Дэргэд минь байгаач

Шарх сэдрэнэ-нууц дэвтэрт 2006.12.24

Намайг уйлахад нулимсыг минь арчаад дэргэд чимээгүй суугаач гэж би зүгээр л хүссэн,
Гэтэл чи хүсээгүй ...
Орчлон харанхуйлан ганцаардахад дэргэд минь лаа асаан гэрэл гаргаач гэж би зүгээр л хүссэн,
Гэтэл чи хүсээгүй ...
Ажилдаа ядарч тамир тасрахад урам өгч хүч нэмээч гэж би зүгээр л хүссэн,
Гэтэл чи хүсээгүй ...
Энэ амьдралаас би юу ч хүсээгүй
Чамайг зүгээр л дэргэд минь байгаач гэж хүссэн

1 comment:

Anonymous said...

Дэргэд чинь би зөндөө суусан. Чи холыг саравчлан байсан... Чи намайг биш амьдралыг хүсэж байсан...
Нэг өдөр би нисээд явсан. Чи бас л надаас бусдыг л хүсээд байх шиг байсан...
Чи уйлсан. Чамд алчуур хэрэгтэй байсан. Тэгээд л намайг дэргэдээ байлгахыг хүсжээ дээ...
Чиний орчлон харанхуйлахад чи амьдралаас юу ч хүсэхээ больж намайг л дэргэдээ байлгахыг хүссэн байна.
Чи уйлахаа болиход, орчлон чинь гэрэлтэхэд чи намайг бас л дэргэдээ байлгахыг хүссээр л байх уу?