ОРШИЛЫН ОРОНД
Хүн бүр хилийн дээс алхаж, галуу шувууны мах идэн, юм үзэж нүд тайлах болсон энэ цагт Англи, франц, хятад гэх мэт харийн хэлүүд энэ зууны иргэдийн эзэмших ёстой хэрэглээний наад захын зэвсэг болжээ. Улс орнуудаар явж байхад Солонгос, Хятад, Япон уу гэх нь олонтой. " Үгүй ээ Монгол" гэж хариулахад машид сонирхон яриа өдөх нь түүнээс ч их. Чингис хаанаараа танигдсан Монгол орны онцлог, өнөөдрийн өнгө төрхийг гадаадынхан асууж шалдаг гэдгийг хэн бүхэн мэдэх бизээ. Тэдний энгийн гэмээр асуултанд нилээдгүй олон удаа бүдэрсний дараагаар боловсрол, сурч мэдэхийг холын холоос хил дамнуулан хайж, өөрт байгаа зүйлсээ гээгдүүлж яваагаа ойлгодог. Тэр бүрт Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Жанцанноров гуай нэгэнтээ " Хойно оюутан байхад Орос багш маань, хүний соёлыг судлахаас өмнө өөрийнхөө соёлыг судлах хэрэгтэй гэж хэлж байлаа” гэсэн дурсамж яриа бодогдоно. Ойд төөрсөн сармагчин, өнгөрсөнөө умартсан ирээдүй болохгүйн тулд, биднээс чимээгүйхэн сөөм сөөмөөр холдоод байх шиг санагддаг эх орныхоо өв соёл, зан заншлаа ядаж өөртөө шингээж үлдэх юмсан гэх хүсэл сэтгэлд минь улам гүнзгий шургалдаг - Энэ цаашид хийх ажил болгоны минь эхлэх цэг байх болно.
НҮҮР ТАХЛАХ ХУДАН МОНГОЛ БИЧИГ МИНУ
Зуны хөтөлбөрийн зохион байгуулагчид явуулсан CV дээр сэтгүүлч гэдгийг товойлгон, онцгойлон бичсэн учраас International Youths Leadership Awards-ийн хоёр дахь хэсэг болох Skills буюу Ур чадварын сургалтын эхний хэсгийг намайг удирдан явуулахыг Герман талын зохиоцуулагч Клаус санал болгосон юм. Монголд байхад сургалтын ерөнхий төлөвлөгөө уншсан учраас Ур Чадварын сургалт болон “Эх орноо танилцуулах” өдөрлөгт зориулан ачааныхаа 90 хувийг ном сэтгүүл, бэлэг дурсгалын зүйлсээр дүүргэсэн билээ.
Авч явах зүйлсээ ач холбогдолын дэс дарааллаар цэгцэлсээр нэг мэдэхэд ачаа нормын хэмжээнээс хэтэрхэд ганц ээлжийн ч солих хувцасгүй Монголоос өмсөж байгаатайгаа гарсан хүн дээ би. Пэээ тэр хэтэрсэн ачаанд мөнгө төлнө гэдэг байж болохгүй шүү дээ.
Ур чадварын сургалтанд сэтгүүлчийн онцлогийн талаар, найруулга зүй, эссэ хэрхэн бичих, телевизийн нэвтрүүлэг хэрхэн бэлтгэх гэх мэтийг 3 цагт багтаан ярихаар бэлтгэсэн байлаа. Миний мэддэг сэтгүүл зүй ч гэж юу байхав, тэр дундаа энэ салбарт хуримтлуулсан арвин их туршлага ч бас юу байхав хөөрхий. Сургуулиа төгссөнөөс хойш үгүй ээ мөн олон байгууллагад ажиллаж, эцсийн дүнд анкет бөглөх "хобби"-той болсон дадал энэ удаад надад "Супера" гуншиг зүүлгэх сайхан хэрэгсэл болсон юм.
Ур чадварын сургалтанд анхны гэсэн тодотголтой бүхнээ дээж болгон авч явсан.
