Миний анхны сэтгүүл зүйн бүтээл

Миний бурхан МИНИЙ ТООНОТ –ын нүүр царай болсын

Амьсгал бүрээ мэдэрч, хором бүрээ үнэлж амьдрах сайхан биш гэж үү.
Сэтгэл минь дэнсэлж донсолохдоо амархан, гуниж гутрах нь энүүхэнд авч эргэн сэргэж, өөдрөг тийшээ хөлбөрөх нь түүнээс илүү амархан билээ.
Ажил бүтэхгүй, явахгүй болохоор уур минь хүрэх ч нэгэнт эхлүүлсэн ажлын цэгийг тавьж, зөөлөн шинэхэн бяслагны шар шүүсийг шахах нь ямар кайфтай гээч.

Дипломан дээр сэтгүүлч гэж бичүүлсний хэргийг гаргаж сэтгүүл зүйн анхны бүтээлээ эх барьж авлаа.
Сэтгүүлдээ би сэтгүүл зүйн бичлэг оруулахаас гадна мэдээж арай нэг хийж зуршсан орчуулга хийх давуу талаа ашиглан “ажиллаа”.
Сэтгүүл маань интернет бүр тодруулбал блог ертөнцөөс төрж бодитоор мэндэллээ гээд хэлчихэд нээх буруудахгүй болов уу.
Арсун ахынхаа “цүнхэнд багтдаг” монгол гэрийг сэтгүүлийнхээ хуудсанд багтааж, Номинчимэд ахынхаа тусгаар тогтнолын бахархалыг үг үсэг бүртэй нь аравнаалж, зүрхэнд минь, бодолд минь уяатай явдаг Монгол хүний бахархал, үнэ цэнэ, би Монгол хүн болж төрсөнийхөө хувь зохиолыг илтгэх бичлэгүүдийг түлхүү оруулан шингээхийг эрхэмд үзэн мөрөөдлийнхөө эхлэлийг энэ сэтгүүлээр тавьж чадлаа гэж хэлэхдээ таатай байна.

Эх барьж авсан бүтээл маань “Зөвлөх зөгий” нэртэй. Хачин жигтэй нэр байна уу.
Жигтэй нэрлэгдсэн сэтгүүлийн маань эхний хуудсыг л эргүүлэн тойруулаад хараарай. Эхний өгүүлбэр нь л таныг хөтлөөд нэг мэдэхэд арын хуудсанд аваачсан байх бий. /ТОМРОВ ХЭХЭ/ Энэ зурагны өнгө жаахан сонин байгаад байна энэ линк дээр дарж гоё өнгийг харна уу

Сэтгүүлд минь багтсан мэдээлэл бүрийг үнэ цэнэтэй, хүнд хэрэгтэй, хийж хэрэгжүүлж болохоор ядаж л мэдээлэл нь архив болон үлдэж мөнхүү оюунд тань бодрол хөврүүлэхээр байгаасай гэж бодож ажилласан юм шүү.
Бодрол хөврүүлж, мэдээлэл өгөх сэтгүүлийн минь дизайн үнэхээрийн гайхалтай, аргагүй л эмэгтэй хүний торгон мэдрэмж, өнгө будгийн гайхашигт хослол цогцлон бүрдсэн гээд хэлчихэе. Аргагүй дээ Юнителийн урдаа барьдаг ганц том дизайнер хийсэн юм чинь ГЭЭД Л АХИАД НЭГ ТОМРОНОО.

