Эх орон юунаас эхлэдэг вэ.

Найзуудаа надад туслаач. Надад эх орон юунаас, хаанаас эхлэдэг вэ гэдэг асуултын олон талт хариултаас базах нэгдсэн нэг дүгнэлт хэрэгтэй байна. Харин таны хариултыг авахаас өмнө өөрийн бодлыг бичье. Нэмж хачирлаж, баяжуулан аривжуулна уу.
Азийн цээжинд орших миний Монгол орны уул, ус, ургамал мод болгон Монгол гэдгээр овоглогдож дэлхийд хаяглагдана. Харин энэ бүх элс шороо, чулуу, мод, ургамал бүрийг өмчлөх, зөв захиран зарцуулах ариглан хямагдах эзэнгүй бол зүгээр л нэг хоосон зүйлс. Иймээс эдгээр хаяглагч, өөриймшүүлэгч нь хүн та, Монгол хүн та.
Иймээс Азийн хавтгай дээр хил хязгаараа тогтоосон газарт орших нэг ширхэг чулуутайгаа, тэр чулууг хайрлах сэтгэлтэй Монгол хүн та өөрөө багтаад миний эх орон. Иймээс миний эх орон Монгол хүнээс, Монгол хүнд өмчлөгдсөн нэг ширхэг чулуунаас эхлэнэ. Гэхдээ би монгол хүн гэдэгт морь унаж чаддаг, хонь хариулдаг, өргөн шанаатай, онигор жартгар нүдтэй, намхан хамартай типичний буюу цэвэр цусны Монгол хүний талаар яриагүй юм. Зүгээр л Монгол гэх юм болгоныг зүрх сэтгэлээрээ хайрлаж чадах, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө амь биеэ биш юмаа гэхэд өмссөн цамцаа хайрлахгүй зүтгэж чаддаг, хэний ч өмнө энэ миний юм хэмээн ухамсартайгаар хамгаалж чадах хүнлэг сэтгэлтэй хүн бүрийг Монгол хүн хэмээн нэрлэж байгаа юм /Ухамсартайгаар гэдэг нь цээжээ нүцэглээд буу шийдэм агсаад Монголын газар шороон дээр байгаа харийхныг хялааж харахаас ангид байхыг хэлж байгаа юм/.
Нэг үгээр Монгол хүн бүрээс эх орон эхлэнэ. Тэгвэл эхлэлийг зөв тавих ёстой юм. Зөв эхлэлийг тавих монгол хүн өөрөө ямар байх ёстой вэ.
1. Хүнлэг сэтгэлтэй ухамсарт
2. Боловсролтой, хөдөлмөрч
3. Эх орныхоо түүх соёл, зан заншилыг мэддэг мэдэрдэг, мэдрүүлдэг
4. Юугаараа бахархах ёстой гэдгийн үнэ цэнийг ойлгодог байх ёстой.
Миний бодлоор эх орон надаас эхлэнэ Харин таны хувьд?
Хариулт бүхэн надад үнэ цэнэтэй байх болно. Саналаа өгөх хаяг: oogii987@gmail.com; buyant_oogii@yahoo.com

No comments: