Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ
Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай
Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ.
Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор
Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай
Үлгэрийн юм шиг жижигхэн байшинг
Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ.
Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ
Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган
Бахардтал гүйхээс залхаж гүйцээд
Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд
Тухлан суухыг илүүд үзжээ.
Баяртай гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ
Баян чинээлэг одой эрийг даган оджээ.
Баян чинээлэг одой эр цонхон доороо
Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ.
Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.
Хазим Хикметийн шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА.
Хэрвээ би шатахгүй юм бол
Хэрвээ чи шатахгүй юм бол
Хэрвээ бид шатахгүй юм бол
Хэн энэ харанхуйг чинь гийгүүлэх юм вэ.
НАЗИМ ХИКМЕТ.
Туркийн алдарт яруу найрагч Назим Хикметын цогтой мөрүүд бүхий шүлгийн түүвэр нь манайд 1951 онд гарч байжээ. Амьдарч байсан цаг үедээ эх орондоо хавчин гадуурхагдаж 1950-иад оны эхэн үеэр Зүүн Европийн социалист орнуудаар амьдарч байгаад 1963 онд Москвад таалал төгсжээ.
Өнөөдөр ч гэсэн түүний бүтээлүүд нь Туркдаа төдийгүй дэлхийн модернист яруу найргийн чухал өвд тооцогдсоор байна.
2 comments:
Зурагнууд нь гоё болсон байна.
Одой баян эр нь төсөөлж байснаас хамаагүй дээр болчихож. Зурган дээрхээр бол аварга эр нь байшинг нь бариад өгчихсөн ч гэсэн одойтой нь суусан нь дээр юм байна :P
Хүүхдийн үлгэр үү? Хөөрхөн зураг, аятайхан орчуулга. Юм болгоноос ёгт санаа олчих гээд хайгаад байдаг муухай зантай болчихож хэхэ.
Post a Comment