Сэтгүүл зүйн багш маань агуулга, хэлбэрийн нэгдэл гэж их ярьдаг байж билээ.
Агуулга, хэлбэрийн нэгдэл. Сэтгүүл уншихад урамтай сайхан, харахад гэгээтэй дулаан сэтгэл татам байх хэрэгтэй. Энэ л утгаараа харц хөтлөх дизайныг Юнителийн дизайнер тун сайн шийдэж чадсан юм.
Зөндөө магтаад байна уу ХЭХЭ. Залуу хүмүүст магтаал бурам шиг хэрэгтэй биш гэж үү.
ЭНЭ ЗАВШААНЫГ АШИГЛААД гэдэг шиг Бэлэн Сэнгэ нэрээр Блог ертөнцөд алдаршсан Айдоо эгчдээ дэмжиж туслаж, урам өгч бурмаар тэжээж байсанд баярлалаа гэж хэлмээр байна. Оогийноо давруу юм болохоор Адьяа эгчээс салахгүй наалдан ПАД.
Мөн бас 25-р суваг телевизийн хөтлөгч, найз, хөөрхөн Номиндоо сэтгүүлд минь өнгө нэмж зургаа авахуулахыг зөвшөөрсөнд баярлалаа, зургийг тасархай авсан Идодоо, сэтгүүлийн менежер басхүү жаахнаараа авч цангаргатай сайн захирал Ууганаадаа бүгдэд нь баярлалаа.
Баг маань сэтгэл нийлсэн залуусаас бүрдсэн учраас ажлын чөлөө заваараа сэтгүүл дээрээ үүр цайтал сууж байхдаа унтах нойрныхоо хойно урдаас харамсан хорогдоод байх юмгүй байлаа шүү ГЭЖ.
Сэтгүүлийнхээ дээжээс Арсун ахдаа, Номинчимэд ахдаа бэлэглэнээээ. Арсун, Немо миний хүүхдүүд “борооны охиноосоо” бэлгээн ирж аваарай.

Өө нээрээ мартах нь!!!!!!!! Оогийноо би бээр 4 хэсгээс бүрдэх сэтгүүлийнхээ МИНИЙ ТООНОТ хэсэгтээ хамгаас их ач холбогдол өгч ажилласан. Энэ хэсгийг та анхааралтай уншиж хариултаа өгөөрэй. Урьд хожид хаана ч гарч байгаагүй ХОВРЫН мэдээлэл байгаа шүү. /БАС Л ТОМРОЛТ ХЭХЭ/ Дээр байгаа миний бурхан МИНИЙ ТООНОТЫН нүүр царай болж зургаа авахуулсан юм. За Зараа ахад загнуулсааааан. Энд тэнд зургийг нь тавилаа ингээд... Би уг нь Зараа ахын үгийг тун сайн дагаж, аль болох зургийг нь тавихаас түтгэлзэж байсан юм. Энэ удаад тэвчсэнгүй шүү.

За ингээд Оогийноогийнхоо сэтгүүлийг уншаад сэтгэгдэлээ үлдээгээрй БЛОГ АНД НАРАА.
Зөвлөх Зөгий нэртэй сэтгүүлийг худалдан аваарай залуусаа. Бие биеэ дэмжийлдээ ТИЙМЭЭ.

27 comments:

3apaa said...

Зэй хөө баяр хүргийдаа. Амжилт шүү... Чи шүүү...

Cаарал said...

Gadaadad baigaa mani met ni yaj avah yum?

Anonymous said...

Монголд байгаа мань мэт ч яаж авахын.

Лаг сэтгүүл гаргадаг хүн блогчид дотор байна гэхээр гоё байна ооо. Сэтгүүл нь лаг болоод ирхээр тоож дугархаа байнааа энэ аягүй бол

за амжилт гүрийгээд байгаарай

Anonymous said...

Amjilt husey . Setguultei chine yaaj uulzah ve .

Anonymous said...

Баяр хүргэе. Мундаг охин шүү.

Anonymous said...

Setguuld chini amjilt husye. Havtasniih ni graphic deerh Zogii bol dureeree "Bee Movie"-nii zogii baina. "Bee Movie" gesen ugsiig ingeed tusheed zogsoj baigaa zurgiig yag ter chigeer ni huulbarlachihaj. Image right, copyright eter gesen yumiig anhaarahgui bol orchin ued te... Hoorhon "mongol torhtei" zogii zuruulaad tavichihgui yu. Setguuliin chini image, brand gesen utgaaraa ovormots baival zugeer gej bodjiina.

xvv said...

Баяр хүргье! Мундаг юмаа... Ер нь би юугаараа дутдын... явж сэтгүүл гарганаа...

Оогий said...

Зараад: Баярлалаа

Сааралд: Гадаадад байгаа хүмүүс миний мейл хаяг руу зурвас явуулаад файлаар авч уншаарай.

