Чөлөөт цаг


Гэртээ монтажлаж бэлтгэв :-) :-)

Намар болчихжээ ... Хаврын амтат өдрүүд, Блогчин муужгай дээр гардаг бяцхан маань одоо том болчихсон. Анх манайд нээх өрөвдмөөр жижигхээн амьтан ирж байж билээ. Тэр үед нь яагаад ч эмэгтэй юм шиг санагдаад киноны дуртай баатрынхаа нэрээр СиСи гээд нэрлэчихсэн чинь томрох тусам эрэгтэй гэдэг нь мэдэгддэг байгаа ккк. Би ямар амьтаны боов бөгс харж эрэгтэй эмэгтэйг нь ялгахын биш хэхэ.

Гэрээс гардаггүй байсан нойрмог муужгай маань ингээд л анчин болсон. Амралтын өдрөөр бол эзэн нь камер үүрээд уул руу гарахад эзнийхээ мөрийг дагаад маршаар салахгүй алхана шүү дээ. Манай гэрийн хүн, амьтангүй л хотын хөл хөдөлгөөн хүмүүсээс дайжсан улс байх юм даа. Би л долоо хоногт хэд хэдэн удаа сургуульдаа явж ихдээ л 10 хүний дунд орж олон хүний бараа харах болохоос нохой, муур, эзэн гурав нь ингээд уулын мухарт гэрээ сахиад холдохгүй.

Ингэхэд ямар ч амьтан хөөрхөн. Хүний хайрлаж байгааг маш сайн мэдэрдэг. Хайрлаад л байвал налж унаад л байдаг. Харин хүнийг яадаг билээ хайрлаад эсвэл зөөлөн байвал ихэнхидээ даврана даа. Толгой дээр гараад л суучихна, бөгс ухна ккк. Араатан араатан гэнэ хүнээс өөр аймшигт, муухай даварсан араатан ер нь хаана байна. Заа заа бас л хадуурчихлаа.

Нээрээ өнгөрсөн жил яг өдийд гэрийнхээ гадна шувууны үүр хийж тавьж байсан юм. Шувууны үүрний талаар ЭНД дэлгэрэнгүй байгаа.

Гэрийн цонхоор харагдаж байна.
Гэтэл энэ хавар манай шувууны үүрэнд зөндөө шувуу өндөглөж одоо бүгд жигүүр нь дэлгээд хөх тэнгэртээ илэн халин нисээд алга болсон.

Ээж нь хоол зөөж байгаа бололтой догоо.

Хоолоо аваад орчихлоо.

Ангаахайнуудаа дарж байгаа байдал.

Ангаахай гэснээс нэрийг нь яг олоод өгчихсөн байгаа юм шүү. Үүр руу нь харахаар зүгээр л ангайсан амнууд л жив жив гээд харагддаг юм байна лээ.

Одоо бүгд ниссэн. Бууриа сахиад бас л СиСи муужгай, Боогий болон Цагаанаа нохой, эзэн бас Оогийноо бид хэд л үлдэх шив дээ.

Энэ жил ахиад шувуу үүрлэх байх даа.

6 comments:

tovsho said...

kk hoorhon

Оогий said...

Tovsho: Bayarlalaa

soulmate said...

facebook дээр хүн тавьсан байхыг нь үзсэн юм байна

блогоор маань шагайсанд гялайлаа
чиний авъяасыг биширдэг шүү фээн болсоон :)

Оогий said...

Soulmate: Танай блогоор шагайхаар барах уу. нэг хэсэг хугацаанд шимтэн уншсан бичлэг бүрийг. даанч цагтаа баригдаад аргагүй сэтгэгдэл үлдээгээд гарсан даа. Дараа цаг гаргаад тухтай уншинаа гэж бодож байгаа.
Харин тэр дууны үг орчуулж оруулдаг чинь бас их сонирхолтой юм билээ шүү.

Anonymous said...

hi Oogiinoo, good luck! I'm happy to know your blog :) keep doing!

Оогий said...

Anonymous: Thanks for your visiting my blog.