Анхны орчуулсан ном “Менежментийн түлхүүр загварууд”, анхны сэтгүүл болох “Зөвлөх Зөгий”, анхны телевизийн нэвтрүүлэг “Japan Topics”, “World TV”-ээгээ файл хэлбэрээр нь авч очсон билээ. Тэднээс хамгийн их ашиг тусаа өгсөн нь 2007 оны 12-р сард Ази Номхон Далайн орны Телевизүүдийн Холбооноос зохион байгуулсан уулзалт семинарт зориулан бэлтгэсэн Англи дээр subtitle-тай 10 минутын нэвтрүүлэг байв.
За тэр Менежментийн ном байна, Зөвлөх зөгий бас байноо
Миний удирдан явуулсан Ур Чадварын сургалт семинарт танилцуулсан ном сэтгүүл, нэвтрүүлгийн бичлэгүүдийг үзээд “Та нар ямар хэлээр ярьдаг вэ? Оросоор уу” гэж асуув. Тухайн үед нь яагаад тэгэж онцгойлон асуугаад байсныг ойлгосонгүй “Үгүй ээ Монголооор. Гэхдээ бид Орос хэл сайн мэддэг” гэж хэлэхэд “танай бичиг Оростой адилхан болохоор Монголчуудыг бас оросоор ярьдаг юм байна” гэж бодлоо гэх нь тэр. Полшоос ирсэн оролцогч “Монголчууд түүхэндээ бичиг үсэгтэй байсан уу” гэж хүртэл асууж байлаа. Монголчууд түүхэндээ бичиг үсэгтэй байхын зэрэгцээ ЮНЕСКО-гийн бичиг соёлын үнэт сан хөмрөгт Монголын гэсэн тодотголтой олон зүйл бүртгэгдсэн байдгийг ярьсан. “Монголын засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг Германы хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлдэг найз маань надад хэрэглэгдэхээ байсан устаж байгаа эртний Монгол бичгийн талаар ярьж байсан. Тэр бичигтэй дурсгалын зурагт хуудас надад бий” гэж хэлэв.
Уйгаржин Монгол бичгийг нийтээрээ хэрэглэхгүй ч Монгол хүн бүр энэ бичгээ мэддэг, эрхэмлэн хайрладаг гэхэд “Крилл бичгээс илүүтэй танай монгол бичиг чинь их сайхан шүү” гэж тэр Герман хуульч хэлээд инээв. Түүний инээмсэглэлийн ард нуугдсан учиртай харц надад маш том анхаарлын бас асуултын тэмдэг болон үлдсэн юм.
Тухайн үед "чи Монгол бичгээр бичиж үзүүлээч" гэх асуулт тавихаас өрсөн "чадна" гэдгээ нотлон харуулах ёстой гэдгийг би ойлгов.
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
гээд Бямбын Ренчин гуайн шүлэг толгойд харавсан сум шиг гялбаад ирэхийн цагт самбар дээр Монгол бичгээр дээрээс доош хэрэндээ хичээнгүйлэн нямбайлан бичлээ.
Бичиж дууссаны дараа Канад залуу “энэ чинь калиграф арт байна. Өнгөрсөн жил АНУ-ын Индиана мужид яг ийм бичгийн үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэн гаргасан Монгол хүн калиграф урлаг энэ бичгээс үүдэлтэй гэж хэлснийг санах шиг боллоо” гэж байна. Би калиграфынг Монголоос үүссэн гэдгийг яг таг мэдэхгүй ч “Тийм үү” гээд нүүр бардам зогсов. Сургуульд байхдаа “Сэгс цагаан богд” найраглалыг манай ангийхан бултаараа бүрэн эхээр цээжилснийг эс тооцвол бүтэн шүлэг мэддэггүй хүн би. Сэтгэл гэгэлзсэн үедээ өөртөө зориулан нуун байж бичдэг хэдэн шүлгээ хав даран хадгалдаг боловч цээжээрээ унших нь бас үгүй. Гэтэл тэр мөчид Б.Ренчин гуайн шүлгийн энэ бадаг шууд л гялалзаад ирсэн билээ.
Ингээд Ур Чадварын сургалтын ярианы гол сэдэв Монгол бичиг руу хальж өрнөв.
- “Би амьдралдаа ийм гоё бичиг хараагүй л” гэнэ.
- “Зарим талаараа ханзтай адилхан, зарим талаараа араб үсэгтэй адилхан юм” гэнэ.