Гамп: За яаглаарай

Баторгилд: Андаа надаас ирээд аваарай. Нэг дор юм байна 2-уулаа өгч авалцаж болыншдээ тэ

Юки: Баярлалаа

Бийд: Тиймээ хө. Зөгий манай бренд, нүүр царай. Энэ удаагийн дугаарт сонгуулиас болоод /хэхэ сонгуульд буруугаа чихсэн/ бэлэн зөгий шууд нам пад.
Бид гоё Монгол зөгий зуруулж байгаа. Дараагийн дугаараас Монгол зөгийтэй Зөвлөх зөгий байноо.
Тэр үед нь тавинаа ахиад. Мэдээж энэ зөгийг хүн болгон л таньж байгаа байх л даа.

Хүүд: Баярлалаа

Idea said...

За яамай даа, жаахан дуншилттай ч амаржаад авсан нь болж дээ. Күй тэгээд арай гэж хоёр яс салж байхад монголын биш гадаадын зөгий гаргачихаж гээд хүнүүс шүүмжилсэн байхын. Хүний өөрийн ялгаа юу байхав хаха.

Гэхдээ нөхдийн нөхөрсөг шүүмж хамгийн үнэтэй шүү. Улам сайжруулж урагшлахад тустай.

Дүүгийнхээ эхний уран бүтээлийг угаанаа. Угааж арчиж зүлгэхгүй бол бүтээл өндөглөдөггүй сувайрчих гээд байдаг талтай. /арвин туршлагаас хуваалцав/

Юутай ч энэ сэтгүүлийг чиний нэрийн хуудас болгож, Монголын сэтгүүлзүйд өөрийн гэх орон зайтай болтол нь зүтгэнэ гэж бодож байгаа. Сэтгэлээр бүтээж, итгэлээр амилсан аливаа
юм юутай ч харьцуулахын аргагүй амттай,бас амь бөхтэй байдаг шиг...

Мика /美香/ said...

Хэй, Ханий сэтгүүл нь гарсан байна штээ. Юуны түрүүнд томоос том баяр хүргээд авъя. Энэ сэтгүүлээ цаашид ямар давтамжтай, яаж гаргах талаараа бага сага хуваалцаарай.
Би ч Арсун эд нар шиг гар бие оролцоогүй болхоор өөрөө худалдаж авнаа.кк

Адъяагийн хэлдгээр шинэ бүтээлийг угааж баръя л даа..

Arsun said...

Сэтгэлээсээ хийсэн бүхэн амттай, бас жаргалтай байдаг. Дүүдээ амжилт хүсье.

gegeen said...

hehe, bayar hurgeye. baharhaj baina

Идо said...

:) Bi neg setgvvl abchixmaar l bna.

Amindural said...

Томоос том баяр хүргэе ээ. Мундаг бүсгүй шүү :)
Олж уншихыг бодноо

Мөнхбаатар said...

Ийм "талх" байж :) Баяр хүргэе.
Талхнаас тань тэгэж байгаад амталж үзнэ ээ :)

Anonymous said...

bayar xurgii naizaa

Anonymous said...

NAIZAA SETGUULIIG N UZEX YUMSAN...
CHI CH LAG YUMAA. XIISEN AJLIINXAA UR DUNG UZCHLEE.

Мика /美香/ said...

Setguul avii l daa.. Haanaas??

Bichlegiig chn dahiad unshaad..Tegsen chn "ingeed l bi bdaggui shte" gedeg ug orj ireed. Chi "setguul gargah gej bgaagaa Mika-d bas helsen" ene ter geed bichihgui.kkk

Honey oird ajil ihtei guigeel bnu? Setguul ugaah ajild gar biye oroltsii shu.. :-)

Оогий said...

Айдоо: Таныхаа дэмжлэгт маш их баярлаж явдаг шүү. таныгаа "мөлжих" юм үгүйэээ мөн их байгаа шүү. Ядаж байхад та ч "мөлжүүртэй" хүн шүү хэхэ.

Микадаа: баярлалаа хө. Чи бид хоёр чинь явж явж "садан төрөл" юм байна лээ шдээ ч гэх шиг. Идо гэж том линк байноо.

Арсун: Арсун ахтайгаа жич уулзаатай.

Гэгээн: баярлалаа хө.

Идо: Хамтрагчдаа мэдээж хүртэнэ ш дээ хө.

