Зун дууслаа. Зун би ажилчин байлаа. Намар ирлээ. Намарт буцаад л “ширээний бөглөөс” орон тооны ажил эхэллээ дээ.
Зун яг энэ гарчиг шигээ байлаа. Нэг үгээр хичээлийн чөлөө заваар "хүрд эргүүлэх боломж гарвал" цагийн ажил хийхийг бодно шүү дээ гадаадад сурдаг оюутан бид чинь. Хүмүүсийн хэлдэгээр хоолны газарт аяга тавга угааж “дижичин” болно, шал арчиж “хоккейчин” болно, буудлын өрөө хэсэн “биеэ үнэлэнэ” /цэвэрлэгээ хийж цагийн хөлсөө авахаа хэлж байгаам шүү гэж хэхэ/ гэх мэтээр арбайтчин оюутны амьдралын дүр зураг даа.
Би ч мөн адил арбайтчин оюутны амьдралыг энэ биеэрээ амсаж явна.
Энэ зуны ид халуунаар нэгэн үйлдвэрт цагийн ажил хийлээ. Анхны биш хоёрдахь ажил маань. Үйлдвэрийн захирал өвгөн гэж нэг хөөрхөн гар бий. 70 нилээн гарч яваа, хүний үгийг нүд ирмэхийн зуурт мартчихдаг юм шиг хэрнээ мөнгөний тухайд бол ганц вон алдахгүй санадаг бас боддог. Хүнийг аргалаж ажлаа хийлгэхдээ тун сайн. Солонгост эрэгтэй хүн ёстой алт эрдэнэс шүү дээ. Тэд үйлдвэрийн ажилд орохдоо цалин, байр, хоол, орчин гээд бүх зүйлийг нь харж шилж сонгоно. Хэрэв тэдэнд сарын сая 200-аас илүүгүй цалин өгнө гэвэл оогт тоохгүй үнэд орно доо. Миний ажиллаж байсан үйлдвэрийн эзэн өвгөн тоолдог хэдээсээ болоод эрчүүдэд тоогдохгүй тиймээс яалт ч үгүй эмэгтэй бас оюутан намайг ажиллуулж байсан юм.
Өвгөн бид хоёр яг халууны улирлаар “байлдаж” таарсан. Пэээ базарваань. Би энэ Солонгосын зуныг, халуунаас ямар их залхаж байсан гээч. Хөл гараа хөдөлгөх нь байтугай зүгээр зогсож байхад хамаг хөлс урсаад, ядаж байхад ид ажлын үеэр тэр хөлсийг арчих завгүй хамаг биеийн шингэн хувцсанд шингээд сүүлдээ өнөөх хувцас нь шингээж үл бараад шал нойтон амьтан ажил хийнэ дээ. Гадаа аймшигтай нартай байхад хувцас шал нойтон, хатахгүй байж болдог юм байна лээ гэдгийг мэдсэн. Тэр мөнгө үрэн таран хийж турдаг хүүхнүүд Солонгост цалинжиж турвал таарна гэж. Би л гэхэд туранхайм байж турсан. Яс арьс биш яс яс болсон доо ... туранхай хүн турахаараа арьс нь нимгэрэн, нимгэрсэн арьс нь фосфортоод их сайхан гэрэлтэж харагддаг болдогийн байна лээ хэхэ.
Үйлдвэрийн захирал өвгөн бол байнга хөрөгчнөөс хүйтэн ус зөөгөөстэй. Миний хоёр гар завгүй тул аягатай усыг аманд хийж өгнө. Цаадуул чинь айхтар хүнийг яаж шуухан уяраахаа мэднэ. Өвгөнийг гүйгээд байнгуут би гэдэг хүн өндөр настай хүн ажил хийгээд бас ус аягалж өгөөд байхад ажлыг нь сайн хийчих юмсан гээд чардайгаад байна даа.
Ингээд өвгөний ажилд сар гаруй хөлсөө барьсан даа. Ажил хийсний дараа хамгийн кайфтай нь цалин гар дээрээ авах байдгийн байна лээ дээ.
Сургуулиа төгсөөд Монголд төрийн, хувийн, бизнесийн гээд салбар болгонд л ажиллаж байлаа. Тухайн үедээ л гологдохооргүй цалин авч байлаа. Мэдээж цалин авах болгондоо баяртай байдаг байсан.
Гэхдээ энд цалин аваад баярлах тэр мэдрэмж Монголд байснаас өөр. Бүүр шаал ондоо. Цалин аваад баярлах өөр мэдрэмжүүдийн эхний шинж тэмдэг л гэхэд цалингаа авахаараа нээх их бодолд дарагдана, мөнгөө хэсэг хугацаанд харж сууна яг дурлалт залуугаа харж байгаам шиг хэхэ. Хоёрдохь шинж тэмдэг нь мөнгөө яаж үрэхгүй байх талаар бодож эхлэнэ. Бүүр огтхон ч үрэхгүй талаар гээч. Мөнгөндөө маш их хайртай яг Гобсек шиг. Мөнгө олох л юм бол ганц ч вон үрэхгүй байх ухаан.
Монголд ажил хийх өөр л дөө бас ч гэж. Ажлын 8 цагт тав тухтай орчинд, сурч мэдсэн зүйлээ зовлогоо зовоохгүй хийдэг болоод тэр байсан ч байж болох. Харин энд оюутнуудын бас Монголчуудын хийдэг үйлдвэрийн ажил үнэхээр л зовлогоо зовооно доо.
Би том болсон намайг ажилд аваарай гэх удаах бүлэг бла бла ...
Цагаа тулахаар чадахгүй дээ гэсэн хүн ч чадаж, барахгүй дээ гэсэн ажлаа ч бардаг юм билээ.
Ажлын цаг бол ярилт ч үгүй. Өдөрт 12-14 цаг үргэлжилэнэ- хоол идэх 1 цагийг эс тооцвол 1 минут ч амрах байтугай гар хөлөө зогсоох зайгүй ажиллана. Хөлсөө ч арчиж амжихгүй гээч. Хөлс нэг шувтарахын хооронд өнөөх машины урсдаг зам эргэлдээд дараагийн тавих юмнууд хоцорчихно. Тэгвэл дараа дараагийн техник, үйлдвэрийн машины ажиллагаа доголдоно.
Энэ бүхний эцэст хийж барахгүй гэснээ хийж бараад, чадахгүй гэснээ даван хөдөлмөрөө үнэлүүлээд гар дээрээ сая гарсан цалин авах нь кайфтай. Надад авч байгаа мөнгөндөө гол биш санагдаж байлаа. Гэхдээ энэ бол эхэндээ. Одоо хэдий хэмжээний цалин авах чухал л даа яагаад гэвэл архаг арбайтчин болсон учраас хэхэ... Хэзээ ч төсөөлж байгаагүй тэр хүнд бэрх ажлыг би хийж чадаад тэрний бүрэн бүтэн баталгаа болж гар дээрээ энэ цалинг авсан шүү дээ гэх тэр мэдрэмж бол хамгийн гайхалтай нь.
Эхэндээ үйлдвэрийн хар бор ажил хийхэд эргүүлэг шиг л бодолд живнэ дээ. “Би чинь Монголд хэн байлаа ч гэх шиг ... би чинь хэн билээ ч гэх шиг ...” гэх мэтчилэн бодогдож орой ажлаас тараад орон дээр таван хошуу болон унахын цагт үе үеэрээ шархирах час час хийх багахан өвдөлтүүдийг мэдрэхдээ өөртөө гомдоод уйлмаар ч болох үе бий. Гэхдээ тэр бодол бол хамгийн тэнэг гэдгийг бага багаар мэдэрсэн дээ. Яагаад тэнэг гэж үү. Яагаад гэвэл би өөрөөсөө ичсэн. Тэгэж бодож чадаж байсандаа бас тийм бодол тээж байсандаа ичсэн. Яагаад гэвэл цагийн ажил хий /арбайт/ гэж хэн ч намайг хүчлээгүйгээс гадна “би энэ ажлыг хийж байхдаа яахав дээ” гэх мэтчилэн илүүрхэх давуу тал надад байхгүй гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл хар бор гэж “арьс өнгөөр ялгаврласан” тэр ажлыг хүн л хийдэг. Тэгэхээр би хүний л хийдэг ажлыг өөрийн хүслээр хийж байж яагаад илүүрхэсэн тэр тэнэг бодлыг өөртөө төрүүлэн, шудрагаар хөдөлмөрлөж байгаа бусдыг “гутааж” үнэгүйдүүлэх ёстой гэж. Басхүү тэр тэнэг бодол өөртөө төрүүлсэнээрээ, тээж явснаараа өдийг хүртэл хар бор ажил хийж үр хүүхдээ тэжээн аж амьдралаа хэнээс ч дутахгүй авч яваа Солонгосын энгийн нэгэн иргэн, эсвэл энд амьдралаа залгуулах гэж ажиллаж байгаа бусад орны иргэдийг үгүйсгэн, дорд үзэж байгаа хэрэг биш гэж үү. Хэдийгээр бид энэ амьдралд хийж байгаа ажлаараа, өмсөж байгаа хувцасаар, бодож байгаа бодлоороо гэх мэт олон зүйлээр ялгардаг ч эцсийн мөн чанартаа богинохон амьдралдаа аз жаргалыг амтлах гэсэн эцсийн ганц хүсэлтэй л хүн, хүмүүс. Иймд хүн гэдэг утгаараа бид нэг нэгнээсээ юугаараа ч илүүрхэж, дутуурхахгүй.
Эцсийн эцэст энэ бүх 1 минутын үл амсхийх нөр их хөдөлмөр, нэмүү өртөг буй болгож буй үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаас, 1 минутанд тасралтгүй урсан гарах бүтээмжээрээ өнөөдрийн Солонгосын гялалзан хөгжиж байгаа нүүр царай тодорхойлогдож буй.
Арбайтчин болсоноороо би жинхэнэ утгаараа "том хүн" болсон доо. Магадгүй хүн болохдоо ч жинхэнэ утгаараа дөхөж очиж байгаа ч юм болов уу.
Элдвээр эргэлдэх "том санаанууд" гэх төгсгөлийн бүлэг
Би Монголд яаж ажиллаж байлаа. Тэр бол ажиллаж байгаа хэрэг биш байжээ. Би дэндүү ихээр эрхлэж байж. Эх орон маань намайг зүгээр л дэндүү их тансаглуулж сургажээ. Монголдоо бид үнэндээ л асгаж цутгаж, гоморхож туниж амьдардаг юм билээ. Иймээс сургуулиа төгсөөд хурдхан очвол яаж ажиллах ёстойг ойлгосон. Мөнгө гэдэг асар үнэ цэнэтэй хэрнээ ямар их хөлсөөр олддогийг, жинхэнэ хөлс ханхалсан мөнгийг хэрхэн зөв зарцуулах ёстойг хожуу боловч ойлгосон. Мэдээж мөнгийг тэгэж ингэж зарцуулах ёстой гэдгийг ном сонингоос өч төчнөөн уншиж байлаа. Гэхдээ биеэрээ амссан тэр туршлага бол жинхэнэ мэдлэг, бас ухаан болдогийн байна. Яагаад би өдийг хүртэл тэрбумтануудын намтарыг уншиж байсан хэрнээ тэд өндөрлөгт гарах хүртлээ зовлогоо хэрхэн зовоож хөдөлмөрлөж байсан гэдэг ганцхан өгүүлбэрийг бүрэн дүүрэн ойлгоогүйн болоо. Магадгүй өөрөө тэгэж хөдөлмөрлөж үзээгүй болохоор тэр өгүүлбэрийн үнэ цэнийг гүн бат ухаараагүй юм байлгүй дээ.
