Тэнэг юм даа тэнэг юм

Өчигдөр нилээн оройтож гэртээ орлоо. Бага дүү ноутбуук асаагаад хип хоп дуу байдаг чангаар чарлуулчихсан, дээрээс нь мессенежерээ нээгээд нээх олон хүнтэй зэрэг чатлаад байж байдгийн. Ажлаасаа гарахдаа л гэрт ямар хоол хийсэн бол гэж бодон, өнгө бүрээр нь зураглан, идэж амжаагүй хоолондоо шүлсээ урьдчилан асгаруулан ортол юун хоол!!!!!!!
Уур түс хийгээд л ... уур гэнэт хүрэв, улаан гал дүрэлзэв гэдэг шиг л ... “Чи хэдэн цагаас ирсэн” гэхэд дүү маань сулхан дуугаар “6 өнгөрөөд” гэлээ. “Тэгээд 6 цагаас хойш 10 хүртэл юу хийж суугаан чи хоол ундаа ч хийхгүй” гээд л цамнаж гарлаа даа.

Өөрөө нэг хоолны ая тал боддогийн билүү гээд хөргөгчнөөс мах гаргатал тас хөлдүү. Хөлдүү мах мөд гэсэхгүй гэдгийг мэдрэнгүүт ахиад л дүү рүү бөөн “ууран” бөмбөгөөр зогсоо завдалгүй шүршэв. Сонсож байсан хөгжмийг нь тас хийтэл унтраагаад мессенжерийг нь шууд хаагаад л ...

Дүү таг чиг. Тэр хавиар аягаа угаагаад, шал арчаад л гүйгээд байлаа. Би гэж нээх том “баатар” талх масло энэ тэрхэн эргүүлээд явах зуур дүү ор засаад “оогий эгчээ одоо унтаа” гэв. Гэтэл өнөөх нь “чи намайг унтуулж яахнуу” гээд л уурлав. Заа ингээд нэг мах зорж шөл хийж уугаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд унтвоооо хөөрхий.

Өглөө эртээ дүү босчихсон цай чанаад хоол бэлдчихжээ. Хичээлдээ явах гэж байгаа бололтой хувцасаа өмчихсөн үүдэн хавиар бултагнаж ямар нэгэн зүйл хэлэх гээд дүлэгнээд бүлтэгнээд байхын. “Хичээлээсээ хоцорлоо ш дээ чи яваач” гэтэл ... өнөөх маань “Баагий ах өнөөдөр оогий эгчээсээ мөнгө авчихаарай” гэсэн.

Ажаамаа нь 3000 төгрөг шидлэн барин дүүдээ өгөв. Дүү ч чимээгүйхэн гараад явчихлаа.
Дүүг гарах даруйд сэтгэл нэг хөндүүр оргиод, хүйт даагаад явчихав. Миний бага дүү одоо их сургуулийн нэгдүгээр курсын оюутан залуу. Дүүдээ дэндүү муухай зан гаргасандаа өөрийгөө жаахан зэмлэнгүй. Өнөөдөржингөө ажил дээрээ өөрийгөө зэмлэнгүй суусаар л. Үгүй ээ яахав дээ нэг өдөр хичээлээсээ оройхон ирээд найзуудтайгаа чатлаад, хөгжим сонсож байх зуур цаг хугацаа яах ийхийн зуургүй өнгөрөө л биз. Би өөрөө оюутан доргион байгаагүй юм шиг тэгтлээ адаар аашилж байх даа яахав дээ гэж бодоод л ....

Бага дүү маань миний нуруун дээр хүн болсон. Дүүгээ үүрээд, тэргэн дээр түрээд Буянт голын хөвөөгөөр зөндөө явдаг байлаа. Жаахан байхдаа хонгор шар үстэй бондоосон хөөрхөн хүү байж билээ. Цайвар шаргал царайтай, хонгорхон шар үстэй хөөрхөн хүү байсан болохоор нь өхөөрдөөд “Цагаан-аа” гэж дуудна. Манай байрны “ОД”. Хүн бүр л яасан хөөрхөн хүү вээ гээд л өхөөрдөнө. Одоо харин том залуу болсон хэдий ч бусдаасаа нэг л эрхлэнгүй бас бусдад өөрийгөө даатгах шинжтэй, бие даасан биш. Айлын бага болохоор тэгдэг ч байж мэднэ.

Орой болгон эгчийнхээ хөлөнд иллэг хийж өгнө. Дүү минь угтаа бол их хүмүүжилтэй. Унтахынхаа өмнө хөлөндөө иллэг хийлгэхээр нэг мэдэхэд унтаад өглөө их сайхан ааш зан сайтай сэрнээ нөгөөх нь. Орой бүр эгчийнхээ хөлөнд эзнээс нь илүү анхаарал тавина. Түмпэнд ус хийгээд "та хөлөө хий. Хөлний ядаргаа тайлагдвал хүн сайхан амардаг юм гэнэ”. Гэрээсээ холдож явах бүртээ хамгийн ихээр санадаг хайртай хүмүүсийн маань нэг л дээ. Хүн гэдэг тэнэг шүү. Хамгийн эрхэм хүмүүсээ хайр найргүй “уураар” бөмбөгдөөд л ...

12 comments:

Ch.Erdenebat said...

Хүн өлсөхлээрээ ууртай болдог :)

A.Амарсайхан said...

Харин эсрэгээрээ уурлахаараа өлсдөг болов уу? Энэ талаар судалгаа хийж буй эрдэмтэнтэй хамтарч ажиллана. Утас 1939

Anonymous said...

Бичас бага дүүдээ хамаг уураа гаргачихдаг шдэ. Юу ч хийхгүй суугаад байхын энэ тэр гээл..мөнгө гуйвал 1000-с дээш өгч байгаагүй байхаа. Загнасны дараа ямар мэдрэмж төрдөгийг би аймаар сайн ойлгож байна. Тэхдээ л энэ зангаа засаад, хаячихаж чаддаггүй муу хүн лдээ би.

Өнөржаргал said...

Хэхэ дүү чинь үгэнд ордог юун гоё ийн. Би бол хоол хийчих дүхүү гэж гуйж нэг үзнэ, уурлаж нэг үзнэ. Хоол хийвэл яахын гээл оронд нь баахан юм амлажийж нэг юм хийвэл хийдийшт кк. Нэг л их хичээл хийж байгаагаараа түрий барьсан хүн кк. Олон насаар дүү бол ч эгч, ахын үг хууль шиг л байдаг байхдаа

Чепак said...

Хэ хэ хєєрхєн дїї байна.
Манай дїї надаас 1 насаар дїї тэгсэн мєртлєє ах ах гээд амь ш дээ.

Дїїгээ загнасныхаа дараа байж суух газраа олж яддын. Гэхдээ тєрсєн дїї гэдэг цаанаа єєр мянга загнаж байсанч 10 минутын дараа мартчихсан л тууж явдын ш дээ

Anonymous said...

Богино долгионы шарах шүүгээ аваач ээ. Адайр ааштай байж бололгүй яахав. Дүүгээ тэгж калтуулсныг бодвол блог бичдэг шигээ хүн өөрөө биш бололтой дог. Анхаарах л хэрэгтэй. Хүмүүс блог бичихээрээ нэг л их сайхан юм бичнэ. Цаад мөн чанар нь шаал өөр л байдаг байхгүй юу.

Tsoomii said...

he he huurhun duugee ireheer ni shar tolgoig tataad neg unschihee, chamd gomdoogui harin chamaig gomdoochohloo geed ali hediin setgel ni emzeglej baigaa, egch duu gej tiim l baidag, am muruivcn eleg bol hezee ch ugui ee huu ...

nuhur mini har hunuur mah idehee bolioroi doo....

Жаагий said...

Би бас заримдаа ингэж "тэнэгтдийн". Дараа нь их хармсдаг, бас дүүгээ өрөвддийн. Тэгээд гэмээ цайруулж байгаа ухаандаа өглөө хичээлдээ гараад явахаар нь "автуус нь хурдан ирээсэй, хичээл дээрээ гайгүй дүн аваасай" гэж бодоол үлддийн.

Tsoomii said...

har shunuur geh gesen sanaa ni aldaad bichchehjee, gomeennee

Оогий said...

Эрдэнэбат: харин тиймээ гэж ...
Амарсайхан: би өлсөхөрөө уурлаад байх шиг байдгийн ш дээ. эсвэл уурлахаараа өлсөөд байгаан болов уу?????
Өнөржаргал: ааш муутай над мэтийн амьтсуудад харин сайн ах дүү бгаад байх шиг байгаан ш дээ.
Чепак: санал нэг байнаа найзаа
Баагий: богино долионы шарх шүүгээ гэж юу байдгийн. би богино долгионы радио гэж л сонсож байсын байна ш дэээ айн. өлсөхөөрөө хүний үндсэн зан этэр аймаар илэрдэгийн байх шиг байдгийн. би ч хусавч арилахгүй адаар ааштай муу хүн байхаа гэдгээ ер нь сайн мэддэгийн ш дээ. харин блог яагаад байна гэнээ миний талаар нэг юм маань ч гэсэн худлаа үнэн эерэг дүр зураг илэрхийлж байгаан сайн хэрэг байна ш доооо.
Цоомий: Чамайгаа ч энд байхад олон талын зөвлөгөөг авдаг байжээ. би уг нь чиний үгэнд сайн ордог доо.
Жаагий: чи бидэн хоёр агаар нэгэн буй гэж ...

Anonymous said...

Энэ комьютэр, интэрнэт, блог, мэссэнжэр эднүүс чинь дон тусгадаг, цаг нарыг бол харин ч нэг урсгаж өгнө дөө. Амралтын өдөр өглөө босоод л суутал нэг мэдэхэд л орой болчих юм.Тэгэхээр дүү чинь аргагүй дээ, залуу хүн...чи ч ойлгосон бол нэг сайхан баярлуулчихгүй юу

abcd said...

Би уурлана,2 дүү сонсоол сууж л байна, миний уур гарна,2 дүү яг түрүүнийхээрээ сууж л байна. Хүмүүс ямар ч реакц үзүүлэхгүй болхоор уурлах хүсэл ч алга болчдын байлээ,хэхэ. Тэгээд ч уурлахгүй байх нь уурлачихаад дотроо гэмшиж сууснаас дээр юм байлээ гэсэн,хэхэ.