Бавуугийн Лхагвасүрэн - Би баярлана


Бавуугийн Лхагвасүрэн гуайн ухаарал хайрласан шинэхэн шүлэг, дөнгөж дэвтэрээ нээгээд уншиж өгч байсан юм. Бараг 2 сарын өмнө. Үнэн хүний ухаанаас ундарсан сайхан шүлэгний анхны сонсогчийн нэг би байсан юм. Одоо таньд хүргэе.

Би баярлая
Би чамд дуу дуулж өгье
Аягүйн торгон чандын алиныг ч чи ойлгохгүй ч
Ажааран чагнаж байгаа ДҮР ЭСГЭ
Би баярлая
Би чамд уйлж өгье
Өвөр дээр минь тусаж байгаа нулимс
Өвдсөн цагаан сэтгэлийн цус гэдгийг чи ойлгохгүй ч
Өрөвдөж байгаа ДҮР ЭСГЭ
Би баярлая
Би чамд үлгэр хэлье
Харьж байгаа надад бүсгүй хүн дурлаж
Хамт сар таллаж хонолоо гэдгийг чи тоохгүй ч
Хардаж байгаа ДҮР ЭСГЭ
Би баярлая

5 comments:

Anonymous said...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my site, it is about the CresceNet, I hope you enjoy. The address is http://www.provedorcrescenet.com . A hug.

3apaa said...

Б.Лхагвасүрэнгийн "Сарны Цагаан Цус" гэж одоо тоглогдож байгаа жүжгийг үзээрэй хө. Үгнүүд нь зүгээр л яруу найраг.

3apaa said...

Бичлэгүүдийг чинь уншлаа. Эерэг илч сацруулсан блог байна. Холбоосдоо нэмлээ...

Оогий said...

Зараад: Би "Сарны цагаан цус"-ын нээлтийг нь үзсэн. Их гоё юм билээ. Урам өгсөнд баярлалаа.

Оогий said...

To crescenet: I was interested in your offered web. Regretfully, i don't know this kind of language. Maybe, my brain is thinner to read your remarkable site hehe.