Бас бид одоо хүртэл хар бор ажилтан, үйлдвэрийн ажилтан гэхээр боол мэт сэтгэж дөлж зугтан гадуурхасан хэрнээ оффисд ажилладаг цагаан захтанг мундаг мэтээр хэтрүүлэн туйлшруулж ойлгодог байнаа. Гэтэл өнөөдөр эх орноо л нэг харий. Нөгөө л Оюутолгой, Тавантолгойд нь мянга мянгаараа ажлын байр гарчихаад байхад тэнд чанар хангаж ажиллах Монгол ажилтан байхгүй байна гэх. Гэтэл гудамжаар дүүрэн их дээд сургуулийн дипломтой ажилгүйчүүдтэй ...... !!!!!!. Магадгүй бүхий л цаг хугацаанд бидний ганцхан гарц боловсрол байсан байж болох ч боловсрол гэдгийг өөрөөр ойлгож, ажил гэдгийг бас өөрөөр ойлгож хүлээн авах цаг нь болсон юм билээ. Гэхдээ одоо ч мэдээллийн бүхий л сайтуудаас гадна хүмүүсийн яриаг сонсож байхад тэр болгоныг ярьдаг болсон нь сайшаалтай том дэвшил шүү.
Зааа заа нэмж хэлэхэд Солонгосын үсрэнгүй хөгжилд мянган мянган монгол залуусын хүч хөдөлмөр, асгарч буй мянган мянган литр хөлс асар их хувь нэмэр оруулж байгаа гэдэгт би хувьдаа санал нийлж 4 мөчөө өргөнө. Жишээ нь би л гэхэд “сульдаатай”, 10 метрт ч олигтойхон гүйж барахгүй нөхөр гэлтгүй Солонгосын машины үйлдвэрлэлд хөлс хүчээ оруулж амжсан бөлгөө.
ЭНД АСГАРЧ БАЙГАА МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨЛСИЙГ МОНГОЛД ЦӨЛЖИЖ БУЙ ХӨРСӨНД АСГАВАЛ ЯМАР ИХ ГАЗРУУДЫГ ХУУРАЙШИЛТААС АВАРЧ ЧАДАХ БОЛОО. Дашрамд хэлэхэд Солонгост ажилладаг Монгол залуус хамгийн мундаг нь байдаг юм шүү. Чичлүүлдэг гарууд бий ч сайнаар магтуулдаг нь тэднээсээ их дээ.
Одоо хичээл эхэлсэн нэг хэсэгтээ л нуруу туруу, хүзүү толгойндоо “шар ус хуримтлуулна” тэгээд амралтын саруудаар, хуримтлуулсан арвин их шар уснуудаа тараах хөл гарны дасгал хийж арбайтчин болно доо.
Нэг иймэрхүү спираль амьдралаар амьдрана даа.
Showing posts with label Солонгос миний нүдээр. Show all posts

Солонгосын “Алтан охин” Ванкувер-2010 Өвлийн Олимпийн Хатан хаан боллоо.
Харамсалтай мэдээгээр эхэлсэн Ванкувер – 2010 Өвлийн Олимп одоо шувтрах шатандаа явж байна. Хэзээнээс нааш Өвлийн олимпид хэзээд хошуучлагч байж чаддаг байсан Оросууд энэ удаагийн Олимпид од хийморгүй гэх үү бодож байснаас нилээн амжилт муутайхан оролцож байна. Мөсөн дээрх хаан гэгдэх Оросын уран гулгагч, Дэлхийн 3 удаагийн аварга Плушенко энэ удаагийн Олимпийн алтан медалийг АНУ-ын уран гулгагч Evan Lysacek-д алдсандаа нилээдгүй бухимдалтай байгаагаа нуухгүй байгаа билээ. Тэрбээр шүүж, оноо өгөх явцад сэтгэл дундуур үлдсэнээ хэлж байгаа юм. Ам бардам байдаг хоккейн төрөлдөө ч мөн адил санаанд оромгүй ялагдалыг Оросууд хүлээлээ. Канадын баг, Оросуудад ямар ч боломж өгөхгүй байсаар тэднийг нусгай хүүхдүүдтэй тоглож байгаа адил элэглэлсээр хожиж, Оросын хоккейчид Ванкувер-2010 Олимпийг дэндүү эрт орхилоо.Үргэлжлэлийг www.oogiinoo.wordpress.com-c унших
Кимбаб-аас “ургасан” байшин
Сар гаруйн өмнө Солонгос хэлний багш маань бидэнд Кимбаб хармони= 김밥 할머니 буюу гудамжинд насаараа кимбаб зарсан эмээгийн тухай сэтгэл хөдөлгөм нэгэн түүхийг цухасхан ярьж өгсөн юм. Тэр өдрөөс эхлээд Кимбаб эмээ толгойноос гарахгүй удаж байгаа билээ.үргэлжлэлийг www.oogiinoo.wordpress.com-s
IQ –аас EQ болон SQ руу

“Сайн байна уу” гэх мэндчилгээнээс бүх зүйл эхлэнэ.
Махан бие нь яах аргагүй хүн байдаг тэгсэн хэрнээ “сайн уу” гэх наад захын харилцааны үг хэрэглэж мэдэхгүй /сураагүй, заншаагүй, дадаагүй өөр одоо юу ч гэмээр юм вэ дээ/, ямар ч хариу үйлдэл нийгмийн харилцаа үгүй гэвээс тухайн "биеийг" “адгуус амьтан” гэх үү ... тэгэхээр арай доромжилсон болчих гээд байвал “хүнэнцэр” гэж хэлэх үү?
үргэлжлэлийг http://oogiinoo.wordpress.com
Солонгост суралцах
Эхлэнээ: Солонгост ирээд 9 сарыг үдлээ. 3 сарын дараа хэлний бэлтгэл дуусаж хавраас мэргэжлийн хичээлүүдээ сонсож эхлэнэ. Нэг үгээр “Эрхүү”-гийн нэг жилийн бэлтгэл шувтрах шатандаа явж байна гэх үү дээ. Энэ хугацаанд "хэлд орж", эргэн тойрон дахь мэдээллийг ам дамжуулж биш бодитоор хүлээн авахтайгаа болон, мөнхүү Солонгос дахь Монгол оюутны амьдралыг бага сага гадарлах болсон. Хэдийгээр хал үзэж халуун чулуу долоосон архаг оюутан болоогүй ч, өөрийн ойлгож мэдэрсэнээ цаашид Солонгост сурахаар зэхэж байгаа хүүхэд залуучуудад хэрэгтэй болов уу гэдэг үүднээс оруулж байна.
Солонгост ирэхээс өмнө Австрали, Английг илүүтэй сонирхож тухайн орны сургуулиудыг голчлон судалж байсан. Ингээд тус орнуудын ямар ч сургуулиас заавал тавьдаг үндсэн шаардлага болох хэлний IELTS шалгалтыг өгч суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон. Гэсэн хэдий ч одоогоос яг жилийн өмнө “сэтгэлээс ургасан” шийдвэрийг даган Солонгост суралцахаар 3 сард ирсэн юм. Энэ шийдвэр маань амьдралдаа гаргаж байсан ухаалаг шийдвэрийн нэг яахын аргагүй мөн гэдэгт огтхон ч эргэлздэггүй.
Анх ирээд мэдэхгүй зүйлүүдтэй багагүй нүүр учирч, буруу ташаа мэдээлэл дээр тулгуурлан гаргасан зарим нэгэн төлөвлөгөө удаа дараа бүтэлгүйтэж, заримдаа бүүр "мэдэх мэдэхгүйн" хооронд мэдэн будилах хүмүүсийн зааж чиглүүлэхээс илүүтэйгээр "сонжиж шинжих" тестүүдэд хальтарч бүдэрч үзлээ.
Ингээд өөрөө биеэр туулж галын шугаманд "дайтаж" яваагийн хувьд хэлний бэлтгэлийн /курс/ талаарх мэдээллээс эхлэнээ.
Солонгос хэлний бэлтгэл: Сөүлийн их сургууль /Seoul University/, КАИСТ буюу Korea Advanced Institute of Science and Technology бараг энэ 2 сургуулиас бусад бүх сургуулиудад Солонгос хэлтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг. Хэдийгээр зарим их дээд сургуулиудад Англи хэл дээр хичээл сонгон сонсож болох авч Солонгос хэл нь танд хөтөлгөө хоёр морьтой байхын давуу талыг өгнө. Нэмж тайлбарлавал, хичээлээс гадуурх бүх үйл ажиллагаанд 100 хувь оролцох, хэрэгт дурлан хошуу нэмэрлэх боломжтой гэх үү дээ. Тэгээд ч Солонгост сурч байгаа хүн Солонгос хэл, соёлыг мэдрэхгүй сурна гэж бас юу байхав.
Ерөнхийдөө Солонгосын ямар ч их дээд сургуульд элсэхэд 4-р шатны Солонгос хэл үзсэн эсвэл Солонгос хэлний шалгалт өгсөн байх шаардлагатай гэж үздэг. Гэхдээ энд суралцаж байгаа оюутнуудын байр байдлыг ажиглахад энэ шаардлагыг хангаагүй оюутнууд бий нь бий. Энэ нь сүүлийн жилүүдэд Солонгосын их дээд сургуулиуд гадны оюутнуудыг татаж суралцуулах сургуулиа өргөтгөх, рейтингээ ахиулах /сургуулийн рейтинг тооцоход гадны оюутны тоо бас нэгэн үзүүлэлт болдогийн байна лээ/ гэх бодлогын үүднээс гадны орны оюутнуудын ирүүлсэн бичиг баримтыг хянаж нягтлан, Англи эсвэл Солонгос хэлтэй гэсэн мэдээллийг үндэслээд авчихдаг байсантай холбоотой юм билээ. Гэхдээ 2 жилийн өмнөөс гадаад оюутнуудтай холбоотой хэлний бэрхшээлийн асуудлаас эхлүүлээд олон асуудал урган гарч байгаатай холбогдуулан улсын гэх тодотголтой нэр хүндтэй сургуулиуд гадны оюутнуудад /тэр тусмаа Монгол оюутнуудыг цохон хэлэх хэрэгтэй болов уу/ харьцангуй "хатуурхаж", элсэн орох босгоо багагүй чангатгасан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
Нэр хүндтэй буюу улсын тодотголтой их дээд сургуулиудын дэргэдэх хэлний курст элсэн, урилга авахад Солонгос хүнээр батлан даалт гаргуулсан байх шаардлагатай болсон байна лээ. Нэг жилийн өмнө намайг элсэхэд ийм шаардлага тавьж байгаагүй юм. Гэхдээ энэ бол зөвхөн Монгол оюутанд тавьдаг шаардлага юм билээ. Зарим сургуулиуд ийм шаардлага тавихгүй байж болох юм. Тийм сургуулиас урилга авсан байлаа гэхэд виз мэдүүлэхэд Монголд суугаа Солонгосын Элчин Сайдын Яамнаас жаахан "маяглах" хандлага гаргах магадлалтай.
Хэлний курсын нэг шат буюу level -ийн ерөнхий хөтөлбөр нь 3 сараар үргэлжилдэг бөгөөд нэг шатны төлбөр нь тухайн сургуулийнхаа рейтинг, аль хотод байгаагаас шалтгаалаад 900 мянгаас 1 сая 800 мянган воны хооронд хэлбэлзэнэ.
Иймээс хувийн зардлаар Солонгост суралцах хүмүүст хандаж хэлэхэд хэлний курст ийм их мөнгө зарж байхаар Монголдоо Солонгос хэлийг сураад шалгалтыг өгчихөд маш их мөнгө хэмнэх юм байна лээ шүү.
Солонгост хэлний курсаар ирэх оюутанд Монгол дахь Солонгосын элчин сайдын яамнаас D-4 ангилалын виз дарж өгнө. Солонгосын оюутны виз нь D-2, D-4 гэсэн хоёр төрөл байх бөгөөд D-2 нь их дээд сургуулиудад суралцах виз юм. /эндээс харна уу/
D-2, D-4 визээр ажил хийх: Ингээд оюутны визээр Солонгосын нутаг дэвсгэрт хэрэг зөрчил гаргалгүй суралцснаас хойш 6 сарын дараа оюутнууд хуулийнхаа дагуу цагийн ажил буюу арбайт хийх эрхтэй болдог юм билээ. Хэрвээ хэлний курст суралцагч нь 6 сар болсон бас өмнөх семестерийн /шатны/ нийт дүн нь 70-аас дээш байгаа тохиолдолд сургалтын албанд мэдэгдэж бүртгүүлээд ажил хийх эрхтэй болно. Ажил хийх эрхийг олгохоос өмнө цагаачлалын албаны ажилтан ирж хүсэлт гаргасан оюутнуудад цагийн ажлын аюулгүй байдал, болон оюутан долоо хоногт хэдэн цагийн ямар ажил хийж болох талаар нарийн тайлбарлаж зөвлөгөө өгдөг юм билээ.
