргээс холоо очоод угаагаад байсан. Их зөв санагдаж байсан шүү. Ганцаас, жижигээс бүх зүйл эхлэнэ.
Хамгийн их таалагдсан газар Төвхөн хийд: Уулын тагтан дээр барьсан хийд. Ирээдүйд нээх сайхан амьдрал "зохиохдоо" хэхэ хүүхдүүдээ дагуулаад Монголынхоо үзэсгэлэнт газраар зун бүр аялал хийнэ. Дараа нь өөрсдөө чадлаараа олон улсуудаар явж үзнэ биз. Эхлээд эх орныхоо сайхныг мэдэрсэний дараа явбал гадны хүний өмнө хэлэх үгтэй, жиших юмтай бахархах зүйлтэй байх байх л даа гэж бодоод байгаам.
Энэ жил ч мөн хамаг юмаа ачиж аваад гараад өгнө дөө. Би тогоо шанага, түмпэн саваа хачигнуулаад, хөнжил гудсаа бөөгнүүлээд л ... Зураг буулгагчаа ташаандаа, жижиг дэвтэрээ өвөртөө, үзэг харандаагаа чихнийхээ ард хийгээд л гарах ч үнэхээр сайхан шүү
Эргээд бодоход бие биенээ ойлгох, хамгийн үнэтэй нандин эрхэм зүйлс болох гэр бүлээ хайрлах сэтгэл аялалын өдрүүдэд улам батжидаг мэт. Эцсийн эцэст миний хийж, бодож байгаа бүхэн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л байдгаас хойш. Сайхан бүхнийг дэргэдээсээ, ойрхоноосоо мэдэрч амьдрах нь утга учиртай.
Намайг хүлээж байгаа тэр харийн дүр зургийг хүлээн зөвшөөрч нэг л чадахгүй юм. Би гэрээсээ явбал аймаар уйланхай, улам уярамтгай, гэгэлзүүр болчих байх даа.
5 comments:
Миний найз сайхан амарчээ,ойр байсан бол би хамт явна гээд дагаал гүйгээд байхгүй юу даанч хол юм даа.
Хэдэн жилийн өмнө манайхан хамаатан садан цугаараа Говь-Алтай явсан юм ёстой л диваажин л гэж тэр байсан даа.
Магадгүй ирээдүйд гэр бүлийн сайхан найзууд болчихоод хамт эх орныхоо үзэсгэлэнт газраар аялаад явж ч байх юм бил үү тэ??? амьдрал гэж таахын аргагүй шүү харин чи гэр бүлийн минь ханий минь сайхан найз болох сайн бөгөөд сайхан залуутайгаа хурдан суугаарай энэ бол тушаал чиг ерөөл чиг шүү.
saihan amraad irlee geed zunduu zurag uzuulj baisan daa, mongolinhoo buh uzesgelentei gazruudaar ayalj uzehsen, ireeduid l neg negeer ni yavj baihaas ...
oogiigiinhoo huuhdiin tuluu yu hiij baigaag naiz ni harj baigaa shuu, ulam hicheegeerei, baharhdag shuu kiss :*
Оогийноод бүүр уруу татагдаад юу юугүй л хөдөө явмаар санагдчихлаа. Ингэж аялалд явах үнэхээр сайхан шүү.
хол гаүар яларч үхчихгээд тэрэлжээс хол яваагүй надад бол наад чинь бүткүү ажил байна.
Гүү энэ шар толгойтнууд бас ямар юмаа хийж явдаг байнаа.
Цасхан: Тушаал ёсоор гүйцэтгэе. Сайн бөгөөд сайхан залуугаа юу. Ер нь бол олчихсон байгаа хэхэ. Би сайн ханиа дагуулаад, энхрийхэн цасхан сайн ханиа дагуулаад зундаа зугаалах шиг болноо
Цоомийдоо: Баярлала хө.
Заяа эгч: Хэхэ
ГАМП: Хм
Post a Comment