Зугаалах уу?

Тежон усан цахилгаан станц, далан
Амьдран суугаа Тежон хотод үзэж харж, зугаацан зүггүйтэх олон газар байгаа тухай бичиж байсааан. Тежон хотын баруун хойноос урагш сунаж урсах Гим мөрний эргийг “бараадуулаад” Солонгосын ерөнхийлөгчийн манайхаар бол сэрүүн лабиран, эртний түүх дурсгалын бяцхан хотхон, амралт зугаалгын цогцолбор гэх мэт олон зүйлийг барьж босгосны нэг нь Тежон усан цахилгаан станцын далан.



Усан цахилгаан станцын бүтэц нь яг л мөсөн уул шиг гол хэсэг нь газар доор нүднээс далд бий.Усан цахилгаан станцын далан буюу эндэхийн монголчуудын хэллэгээр Тежон дэм нь олон үүргийг давхар гүйцэтгэнэ. Үерээс хамгаалах далан, далангийн системийн гол судалгааны төв /Солонгост 17 том далан байдаг бөгөөд тэдгээрийн судалгааны гол төв Тежон усан цахилгаан станц дээр байрладаг/, цахилгаан үйлдвэрлэгч, Тежон хотын цэвэр усны гол нөөц тул дархан цаазтай хамгаалалтын бүс газар, мөн Тежонд хамгийн томд тооцогдох амралт зугаалгын төв гэх мэт.

Энэ өвөө амарч яваа хүмүүсийн зураг авч ганц хоёр дэвсгэрт халааслах санаатай л сууж байгаан.

Энэ мэт "ирээдүйтэй", Олимпийн медалийн мэрийлттэй тамирчид мэр сэр үзэгдэхийн билээ ... хэхэ

1980 онд ашиглалтанд орсон Тежон усан цахилгаан станц зөвхөн Тежон хотоо эрчим хүчээр хангаад зогсохгүй хөрш хотуудаа цахилгаанаар хангаж байна.

Энд нэгэн зүйлийг хачирлий. Миний мэдэхийн 8 жилийн өмнөөс л Ховдын Дөргөний, Үенчийн гээд хэл ам татлуулсан усан цахилгаан станц баригдах тухай яригдаж нутгийн иргэд унь тооноо барьж босож эсэргүүцэх юм болоод л байсан. Эцсийн бүлэгт нөгөө усан цахилгаан станцууд нь баригдаж гийгүүлсэн юм одоо хүртэл дуулдахгүй баруун аймгууд Оросоос хараат хазаартай морь шиг цахилгаанаа хэрэглэсээр л байх юм. Намайг хүүхэд байхад л цахилгааны мөнгөө төлөөгүй Оросод их өртэй нэрээр байсхээд л тогны хязгаарлалтанд орж аймгийн төв тэр чигтээ харанхуй байдаг байж билээ.
Орос ахын уур хүрвэл цахилгааны нэг шон доош дарахад л Монголын баруун хязгаар тэр чигтээ харанхуй болдог нэг далайлтын шидэт дохиур шиг ... Ганц ч гэсэн юм гараас гаргаад усан цахилгаан станцаа горим дүрмийн дагуу зөв бариад ашиглалтанд оруулчихвал их л хэрэгтэй эд бололтой дог.
Тежон хот л гэхэд 2 сая гаруй хүн амтай гэж байгаа. Монголын нийт хүн амтай тэнцэхүйц. Гэтэл 2 сая хүн амтай хотын цахилгааны хэрэглээг энэ цахилгаан станцаар хангаад л илүүдлээ бусдад гар сунгаад өгч байхад баруун хязгаарын хэдхэн аймгийнхаа цахилгааныг нэг цахилгаан станцаар шийдчих боломж байгаад байгаам шиг.
Ойр орчмыг нь янзлаад сайхан цэцэрлэгт хүрээлэн давхар барихгүй ч дан ганц цахилгааны хэрэглээг бүрэн хангачих цахилгаан станц миний Ховд нутагт удахгүй ашиглалтанд орохын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.







Борооны улиралаар усны түвшин ихдэж эргээсээ халих үеэр далангийн хавхлагыг нээж усаа асгадаг. Шөнөөр очиж зураг авахаар өнгө өнгийн гэрэл солонгороод дуу нь их сүртэй тээр жил Нигерийн хүрхэрээн эргэн дээр зогсож байсныг санагдуулам сэтгэгдэл төрүүлж өнгөрсөнийг дурсуулахын билээ /Нигерийн хүрхэрээн талаар бол Итгэлт баян шиг мянгуужиндаж байгаан шүү хэхэ/

Өтгөн гэзгийг сул асгасан мэт л харагдаж байна уу. Зурагнуудыг Shuudshuud

9 comments:

3apaa said...

Яасан гоё юм. Ах нь бас гүйж эхэлсэн.

Tsoomii said...

zuragchin uvuu uuruu durand urtchihsun bna sh dee, he he

ene chini usan tsahilgaan stants gehees iluuteigeer ungu umgiin gerel tsatsraad arai l uur setgegdek turuulhiin bna.

guij bgaa zurag shuud taalagdav, he he
bi bas duurainaa ;P

oogii tejon hot seulees her hol be,

SUNshine said...

энэ гадныхан юмыг хийхдээ их сайн улс юмаа, нээрээ л нэг ганц усан цахилгаан станцтай болчихоосой,
УБ-т маань гүйх газар их хомс юм даа, Зараа агаа хаагуур гүйгээд байна, зайсан руу юу?

Гое зургууд байна

Зүүдний тэмдэглэл said...

Sain uu, Oogiinoo. Hamt aylj buid bayarlalaa.
Olimpiin beltgeld chini bas amjilt husye. Naidvar shuu.

Anonymous said...

shuree:Uneheer saihan niitlel bas, photo ajluud bna shuu, ta 2 ih gar niildeg humuus yumaa, taalagdlaa,
bas naaduul chin us tsevershuuldeg baiguulamjaa buur aimaar goe tsetserlegt hureelen bolgoson bdag gej sonsson, ta nar tuuniig bas niitlevel yamar goe ve? ain, zahialga ugmuur sanagdaad hehehe, amjilt Ogino & shuud.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

shuree: Ogino bi chinii Namriin tuhai turdug setgegdeliig unshlaa, eejiigee aldsand chin mash ih haramsaj bna, chinii bichlegiin hunguhun hernee nariin torgon medremjiig bi unshih burdee mederdeg. chamd amjilt husey
chi sain setguulch & orchuulagch boloh ih avyastai ohin shuu.

Оогий said...

Зараа: шинэ сайт гаргах гээд тун завгүй байгаа сурагтай байсан. хаагуур нь гүйж амжаад бнаа.
Цоомий: харин тоох тежон сөүлээс баруун урагшаа багагүй зайтай шүү. Солонгосоор хэзээгүүр ирэх гээд бнаа найз минь.
Саншайн: Зараа ахтай хамт гүйвэл та 2 гоё харагдана шүү нээрэнгээсээ хэхэ
Шүрээд: Блогоор маань зочилдогт бас урмын үг хэлсэнд баярлалаа.

Unknown said...

Их сонирхолтой түүх байна аа.