Хэлний курсийн хичээл долоо хоногт 5 өдөрт 09-01 эсвэл 01-05 цагийн хооронд ордог тул ажил хийх цаг жаахан хомс. Гэхдээ арабайт хийх цаг, боломж нь таарах юм бол ажил хийж болохоор. Харин магистарт орсны дараа ажил хийх цаг хугацаа их гардаг юм байна лээ. Учир нь хичээл сонсох өдөр, цагаа өөрөө сонгочихдог болохоор оюутнууд ихэвчлэн бүх хичээлээ нэг өдөрт сонсохоор сонгоод бусад өдрүүдэд нь ажил хийж болдог.
Хэлний бэлтгэлд суухын давуу тал: Аливаа гадаад хэлийг нутагт нь сурах нь сургуулийн орчны баримжааг мэдрэх, нутгийн ард түмний соёл, зан заншилыг ойлгох, гадаад оюутны амьдралдаа дасах хамгийн эрх чөлөөтэй, боломжийн цаг хугацаа юм.
Миний хувьд Англи хэлтэй учраас хэлний 2-р шатыг төгсөөд л магистартаа орчихно гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч яг миний мэргэжил буюу нийгмийн ухаанаар мэргэшихэд Солонгос хэлтэй байх нь зайлшгүй гэсэн шаардлагаар 4-р шат хүртэл нь үзэхээр болсон. Ер нь элсэлтийн процессыг ажиглаад байхад суралцах чиглэлээс хамаараад тэнхим бүр бас өөр өөрийн гэсэн онцлогтой байх нь бий. Гэхдээ мэдээж суралцах явцад энэ нь маш зөв алхам юм байна гэж ойлгож байгаа. Мэдээж аливаа зүйлийг биеэр мэдэрч байж л сайн муу талуудыг ойлгох юм даа.
Сургуулийн ерөнхий уур амьсгал, дүрэм журам, басхүү нутгийн соёл уламжлалыг мэдрэх нь цаашид өөрийнхөө чиглэлээр чиг алдахгүй бас ялих шалихгүй юманд цаг алдахгүй яг үндсэн гол луужингаа барьж сурахад тань тустай. Ер нь ажиглаад байхад Монголоос шууд магистар, докторт орчихсон хэлгүй оюутнууд мэр сэр байдаг. Тэдний хувьд хэлний бэрхшээлээс болоод удирдагч багш нартайгаа харьцаж чадахгүй эмээх, хичээлээ ойлгохгүй өнгөрөх гэх мэт асуудлуудтай тулгарч өдийг хүртэл ойд төөрсөн мэт учраа олохгүй будилж явах нь бий.
Аан бас дээрээс нь нэгэнт цаашид мэргэжлээрээ суралцах сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаж байгаагийн давуу тал гэж бас байна. Анги даасан багштайгаа "наануу цаана уу" гал хам болоод авах хэрэгтэй. Тэгвэл цаашид илтгэл, курсын ажил гээд Солонгос дээр бичих юмаа тэр багшаараа "Миний хөөрхөн багшаа" гэж наалдаж байгаад засуулаад харуулаад авахаас гадна, үргэжлүүлээд л солонгос хэлээ суралцаад байх юм даа. Нэг юм нэмж хэлэхэд Солонгос бүх эмэгтэйчүүд "хөөрхөн" гэдэг үгэнд маш дуртайн билээ шүү. Бас өөрийнхөн даасан ангиас тухайн сургуульдаа сайн яваа шавь нартаа ёстой "нугасгүй" хүмүүс байна лээ дээ. Хичээлийн завсар байн байн миний ангид сурч байсан оюутан гээд магтах нь элбэг шүү.
Хэлний курст суралцах шийдвэр гаргахаас өмнө: Ямартай ч Солонгост хэлний бэлтгэлийн 1-р шатанд /level/ суралцах нь ёстой мөнгөний гарз гэж хэлмээр байна. Миний хувьд монголоос ирэхдээ ганц ч үсэг, ганц ч тоо мэдэхгүй байсан учраас нэгдүгээр шатанд суухаас өөр аргагүй байсан. Нэгдүгээр шатанд бол үсэг үзэж, уншиж бичиж сурахаас бараг хэтрэхгүй тул өөрөө төлбөрөө төлөх хүнд бол 1,300,000-1,600,000 воныг бичиг үсэг тайлагдахад "цацна" гэсэн үг. Иймээс цагаан толгой тайлагдаж, уншиж бичих дадлагаа Монголдоо сайтар үзээд харин энд ирээд түвшин ахих шалгалт өгөөд шууд 2-р шатандаа орох хэрэгтэй юм билээ дээ.
Харин 2, болон 3-р шатанд ёстой Солонгос хэлний үндсэн тулгуур дүрэм, үг зүй, найруулга зүй үздэг тул маш хэрэгтэй шатууд. 4-р шат бол Солонгос хэл дээр өгүүлбэрийг задлан шинжлэх, уншиж ойлгосоноо бичих зэрэг гүнзгийрүүлсэн дадлагын шат юм. Ерөнхийдөө бол ТОЭФЛ /TOEFL/, IELTS-ийн бэлтгэл курстэй ижилхэн.
Солонгос хэлний бэлтгэлээс олгодог урамшуулалтууд: Хэдийгээр Солонгост хэлний бэлтгэлд сурахад их мөнгө төлдөг ч бас сайн сурч чадвал мөнгөө эргүүлээд авах боломжтой урамшуулалын scholarship маягийн хөнгөлөлт байнаа.
Хэрэв хэлний бэлтгэлийн бүх ангиас /300-500 оюутнуудын дунд гэж ойлгож болно/ дүнгээрээ нэгд орвол сургалтын төлбөрөө 100% эргүүлэн авах, бас дээрээс нь ангидаа 1- байр, 2-р байранд орвол 800-500 мянган воны мөнгө урамшуулалыг “улаан диплом”-ын хамт гардаж авна даа.
Оогийноо нь хоёр ч удаа авсан бөгөөд анх удаа энэ сургуулийнхаа хэлний бэлтгэлд хамгийн анх урамшуулал авч, “улаан диплом” хүртэж буй Монгол оюутан гэж олны өмнө зарлуулан авсандаа баяртай л байдгийн.
Хэлний бэлтгэлийн элсэлтийн хуваарь: Ер нь жилд 4 удаа элсэлт авдаг бөгөөд сонгосон сургуулийнхаа сайтнаас хараарай.
Мэдэхэд илүүдэхгүй НЭГ - Эх орны тухай мэдлэг: Ганцхан Солонгос ч гэлтгүй гадаадын аль ч оронд суралцаж байгаа хүний хувьд мэдэхэд илүүдэхгүй зайлшгүй мэдэж байх зүйл бол эх орны тухай мэдлэг. Ер нь тэгээд чамайг Бат, Дулмаа, намайг Оогийноо гэх хувь хүний үүднээс илүү “Монгол” гэдэг ганцаар үгээр тодорхойлж харах нь элбэг дээ.
Би миний эх орон ярих түүх баялагтай, сайхан орон гэж боддог. Хэдийгээр эдийн засгийн хувьд ядуу буурай, дэлхийд нэрд гарсан бүтээгдэхүүн гэх юм байхгүй ч яалт ч үгүй өөдлөн дэвших хөгжиж буй орон. Тэгээд ч бид л эх орныхоо жижигхээн хэсэгт ч болов хувь нэмэр оруулахаар гадаад суралцаж, хөдөлмөрлөж байгаа учраас надаас хамаарах эх орноо гадны хүмүүсийн дэргэд муулж гоочилох нь хамгийн тэнэг хэрэг гэж боддог. Сайнаар хэлж, зөвөөр ойлгуулвал гадныхны нүүрэн дээр заавал өөрсдийгөө муулж баллах зүйл байхгүй л гэж бодно. Магадгүй өнөөдөр би гадныхны өмнө өөрийнхөө эх оронг муулан гоочилон зогсвол өөрийгөө өөлж баалснаас ялгаагүй хэрэг бизээ.
Мэдэхэд илүүдэхгүй ХОЁР- “Ажилчин Монгол: Солонгост ирээд Монгол оюутан байгаагийнхаа төлөө өөчилж гоочлуулах зүйлтэй багагүй тулгарч байсан ч Солонгосчууд Монголчуудад муудаа биш Монгол оюутнуудын гаргасан алдаанаас болсон юм даа гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээд ч "овоо босгоогүй бол шаазгай юунаас суух вэ" гэж.
Сайны хажуугаар саар гэгчээр Монгол оюутнуудыг сурах гэж биш ажиллах гэж ирдэг гээд дургуйцэх багш нар эндэхийн их сургуулиудад ихээс гадна "Монгол оюутан залхуу, хэнэггүй, хичээл их тасалдаг" гэх нийтлэг шошгоор бүх оюутнуудыг цоллох хандлага байдаг нь нууц биш. Бусад орнуудад ямар байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ Солонгост байдаг нийтлэг хандлага нэг тиймэрхүү. Магадгүй мөнгөгүй, ядуу гэж өөрийгөө өмгөөлж болох авч бас ч үгүй залуу хүмүүсийн хувьд ирээдүйгээ бодвол хэлээ сайтар үзээд боломж бололцоог хайвал ажилчин Монгол оюутан гэж адлуулахгүйгээр эвтэйхэн шиг ажил хийгээд суралцах боломж байна. Үүний тулд хамгийн гол нь хэлтэй байх хэрэгтэй. Бас дээрээс нь хувийн зохион байгуулалт. Тэртэй тэргүй энд суралцаж байгаа орон орны оюутнуудыг харахад, ганцхан Монголчууд л ажил хийдэггүй юм. Гадны оюутнууд бүгд л цагийн ажил хийж л байдаг. Хамгийн гол нь Монголчуудын өөр бусад дэл сул илүү хөдөлгөөн, хоосон хийрхүү зан, цагийн юмыг цагт нь биш салан задгай авир том дутагдал юм уу даа.
Гэхдээ мэдээж магистартаа сураад ажил хийгээд сайхан амьдарч, цоглог яваа залуучууд байнаа. Харин тэр цоглог яваа нөхдүүдийг хараад байхад дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр хосоороо ирсэн гэр бүлийн хүмүүс байдаг. Гэр бүлийн хүмүүсийн аль нэг нь магистар, докторт орчихсон байгаа тохиолдолд нөгөөхөө гэр бүлийн визээр "татаад" дэргэдээ "аргамжаад" бүтэн цагийн ажил хийлгэнэ дээ хэхэ. Харин өөрөө хичээлдээ яваад, ажлаа хийгээд байна. Ингээд хосоороо амьдарч байгаа хүмүүс харьцангуй наануу цаануутай ар урд халаасандаа бага сага юм хийгээд суудаг юм билээ. Нэг зүйлийг хэлэхэд овоож оцоотол нээх их мөнгө хураадаггүй юм шүү.
Магадгүй оюутны визээр орж ирээд зөвхөн ажил хийх сонирхолтой хүмүүс байхыг үгүйсгэхггүй ээ. Гэхдээ цорын ганц үнэн бол Солонгост ч гэлтгүй гадаадын аль ч оронд ажил хийгээд сургалтынхаа төлбөрийг олж, амьжиргааныхаа зардлыг даан сурангаа ажил хийнэ гэдэг бол маш бэрх асуудал. Оюутан цагийн ажил хийж мөнгө хураана гэдэг бүүр ч мянгуужингийн үлгэр байх болов уу. "сураад байна уу, ажил хийгээд байна уу" 2-ын дунд болчихлоо гээд давхар дарамттай явах нэгэн нь байдаг шүү. Тиймээс та ганцхан Солонгост биш ер нь гадаадын аль нэгэн оронд сурахаар явах гэж байгаа сайтар судалж бас тухай орондоо татаж түлхэх хүнээ бодолцох, хамгийн гол тэтгэлэг гэх мэт гарцуудыг сайн бодолцохыг хүсэж байна.