Яг тухайн үед онгирох юмтай Монгол гэдгээ мэдэрсэн юм шиг боломжийг алдахгүй “рекламдана” биз дээ. “Монгол бичгийг нар зөв тойруулан дээрээс доошоо бичдэг нь Монголчуудын бэлэгдэл, уламжлалыг илтгэдэг. Уйгаржин Монгол бичиг нь 1000 гаруй жилийн түүхтэй бөгөөд босоо чигтэйгээ адилхан Монгол улсын мандан бадрахын бэлэгдэл юм гэх мэтчилэнгээр мэддэг зүйлсээ А-гаас Я хүртэл ярилаа. Гэтэл надаас “ийм гайхамшигтай сайхан бичигтэй ард түмэн яагаад үүнийгээ төрийн бичиг болгохгүй харийн бичиг хэрэглэдэг юм вэ. Чи л гэхэд сэтгүүлч хүн гээд яагаад крилл бичгээр бичдэг юм” гэж намайг хүндхэн асуултанд унагаав. Мунхаг надад хариулт олдсонгүй ээ. Яагаад гэдгийг би тэгээд ч нэг их сайн мэдэхгүй юм чинь гээд өөрийгөө дотроо өмөөрөх янзтай Ичмээр ч юм шиг. “Крилл бидний албан ёсны бичиг болохоор би өөрийнхөө бичсэн зүйлийг олон нийтэд ойлгуулахын тулд криллээр бичдэг л” гэлээ.
За ингээд ур чадварын сургалтын дараа Уйгаржин монгол бичиг тойрсон яриа, оролцогчдын асуултаас үүдсэн эмзэглэл гэмээр шарх цээжин туушаа хөндүүр даран үлдэв. Ямар ч байсан сургалтын сүүлийн өдөр орон орноос ирсэн бүх оролцогчид миний гарын үсгийг криллээр биш монгол бичгээр зуруулж авахыг хүсэн “очерлосон” юм даа. Бид гарын үсэг солилцоогүй боловч бүгд миний гарын үсгийг тэмдэглэлийн дэвтэр, сургалтын материал бүхий хавтас, нэрийн хуудсан дээрээ зуруулж авлаа. Магадгүй, магадгүй ч гэж дээ энэ миний сайных биш УЙГАРЖИН МОНГОЛ БИЧГИЙН ГАВЬЯА бизээ. Ёстой нөгөө ахын хэлдэгээр сайрийлгаад гарын үсгийг зураад л хаясан даа.
Энэ явдалын дараа уйгаржин монгол бичгийг сурсан шиг сурахаар шийдэв. Бусдын гайхлыг төрүүлдэг, бишрүүлдэг Монгол бичгийг сурах нь Монгол хүн бүрийн нэр төрийн хэрэг гэж бодож байгаа ОДОО.
Ур чадварын сургалтыг удирдан явуулсан бас нэг хүн бол Английн Брюнелийн Их сургуулийн доктор, Костас /түүний саяхан хийсэн нээлтийн тухай эндээс уншина уу/ байлаа. Костас 2007 оны өвөл Алпийн нуруунд хийсэн “Алтан аялалын” тухай сонирхолтой танилцуулга хийсэн билээ.
Буурал үстэй хүн доктор КостасДашрамд сонирхуулахад 2006 онд байхаа Монголын нутгаар дамжин өнгөрсөн эртний машинтай аялалын багийн нэг гишүүн доктор Костасын хүү байсан юм билээ. Хүү нь Монголын тухай бишрэнгүйгээр ярьсан нь Костаст хоногшин үлдсэн гэж байсан юм.
БҮЖСЭН НЬ
Сургалтын сүүлийн өдрийн үдэш “National corner” буюу “Эх орноо тайлбарлах” өдөрлөг болов. Өдөрлөг эхлэхээс өмнө бид задгай гал дээр хорхог шарж, Израйлын багийн охидууд эх нутгаасаа авчирсан бин, шарсан бөөрөнхий махаар дайллаа. Хоолны дараа бид хөл бөмбөг ч тоглов.
Сайхан залуу байна уу АЙН
Израйл охид үндэснийхээ хоолоор дайлж байна
Хөл бөмбөг сайхан спорт шүү
Ингээд сургалтын өрөөндөө бэлтгэсэн үзвэрүүдээ танилцуулан эх орноо тайлбарлан сурталчилах хэсэг эхэллээ.
