Нэг хүний курсын ажил хийж өгнө гээд амлачихсан. Бичих гэж компьютерийнхаа ард 2 цаг суугаад 'Introduction' гэсэн үгнээс өөр юу ч гаргаж чадсангүй. Толгойд юу эргэлдээд байгааг бүү мэд, нэг л эмх цэгц алга.
Энд өчигдөр шөнөжингөө бороо ороод. Тэнгэр бүрхэг, манан ихтэй бас өрөөнд чив чимээгүй нам гүмхэн байсныг хэлэх үү, цаг хэд болж байгаа мэдэхгүй унтсаар, сэрээд хартал өдрийн 1 цаг болж байдаг байгаа.
***********************************************************************************
Хичээл дуусаад амарчихсан болохоор өдрийг муурын зулзагатай өнгөрөөдөг болсон. Өдөр ганцаараа байхаар ханьтай бас дээрээс нь өвөр дээрээ суулгаад илэхээр биенд сайн гээд манай хүн авчирч өгсөн юм. Бид 2 бие биедээ хараахан дасаж амжаагүй байгаа болохоор муурын зулзага маань сүүгээ ууж, хоолоо идчихээд л зургийн жаазны ард ороод нуугдчихна. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй.
Муурын зулзагадаа Том гэж нэр өгсөн. Өө нээрээ Том гэснээс манай гэрт нэг Жерри байгаа.
Ингээд нүхэлсэн газрын ханын цаасыг ахин янзлан Жеррид хаалга гаргаж өгсөн болно хэхэ. Хэрэв Жерри гарч ирвэл бас л ....
Ингэхэд өдөр манай гэрт Том, Жерри, Оогийноо 3 байх шив дээ.
***********************************************************************************
Солонгосын намар их сайхан юм билээ. Модны навчис улаан, хүрэн, шар зүйл бүрийн өнгөөр хувираад л ...
*************************************************************************************
Өнгөрсөн долоо хоногт очсон уулын орой дээрхи Буддын сүмийн зураг оруулнаа.

3 comments:
хөөрхөн найзыгаа санажийн, нээрээ харихаараа хамт "Stupa" даа нэг очиж нэг сайхан буу халж суухиймсандаа. Би бас энд маргааш багшдаа хураалгах репорт цагаанаараа сууж байна. :Р
эндэхиисэн бас шаралсан модыыг харцгаая гээд мод харангаа уудаг нэг тиим бичигдээгүү юмтааш шиг байналээ
нээрээ муур хүнии өвчтээ хэсэгиийн тэнчээ хэвтдэг гэж гэлүү нэг тиимиим сонсжиисиим байнааа...:р
muur bas untuuldag baij magadgui shuu, he he
Post a Comment