Гэхдээ аливаа зүйлд хувь хүний сонголт, хандлагын асуудал байдаг. Ямартай ч хэлээ сайн үзээд, ажлын цаг, ачааллаа тооцоод явбал болохгүй биш харин ч Монголд оюутан байснаас хамаагүй дээр л дээ. Гэхдээ хичээлээ нэгдүгээрт тавиад явбал олон хөнгөлөлт, тэтгэлгүүд гарч болох бөгөөд, тухайн хөнгөлөлт, тэтгэлэгүүдийн ачаар мөнгөний асуудлыг бага сагаар шийдээд өөрийнхөө ирээдүйд гарц нээгээд явах боломжтой шүү.
Graduate degree буюу магистарт суралцах:Нэгэнт Солонгос хэлний шаардлагыг биелүүлсэн бол магистар, докторт суралцах боломжтой болно. Солонгосын их сургуулиудын магистарын сургалтын жилийн төлбөр нь дунджаар 2,300,000-3,000,000 воны хооронд хэлбэлзэнэ. Сүүлийн жилүүдэд Солонгосын их дээд сургуулиудад суралцах гадаад оюутны тоо эрс нэмэгдсэн. Энэ нь Солонгосын их дээд сургуулиудаас гадаад оюутнуудад хандсан төлбөрийн хөнгөлөлтийн бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл суралцах мэргэжлийнхээ нийт төлбөрийг А, В, С гэсэн зэрэглэлээр 3 хувааж төлөх боломжийг санал болгодог. А- Entrance Fee + В- сургалтын төлбөрийг семестер эхлэхээс өмнө төлдөг. Энэ нь нийтдээ 500 мянган гаруй вон буюу нийт сургалтын төлбөрийн 20-30 хувьтай тэнцнэ. SSA Fee (C) гэдэг нь сургуулийн удирдах зөвлөл, суралцаж буюу танхимын профессоруудаас оюутны суралцах явц, чадвар, өмнөх семестерт суралцсан амжилтын онооноос хамааруулан олгодог төлбөрийн хөнгөлөлт юм. Хэрэв оюутан өмнөх семестерт амжилттай суралцан мөн удирдаж буй профессороосоо сайн үнэлгээ авч чадсан бол энэ төлбөрийг төлөхгүй гэсэн үг юм.
Ингэхээр нийт магистарт суралцах хугацаандаа 500 мянга гаруй воноор суралцах боломжтой юм. Нэмж хэлэхэд Солонгос хэл, соёл судлалаар маш их хэмжээний тэтгэлэг байдаг юм билээ.
Ажлын туршлага: Магистарын сургалт нь баклаврын сургалтыг бодвол онолын ойлголт бага үздэг бие даан судалгаа хийдэг. Иймээс суралцаж буй чиглэлээрээ ажлын дадлага туршлагатай байх нь маш сайн. Хэрэв та хангалттай ажлын дадлага туршлагатай бол суралцах хугацаандаа Солонгосын засгийн газар, Солонгосын элчин сайдын яам, мөн Солонгосын соёлын байгууллагуудаас олгодог тэтгэлгүүдэд хамрагдахад давуу тал болж, өөртөө та + оноог авч чадна.
Тэгээд ч ер нь гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэг авч суралцахад тухайн чиглэлийн дадлага туршлага гэсэн шалгуур байдгийг та санаж л байгаа байх.
Цаашид магистар, докторт хөнгөлөлт, тэтгэлэгтэйгээр амжилттай суралцах, Солонгос, Англи хэл дээр эрдэм шинжилгээний хурал цуглаанд оролцохын давуу талуудыг бага сагаар бичих болно.
Дуусганаа:
Нэг ангийхан

Гайхах зуур ...
Ням гараг. Яг одоо өдрийн 3 цаг.
Нэг хүний курсын ажил хийж өгнө гээд амлачихсан. Бичих гэж компьютерийнхаа ард 2 цаг суугаад 'Introduction' гэсэн үгнээс өөр юу ч гаргаж чадсангүй. Толгойд юу эргэлдээд байгааг бүү мэд, нэг л эмх цэгц алга.
Энд өчигдөр шөнөжингөө бороо ороод. Тэнгэр бүрхэг, манан ихтэй бас өрөөнд чив чимээгүй нам гүмхэн байсныг хэлэх үү, цаг хэд болж байгаа мэдэхгүй унтсаар, сэрээд хартал өдрийн 1 цаг болж байдаг байгаа.
***********************************************************************************
Хичээл дуусаад амарчихсан болохоор өдрийг муурын зулзагатай өнгөрөөдөг болсон. Өдөр ганцаараа байхаар ханьтай бас дээрээс нь өвөр дээрээ суулгаад илэхээр биенд сайн гээд манай хүн авчирч өгсөн юм. Бид 2 бие биедээ хараахан дасаж амжаагүй байгаа болохоор муурын зулзага маань сүүгээ ууж, хоолоо идчихээд л зургийн жаазны ард ороод нуугдчихна. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй.

Муурын зулзагадаа Том гэж нэр өгсөн. Өө нээрээ Том гэснээс манай гэрт нэг Жерри байгаа.
Энэ бол Жерригийн гэр. Жерригийн гэрийн хаалганы үүдэн дээр "намаг" буюу наалддаг хор тавьсан. Хэд хоногийн өмнө Жерригийн гэр бүл өвлийг өнгөрөөхөөр манай гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч улмаар бидний амгалан тайван байдлыг алдагдуулан шөнө дөлөөр хана өрөмдөж ханын цаас ховхлон дур зоргоороо хаалга гаргасан тул ээж аав хоёрыг барьж авсан. Харамсалтай нь амьтны хүрээлэн ч авахгүй гэсэн тул "цаазаар авах" ял оногдуулсан. Жаахан муухай боловч өөр арга байхгүй байсан л даа.
Ингээд нүхэлсэн газрын ханын цаасыг ахин янзлан Жеррид хаалга гаргаж өгсөн болно хэхэ. Хэрэв Жерри гарч ирвэл бас л ....
Ингэхэд өдөр манай гэрт Том, Жерри, Оогийноо 3 байх шив дээ.
***********************************************************************************
Солонгосын намар их сайхан юм билээ. Модны навчис улаан, хүрэн, шар зүйл бүрийн өнгөөр хувираад л ...

*************************************************************************************
Өнгөрсөн долоо хоногт очсон уулын орой дээрхи Буддын сүмийн зураг оруулнаа.
Сүмд хүргэх шат
Уулан дээрээс
Сүмийн лам нар үүгээр хоол хүнсээ дээшээ зөөдөг
Цастай үеийн зураг
Нэг хүний курсын ажил хийж өгнө гээд амлачихсан. Бичих гэж компьютерийнхаа ард 2 цаг суугаад 'Introduction' гэсэн үгнээс өөр юу ч гаргаж чадсангүй. Толгойд юу эргэлдээд байгааг бүү мэд, нэг л эмх цэгц алга.
Энд өчигдөр шөнөжингөө бороо ороод. Тэнгэр бүрхэг, манан ихтэй бас өрөөнд чив чимээгүй нам гүмхэн байсныг хэлэх үү, цаг хэд болж байгаа мэдэхгүй унтсаар, сэрээд хартал өдрийн 1 цаг болж байдаг байгаа.
***********************************************************************************
Хичээл дуусаад амарчихсан болохоор өдрийг муурын зулзагатай өнгөрөөдөг болсон. Өдөр ганцаараа байхаар ханьтай бас дээрээс нь өвөр дээрээ суулгаад илэхээр биенд сайн гээд манай хүн авчирч өгсөн юм. Бид 2 бие биедээ хараахан дасаж амжаагүй байгаа болохоор муурын зулзага маань сүүгээ ууж, хоолоо идчихээд л зургийн жаазны ард ороод нуугдчихна. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй.
Муурын зулзагадаа Том гэж нэр өгсөн. Өө нээрээ Том гэснээс манай гэрт нэг Жерри байгаа.
Ингээд нүхэлсэн газрын ханын цаасыг ахин янзлан Жеррид хаалга гаргаж өгсөн болно хэхэ. Хэрэв Жерри гарч ирвэл бас л ....
Ингэхэд өдөр манай гэрт Том, Жерри, Оогийноо 3 байх шив дээ.
***********************************************************************************
Солонгосын намар их сайхан юм билээ. Модны навчис улаан, хүрэн, шар зүйл бүрийн өнгөөр хувираад л ...
*************************************************************************************
Өнгөрсөн долоо хоногт очсон уулын орой дээрхи Буддын сүмийн зураг оруулнаа.
Цонх
Нар тусах цонх өөрт тань бий.
Зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.*********************************************************************************
Амралтын хоёр өдрийг тааруулан үзэсгэлэнгээ гарахаар Баасан гарагийн шөнийн галт тэргээр Сөүлд ирлээ. Солонгост ирээд 2 жил болсон хэдий ч нийслэл хотыг нь анх удаан үзэж сонирхохын далимд үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.
Санаж сэдэж явсан ажил маань сэтгэлд хүрэхүйц бүтсэний дараа хүний нутагт ажиллаж амьдарч сурч байгаа Монголчуудыг нэгтгэдэг Түндэмүний Монгол тауныг зүглэв.
Нэгэн ижил неон гэрлэн чимэглэлтэй Солонгосын ихэр гудамжнуудаас Түндэмүний монгол тауны гудамжийг ялгаж танихад төвөгтэй байсангүй. Гудамжны аман дээрээс эхлээд л хөлчүү Монгол залуус том том дуугарч, тойрог үүсгэн тамхилцалгаах нь тун чиг танил дүр зураг санагдаж байлаа.
Гурван эгнээ суудал нь пиг дүүрэн хүнтэй Монгол “шигдан”-ы /зоогийн газар/ сонголт үгүй ганц сул суудал дээр сууж хоолны цэс ч харалгүйгээр шууд цуйван захиалав. Хагас, бүтэн сайн өдрүүдэд Сөүл мөнхүү ойролцоох хотуудад ажиллаж амьдардаг Монголчууд Түндэмүний монгол таунд ирж алжаалаа тайлан өөр хоорондоо уулзаж учирдаг болохоор энэ газар тун их хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ.
Хоол хүлээх зуурт хүмүүсийн яриа чихний үзүүрт шүргэнэ. Монголд юмны үнэ нэмэгдсээр Солонгостой амьжиргааны өртөг ижилхэн байгаа ч цалин нь гүйцэж түрүүлж чадахгүй бахардсаар ард хоцорч байгаа тухай, дүү “баагий”-гаа энд нэг сургуульд чихчих ямар боломж байна гэхчилэн аж амьдралын яриа, “муусайн” Солонгосчууд Монгол хүний чигчий хуруунд ч хүрэхгүй арчаагүй сулбагар хэрнээ “хүчирхэг” “оюунлаг” Монголчуудын эх орон яагаад урагшлан хөгжихгүй байгаа нууцыг тайлах цэц булаалдах хөөргөн яриа чих загтнуулна.
Булангийн ширээнд өмнөө “сам чон”-ы 2 литрийн задгай шар айраг тавьсан барзгар нүүртэй хүрэн бор залуу ганцаараа суух нь өөрийн эрхгүй нүдэнд минь тусав. Энэ шигданд 4 хүний ширээг ганцаарчилаад суусан хүмүүс бид хоёр л байгаа бололтой.
Над шиг тал бүрт хараа бэлчээн чих тавьж хэрэгт дурлахгүй зөвхөн урдах шар айргаа гөл ширтэж суугаа тэр залууг би өөрийн эрхгүй сайтар ажиглав. Барилдаж ноцолддог янзын чацархуу том биенд дэндүү багадсан гэмээр цагаан подволк, хар ногоон дисант өмд өмсжээ. Зураач болоод тэрүү хамгийн түрүүнд хүний нүдийг ажигламтгай зантай. Шинжвээс, залуугийн яг л мөс мэт гөлгөр, болор нь эргэчихсэн юм уу гэлтэй мэлгэр хөшингө цагаанаараа эргэсэн харц нь насандаа баймгүй уйтгартай харагдах агаад түүний харц надад битүү гүн саарал мананд төөрсөн мэт сэтгэгдэлийг төрүүлэхэд дотор хачин болоод явчихав. Энэ бодлоосоо болоод дэндүү их дурлаж захиалсан цуйвангаа идэх хүсэл оргүй алга болчихлоо.
Залуу өөрийг нь ажиглаад байгааг мэдэрсэн бололтой дундуур шар айргаар барьсаар намайг чиглээд ирэв.
