Өөрөөсөө, бусдаас уучлал гуйя

Хэн байх нь хамаагүй хэний ч бай сэтгэлээс урсах эелдэг дулаан зөөлөн үгсээр, хайр халамжаар, урмаар л алив хүн, хүч аван амьдардаг нь үнэнээс үнэн юм гэдгийг энэ долоо хоногт маш их ойлгоод байх шиг. Та саадгүй өөдлөн дэвших карьертай ажилтай, юу хүссэнээ авах мөнгөтэй, өөртөө сэтгэл хангалуун гоо төрхтэй авч эелдэг дулаан зөөлөн үгс, хайр халамж, таньд хандах урам үгүй бол, та байнгийн ганцаардалд автаж, таныг тойрон хүрээлэх бүхэн утгагүй хоосон мэт санагдах болно.
Ням гарагт Яармагт байрлах Бадамлянхуа асрамжийн газарт очсоны дараа энэ бодол маань улам бүр батжиж, хэзээ нэгэн цагт хэн нэгнийг гомдоож байсан бол, улсын төв асрах газраас гараад явж байхдаа тэр газрын удирдлагуудыг буруушаан бодож байсан миний ухар мөчид бодол, хэн нэгний сэтгэлийг хөндөх муу үгс хэлж байсан бол, сэтгэл хөөрөлдөө хэт автан харалган ойлгосон “хотыхон өөрсдөө хи хи хи” бичлэгийг минь уншаад надад гомдсон тэр бүсгүйгээс – бүгдээс нь чин сэтгэлийн угаас уучлал гуймаар санагдаж байна. Санагдаж биш үнэхээр их хүсэж байна. Буруугаа ухаарсан л бол уучлал гуйх хожимдохгүй гэж би бодож байна.

