Хөөрхөн төрсөн нь миний буруу юм уу ХЭХЭ


Бусдын нөлөөнд автмааргүй байсан ч заримдаа өөрийн эрхгүй ховсдуулаад, жанжин шугамаасаа далийж давхихад хүрэх юм.

Надад ойр дотны боловч тэс хоёр өөр ертөнцөд багтах найз охидууд бий. Би бүгдтэйн ижил харьцаж хүссэн үед нь ямар их ажилтай байсан ч цаг гарган уулзах дуртай. Эхний ангилалд нь эрдэм номыг өөрсдийн амьдралын жанжин шугам болгон, хийж буй ажилдаа эзэн болох гэж мэрийдэг чадвартай, чансаатай, мэдлэгтэй бүсгүйчүүд багтдаг. Нөгөө ангилалд нь гангар шаазан шиг хээнцэр дэгжин, зүс царай биеэрээ эмэгтэй хүний увьдас, эрчүүдийг өмнөө сөхрүүлэхийн гайхамшигийг нотлохыг чармайдаг бүсгүйчүүд. Хоёулаа надад таалагддаг, хоёулаа миний сайн найзууд. Хэрэгтэй үед минь цааргалахгүйгээр туслаж дэмжин, зөвлөгөө өгдөг сайн нөхдүүд.

Харин би гангар шаазан шиг дэгжин найз охидуудаасаа алслан зугтаад “завгүй, завдалгүй” гэх шалтгаанаар уулзахгүй бараг хагас жил болчихсон байлаа. Өчигдөр нээрээ яг “гэмт этгээд баригдана даа” гэдэг шиг зам дагаад л нээх завтай нөхөр том хар цүнхээ дүүрч ядан сулдаа ганхаж яваад “олзлогддог” байна ш дээ.

Ингээд л найз охидууддаа баригдаал бол би чухам ярианы сэдэв болж, ариун цэврийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, мисс алхалт, ирмэлт, анивчилт зэрэг төгс сайхан эмэгтэй байхын албадан үзлэгт орно. Мэдээж тэдний шалгуурт угаасаа нийцдэг биш “0” гэсэн үнэлгээ авч хурлаар “банга” авахуулдаг нөхөр л дөө. Хүн муу байсан ч муу гэдгээ сонсох дургуй гэдэг шиг би эмэгтэй юм байж бас яаж эмэгтэй биш гэж дуудуулах дуртай байхав дээ. Энэ шалтгаанаар найз охидуудтайгаа уулзахаас дөлөөд байдаг болчихгүй юу.

За энэ удаад ч ёстой эхэллээ дээ. Олон жил компьютерийн ард сууж, ном шагайсны гавьяа хараа муудаад ... өвөл нэг нүдний шил хийлгэсэн байгаам л даа. Тэр нүдний шилийг минь “Пужкарева л гэнэ, эмээ үлгэр уншихдаа ийм шил зүүдэг байх л гэнэ”, “60-оны шилний хүрээ хийлгэчихсэн байна л гэнэ”, “миний найз хамгийн сүүлд хэзээ үсчинд орсон вэ. Арван жилээс хойш л ардаа үсээ боолоо. Хүмүүс өөрчлөгдөөд байхад чи яг л хэвэндээ л байхын. Ядаж наад үсээ эвтэйхэн шиг самначихдаг байхад яадаг юм вэ л гэнэ” /энэ ч яахав байнга л хэлж байдаг юм/ шүүмжлэл бол аадар бороо шиг амьсгаа авахын зав өгөлгүй асгарч гарлаа.

“Оогий минь гэрээсээ хөөгдсөн хүн шиг нээх том хар авдар чирчихээд. Хөнгөхөн, тансаг, цэвэрхэн гоё цүнх барьж бай гээд байхад. Нээх жижигхэн биен дээрээ яаахаар ингэж том цүнх барьж явдаг байнаа. Бусад эмэгтэйчүүд том цүнх чирэлгүйгээр ажил хийж болоо л байдаг юм байна лээ ш дээ. Чи л нэг ганцаараа бичиг цаастай ноцолддог хүн шиг байх юмаа” гээд л ....