- “Сайн уу. 2-уулаа хоёр талд ганцаараа суугаад яахав. Монгол хүмүүс байна яриа нийлээд сууя. Чамайг анх удаа харж байна. Сөүлийнх биш үү. Хаанаас яваа вэ, энд юу хийдэг вэ” гэлээ. Түүний ярианы өнгө, хоолойг сонсоход харагдаж байгаа шигээ тийм ч уйтгартай нэгэн биш бололтой. Би Сөүлд ирсэн зорилгоо дурьдаад монгол хоол идэх санаатай ирсэнээ хэлэхэд тэр миний зураач гэх үгийг олзуурхан өлгөж аваад Монгол нутгийн сайхан зураг ч үнэхээр сайхан шүү гээд нүд нь илтэд гэрэлтэж
- “Өө сайхан мэргэжил байна. Монголд хамгийн сүүлд хэзээ очсон. Ах нь нутагтаа очилгүй 10 жил болж байна. Монгол яваад ирсэн хүн бүрээс монголын тухай сонин хачин сонсох дуртай” гэв.
- “Энэ зун яваад ирсэн” гэхэд
- “Заа яриад бай” гэж тушаангуй өнгөөр хэлэв.
Бид хоёр Монголын тухай зөндөө зүйлийг ярив. Монголын тухай ярьж суусан тэр хэдэн цагийн хооронд нөгөө хүн маань миний анх харсан битүү мөсөөр хучигдсан гөлгөр нэгэн биш хөдөө нутгийн сэргэлэн цовоолог адуучин хархүү болон хувирсан харагдаж байлаа.
Намайг явах болсоноо хэлэхэд тэрбээр надаас нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйв.
- "Ахынхан гэр энүүхэн энд ойрхон байгаа. Чи манайд очоод нэг зураг зураад өгч болох уу. Ах нь цонхгүй подволын өрөөнд амьдардаг. Чи ахынхаа өрөөний ханан дээр нэг сайхан томоохон шиг цонх зураад өг. Ах нь хөлс мөнгийг нь чадахын хирээр гомдоохгүй өгөхийг хичээнээ" гэлээ.
Амьдралдаа сонссон үнэхээр сонин бас гайхалтай гуйлт тэр байв. Яагаад ч юм дотроос минь хэн нэгэн зүүгээр хатгаж, тэр хүн надаас хараагаа шилжүүлэхээс өмнө би яарч сандран “Заа тэгэлгүй яахав” гэдэг үгийг тэвдэн хэллээ. Хүн надаас юм авах гэж гуйж байгаа биш би харин тэр хүнээс ямар нэгэн зүйл салгах гээд чармайж байгаа мэт, тэр хүн гуйлтын минь хариуд “үгүй” гээд хэлчих вий гэх эмээх мэдрэмж өөрийн эрхгүй надад төрөөд явчихав.
Ингээд бид хоёр тэдний гэр лүү алхлаа.
********************************************************************************
ЦОНХ
Түндэмүний Монгол таунаас 3 гудамжны цаана тэр залуугийнх байдаг ажээ. 3 давхар байшингийн подволын шатаар нарийхан урт үргэлжлэх хонгил руу буулаа. Хонгилын баруун талаар үргэлжлэх жижигхэн өрөөнүүдийн үүд бүгд нээлттэй байх бөгөөд зарим нь хүн амьдардаг бололтой гудас чемодан, номын тавиур, сэнс байх агаад нэг өрөө нь нийтийн ариун цэврийн өрөө бололтой ариутгалын бодис бохирын үнэртэй холилдон сэнхийнэ. Хонгилийн шатны эсрэг талын бусдаасаа арай том өрөөнд оёдолын үйлдвэр ажиллаж байлаа. Харин буланд байрлах мухрын өрөө миний зураг зурах айл.
Өрөөний хойморт нэг гудас, түүнтэй залгаа овоолсон хэдэн хувцас, будаа агшаагч, ус буцалгагч үргэлжилж, зүүн хананд даавуугаар урласан Монголын төрийн далбаа, асаалттай орхисон сэнснээс өөр эд хогшилгүй байв. Хаашаа хаашаа 3 метр хүрэхгүй
өрөөнд өөр эд хогшил тавих ч арга үнэндээ алга байв.
Би ч шууд ажилдаа оров.
Баруун ханан дээр 1 метр гаруй цонх зурлаа.
Сэлүүхэн том цонхоор хээрийн салхи төвөггүй үлээгээсэй гэсэндээ олон салхивч гаргахыг хүссэнгүй нэг том салхивч зурлаа.
Цонхны наана цэнхэр шар цэцгэн хээтэй цагаан хөшгийг гурвалжилан хуниж зурлаа.
Орой дээрээ мөнх цагаан цасан хучилгатай сүрлэг өндөр нүцгэн уул, түүний оройг ороосон сэрэмгэр нимгэн цагаан үүлтэй гүн цэнхэр тэнгэрийг хөшигний зурвасаар харагдахаар зурж, уулын энгэрээс үл мэдэгдэм эх аван мурилзах туузан цэнхэр голыг торгон ногоон талын дундуур урсгаж зурлаа.
Жижигхэн давчуу өрөөнд орой зай үүсгэн, сэтгэл сэргээхийн тулд уул ус, тал хээрийг тэртээ доор, би өөрөө энэ бүгдийг өндөр дээрээс харж байгаа мэтээр алслуулан зурлаа.
Гарын хөдөлгөөн, зураас бүрийн таталбарыг харж зогссон Балдан тал хээр, уул ус зураад дуусахын алдад сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэж сааралтсан хоолойгоор:
- "Энд 10 жил амьдарахдаа анх удаа нутгийн салхи, голын хархирааг мэдэрч байна шүү. Ахын дүү энэ сайхан ногоон тал дээр морьтой хүн, бас сайхан монгол гэр зурж болох уу" гээд сул дорой дуугаар аргадангуй гуйв.
Голын эргийн наахан Монгол гэрээс ногоон талаар дөрөө нийлүүлэн хатирах хос морьтонг цонхоор харж байгаа над руу ирж байгаа мэтээр зурлаа.
Эцэст нь цонхны тавцан дээр жижигхэн хөгжилтэй болжмор хөх тэнгэрт дүүлэн нисэхэд бэлэн мэт цомцойлгон зурлаа.
Зураг дууссаны дараа өнөөх хүн гудасныхаа байрыг солиод цонхны эсрэг талд тавихад бид хоёр цонхоор алсын бараа ширтэж чив чимээгүй хэсэг суув.
Харин би зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.
***********************************************************************************
ЦОНХНЫ ЦААНА
Тэр Солонгост 10н жил амьдрахдаа сэлүүхэн уужим, амар тайван мэдрэмжийг ганц ч удаа мэдэрч байсангүй. Зураач залууг гаргаж өгсний дараа гараа дэрлэж хэвтээд шүдэнзний толгой амандаа зуун цонхоор алсын бараа ширтэн хэвтлээ.
Дэргэд хүнгэнэх сэнсний салхи энэ удаад хээр талын тэнүүл салхи мэт сэвэлзэж тэртээ хол адуу янцгааж, голын хархираа чихэнд хөг аялаж тэр өөрөө эмээлээ дэрлэн өвсний толгой амандаа эмрэн хэвтэх дүрд биелэж цагийн зүүнд урсан өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодлоо.
Аймгийнхаа төв тоотойхон орж үзэхдээ дотор давчидан өөрийн эрхгүй хөдөө рүүгээ яардаг дээлтэй монгол хүү 18хан насандаа нийслэл хотоо ч үзэж чадалгүй Буянт Ухаагаас Солонгосыг зорьсон. Онгоцноос бууж олны хөлд дайруулах шахан хүний урсгалд хөвсөөр ...
Солонгос зааварлагчийн даллалтаар жижигхэн тэргэнд суухаар онгоцны буудлын байшингаас гартал дотор базлам бүгчим агаар амьсгалахад бэрх цээжин дээр хүнд дарахад өөрийн эрхгүй буцаад гүймээр санагдаж, хамгийн түрүүнд ингээд л хүний нутагт амьсгалж ч чадахгүй үхэх юм байна даа гэсэн бодол төрсөнөө санана.
Гэрээний 3н жил ажиллаж хурааж хуримтлуулсан мөнгөө хөдөө байх ээж аавдаа явуулахаар нэгэн Монгол каргоны илгээмжинд өгсөн ч нөгөөх нь төд удалгүй дампуурал зарлажээ. Хариуцлага хэн хүлээх нь мэдэгдэхгүй хохирогчдын мөнгийг хэн төлөх нь ойлгомжгүй тохох эзэн ч үгүй, учир шалтгаан нь үл тайлагдах ээдрээтэй дампуурлын эцэст түүнтэй адил олон Монголчууд хохироод л үлджээ. Аргаа ядаад нэгэнт ирсэнийх буцах зардал басхүү ганц хоёр илүү цаас олох санаатай ажиллаж байтал визний хугацаа ч хэтэрч харлав.
Түүнийг ингэж мунгинаж байх хооронд эцэг эх нь ч сар хүрэхгүй хугацаанд дарааллан бурхны оронд заларч хүний ганц хүү эх орондоо ч , хүний нутагт ч эзэнгүй гөлөг шиг буцах хаяггүй харанхуйд гээгджээ.
Эрдэм номын мөр хөөж завдаагүй залуу насаа хэдэн ногоон цаасанд торлуулж, угаас ах дүү цөөнтэй, үгүйлэн санах хүнгүй болсон тэрбээр Монголдоо буцах ямар ч хүсэлгүй болж цалингийн илүүг харан хүний нутагт үйлдвэрээс үйлдвэрт шидэгдсээр 10н жилийг арай ядан “идэж” өнгөрөөжээ.
Байр хоол үнэгүй бас дээрээс нь харын хүнийг чамлахааргүй цалингаар ажиллуулдаг болохоор тэр хонгилын оёдолын үйлдвэрийн энэ ажилдаа сүүлийн 5 жил зүтгэсэн.
Цонхгүй хонгилд унтаж, цонхгүй хонгилд ажиллахад гадаа нар хэзээ мандаж хэзээ жаргадагийг ч бараг мартсан энэ бүхэн ч түүнд нээх сонин зүйл бас биш... Тэгээд ч Монголын сайхан талд саатаж хорогдоод жаргадаггүй нар энд 5 өнгөрөхтэй үгүйтэй л нүүрээ буруулаад алга болчихдог.
Орой бүр Түндэмүний Монгол тауны шигданд үдшийг өнгөрөөх түүний амьдрал яг л цуурга түгжээгүй, хэрээсэн торгүй хэрнээ эрх чөлөөг мөнгөөр чөдөрлөсөн шорон шиг санагддаг байв. Ядуу эх орны иргэн болж төрсөний төлөөс энэ юм шиг.
Харин зураач залуугийн бэлэглэсэн энэ цонх харанхуйгаас харанхуй руу тэмтчисэн түүний харх шиг амьдралд цонхны цаана гарч шинээр бүхнийг хийх залуу хүний ирмүүн хүслийг сэрээсэн бадрангуй хөг байлаа.
Өмнө хэзээ ч аливаа зүйлийг нягтлан боддоггүй байсан тэр энэ удаад цонхоор алсыг харан хэвтэхдээ энэ мэт өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ амьдралыг эргэцүүлэн бодсоор харанхуй дундах мөнхийн гэрэлтэй цонхны цаадах ирээдүйгээ сэтгэлдээ өнгөтөөр төсөөлөн зурсаар унтлаа.
Зүүдэндээ тэрбээр эх нутагтаа эргэж очоод эцэг эхийнхээ голомтыг үргэлжлүүлж хээр талд адуун сүргийн захад тэнгэрт гялалзах түг түмэн одод тоолон хэвтэж байгаа өөрийгөө харлаа. Газраас ургах галт улаан өглөөний шаргал нарыг угтаад гэрийн зүг яаравчилан давхина. Гэрийн бараа харагдахын алдад ижий нь хүүгээ саравчлан Балдаан миний хүү нааш ир Балдаан Балдаан гэж дуудах нь сонсогдлоо.
Зүүдэнд дуудах ижийн дуу бүдгэрсээр 5 жилийн турш өглөө бүр дуудаж сэрээдэг Солонгос ажмаагийн Балдаан гэх дуугаар солигдох нь ажлын эхний өдрийн 8 цаг болж байгааг илтгэнэ.