Дармапада буюу Бурханы номонд
“Тэнэг гэдгээ мэдэж байвал
Тэрэнд бас гэгээ байнаа
Харин тэнэгээ мэдэхгүй бол
Харанхуй нүх шиг балар байна”
гэсэн байдаг.
Хожимдож ч гэсэн тэнэг гэдгийг бага ч болов ойлгосон надад гэгээ байнаа гэж өөрийгөө би аргадан цайруулж сууна.
Би асрамжийн газруудаар явсан эцэст, бусдын хийгээгүйг, бусдын санаагүйг санаж үйл хэрэг болгон бусдад буян болж байгаа хэн бүхэнд баярлах, талархах ёстой юм гэдгийг сайтар ухаарч байна. Хүний төлөө хийж байгаа, хүүхдийн төлөө хийж байгаа гэгээн үйлстэн бүрийг шүүмжлэх, муугаар бодох эрх хэнд ч байхгүй мэт. Учир юу гэвээс эцэг эх, төрөл садандаа гологдон гудамжинд гээгдэн бөөсөндөө идэгдэн, хүйтэнд хөлдөж, халуунд гандаж явсан хүүхдүүдийг өөрийн үр мэт хайрлан халамжиндаа авч өндийлгөж, дулаан байр саваар ханган асрамжилаж байгаа бүхэн сайн үйлстэн билээ.
Асрамжийн газраар явахад энийг нь тэгчихгүй, ингээд хийчихгүй, энэ нь буруу байна даа гэхчилэн өөлөн муучлах хомос сэтгэл төрж байх нь цөөнгүй. Гэлээ гэхдээ 120 хүүхэд байтугай нэг айлын таван хүүхдийг ч хүмүүжүүлэн авч явахад ямар хэцүү байдаг билээ дээ гэж бодохоор, өөрөө би юу ч хийгээгүй байж, бусдыг харж муучлан байснаа бодохоор өөрөөсөө үнэхээр ичих шиг болох юм.
Харин түүний оронд асрамжийн ч бай, алив бусдын дутуу бодож, хийж завдахгүй байгаа бүхнийг шоочилохын оронд урам, сэтгэлийн үгсээр гүйцээн нөхөж дэмжин, хийж амжихгүй, хийж хүрэлцэхгүй байгаа бүхнийг хийхэд нь гар сунган туслаж, уруудан байгаа нэгнийг гараас нь өргөн дэмжиж байх нь бусдыг гэх хамгийн дээд өгөөмөр сэтгэл гэдгийг сайтар ухамсарлан ойлгож байна.
Үүнийг уншиж байгаа та ч гэсэн хамгийн ойр сууж байгаа хүндээ яг одоо ганц ч болов урамын үг хэлж, дотны хүмүүсдээ хэлж амжаагүй сайхан үг бүрээ хэлэн чангаас чанга тэврэн үнсээрэй. Сайхан үг хэзээ ч үнэгүйддэггүй юм. Хамгийн хайртай хүмүүсээсээ сайхан, зөөлөн дулаан үгийг битгий харамла, битгий хайрла. Дотны бүхэндээ хэлэх тэр сайхан үг олон давтах бүрт үнэгүйдэхгүй харин ч таны амьдралыг, бусдын амьдралыг харанхуй шөнөөр тусах нарны гэрэл адил гийлгэдэг юм шүү.
Энэ ч утгаараа та гудамжинд явж байхдаа халтар гуйлгачин хүүхдээс цэрвэн бэргэхийн оронд өгөх гэж байгаа зүйлээ зүгээр нэг хоосон нойтон өгөх биш, харин ч яг оносон халуун дулаан үгээр өлгийдөн өгч чадвал тэр хүүгийн амьдралыг бүхэлд нь эргүүлж чадах зүйл хийснээ хожмоо сайтар ухаарах болно.
Тэртэй тэргүй тэднийг нүд үзүүрлэн гоочилох, хамраа даран зугтах, халтар мөнгө холоос шидэн хаях хүн захаас аваад мундахгүй шүү дээ.
Харин та тэр буруу бодолтонуудын дунд гэрэл гийгүүлэгч ухаантан нь байгаарай гэж хүсье.
Энэ сарын 9-ны Ням гарагт завтай бол Уянга бид хоёртой нэгдээд нэг өдрийг халтар бяцхан хүүхдүүдтэй сэтгэлээсээ ярилцаж, салхинд гарахыг хүсэж байна.

13 comments:

Anonymous said...

Chinii helsen unen shuu. Setgel buleetsuulsen dulaan ugee haramgui helj, zuulun setgeleer biye biyedee handatsgaaya.
"Guilgachind yum ugvul shidej ugch bai. Es tegvel chi uuruu modoo barj, tartagtaa tulna." bil uu, neg iimerhuu utgatai ug manai mongolchuud heldeg ni nadad ogthon ch taalagddaggui. Yamar uchuuhun, uruvdmuur bodol ve, tee. Hog hayaj bui ayatai yum shidej ugchuud uuriiguu buyan hiichlee gej boddog humuus huurhiiye.
Ene Nyam garagt amjihgui ch Mongoldoo ochihooroo zaaval ter byatshan huuhduudtei uuland hamtdaa garnaa.

Arsun said...

9-nd bolzootoi, hehe. Ukatai sanal neg bainaa. Shidej o'gch bolohgui gedgiig oilgoson. Yamar amitan tiim ug gargasan yum boldoo.

Оогий said...

Ukad: bi zuruud gadaad dalaig zorichixgui l bol, chamaig irexeer xamtdaa xuuxeduudtei salxind garnaa.
Xarin tiimee. Ter ug baidagiin. Bi anx xotod orj irchixeed shidej ugsungui gej neg xamaatniixaa egchid zagnuulj baij bilee. Gexdee bidandaa garduulj ugsuur unuudriig xurlee. Muudsan yum alga l baina xexe

Arsund: Ziak yamar bolzootoi baidag bainaa xexe. Xawar bolood suuliin udruuded ene xumuus ene teruugeer bolzoo togtoogood baix yumaa. Zio zoo

Оюунбодол said...

goyo bichsen bn shu.