Өмнө нь би хумс хуруугаа янзласангүй, нүүрээ угаасангүй, паарга паарга гэчихээд эрэгтэй хүн шиг энд тэнд гишгэж явлаа, айлгүйтэн ирмэж сур, эмэгтэйлэг ганган хувцасла гээд л шүүмжлүүлдэг байсан бол өчигдөр нэмэгдээд том хар цүнх, Пужкарева стилийн нүдний шил байлаа ....

Хэлээд хүний үг авдаггүй надад арга хэмжээ авч ойрын хугацаанд “мисс” болгох мэргэжлийн баг ажиллах гэнээ хэхэ. Ингээд хүний үг авдаггүй Оогийноог усанд булхуулж, үсийг нь хайчилж, нүүрийг нь будаж, хувцасыг нь сонгон өмсгөх төлөвлөгөө бичлээ. Багийн ажлын үр дүн, төлөвлөгөөний биелэлт надаар илрэх тул хэрэв би татгалзвал анд нөхөрлөлийн ариун тангаргыг таслана шүү гэж хүртэл заналхийлэв. Найз охидууд маань “Бурханы бүтээлд ч завсар хэрэгтэй байдгийм Оогий минь. Эмэгтэй хүн гэдэг чинь ном шагайж суухаас илүүтэй эрчүүдийг өмнөө сөхрүүлж сайхан бүхнээрээ олзолж ховсдож амьдрах хэрэгтэй” гэж уулзах болгондоо сургана. Өнөөх нь аймаар дуулгавартай л даа ганц авах юм нь. “Засвар” хийх завдал өгөлгүй шууд л “эмэгтэйжих” гэдэг сайн сурагч байгаам хэхэ.

Уг ч сайхан эмэгтэй болохоос татгалзаад байх юу байхав. Даанч нөгөө Оогий нь “сахил санваар” дагаж мэддэггүй хачин хөлдүү нөхөр. Найзуудтайгаа уулзсаны маргааш нь исгэрээд л нүүрээ цэвэрлээд, будаж шунхдаад, гангалаж хээнцэрхээд, хавь ойрын болгон руу айлгүйтэж ирмээд гарч өгнө. Тэгээд маргаашнаас нь мартаж эхлэнэ. Мартахаас уртаад мангар залхуу. Хумсаа янзлах, нүүрээ угаах, үсээ самнахдаа хүртэл залхуурч байгаа юм чинь. Дэлгүүр хэсэж хувцас сонгохын тухайд бүр санаад ч хэрэггүй. Дэлгүүр хэсэх нь хамгийн дургуй ажил. Лангуу бүрийн өмнө ангайж, гялтайж зогсох бүр ч дургуй. Нүцгэн гүйхгүйн тулд улиралд ганц удаа дэлгүүр орохоороо захын лангуунаас харсан хувцасаа аваад гараад өгнө. Найз охидуудын маань хэлдэгээр “өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн нэг хувцасыг 2-ээс дээш жил өмсөх ёсгүй гэсэн”. Өөө мэдэхгүй ... Би лав хайртай хувцасаа өмсөөд л, өмсөөд л байна.

Шаал худлаа. Дэлгүүр хэсэхээс залхуурах, хувцас авах мөнгөө нарийлж байгаагаа “би энэ хувцсандаа хайртай” гэдгээр далдалж байгаа хэрэг л дээ.

Эмэгтэй хүнтэй “төстэй” байгаач Оогий минь гэж захирал нь хүртэл сануулж байсан удаатай. Засал аваагүй л явна. Одоо хүртэл.

Одоо яаана даа яана. Хүмүүс намайг “эмэгтэйжүүлэх” төсөл, төлөвлөгөө бичээд байдаг. Надад тэр нь нэг л ядаргаатай санагдаад байх юм. Найзуудынхаа сэтгэлийг ойлгоод байгаа боловч яршиг би тэдэн шиг “мисс” болж “мистер”-тэй суутлаа наян жил гэж бодох юм.

