Сонголт

Уртын урт, хөөр баяртай, олз омог арвинтай аян замдаа алжааж ядралгүй сайн яваад ирлээ.
Аян замын тэмдэглэл тэрлэхээс өмнө сонголтын тухай хэд гурван үгийг бичьюу гэлээ.
Сэтгэл дотор байгаа, бодогдсон бүхнээ блог дээрээ ил гарган та бүхэнтэйгээ хуваалцах дуртай байдаг учраас эх орондоо ирэнгүүтээ хийсэн сонголтынхоо талаар бичиж байна.

Хүний ажил, амьдралд бишгүй олон сонголт хийх тохиолдол гарах нь дамжиггүй.
Өнөөдрийг хүртэл би бээр эрс тэс сонголт хийсээр байгаа бөгөөд цаашид ч сонголт арвин олноор хийсээр байх бизээ.
Миний сонголт намайг хамгийн сайн мэддэг гэх ойр дотны хүмүүст ч тааж тааварлашгүй санаандаггүй гэнэтийн, зарим хүмүүст нь өөрийнхөө амийг хорлохтой агаар нэгэн, наанадаж тэнэг гэсэн зүүсгэл өгөхөөр байдгийг сонголт хийх бүртээ хүмүүсийн хандлага, үг хэлнээс би мэдэрдэг.

Хүмүүс их сонин юм. Хүмүүсийг сонин болгож байгаа би өөрөө тэднээс илүү сонин байж болох талтай.
Олон олон гэнэтийн сонголт хийж байсан хэдий ч сонголтондоо зөв, буруугийн аль нэгэн тодотголыг одоо хүртэл өгч чаддаггүй. Үгүй ээ, өгч байсангүй.
Магадгүй, зөв бурууг нь ялгаж мэддэггүй ч юм болов уу.
ГЭХДЭЭ!!!!! Алив хүн олон зүйлээс ямарваа нэгэн зүйлийг онцгойлон сонгож байгаа бол түүнд бага ч болов давуу тал байна гэсэн үг.
Тэгэхээр буруу сонголт гэж байхгүй юм шигээ.

Сонголт хийсэнтэй холбогдуулан шинэ өдөр бүрийг энэ шүлгийг уншиж угтаж байхаар шийдсэн ХЭХЭХЭ.

О.Дащбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч,
тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч,
тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

4 comments:

gegeen said...

saihan bodrol baina. ene goyo shuleg shuu. bi bas unshih durtai

www.gegeen.com

Magnolia said...

маш их баярлалаа.
өнөөдөр надад яг энэ шүлэг шиг үгнүүд хэрэгтэй байсан юм. сэтгэл үймрээд, хэн нэгэнд гомдсон сэтгэлээ тайтгаруулах гэж, сэтгэлийн хаттай болох гэж хаанаас эрч хүч авахаа мэдэхгүй сууж байсан юм.
Сайн хүн санаагаараа гэж...хэхэхэ

ganga said...

Ene shulgend bas durtai, songoltooroo hiij bui ajil uils chini amjilttai baig.

Оогий said...

Үнэхээр сайхан шүлэг шүү.
Гэгээн, магнолия, Ганга эгчдээ баярлалаа.