Зарим заримдагуудад зориулсан шүлэг


Загатнаагүй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шүлэг бичилгүй горьгүй
Замбараагүй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа бие гутаажээ

Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юмс төдий элбэг болжээ
Заримдаг гийгүүлэгч ес байтал
Заримдаг хүн ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ

Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
Өтөг шивгээр хооллогч өт хорхой мэт буюу

Дөнгүүр явбал дээрд үзэж нударгана гэнэ
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж гуйлгачин гэнэ
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаараа явбал аархахдаа зайгуул гэнэ

Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө ууж чадахгүй явж уусан хүнийг
архичин гэнэ
Уу ид гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана

Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй өнгөрвөл их зан гаргасан гэж уйлчих шахна

Дориухан явбал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишиглэнэ
Мөнгө харуулчилбал гуйж авчихаад эргүүлж өгөхгүй
Мөнгөтэй цагтаа уулзвал нэг нүдээр харахгүй цааш эргэнэ

Гэтэл энэ хүн өөрөө ямар хүн вэ?
Гэм буруугүй хазгүй гишгэдэггүй ариухан амьтан уу!!!
Гэвэл бас үгүй ээ !!!
Энэ хорвоод төрөөд гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангүй
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагуудад зориулж
Өөрсөн шиг нь
Заваан шүлэг нэгийг бичлээ ХАЙРАН ГАР МИНЬ

7 comments:

sanakae said...

Сайхан шүлэг байна. Нээрээ л заримдагууд хэтэрхий олон болоод байх шиг. Блог дээр хүртэл заримдаглаад байгаа шүү дээ цаадуул чинь

3apaa said...

Хэ хэ надад зориулсан хэдэн мөр бас байна :P

Оогий said...

Хэхэ давгүй шүлэг шүү. Үнэн үгтэй

ZAYA said...

sanakae арай намайг хэлээд байгаагүй байгаа даа. /Санаа зовов/

A.Амарсайхан said...

Ерөөсөө л бидэнд зориулсан шүлэг дээ.

Оогий said...

Энэ блогт зочилсон бас энэ блогт сэтгэгдэл үлдээсэн хүмүүст зориулсан шүлэг арай биш байхаа гэж би бодож байна хэхэ

Билгээ said...

зориулаагүй ч хамаарагдах хүн мэдээж байгаа л байх..
цаг үе, нийгэм нь өөрөө бас заримдаг болгох юм даа.