Энэ миний эх орноо сурталчилах булан. Хар Чингисээ мартана гэж үгүй. Оролцогчидод өгөх бэлэг дурсгалын зүйлсээ бас авчихсаан. Номадик мелодис их хэрэг болсон шүү
Израйлын багийн булан
Румин
Словани
“Эх орноо сурталчилах” өдөрлөгт тусгайлан бэлтгэж, оёулсан Монгол дээлээ өмсөөд холоос авчирсан үзүүлэнгүүдээ тайлбарлах ажилдаа орлоо.
Хамгийн түрүүнд эх орныхоо тусгаар тогтнолын тухай яриад төрийн далбаан утга бэлэгдэлийг тайлбарлав. Төрийн далбаан дээрх Соёмбо үсгийн учир жанцанг тайлж, хүүхэлдэйнд өмсгөсөн Монгол хувцас, дотроо тавилгатай Монгол гэрийг мөн танилцуулав. Үзүүлэнгийн дараа монголын язгуур урлаг, дуу хууртай СиДи-нээс “Буянт гол”-ын хөөмий, хархирааг сонсгож, циркийн нугараачдын “Ногоон Дарь Эх” уран нугаралтын үзүүлбэрийг толилуулав. Уран нугаралт үзсэн оролцогчид дуу алдан шагширч гар хөлөө хөдөлгөн дор бүрнээ уян хатан чанараа шалгаж байснаа гэнэт Монгол дээлтэй мишээн зогсож байгаа намайг дуу нэгтэйгээр уран "хугарах"-ыг “шаардав”. За ингээд хэрэг бишдээд явчихлаа.
Хорхогоо пиво, вино, бас миний дээжлэсэн Хар Чингэс, Словак охидын эх нутгаасаа авчирсан дарс зэргийг холин даруулсан оролцогчид багагүй халамцан “судасны лугшилт” хурдссан учраас тэдэнд миний чадах эсэх нь огтхон ч хамаагүй бүгд дуу нийлүүлэн “Contortion, Contortion, Contortion” гэцгээнэ.
Би “нэрэлхүү” гээд “уран хугаралтаа” биш эсвэл чадахгүй гээд гүрийх нь эвгүй юм даа гээд бодож суутал СиДи-н дээр Монгол ардын бүжиг байгааг санав. За ингээд Монгол бүжиг хийхээр шийдлээ.
Бага ангийн сурагч байхад Монгол улсын гавьяат жүжигчин Дугараа багшийн шавь байсныхаа хувьд би бээр Монгол бүжгийн үндсэн хөдөлгөөнийг хийчихтэйгээ байгаамаа.
Уул шугамандаа би чинь бүжиг хийхдээ ичнээ л гэж байхгүй шүү дээ. Ахлах ангид орсны дараа Монгол бүжиг хийхээ больж “Ирээдүйн одод” реп бүжгийн тэмцээнд ангиасаа хамтлаг бүрдүүлэн, ах нарынхаа пиджакийг томдуулан хэлхийлгэж өмсөөд, таван хурууны цагаан бээлийг гартаа хийгээд хөлөө хол хол шидээд, гараа хүчтэй савлаад бүжиглэдэг байлаа шүү дээ.
Ингээд л ёстой нэг ур чадварын сургалтан дээр хамаг байдаг “юмаа” гаргалаа даа.
Манайхан гар гараасаа бариад ...
Оролцогчид гар гараасаа бариад тойрог үүсгэн тойргийн дунд би нүдээ аниад ая дуустал Монгол бүжиг хийлээ. Дараа нь бид бүгдээрээ Израйл бүжиг хийж, оролцогч залуус хамтдаа бүхэл шөнөжин дуу хууртай наадан сүүлчийн оройгоо салж хагацаж ядан өнгөрөөсөн юм.
Үргэлжлэл Хайдэлбергээр ...
13 comments:
when will you go online?
Чи ёстой мундаг юмаа, би ч бас Уйгаржин Монгол бичиг сурдаг юм уу гэж бодлоо, гэхдээ хэрхэн хэрэгжүүлэх нь бас л асуудалтай байхаа. хэ хэ хэ
Монгол бүжиг хүртэл хийдэг, бүр шогшорсоор байгаад танайхаас гарлаа.
