Энэ яг солиорол

Би сая нэг хором зүүдэллээ.

Цус царцаж, амьсгал зогссон зүүрмэг биеийг минь

Оюун санаа минь орхин одоод

Цэлгэр цагаахан хөнгөн үүлэн дээгүүр

Ганцаар хөвж, зугаацан цэнгээд эргэн ирлээ

Би сая нэг хором зүүдлээд сэрлээ

/Зүүдний тайлбар хэхэ: Хичээлээ хийж байна гээд баахан цаас шагайгаад сууж байсан чинь нэг мэдсэн шүлсээ гоожуулаад л унтчихсан байсан. Барагцаагаар нэг секунд зүүдлээд сэрэх шиг санагдаад ингээд биччихлээ. Үнэндээ энэ махан бие, оюун санаанаас минь тусдаа байдаг шиг санагддаг бас тэгээд шаал өөр хоёр хүн байнаа миний энэ дотор. тэгээд нөгөө нөхөр нь махан биеэ ширээн дээр димодрол өгч орхиод өөрөө ганцаараа зугаацан цэнгэхээр үе үехэн явчихыг яана гээч …. хм Эсвэл солиорч байгаа юм болов уу даа гэж /

5 comments:

A.Амарсайхан said...

Нисэж зүүдлэх гоё шүү. Биеэ чангалахаар улам дээшээ хөөрөөд л. Жаахан анхаарал сарнихаар доошлоод л

Дeстини said...

Би зүүдээ сайн манахгүй байгаа юм. Түүнээс биш янз янзын зүүд зүүдэлдэг. Шал танихгүй хүнтэй учиргүй найз байна гэж зүүдэлсэн. Энэ амьдрал лав биш байх аа.

Оогий said...

Амарсайхан ахд: та бол бүүр өнгөтөөр зүүдэлдэгийн байна даа хэхэ лаг удирдлагатай этэр.

Дестини: Харин зүүд ямар нэгэн өгүүлэмжтэй байдаг гсн шүү. Би хувьдаа итгэдэг. Ямартай зүүд үнэхээр гайхалтай ертөнц байгаад байгаан.

Болорхон said...

Блогоор чинь хаяа зав гарган ороод гарах сайхан шүү. Эрч хүчтэй бүсгүй ккк

Саяхан яг чинийхтэй төстэй зүүднээс сэрээд "нэг юм" болгож бичих гээд л бичих гээд л чадахгүй байгаа юм. Аюурзанын Арван зүүдний өр дээр билүү Цуурайнас төрөгсөд дээр билүү Бэгтэр гээд энэ насандаа нэг ч зүүдэлж үзээгүй нэг зураач залуу гардаг даа... би яг Бэгтэрийн эсрэг юм шиг байгаан өдөр ч тэр шөнө ч тэр зүүдлээгүй унтсан удаа бараг үгүй байх... тиймдээ ч тэрүү зүүд миний хувьд амьдралаас эрхэм зүйл байгаа юм.

/Аа ингэхэд Оогийноо аль сургуульд сурч байгаа юм бэ? Korean Language Program аль хэдийнэ дуусчихсан уу. Би Master Program*ийн талаар лавлах гэсэн юмаа хө/

Оогий said...

Болорхон: Урам өгсөнд баярлалаа. Блог руу зочилсон Гоё шүлгүүдтэй блог бна лээ.

Хэлний курсаа дуусгаад одоо магистарын 2-р семестертээ явжийна. Мэдэх юм байвал дуртайяа хариулнаа. Мэйлээр минь холбогдоорой. buyant_oogii@yahoo.com