Амьдрах сайхаааааааан


Өчигдөр, уржигдарын амралтын өдрүүдэд Хустайн нуруу руу сайхан амраад ирлээ.

Одоогийн байдлаар ажил бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн бүрт л тийм байдаг байх л даа. Ажил хийвэл мөнгө олж ам тосдоно гэдэг утгаараа биш юмаа.
Бусад хүмүүсийн хувьд ажил өдрийн 24 цагийн мөн амьдралын хэдэн хувийг "эзэмддэгийг" мэдэхгүй. Миний хувьд 99 хувь юм даа.
Ажил дээрээ л байвал сэтгэл санаа амар, хийж шальсан юм үгүй атал цагийг "үр бүтээлтэй" /үр бүтээлтэй гэчихжээ айхтар үг шүү/ өнгөрөөгөөд байгаа мэт санагддаг "бөлгөө" хэхэхэ.

Гадаа хүйтэн бараг цасан шуургатай гэтэл бид шорлог хийгээд






Гэрт унтах сайхан шүү.
Алсын чимээнд сэрэх Монгол халтар банхар хөв хөв хуцах
Хазаар сул морины өвс ширчигнүүлэн хазлах чимээ
Зууханд очлох модны чад пад хийх "үсэргээн"
Талын догшин салхинд өрхний үзүүр "агсагнаад" л ...

Эрх чөлөө, хязгааргүй эрх чөлөө, амар тайван нам гүм ШИНЭ СОРГОГ МЭДРЭМЖ
Амралтын өдрүүдээр боомилох угаар, бачимдах хашгираанаас хол амрах сайхаан

8 comments:

3apaa said...

Сайхан юм аа. Нөгөө бидний цуглаанд ирж илтгэл тавьдаг залуу, Янжмаа нар лав байна...

A.Амарсайхан said...

Сайхан амарсан байна шүү. Тахийн нэг хул азарга надад мэнд хүргэж байна уу? Надад сүү, ааруул явуулаагүй юу?

Anonymous said...

Очиж үзээгүй газар байна. Эндээс хэдэн км, яаж явбал зүгээр талаар мэдээлэл оруулбал сайн байна...

Anonymous said...

Ёоо үнэн тасархай харагдаж байна.

Оогий said...

Зараа: Яаааая амрах ч сайхан шүү санаа нийлсэн найзуудтайгаа

Амарсайхан: Таныг хүйтэн сэрүүн буухаар ирнэ гэсэн яаалаа гэж байна лээ

Яг тиймээ: Хустайн нуруу. Улаанбаатараас баруун тийшээ 90 гаруй км явж хүрдэг. Монголд тахийг эргүүлэн нутагшуулж байгаа буянтай газар даа. Заавал очиж үзээрэй. Үзэх ярих элбэгтэй газар шүү.

Клаус: хэхэхэ тийм ээ

Javkhlan said...

amidrah, saihan uiedee saihan.

Anonymous said...

goy amarchee..

Гэрт унтах сайхан шүү. -- ene ug yu yunaas iluu saihan sanagdlaa daa..

oyunaa said...

Eooe neeree gert untah saihaan saihan uneheer saihan. Argal tuleed l uner ni tansag daa... geree aimaar sanachihlaa. Ta nar ih goe yavjee...