Гоо бүсгүй болоход аймаар их мөнгө, аймаар их цаг хэрэгтэй. Гутал, туфль заавал цүнхтэйгээ зохицох ёстой мэдэхгүй ээ мэдэхгүй ёстой ойлгохоос ч толгой өвдөж, тооны машины гарцмаар. Ванны усанд хөөс, цэцэг, давс, өөр юу ч билээ .... тэгсэнээ долоо хоногт нэг удаа гоо сайханд орж иллэг хийлгэж хумсаа янзлуулах, бүтэн хагас сайнд миний “домбороо” стилийг өөрчлөхөөр дэлгүүр орж хувцас сонгож өгнө гэсэн .... Пөөөх
Яаая даа байз. Би “эмэгтэй хүн” болмооргүй байна гээд хэлчихдэгийн бил үү.
Найзуудын минь намайг “эмэгтэй хүн” болгох гээд байгаа шалтгаан нь?. Бусдад таалагдах гэж үү, өөртөө таалагдах гэж үү. Өөртөө таалагдахын тухайд би өөртөө лав сэтгэл хангалуун байдаг. Тэгвэл ганган хээнцэр, гангар шаазанд дуртай хүмүүст таалагдах гэж үү.

Үгүй ээ. Намайг байгаагаар минь хүлээн авч хайрласан, хайрладаг хүмүүс бий. Тэдэндээ сайхан байхад л болоо ... Ер нь ийм дүгнэлтэнд хүрлээ. Төсөл, төлөвлөгөө ч будооо ... Яахавэээ миний найзуудын төлөвлөгөө угаасаа үе үе ингэж нуралтанд ордог юм. Даанч тэд маань гандан буурахгүй төсөл боловсруулаад л явдагийм доо.

14 comments:

БЭ said...

hehe hugjiltei ch yum shig, tehdee chi bol chi, baigaagaaraa l baih n hamgiin saihan. chamaig yag iim baigaagaar chin huleej avah saihan zaluu bas baigaa gedegt itgej baia. hunii saihan dotroo ch gej bas heldeg. za amjilt husey!

Anonymous said...

Chi mini khen bukhnees khuurkhun shd zaawal khuurkhun muukhai gej yarikh kheregtei bol.
Engiin, daruukhan, khugjiltei, khunii tuluu gesen zan chin kharin ch chinii dawuu tal, busdaas ulam goyo kharagduuldag zuil chin.

Anonymous said...

Көө ер Оогийноог тэгжийгаан бол одоо над мадыг юугхийн болоо?

Эмэгтэй хүн дотор гадар хоёроосоо зэрэг гоо сайхан байх ёстой л юм гэсэн. Одоо бодохнээ чамд дотроосоо гоо сайхан хангалтай байгаа, а харин гаднах гоо сайханы чинь найд охид нь бүүр сайжруулах гээд байгаа санаа юм болуу даа тэ.

Anonymous said...

Зүгээрээ хө
Залуу нас өөрөө гоёо юм чинь элдэв чамирхал хэрэггүй ш д.
Өөрөөрөө байхдаа үзэсгэлэнтэй...
Хайш яашхан байх нь хээнцэр ганганы зүйл мөн гээл муу аав минь хэлдэг байлаа...

Tsoomii said...

oogii yu gej huleej avah chini hamaagui , bodsonoo helehed emegtei hun ali aliniig ni hosluulah ni zuv gej bodoj bna, ali negiig ni huuguud heterhii tuilshraad yah ve, ugaasaa zaluu haluun nas boino shuu dee, ireeduidee haramsahguin tuld odoo l bugdiig ni hiil dee, chamaig medeej 1 dahiig ni orhigduuldagui hiisen buteesen yumtai medleg bolovsroltoi busgui gedgiig chini sain medeh bolovch naiziin huvid 2 dahid ni sain unelgee ugch chadahgui ee, gehdee l chi nadad baigaaraa l taalagddag aa, uurchlulhui basandaa ch huurhiim chini he he ...

oogii nuguu huuhdiin tuhai mail huleej baigaa shuu, neg zavandaa bicheerei, odoo geegui ee naiz ni

Badka said...