**********************************************************************************
5 сарын дараа би Сөүл орох ажлын далимаар өнөөх залуутай уулзахаар түүний амьдардаг 3 байшингийн подволд очлоо. Нарийхан хонгилоор явсаар булангийн өрөөний хаалгыг зөөлөн нээсээр ортол Балдангийн овоолттой байдаг хувцас мөнхүү хаалганы эсрэг талд байх цонх үгүй болжээ. Монголын төрийн далбаа хийгээд, зэрэгцээ хоёр ханын цаас үгүй болсныг харахад Балдан энд ажиллаж амьдрахаа больж цонхоо хуулж аваад хаана нэгтээ явсан нь илт байлаа.
Ер бусын андтайгаа уулзаж чадаагүйдээ жаахан харамсангуй эргэн гарах зуур 20 хүрээгүй Монгол хүүтэй таарав. Оёдолын үйлдвэрт шинээр ажилд орсон Монгол хүү цонхгүй өрөөний шинэ эзэн болохоор гар цүнхээ барин ирж буй нь энэ ажээ.
SHUUDSHUUD-д тохиолдсон явдлаас сэдэвлэн бичив.
Зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв. Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.*********************************************************************************
Амралтын хоёр өдрийг тааруулан үзэсгэлэнгээ гарахаар Баасан гарагийн шөнийн галт тэргээр Сөүлд ирлээ. Солонгост ирээд 2 жил болсон хэдий ч нийслэл хотыг нь анх удаан үзэж сонирхохын далимд үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.
Санаж сэдэж явсан ажил маань сэтгэлд хүрэхүйц бүтсэний дараа хүний нутагт ажиллаж амьдарч сурч байгаа Монголчуудыг нэгтгэдэг Түндэмүний Монгол тауныг зүглэв. Нэгэн ижил неон гэрлэн чимэглэлтэй Солонгосын ихэр гудамжнуудаас Түндэмүний монгол тауны гудамжийг ялгаж танихад төвөгтэй байсангүй. Гудамжны аман дээрээс эхлээд л хөлчүү Монгол залуус том том дуугарч, тойрог үүсгэн тамхилцалгаах нь тун чиг танил дүр зураг санагдаж байлаа.
Гурван эгнээ суудал нь пиг дүүрэн хүнтэй Монгол “шигдан”-ы /зоогийн газар/ сонголт үгүй ганц сул суудал дээр сууж хоолны цэс ч харалгүйгээр шууд цуйван захиалав. Хагас, бүтэн сайн өдрүүдэд Сөүл мөнхүү ойролцоох хотуудад ажиллаж амьдардаг Монголчууд Түндэмүний монгол таунд ирж алжаалаа тайлан өөр хоорондоо уулзаж учирдаг болохоор энэ газар тун их хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ.
Хоол хүлээх зуурт хүмүүсийн яриа чихний үзүүрт шүргэнэ. Монголд юмны үнэ нэмэгдсээр Солонгостой амьжиргааны өртөг ижилхэн байгаа ч цалин нь гүйцэж түрүүлж чадахгүй бахардсаар ард хоцорч байгаа тухай, дүү “баагий”-гаа энд нэг сургуульд чихчих ямар боломж байна гэхчилэн аж амьдралын яриа, “муусайн” Солонгосчууд Монгол хүний чигчий хуруунд ч хүрэхгүй арчаагүй сулбагар хэрнээ “хүчирхэг” “оюунлаг” Монголчуудын эх орон яагаад урагшлан хөгжихгүй байгаа нууцыг тайлах цэц булаалдах хөөргөн яриа чих загтнуулна.
Булангийн ширээнд өмнөө “сам чон”-ы 2 литрийн задгай шар айраг тавьсан барзгар нүүртэй хүрэн бор залуу ганцаараа суух нь өөрийн эрхгүй нүдэнд минь тусав. Энэ шигданд 4 хүний ширээг ганцаарчилаад суусан хүмүүс бид хоёр л байгаа бололтой.
Над шиг тал бүрт хараа бэлчээн чих тавьж хэрэгт дурлахгүй зөвхөн урдах шар айргаа гөл ширтэж суугаа тэр залууг би өөрийн эрхгүй сайтар ажиглав. Барилдаж ноцолддог янзын чацархуу том биенд дэндүү багадсан гэмээр цагаан подволк, хар ногоон дисант өмд өмсжээ. Зураач болоод тэрүү хамгийн түрүүнд хүний нүдийг ажигламтгай зантай. Шинжвээс, залуугийн яг л мөс мэт гөлгөр, болор нь эргэчихсэн юм уу гэлтэй мэлгэр хөшингө цагаанаараа эргэсэн харц нь насандаа баймгүй уйтгартай харагдах агаад түүний харц надад битүү гүн саарал мананд төөрсөн мэт сэтгэгдэлийг төрүүлэхэд дотор хачин болоод явчихав. Энэ бодлоосоо болоод дэндүү их дурлаж захиалсан цуйвангаа идэх хүсэл оргүй алга болчихлоо.
Залуу өөрийг нь ажиглаад байгааг мэдэрсэн бололтой дундуур шар айргаар барьсаар намайг чиглээд ирэв.
- “Сайн уу. 2-уулаа хоёр талд ганцаараа суугаад яахав. Монгол хүмүүс байна яриа нийлээд сууя. Чамайг анх удаа харж байна. Сөүлийнх биш үү. Хаанаас яваа вэ, энд юу хийдэг вэ” гэлээ. Түүний ярианы өнгө, хоолойг сонсоход харагдаж байгаа шигээ тийм ч уйтгартай нэгэн биш бололтой. Би Сөүлд ирсэн зорилгоо дурьдаад монгол хоол идэх санаатай ирсэнээ хэлэхэд тэр миний зураач гэх үгийг олзуурхан өлгөж аваад Монгол нутгийн сайхан зураг ч үнэхээр сайхан шүү гээд нүд нь илтэд гэрэлтэж
- “Өө сайхан мэргэжил байна. Монголд хамгийн сүүлд хэзээ очсон. Ах нь нутагтаа очилгүй 10 жил болж байна. Монгол яваад ирсэн хүн бүрээс монголын тухай сонин хачин сонсох дуртай” гэв.
- “Энэ зун яваад ирсэн” гэхэд
- “Заа яриад бай” гэж тушаангуй өнгөөр хэлэв.
Бид хоёр Монголын тухай зөндөө зүйлийг ярив. Монголын тухай ярьж суусан тэр хэдэн цагийн хооронд нөгөө хүн маань миний анх харсан битүү мөсөөр хучигдсан гөлгөр нэгэн биш хөдөө нутгийн сэргэлэн цовоолог адуучин хархүү болон хувирсан харагдаж байлаа.
Намайг явах болсоноо хэлэхэд тэрбээр надаас нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйв.
- "Ахынхан гэр энүүхэн энд ойрхон байгаа. Чи манайд очоод нэг зураг зураад өгч болох уу. Ах нь цонхгүй подволын өрөөнд амьдардаг. Чи ахынхаа өрөөний ханан дээр нэг сайхан томоохон шиг цонх зураад өг. Ах нь хөлс мөнгийг нь чадахын хирээр гомдоохгүй өгөхийг хичээнээ" гэлээ.
Амьдралдаа сонссон үнэхээр сонин бас гайхалтай гуйлт тэр байв. Яагаад ч юм дотроос минь хэн нэгэн зүүгээр хатгаж, тэр хүн надаас хараагаа шилжүүлэхээс өмнө би яарч сандран “Заа тэгэлгүй яахав” гэдэг үгийг тэвдэн хэллээ. Хүн надаас юм авах гэж гуйж байгаа биш би харин тэр хүнээс ямар нэгэн зүйл салгах гээд чармайж байгаа мэт, тэр хүн гуйлтын минь хариуд “үгүй” гээд хэлчих вий гэх эмээх мэдрэмж өөрийн эрхгүй надад төрөөд явчихав.
Ингээд бид хоёр тэдний гэр лүү алхлаа.
********************************************************************************
ЦОНХ
Түндэмүний Монгол таунаас 3 гудамжны цаана тэр залуугийнх байдаг ажээ. 3 давхар байшингийн подволын шатаар нарийхан урт үргэлжлэх хонгил руу буулаа. Хонгилын баруун талаар үргэлжлэх жижигхэн өрөөнүүдийн үүд бүгд нээлттэй байх бөгөөд зарим нь хүн амьдардаг бололтой гудас чемодан, номын тавиур, сэнс байх агаад нэг өрөө нь нийтийн ариун цэврийн өрөө бололтой ариутгалын бодис бохирын үнэртэй холилдон сэнхийнэ. Хонгилийн шатны эсрэг талын бусдаасаа арай том өрөөнд оёдолын үйлдвэр ажиллаж байлаа. Харин буланд байрлах мухрын өрөө миний зураг зурах айл.
Өрөөний хойморт нэг гудас, түүнтэй залгаа овоолсон хэдэн хувцас, будаа агшаагч, ус буцалгагч үргэлжилж, зүүн хананд даавуугаар урласан Монголын төрийн далбаа, асаалттай орхисон сэнснээс өөр эд хогшилгүй байв. Хаашаа хаашаа 3 метр хүрэхгүй
өрөөнд өөр эд хогшил тавих ч арга үнэндээ алга байв.
Би ч шууд ажилдаа оров.
Баруун ханан дээр 1 метр гаруй цонх зурлаа.
Сэлүүхэн том цонхоор хээрийн салхи төвөггүй үлээгээсэй гэсэндээ олон салхивч гаргахыг хүссэнгүй нэг том салхивч зурлаа.
Цонхны наана цэнхэр шар цэцгэн хээтэй цагаан хөшгийг гурвалжилан хуниж зурлаа.
Орой дээрээ мөнх цагаан цасан хучилгатай сүрлэг өндөр нүцгэн уул, түүний оройг ороосон сэрэмгэр нимгэн цагаан үүлтэй гүн цэнхэр тэнгэрийг хөшигний зурвасаар харагдахаар зурж, уулын энгэрээс үл мэдэгдэм эх аван мурилзах туузан цэнхэр голыг торгон ногоон талын дундуур урсгаж зурлаа.
Жижигхэн давчуу өрөөнд орой зай үүсгэн, сэтгэл сэргээхийн тулд уул ус, тал хээрийг тэртээ доор, би өөрөө энэ бүгдийг өндөр дээрээс харж байгаа мэтээр алслуулан зурлаа.
Гарын хөдөлгөөн, зураас бүрийн таталбарыг харж зогссон Балдан тал хээр, уул ус зураад дуусахын алдад сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэж сааралтсан хоолойгоор:
- "Энд 10 жил амьдарахдаа анх удаа нутгийн салхи, голын хархирааг мэдэрч байна шүү. Ахын дүү энэ сайхан ногоон тал дээр морьтой хүн, бас сайхан монгол гэр зурж болох уу" гээд сул дорой дуугаар аргадангуй гуйв.
Голын эргийн наахан Монгол гэрээс ногоон талаар дөрөө нийлүүлэн хатирах хос морьтонг цонхоор харж байгаа над руу ирж байгаа мэтээр зурлаа.
Эцэст нь цонхны тавцан дээр жижигхэн хөгжилтэй болжмор хөх тэнгэрт дүүлэн нисэхэд бэлэн мэт цомцойлгон зурлаа.
Зураг дууссаны дараа өнөөх хүн гудасныхаа байрыг солиод цонхны эсрэг талд тавихад бид хоёр цонхоор алсын бараа ширтэж чив чимээгүй хэсэг суув.
Харин би зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.
***********************************************************************************
ЦОНХНЫ ЦААНА
Тэр Солонгост 10н жил амьдрахдаа сэлүүхэн уужим, амар тайван мэдрэмжийг ганц ч удаа мэдэрч байсангүй. Зураач залууг гаргаж өгсний дараа гараа дэрлэж хэвтээд шүдэнзний толгой амандаа зуун цонхоор алсын бараа ширтэн хэвтлээ.
Дэргэд хүнгэнэх сэнсний салхи энэ удаад хээр талын тэнүүл салхи мэт сэвэлзэж тэртээ хол адуу янцгааж, голын хархираа чихэнд хөг аялаж тэр өөрөө эмээлээ дэрлэн өвсний толгой амандаа эмрэн хэвтэх дүрд биелэж цагийн зүүнд урсан өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодлоо.