Уянга: Баярлалаа. Найз минь 2-нд ирээд блоггеруудын болзошгүй уулзалтанд ирнэ биз дээ.

Мөнхбаатарт: Блоггерын болзошгүй уулзалтанд ирээрэй. Зараа ахын коммент дээр бараг л болох газар, цагийг бичсэн байгаа шүү.

Үлмэдэх. баярлалаа.

Мика: Миний найзаа би зараа ахын бичлэг дээр коммент үлдээсэн байгаа. 7-р сарын 4-нд блоггеруудын өргөн санаачлагын уулзалт болбол би сэтгүүлээ хүрэлцэн ирсэн бүх блоггеруудад сэтгүүлэээ өгөх бодолтой байгаа. Учир нь энэ бол яах аргагүй блогчдын дундаас бүтсэн бүтээл, дээрээс нь блогчин Оогийноогийн хийсэн ажил учраас та нартайгаа хуваалцвал илүү амттай шүү дээ.
Уулзалтаа бүгдээрээ зохион байгуулж, оролцоё тиймээ.

Мөнхбаатар said...

Оогий эгчээ зараа ахын блог дээр хугацаагаа андуурч бичсэн бололтой байх юм. Олон хүн төөрөлдхөөс нь өмнө гялс засчихаад энэ сэтгэгдлийг бас устгачихаарай
(Мундаг хуйвалдав :D )

ganga said...

Oogiinoo bayar hurgeye, hotsorchih shahlaa shuu.

Оогий said...

Мөнхбаатарт: Баярлалааа сайн дүү шүү хэхэ. Гялс засчихсан.

Ганга эгчдээ: Та бүхнийхээ, нэг үгээр блог найз нарынхаа дэмжлэгтэйгээр сэтгүүл маань гарлаа ш дээ. Иймээс та нартаа баярлах хэрэгтэй гэж бодож байгаа. Зараа ахын сүүлийн бичлэгт нэг коммент үлдээсэн та уншаарай. Таныхаа санаачлагыг бодитоор нэгэн зүйл болгомоор л байхын ХАМТДАА

Tsoomii said...

Oogii mail hayagruu ilgeegeerei, anhnii yum buhen amttai baidag, bayariin darsnaas chini uuj amjihgui ch gesen mongold udahgui harihaaraa naiz ni milaanaa.

amjilt, chamd ugaaasaa chadahgui yum gej baidag yumuu, he he ;P

Cаарал said...
This comment has been removed by the author.
Cаарал said...

Сэтгүүлийнхээ дугаарыг файлаар нь явуулах юм уу, их баярлалаа. Оогий дүү гадаадад байгаа уншигчиддаа зориулаад сэтгүүлийнхээ интэрнет хувилбарыг бас бодолцож байгаарай. Гол хэсгээс нь тоймлож тавиад дэлгэрэнгүй танилцахаар бол төлбөртэйгээр нэвтрэх эрх авч уншдаг хэлбэр байвал би л лав идэвхтэй уншигчдийнх нь нэг болоход бэлэн байна. Гадаадаас тэр болгон захиалж аваад байх боломж, хугацаа хязгаарлагдмал болохоор боломжоороо дэмжих гэсэн нэг санаа маань энэ юм. Бүр болохгүй бол хаалттай блог маягаар хийсэн ч болно. Тэгээд баннер энэ тэр хийж сурталчилаад… гэх мэтчилэн. Амжилт хүсэе.

Cаарал said...

Нэмж хэлэхэд хавтас нь арай л хар бараан юмшиг. Жаахан гэгээтэй өнгө, будаг сонговол хүний сонирхолыг арай илүү татаж магад гэж бодов.

Anonymous said...

hooe hunii uree setguuliin chine daraagiin dugaar garah ni uu?
Naad bloggeruud geed hoorood bga agarudu chine yag l hudaldaj avsan baij haragdaarai da, yadaj avna ene ter gehee bolichihmoor um,
Shudarga helehed mongold setguul yavahad hund bgaa, Ihenh setguul 3-5 dugaariin daraa tsagaan tugaa orgood or zeelee darah geed guichihdeg um. Tootsoogoo l sain hiigeerei dee. Goodluck.