Хөөрөл, Омогшил

Хөлс, хүч, хөдөлмөр, ЧИ ШҮҮҮ ЧИНИЙ ДАРАА НИЙТ МОНГОЛЧУУД БИД хэхэ

Зургийг Энхбаярын блогоос авав

Зургийг Энхбаярын блогоос авав

Зургийг Энхбаярын блогоос авав

Зургийг Энхбаярын блогоос авав

Энэ бол жинхэнэ бахархал,
Энэ бол жинхэнэ эв нэгдэл,
Энэ бол жинхэнэ Монголчууд
Өчигдөр орой талбай дээр жинхэнэ хүчирхэг, эв нэгдэлтэй Монголчуудыг харлаа.
Талбай дээр цугларсан олон түмэн Монгол гэдэг омогшилоор амьсгалж, Монгол гэсэн нэрийн дор нэгдэж, гараа тас барин мэндчилж, бие биедээ баярын мэндчилгээ хүргэж, жолоочид бие биедээ элгэмсэг дотноор, найрсагаар зам тавьж өгөн, таарсан хүн бүхэн тэвэрч авч үнсээд л .... цагдаа нар нь хөөрч догдолсон хүмүүсийг "та согтуу байна уу даа. Болгоомжтой яваарай" гээд л ... замын цагдаа нар дүрэм зөрчиж байгаа жолооч нарыг харж баясаад л хэхэхэхэ.
Бид 2-хан сая-уулаа. Гэхдээ бидний дундаас Алтан медалтан төрсөн.
МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЛИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ болсон, МОНГОЛЧУУДАД МОНГОЛ ГЭЖ ОМОГШИХ УРАМ ЗОРИГИЙГ ХАЙРЛАСАН НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯРТАА, Олимпоос алтын энтэй мөнгөн медалийг гуядаж авсан О.ГҮНДЭГМААДАА, тээж төрүүлэн өсгөн хүмүүжүүлсэн аав ээжид нь, нийт Монголчууддаа баярын мэнд хүргэе.
Гадаадын мэдээллийн эх сурвалжууд:
BBC
Foxsports

6 comments:

Anonymous said...

Alla hu akhbar!!!

gegeen said...

oogiinoo shuu. oogiinoogiin araas bid nar shuu. tegsenee bas uragshilj bolkuu geedaagaiz

Оогий said...

Гэгээнэээ гар гараасаа чанга хөтлөлцөөд, ХЭЗЭЭ Ч ТАВИХГҮЙ хамтдаа УРАГШАА.
Хамтдаа урагшаа явбал хүчтэй бас зоригтой. ХАМТДАА ХАМТДАА ХАМТДААА

Soronzon said...

Баярын мэнд хүргье.
Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүхний баярын өдөр өө.
Монгол хүн болж төрсөндөө, төрийн дууллаа Бээжингийн тэнгэрт эгшиглэхийг сонсоод самсаа шархирахгүй байхын арга алга аа.
Миний Монголыг Бурхан ивээг.

Anonymous said...

Дахиад одоо арвыг авчуул тээ. шуналаа гэж

Anonymous said...

turiin terguunuudiig bugdiig ni sogtuu harsan chin dur gutsan shuu mongol oron maani arhin dalaid jivjee