Аймгийнхаа төв тоотойхон орж үзэхдээ дотор давчидан өөрийн эрхгүй хөдөө рүүгээ яардаг дээлтэй монгол хүү 18хан насандаа нийслэл хотоо ч үзэж чадалгүй Буянт Ухаагаас Солонгосыг зорьсон. Онгоцноос бууж олны хөлд дайруулах шахан хүний урсгалд хөвсөөр ...
Солонгос зааварлагчийн даллалтаар жижигхэн тэргэнд суухаар онгоцны буудлын байшингаас гартал дотор базлам бүгчим агаар амьсгалахад бэрх цээжин дээр хүнд дарахад өөрийн эрхгүй буцаад гүймээр санагдаж, хамгийн түрүүнд ингээд л хүний нутагт амьсгалж ч чадахгүй үхэх юм байна даа гэсэн бодол төрсөнөө санана.
Гэрээний 3н жил ажиллаж хурааж хуримтлуулсан мөнгөө хөдөө байх ээж аавдаа явуулахаар нэгэн Монгол каргоны илгээмжинд өгсөн ч нөгөөх нь төд удалгүй дампуурал зарлажээ. Хариуцлага хэн хүлээх нь мэдэгдэхгүй хохирогчдын мөнгийг хэн төлөх нь ойлгомжгүй тохох эзэн ч үгүй, учир шалтгаан нь үл тайлагдах ээдрээтэй дампуурлын эцэст түүнтэй адил олон Монголчууд хохироод л үлджээ. Аргаа ядаад нэгэнт ирсэнийх буцах зардал басхүү ганц хоёр илүү цаас олох санаатай ажиллаж байтал визний хугацаа ч хэтэрч харлав.
Түүнийг ингэж мунгинаж байх хооронд эцэг эх нь ч сар хүрэхгүй хугацаанд дарааллан бурхны оронд заларч хүний ганц хүү эх орондоо ч , хүний нутагт ч эзэнгүй гөлөг шиг буцах хаяггүй харанхуйд гээгджээ.
Эрдэм номын мөр хөөж завдаагүй залуу насаа хэдэн ногоон цаасанд торлуулж, угаас ах дүү цөөнтэй, үгүйлэн санах хүнгүй болсон тэрбээр Монголдоо буцах ямар ч хүсэлгүй болж цалингийн илүүг харан хүний нутагт үйлдвэрээс үйлдвэрт шидэгдсээр 10н жилийг арай ядан “идэж” өнгөрөөжээ.
Байр хоол үнэгүй бас дээрээс нь харын хүнийг чамлахааргүй цалингаар ажиллуулдаг болохоор тэр хонгилын оёдолын үйлдвэрийн энэ ажилдаа сүүлийн 5 жил зүтгэсэн.
Цонхгүй хонгилд унтаж, цонхгүй хонгилд ажиллахад гадаа нар хэзээ мандаж хэзээ жаргадагийг ч бараг мартсан энэ бүхэн ч түүнд нээх сонин зүйл бас биш... Тэгээд ч Монголын сайхан талд саатаж хорогдоод жаргадаггүй нар энд 5 өнгөрөхтэй үгүйтэй л нүүрээ буруулаад алга болчихдог.
Орой бүр Түндэмүний Монгол тауны шигданд үдшийг өнгөрөөх түүний амьдрал яг л цуурга түгжээгүй, хэрээсэн торгүй хэрнээ эрх чөлөөг мөнгөөр чөдөрлөсөн шорон шиг санагддаг байв. Ядуу эх орны иргэн болж төрсөний төлөөс энэ юм шиг.
Харин зураач залуугийн бэлэглэсэн энэ цонх харанхуйгаас харанхуй руу тэмтчисэн түүний харх шиг амьдралд цонхны цаана гарч шинээр бүхнийг хийх залуу хүний ирмүүн хүслийг сэрээсэн бадрангуй хөг байлаа.
Өмнө хэзээ ч аливаа зүйлийг нягтлан боддоггүй байсан тэр энэ удаад цонхоор алсыг харан хэвтэхдээ энэ мэт өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ амьдралыг эргэцүүлэн бодсоор харанхуй дундах мөнхийн гэрэлтэй цонхны цаадах ирээдүйгээ сэтгэлдээ өнгөтөөр төсөөлөн зурсаар унтлаа.
Зүүдэндээ тэрбээр эх нутагтаа эргэж очоод эцэг эхийнхээ голомтыг үргэлжлүүлж хээр талд адуун сүргийн захад тэнгэрт гялалзах түг түмэн одод тоолон хэвтэж байгаа өөрийгөө харлаа. Газраас ургах галт улаан өглөөний шаргал нарыг угтаад гэрийн зүг яаравчилан давхина. Гэрийн бараа харагдахын алдад ижий нь хүүгээ саравчлан Балдаан миний хүү нааш ир Балдаан Балдаан гэж дуудах нь сонсогдлоо.
Зүүдэнд дуудах ижийн дуу бүдгэрсээр 5 жилийн турш өглөө бүр дуудаж сэрээдэг Солонгос ажмаагийн Балдаан гэх дуугаар солигдох нь ажлын эхний өдрийн 8 цаг болж байгааг илтгэнэ.
**********************************************************************************
5 сарын дараа би Сөүл орох ажлын далимаар өнөөх залуутай уулзахаар түүний амьдардаг 3 байшингийн подволд очлоо. Нарийхан хонгилоор явсаар булангийн өрөөний хаалгыг зөөлөн нээсээр ортол Балдангийн овоолттой байдаг хувцас мөнхүү хаалганы эсрэг талд байх цонх үгүй болжээ. Монголын төрийн далбаа хийгээд, зэрэгцээ хоёр ханын цаас үгүй болсныг харахад Балдан энд ажиллаж амьдрахаа больж цонхоо хуулж аваад хаана нэгтээ явсан нь илт байлаа.
Ер бусын андтайгаа уулзаж чадаагүйдээ жаахан харамсангуй эргэн гарах зуур 20 хүрээгүй Монгол хүүтэй таарав. Оёдолын үйлдвэрт шинээр ажилд орсон Монгол хүү цонхгүй өрөөний шинэ эзэн болохоор гар цүнхээ барин ирж буй нь энэ ажээ.
SHUUDSHUUD-д тохиолдсон явдлаас сэдэвлэн бичив.
Зугаалах уу?
Тежон усан цахилгаан станц, далан
Амьдран суугаа Тежон хотод үзэж харж, зугаацан зүггүйтэх олон газар байгаа тухай бичиж байсааан. Тежон хотын баруун хойноос урагш сунаж урсах Гим мөрний эргийг “бараадуулаад” Солонгосын ерөнхийлөгчийн манайхаар бол сэрүүн лабиран, эртний түүх дурсгалын бяцхан хотхон, амралт зугаалгын цогцолбор гэх мэт олон зүйлийг барьж босгосны нэг нь Тежон усан цахилгаан станцын далан.

Усан цахилгаан станцын бүтэц нь яг л мөсөн уул шиг гол хэсэг нь газар доор нүднээс далд бий.
Усан цахилгаан станцын далан буюу эндэхийн монголчуудын хэллэгээр Тежон дэм нь олон үүргийг давхар гүйцэтгэнэ. Үерээс хамгаалах далан, далангийн системийн гол судалгааны төв /Солонгост 17 том далан байдаг бөгөөд тэдгээрийн судалгааны гол төв Тежон усан цахилгаан станц дээр байрладаг/, цахилгаан үйлдвэрлэгч, Тежон хотын цэвэр усны гол нөөц тул дархан цаазтай хамгаалалтын бүс газар, мөн Тежонд хамгийн томд тооцогдох амралт зугаалгын төв гэх мэт.
Энэ өвөө амарч яваа хүмүүсийн зураг авч ганц хоёр дэвсгэрт халааслах санаатай л сууж байгаан.
Энэ мэт "ирээдүйтэй", Олимпийн медалийн мэрийлттэй тамирчид мэр сэр үзэгдэхийн билээ ... хэхэ
1980 онд ашиглалтанд орсон Тежон усан цахилгаан станц зөвхөн Тежон хотоо эрчим хүчээр хангаад зогсохгүй хөрш хотуудаа цахилгаанаар хангаж байна.
Энд нэгэн зүйлийг хачирлий. Миний мэдэхийн 8 жилийн өмнөөс л Ховдын Дөргөний, Үенчийн гээд хэл ам татлуулсан усан цахилгаан станц баригдах тухай яригдаж нутгийн иргэд унь тооноо барьж босож эсэргүүцэх юм болоод л байсан. Эцсийн бүлэгт нөгөө усан цахилгаан станцууд нь баригдаж гийгүүлсэн юм одоо хүртэл дуулдахгүй баруун аймгууд Оросоос хараат хазаартай морь шиг цахилгаанаа хэрэглэсээр л байх юм. Намайг хүүхэд байхад л цахилгааны мөнгөө төлөөгүй Оросод их өртэй нэрээр байсхээд л тогны хязгаарлалтанд орж аймгийн төв тэр чигтээ харанхуй байдаг байж билээ.
Орос ахын уур хүрвэл цахилгааны нэг шон доош дарахад л Монголын баруун хязгаар тэр чигтээ харанхуй болдог нэг далайлтын шидэт дохиур шиг ... Ганц ч гэсэн юм гараас гаргаад усан цахилгаан станцаа горим дүрмийн дагуу зөв бариад ашиглалтанд оруулчихвал их л хэрэгтэй эд бололтой дог.
Тежон хот л гэхэд 2 сая гаруй хүн амтай гэж байгаа. Монголын нийт хүн амтай тэнцэхүйц. Гэтэл 2 сая хүн амтай хотын цахилгааны хэрэглээг энэ цахилгаан станцаар хангаад л илүүдлээ бусдад гар сунгаад өгч байхад баруун хязгаарын хэдхэн аймгийнхаа цахилгааныг нэг цахилгаан станцаар шийдчих боломж байгаад байгаам шиг.
Ойр орчмыг нь янзлаад сайхан цэцэрлэгт хүрээлэн давхар барихгүй ч дан ганц цахилгааны хэрэглээг бүрэн хангачих цахилгаан станц миний Ховд нутагт удахгүй ашиглалтанд орохын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.

Борооны улиралаар усны түвшин ихдэж эргээсээ халих үеэр далангийн хавхлагыг нээж усаа асгадаг. Шөнөөр очиж зураг авахаар өнгө өнгийн гэрэл солонгороод дуу нь их сүртэй тээр жил Нигерийн хүрхэрээн эргэн дээр зогсож байсныг санагдуулам сэтгэгдэл төрүүлж өнгөрсөнийг дурсуулахын билээ /Нигерийн хүрхэрээн талаар бол Итгэлт баян шиг мянгуужиндаж байгаан шүү хэхэ/
Өтгөн гэзгийг сул асгасан мэт л харагдаж байна уу. Зурагнуудыг Shuudshuud
Амьдран суугаа Тежон хотод үзэж харж, зугаацан зүггүйтэх олон газар байгаа тухай бичиж байсааан. Тежон хотын баруун хойноос урагш сунаж урсах Гим мөрний эргийг “бараадуулаад” Солонгосын ерөнхийлөгчийн манайхаар бол сэрүүн лабиран, эртний түүх дурсгалын бяцхан хотхон, амралт зугаалгын цогцолбор гэх мэт олон зүйлийг барьж босгосны нэг нь Тежон усан цахилгаан станцын далан.

Усан цахилгаан станцын бүтэц нь яг л мөсөн уул шиг гол хэсэг нь газар доор нүднээс далд бий.
Энэ мэт "ирээдүйтэй", Олимпийн медалийн мэрийлттэй тамирчид мэр сэр үзэгдэхийн билээ ... хэхэ 1980 онд ашиглалтанд орсон Тежон усан цахилгаан станц зөвхөн Тежон хотоо эрчим хүчээр хангаад зогсохгүй хөрш хотуудаа цахилгаанаар хангаж байна.
