Их завсарлага

Яагаад би өөрт төрж буй мэдрэмжээ блогтоо оруулж болохгүй гэж.

Монголд байхад сайхан байж дээ. Урам зоригтой, хэзээ ч зогсохгүй, хэзээ ч унтрахгүй юм шиг хөдөлмөрлөдөг.
Юм бичихэд, ажил хийхэд их л гоё байлаа. Энд байгаа маань миний хувьд их завсралагын үе гэлтэй.

Монголд байхад хэзээ ч зогсохгүй мөнхийн хөгжиж, тэмүүлж урагшилж байсан ч юм шиг. Ямартай ч хэзээ ч надад иймэрхүү нозоорлын үе тулгарч байсангүй.

Байнга шинэ зүйлийг мэдэх гэж тэмүүлж, тэрийгээ бусадтай хуваалцах гэж яардаг байж. Ажлын хамтрагч нартайгаа эсвэл уран бүтээлчидтэй эсвэл найзуудтайгаа суугаад хийх гэж байгаа юмныхаа тухай, хийж байгаа ажлынхаа тухай эцэс төгсгөлгүй ярилцаж бие биендээ урам өгч, санал бодлоо солилцдог байж. Тэд маань ч сайн сонссдог, сайн ярилцагчид байжээ.

Энд нөхцөл байдал тэс ондоо бүүр 100 хувь шүү. Өөр ертөнц гэлтэй. Нэг үгээр энд суралцдаг хүмүүстэй бас орчинтойгоо дасан зохицож чадахгүй өдийг хүрч байна. Тэгээд бас би анхнаасаа үл таашаасан үнэр, амтыг хэзээ ч амандаа ахин хүргэдэггүй сул талтай. аймшигтай том сул тал ч юм шиг.

Үхсэн мэт анир чимээгүй, агуа их тэсрэлтийг дууддаг гэдэг нь энэ юм болов уу.

Яг одоо миний өмнө орчуулахыг хүлээсэн 12 боть Урлагийн түүхийн ном, сурах ёстой зөндөө программууд, хянаж шүүхийг шаардсан зөндөө гар нооргууд, тэмдэглэлүүд байх ....

Би амьдралын тойргийн гадна эргэлдээд байгаа ч юм шиг. Тойрогтоо эргэн орж чадахгүйгээр эргэлдээд байгаа юм шиг л санагдах юм.

5 comments:

Anonymous said...

Dear. Keep going

Unknown said...

Zavgui baih goy shuu dee.

Anonymous said...

өөрийгөө ойлгохоо ч байсан, сүүлдээ. хийж дадсан гаршуулсан зүйлсүүдээ мартаж байх шиг. бүр бичиж чадахаа ч байсан. тархинд түмэн зүйлийн бодол эргэлдээстэй. бөөн түгжрэл...

Anonymous said...

чи бид хоёр яг адилхан байгаан байна.монголд байснаас тэс өөр хүн болсон, өөрийгөө ойлгохоо ч байсан, сүүлдээ. хийж дадсан гаршуулсан зүйлсүүдээ мартаж байх шиг. бүр бичиж чадахаа ч байсан. тархинд түмэн зүйлийн бодол эргэлдээстэй. бөөн түгжрэл...

crystal said...

Ялангуяа бүр өнөөдөр яг ингэж бодогдоод байх юм. Өнөөдрийн хормыг ирээдүйн баялагын төлөө зориуллаа ч, зүтгээд л байсан өнөөх ирээдүй минь өнөөдөр болоод өнгөрсөнтэй харьцуулахад хорогдсонуу гэхээс, нэмэгдсэн зүйл алга байна дөө. Хүн чанар, амьдрах хугацаа, байгалийн баялаг, амьтан ургамлын зүйл, амьсгалах хүчилтөрөгч гээд л '-'руу л тэмүүлээстэй.