Бүсгүй нэлээдгүй хөгжилтэй юм бичжээ. Гэхдээ хамаг юмаа задгай авж шүү

gegeen said...

hehe, oogiinoog demjij baina. yadgiin busdad goyo haragdah gej amidarsanaas oortoo unench baisaar uhsen ni deer. bi hoorhon haragdmaar sanagdsan uyedee l hoorhon baij chaddag, tegeed l bolooshd. dandaa tiim baih sonirholgui sh dee, kekeke. gachin yumnuud utasdaad amraahgui, uur hurgeh uye gariishd. esvel tsug zurgaa avahuulna gej oochirlood l, shal taalagdahgui gachin yumnuud erguuleed l yu ni saikhan baigaan. teneg teneg. oortoo l saikhan baihad busdad yamar sanagdah hamaagui.

Anonymous said...

Хэхэ Сонголтод чинь баяр хүргэе. Чи надад таалагддаг /юу болж байнаа энэ чинь, надад гаж донгийн далд сэжим нуугдаж байсан юм биш биз. Өөрийн эрхгүй хэлчих чинь/ хи хи.

ganga said...

Idea та хоёрын элчин чихэр хувааж "ууж байгаа" зураг харсан. Эгдүүтэй гөөгөн охид байсан. Танай найз нар тоглосон байлгүй.

Anonymous said...

найзуууд худлаа хэлмээргүй юм даа. Яах гэж ингэж олон түмэнэээр найзуудаа худалчаар нь дуудуулж байдаг юм

xvv said...

Гадна тал чухал. Гэхдээ хэн хэмжиж байгаагаас хамаарах байлгүй дээ. Танай гаднахаа их анхаардаг найзуудын хувьд хэр викус сайтайг нь мэдэхгүй. хүний бодол санаа, толгой доторх нь ямар нэгэн хэмжээгээр гаднаа илэрлээ олдог гэж боддог. Гэхдээ будахыг бол эсэргүүцнэ. Харин нүүр арьс, хувцаслалтандаа анхаарал тавих, хоол ундандаа ч гэсэн анхааралтай хандах гэдэг бол соёлтой, ухаантай эмэгтэй хүнд заавал байх ёстой чанар, дээр нь сурвалжлагч, хүмүүстэй харилцдаг хүний хувьд чухал зүйл байх. Тодорхой хэмжээнд цаг мөнгийг зарж амжуулах хэрэгтэйшдээ. Үнэндээ гадна тал хамаагүй гэж ярьдаг ч гэсэн бүх хүн л өнгөн талыг хардаг, ямар ч байсан цэвэрхэн хувцасласан (мэдээж загварын шоунд орж байгаа юм шиг алаглачихаад гудамжаар явах нь бол утгагүй) сайхан хүнийг зүгээр харахад ч кайфтайшд. Манай нөхцөл чинь тэгээд ус нь хатуу, агаар салхи нь хуурай болохоор эмзэг зөөлөн арьстай эмэгтэй хүмүүсийн хувьд бол байнга л арчилж байх хэрэгтэй байхаа. Мэдээж хайртай хувцасаа хэдэн жил ч өмсөж болно. Харин олон ээлжийнх байх хэрэгтэй. Дахиад нэмээд өөр хайртай хувцаснууд ав. Лангууны захаас биеэ хаах юм авч болохгүйээ. Хүний хувцасны хэрэгцээ бол дан ганц биеийг халхлах биш тохирсон сайхан харагдаж байх ёстойшдээ. Тэр Пушкарева шиг байж болкүйээ ;-)

Anonymous said...

хэхэ. Ёстой өөрийг хайль харчих шиг боллоо :P
Vaar hediigeer saihan ch dotor n har bol yu ch hiij bolohgui, gadna n har bol hen ch bas chimehgui. :)
Ooriinhooroo oortoo saihan bh n l hamgiin chuhal sh dee. Eemegtei geed miss bh albatai bish hezee negen tsagt hamgiin saihan eej boloh l hoino ;)

Undarmaa said...

I do think that every one is beautiful in there own ways.Its about how much you know the person ;)

Unknown said...

hehe hugjiltei yumaa. Ter avdar shig tsunh bol hamgiin sor ni...