Эээ бурхан минь юу болох гээд дуншаад байна энэ чинь


Ээээ, иийййй энэ чинь юу болох гээд байна. Өдөр харанхуй өрөөндөө уймарч муймарч дуниартаж этэр сууж байгаад ВВС-ийн мэдээ харсан чинь гэнэт оршин сууж байгаа орны маань баруун хойд хэсэг буюу Сөүлээс баруун урагшаа Өмнөд, Хойд хоёрын хилийн бүс нутагт байрлах жижиг аралд хэд хэдэн удаагийн хүчтэй пуужинг Хойд Солонгосын зөрүүд илжигнүүд харавсан тухай мэдээ гарч байх юм.

Жаахан айлаа. Гэхдээ эрсдэлийн менежмент гэх сүртэй нэртэй хичээл заадаг багш маань Хойд Өмнөд хоёрын дунд хэзээ ч дайн болохгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж хэлдэг болохоор нээх сүр юм ч бодсонгүй телевиз асаатал Солонгосын телевизүүдээр газар дээрээс нь дамжуулж байна гээд утаа униар савссан айхтар айхтар дүрс бичлэг гараад хүмүүс сандралдаад уйлж унжаад гүйлдээд байх юм.

Шууд бодож байна ш дээ. “Заа 12 сард эх орондоо буцах гэж байсан юмсан. Дайн эхлэхээс өмнө шалгалтаа өгөөд ядаж энэ семестерээ дуусгаад нэг мөсөн явчих явсан даа хичээлээ дайнаас болоод замын дунд хаях ч балаймаа гэж бариад.” Эвгүй цагт бодох юмаа мөн олж байгаа юм шүү энэ эргүү толгой.

Заа нөхцөл байдал яаж эргэхийг харж л байяа. Маргааш хичээл орно багшаасаа лавлаж сайтар асуухаас. Эвгүйтвэл шууд хичээлээ хаяад нисдэг хэргээ. Тийзээ ч захиалчихсан юм чинь. Юун хичээл этэр.
Заа арай ч тийм муухай юм гэж юу байхав дээ.
http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-11818005

http://www.koreaherald.com/national/Detail.jsp?newsMLId=20101123000840

http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2010/11/120_76805.html

5 comments:

BuBu said...

nadad bas iimerhu hachin hachin bodluud torson:P, ingeed ger orondoo harihgui nayn jil dainii orchind amidrahna dee gj bodogodj edr,

Soulmate said...

гайгүй болуу гэж боджийно

монголд байгаа хүмүүс л сандралдаад хурдан ир гэж утасдаад байлээ

би бас өвөл явах гэж байгаа. чи ч бүүр тийзээ хүртэл бэлдцэн гоё байгаан байна

Оогий said...

Bubud: Xexe gaigui baixaa.

Soulmate: Xarinee xuu. Gaigui ee. Xarin Mongold ix surtei surtei medeelel damjuulj baina leee medee uzsen. Asuudal ug ni gaigui l baixiin

luna said...

за гайгүй блгүй дээээ.......

ZAYA said...

Анх сонсоод, гайхсан шүү, манай нэг найз мессенжерт орж ирээд, цаана чинь дайн болж байхад юу хийж суугаан гээд бөөн сүртэй мэдээлэл өгөөд цочоож орхиод, дараа нь нэт-с мэдээ олж үзээд арай ч дээ гэж бодсон шүү.
Гайгүй биздээ.