нээрээ л чиний блогийг уншаад уйгаржин бичгээ сайн сурамаар санагдчихлаа гэж...хэхэхэ
Амжилт.
Сайхан яваад их юм суртчилаад иржээ.
Коммунизмын материал техникийн баазыг байгуулж байхдаа Монгол бичгийг хаячихсан юм даа.
Хэрэглэхгүй болохоор мартаад байх юмаа.
hugshin aav chin buh temdeglelee mongol bichgeeree bichdeg baisan sh dee.
uneheer tatalgan bichgiin gaihamshigiig tendees l harj bolohoor baisan um. daan ch bid hed gej jaahan uhaan muutai baisnii gaigaar heden avdar duurdeg baisan gar bichmelees ni negiig ch avch chadalgui ustgaj dee.
Ug ni aavd uuriin gar bichmelee uvluulsen um bilee sh dee.
Odoo ah ni yadahnaa l gariin usgee mongol bichgeeree bichdeg.
Hamd ajildag muusan orsuudaas nuuj Toli bichgee heregledeg.
Tolgoi muutai muusain orosuudad yadahnaa bichigee ta nar manaihaas avsan um baina gej heluune gej ichdegeesee bolood ter.
Mongoliin maani emgenel um daa.
Zaluuchuud bid l butsaaj erguuleh heregtei
Saihan bichleg bolj
Сайхан бичлэг байна. Уйгаржин бичигээ гэж сайхан эд шүү тээ. Монголоо рекламдсанд чинь талархаж байна шүү. Би хэдэн орсуудад гайхуулаад мурий сарий нэрээ бичиж өгч байсан юм байна хэхэхэ
Yostoi saihan bichleg baina. Mongoloo iim saihnaar tailbarlaj, mongol bichgiinhee gaihamshgiig mederch medruulj chadsand chini ih baharhaj baina.
uneheeer goy bichleg bainaa.bas chamaar baharhaj baina.tasarch.bujig-ee hurtel bujigleed uzuulchihdeg mundag!!! gaihaltai.sain ohin ,hehe.magtah ch ug oldohgui baina shuu.tsaashdiin chin ajil, amidrald amjilt.
Shine gertee urij baina.
tas tas, chi chini bur tasraad alga boljee. bi ene bichlegees chini mongoloo surtalchilsan hesguudiig ni tuuverleed blogtoo oruulya tehuu, pls. medeej eh survaljiig ni duridna
Эрхцас: Баярлалаа
Магнолия: Монгол бүжиг үнэхээрийн сайхан шүү.
Заяа: Харин тиймээ хэрэглэхгүй болохоор мартагнаад байгаан :-)
Ах: Баярлалаа. Би үүнд маш их харамсаж явдаг юмааа. Бидэнд үлдэх хамгийн нандин бас үнэтэй баримтууд байсан шүү.
Үлэмж: Уйгаржин Монгол бүжиг аргагүй л гайхуулах өв шүү.
Ука: Баярлалаа. хамгийн гол нь миний эх орон чинь тайлбарлах, сурталчлуулах сайхан юмтай шүү.
Лүүзэр: Баярлалаа.
Миний бодол: Урилгыг хүлээж авлаа.
Мглаус: Хаагуураа тасарчихсын: Мэдэжэ бололгүй яахав дээ. Баярлалаа
yahuu dee, uye-n bidneesee tasraad ondort garaad mandaad avchee l gesiin. tnx shoo. nadad iimerhuu medeelel ih heregtei baidgiimaa. gadaadad baigaa bolohoor gadniihan iimerhuu yum ih asuudiin. oort bas tohioldood baidag bolohoor. chi chini harin ovoo muu garuu gui yu.
shutchihlee
Би энэ талаар нэг бичлэг хийж байсан санаж байна. Монгол бичигийн талаар. Нар өөд тэмүүлсэн, босоо бичиг минь ч сайхан шүү.
Дээр үед Монголын тусгаар тогтнолыг хэлэлцэж суухад тэгж асууж байсан юм гэсэн. Энэ улс өөрийн гэсэн бичигтэй юм уу, өөрийн гэсэн хэлтэй юу, өөрийн гэсэн соёлтой юу л гэж асууж байсан юм гэдэг.
Таалагдлаа. Найзын найз аа.
Post a Comment