"Ганц эелдэг үг бүтэн өвлийг дулаан байлгаж чадна" gedegdee , te?

minii suuliin bichlegtei tustei sanagdaad..

sanakae said...

Манай монголчууд нэгэндээ сэтгэлээсээ сайхан үг хэлэх тал дээр их маруухан. Хэн нэг нь бэлэг өгөхөд нөгөө хүн нь баярлаад байгаа ч юм уу үгүй ч юм уу ямар ч сэтгэлийн хөөрөл байхгүй.
Нэгнийгээ урмын үгээр хэлдэггүй гээд зөндөөн дутагдлуудтай. Чимээгүй дотороо хадгалсан улсууд л байдаг даа. Ирээдүйгээ багаас нь сэтгэлээсээ талархал, магтаалын үг хэлж сургах нь их чухал болчоод байгаа. Би ч бас сураад л явж байна. Тэнд тэгэж хэлэх ёстой газар байждээ гээд тээр хойно нь бодож л байдаг.

Оогий said...

To Oyunbold: Blogoor zochilsond bayarlalaa. Bi bas chinii blogoor ailchilsan bas comment uldeesen. Ter bichlegiig chin ushsan ix taalagdsan shuu.

To Sanakae: Dulii dumbe orgij baisnaas ilen dalangui setgel xudluluu ilerxiilj baix ni deer ch yum bolow uu gej boddog shuu :-(
Naizuud namaig denduu setgeliin xudlultei gej shuumjilex ni bii shuu

Idea said...

За байз, явмаар байдаг. Болзоотой байдаг яая дөө. Нээрээ болзоо ихдээд байнаа гээлүү.

Гэснээс ярих юм байгаа шүү Оогий, ирэх долоо 2-оос 2-лаа ч гэсэн нэг болзоно байгаа хэхэ.

Их сайхан буянтай зүйл хийж, бусдад ухаарал нэмж яваад талархаж байгаа шүү. Чадах л юм байвал дэмжинэ гэсэн эрмэлзэлтэй нэг хүн байгаа л гэж бодоорой.

Anonymous said...

ямар гоё дулаахан ухаарал өгсөн блог вэ анх удаа орж уншлаа. дараа бүгдий нь уншнаа. отто

Болорхон said...

Өөрийн тань блогт анх удаа л орж ирлээ. Жаахан зав муутай байгаад бүгдийг нь уншиж амжсангүй завтай үедээ орж ирж удаан тухланаа. Бас чамтай асуух ярилцах зүйл ч их байна хө.

Оогий said...

To Idea egchid: xaxa taniig xentei bolzsoniig medsen shuu. Uildel deer ni bariwchilnaa gej baigaaan.

Tegneee. tanitai bolzoo togtooxdoo taatai bainaa. bi ch bas tanitai yarix yum baina.

To anon bas otto: Bayarlalaa.

To bolorxon: Blogd mini orsond bayarlalaa.

ZAYA said...

Оогийдоо олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе! Сайхан баярлаарай.

ZAYA said...

"Загас" номоо Арсун ахад бэлэглэнэ гэсэн байна. Арай эгчээ бэлэглэхгүй биздээ хэхэхэ.
Адиагийн блогоос сая уншлаа.
Дүүдээ уран бүтээлийн амжилт хүсье.

Оогий said...

Zaya egchid: Bolnooo my uchuuxun nomiig goloxgui bol. Arsun ax xarin zagasiig ni ugux bish zagas barixiig ni zaaj ug ene ter geed tomrood baina xexe. Bi yaj barixiig yaj zaaxaa medexgui baina xexe
Bayarlalaa tanid ch gesen Busgui xun bolj tursunii baxarxalt ene udriin bayariin mend xurgiye