Энд нэгэн зүйлийг хачирлий. Миний мэдэхийн 8 жилийн өмнөөс л Ховдын Дөргөний, Үенчийн гээд хэл ам татлуулсан усан цахилгаан станц баригдах тухай яригдаж нутгийн иргэд унь тооноо барьж босож эсэргүүцэх юм болоод л байсан. Эцсийн бүлэгт нөгөө усан цахилгаан станцууд нь баригдаж гийгүүлсэн юм одоо хүртэл дуулдахгүй баруун аймгууд Оросоос хараат хазаартай морь шиг цахилгаанаа хэрэглэсээр л байх юм. Намайг хүүхэд байхад л цахилгааны мөнгөө төлөөгүй Оросод их өртэй нэрээр байсхээд л тогны хязгаарлалтанд орж аймгийн төв тэр чигтээ харанхуй байдаг байж билээ.
Орос ахын уур хүрвэл цахилгааны нэг шон доош дарахад л Монголын баруун хязгаар тэр чигтээ харанхуй болдог нэг далайлтын шидэт дохиур шиг ... Ганц ч гэсэн юм гараас гаргаад усан цахилгаан станцаа горим дүрмийн дагуу зөв бариад ашиглалтанд оруулчихвал их л хэрэгтэй эд бололтой дог.
Тежон хот л гэхэд 2 сая гаруй хүн амтай гэж байгаа. Монголын нийт хүн амтай тэнцэхүйц. Гэтэл 2 сая хүн амтай хотын цахилгааны хэрэглээг энэ цахилгаан станцаар хангаад л илүүдлээ бусдад гар сунгаад өгч байхад баруун хязгаарын хэдхэн аймгийнхаа цахилгааныг нэг цахилгаан станцаар шийдчих боломж байгаад байгаам шиг.
Ойр орчмыг нь янзлаад сайхан цэцэрлэгт хүрээлэн давхар барихгүй ч дан ганц цахилгааны хэрэглээг бүрэн хангачих цахилгаан станц миний Ховд нутагт удахгүй ашиглалтанд орохын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.
Өдөр бүр
Зам зуур- жаалхан уянгатай
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Хөлийн жийлт, дугуйны эргэлт. Нэг хэмээр эргэлдсээр цагийг аажим аажмаар хумиж ургашилна.

Хөлийн жийлт, дугуйны эргэлтээр цаг хугацаа хэмжигдэнэ.

Энэ бол шинэ өглөөний эхлэл. Намайг мөрөөдлийн минь ирээдүй рүү хүргэгч улаан дугуй.
Өглөө бүр улаан дугуйндаа шалавхан шиг морьдоод нэг хоёр гурав нэг хоёр гурав гэх нэгэн хэмнэлээр жийсээр шинэхэн өглөөг эхлүүлдэг.
Улаан дугуйгаа “ташуурдсаар” буудал хүрэх замдаа өнөөдөр хийх ажлаа биш дугуйны эргэлтээр наашлах ирээдүйгээ байнга бодно.
Буудал дээр – жаалхан хэтрүүлэгтэй
Автобусны буудлын наахан талын гэрлэн уулзварын огтлол дээр “үнэнч хүлэгээ” чөдөрлөж орхиод буудал руу хоёр зээрдээрээ харайлгана даа.
Энд ирсэнээс хойш цаг хугацааг бугуйн дахь цагийн зүүгээр биш үнэнч хүлгийнхээ нэг хэмийн хатираа, 10 минутын дотор буудал дээр болж өнгөрөх үйл явдалын өрнөлөөр мэддэг болоод байгаа.
Намайг буудал дээр ирэхэд буудлын саравчны ард ойр зуурын идэшний ногоо зардаг гурван эмээ бараагаа дэлгэж байдаг юм. Бүх бараа нь “чон вон” буюу 1000 төгрөгний үнэтэй ногоон өвснүүд. Мэдэхгүй ээ намайг л харахад энийг нь иддэг болов уу гэмээр зүйлс харагдахгүй Монголын хөдөөд хаа сайгүй л ургадаг нэгэн хэвийн ногоон навчнууд л харагдаад байдаг юм.
Солонгосын эмээ нарын насыг эхэндээ би буруу барагцаалдаг байлаа. Монголтой харьцуулвал наслалт харьцангуй урт гэдгийг сайтар ухаараагүйгээс 60 гаруй насны л эмээ нар гэж боддог байсан чинь харин 80 нилээн хол гарсан эмээ нар байсныг сүүлд мэдсэн. Цаг хугацаа хийгээд үүрийн 5 жингээс үдшийн бүрий хүртэл тариан талбайн дээр хотон шувуу шиг тонголздог тариачны хүнд хөдөлмөр эмээ нарын нурууг эх газартай диагнол болгож дөнгөжээ.
Насны буянаа эдлэн гэртээ ач гуч зээ нараа тойруулан жаргаж суух насан дээрээ нөгөө л нэг хэдэн ногоогоо зарах гээд үдийн халуун нарнаас бултан сүүдэр бараадан сууж энэ амьдралыг илээх нь Солонгос хүмүүсийн бурханаас оноосон зурлага юм даа.
Эмээ нарыг ногоон навчнуудаа дэлгэж дуусахтай зэрэгцээд баруун тэртээгээс гуалиг туранхай бие, өндөр зэгзгэр нуруутай, халимаг засуулсан тачирхаан шингэн үстэй, шингэн бор арьстай, цүнхээ баруун гартай тохсон хүүхэн алиман бондгор өгзөгийг хоёр тийш нь ёстой хайр найргүй шидэлсээр хурдан хурдан алхалан өнгөрч оддог. Яг түүний араас мөр алдахгүй дагах хүүхэн түүнийг бодвол арай л мяраалаг. Тэр бас л цүнхээ баруун гар дээрээ тохчисон байх бөгөөд өмнөх хүүхнээсээ ялгаатай нь гэвэл байнга чихэндээ чихэвч хийсэн байдаг юм. Тэр хоёр хэзээ ч зэрэгцэж явахгүй яг ар араасаа 3 алхамын зайтай монгол үхрийн цувааг санагдуулан мөр мөрөөрөө дагаралдан явна. Гэхдээ тэд биенээ огтоос мэддэггүй хүмүүс биш хаяаадаа хажуугаар өнгөрөхдөө үг сольж харагддаг ч яриа дуусангуутаа ар араасаа дагалдаад явж одно. Ядаж ганц удаа ч гэсэн мяраалагдуу хүүхэн урд нь явж болдоггүйн болов уу гэж бодогдмоор.
Хоёр хүүхний дараа дугуйныхаа ард Солонгосын тугийг сүртэй намируулсан саарал жилээтэгтэй туранхай хөх өвгөн их л хурдны мэрийлттэйгээр салхи татуулан алдан өнгөрдөг. Өвөөд онцлох юм гэвэл саяхнаас халуун болоод өвөө богино ханцуйтай цамц өмсөх болсон ч өнгө нь хэвээрээ саарал.
Өвөөг өнгөрөхтэйгээ зэрэгцээд л 2, 705 дугаарыг автобусууд ирж зогсох бөгөөд 705-аас надтай цаашид нэг “унаанд замын хань” болох шүлс хайрлахгүй ярьдаг нэгэн ижил хувцас, үс засалттай ахлах сургуулийн хоёр охин бууж ирдэг. Эхэндээ тэр хоёрыг юу тэгтлээ гэрт гадаагүй ярьдагийг мэддэггүй байсан ч саяхнаас чих онгойж эхлээд байгаа болохоор юу ярьдагийг нь гадарлах болсон. Байнга найз хөвгүүд, болоод энд тэндхийн охидууд, бас хувцас хунар. Охидуудын яриа ...
Төд удалгүй зүүн тэртээгээс үргэлж мөнхийн нойрсож буй гүнж нүдэлсэн нэгэн бүсгүй ирнэ. Хувцасласан донж маяг нь тун дажгүй боловч нүд нь байнгын зүүрмэг аястай, нэг л их унтаа царайтай бүсгүй. Цочоовол нойрноосоо бүрэн сэрчих юм шиг санагдаад яагаад ч юм надад түүнийг нэг сайхан “үнхэлцэгийг нь хагартал цочоох юмсан гэж бодогдоод болдоггүйм. Нүдээ бүрэн нээчихвэл давхраатай алган нүдэн байхаар харагдаад байдгийн ...
Гэхдээ магадгүй үд дундын алдад нойр нь сэргээд зовхио 100 хувь дэлгэдэг байж болох юм л даа. Тэгвэл нэг харах юмсан.
Ингээд унтаа нүдт ирсэнээр автобус маань 2 минут хүрэхгүй хугацаанд ирэхийг төвөггүй мэднэ дээ.
704 дугаар автобусанд унтаа нүдт, ахлах сургуулийн 2 охин суусны дараагаар баруун тэртээгээс ахлах сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гартаа сандивич барьчихсан аахлан уухлан гүйсээр унаандаа амжиж сууна. Тэр угаасаа л дандаа ингэж хоцордог хэрнээ гандан буурахгүй идэх юмтайгаа ... Магадгүй энэ сандивичийг худалдаж авах эсвэл бэлдэх гэсээр байгаад унаанаасаа хоцрон алддаг юм болов уу.
Хөвгүүн орж ирэнгүүтээ цүнхнээсээ толь гарган салхинд бага зэрэг сэрвийсэн үсээ налуулж, уруул өнгөлөгчөөр уруулаа өнгөлж амжина. Тэрний үс байнга гоё, долгиондуулан хайчаар ороосон харагддаг шүү.
4 сарын турш үйл явдал дэс дарааллаа хэзээ ч алдахгүйгээр ээлжлэн өнгөрч надад цаг хугацааг бугуйн цагаар биш үйл явдал хийгээд хөлний жийлтээр хэмжихэд тус болж байгаа шүү.
Ингэхэд бугуйн цаг хэсэгтэй л зүүхгүй ээ ....
Үнэнч хүлэг мину зээ ... Хичээл тарж унаандаа суусаар автобусны буудал дээр эргээд ирнэ. Буудлын цаахна чөдөрлөсөн үнэнч хүлэг минь халуун наранд харангадаж гар хүрэхэд түлэм халсан хэдий ч намайг ирэхийг тэвчээртэй хүлээн байдаг. Нойтон сальфеткаар наранд шарагдсан хондлой, биеийг нь арчиж жаалхан боловч сэрүүцүүлээд үнэнч хүлгээ хатирууланхан бид хоёр биендээ хань болсоор гэрийн зүг яаравчилна.
Гэр лүүгээ яарсан хүмүүс ямар байдаг билээ. Яг л тэрэн шиг.
Үнэнч хүлэг дээрээ ирэхэд хөл минь хөнгөрөөд халуун нарны эсрэг нүүрээ мэлтийтэл сул орхиод давхина даа ...

“D”-г цайруулсан тэмдэглэл
Миний нэртэй жижигхээн жим сургууль гэр хоёрын хооронд гараад 3 сар өнгөрлөө. Хэлний бэлтгэлийн нэгдүгээр ангиа дүүргэж 2-р түвшиндээ дэвших шалтгалтаа өгсөн ч дүнгээ сонсоод жаахан сэтгэл санаагаар унах аядав. Надад өгсөн үнэлгээ анхаарал сул, хайнга зангийг минь дурайтал "зурж" “А”-ээс “D” хүртэл дүнг халааслав. Шалгалтын яг өмнөх өдөр багшаас сайн гэж үнэлүүлэн, өөрөө ч таахалзаж байсан дүрэм дээрээ авсан ганц “D”-гээ үзэн ядаад аргилгахыг хүсэвч яалт ч үгүй миний анхаарал хахрамжгүйн тэмдэг болон сурлагын дэвтэрт наалдан пад болчихвоо хөөрхий. Бусадтай "арсалдах" тэнэгдүү гэмээр үндэсний үзэл гаргаж байхаар өөрийнхөө толгойн дээр байгаа томоос том өвсийг хараад, салан задгай сул талтайгаа тэмцэх хэрэгтэй юм гэдгийг шалгалтын дараа өнгөрсөн борооны хойноос цөв нөмрөхтэй адил ойлговоо.
Шалгалтын төгсгөлд ангиудын хооронд Солонгосоор илтгэл тавих тэмцээн зарлалаа. “D”-д гүйцэгдсэн шарандаа энэ илтгэлд нь заавал нэг юм дуулган даа гэж араа шүдээ арзалзуулсны үр дүнд “гараа хүндрүүлэх”-тэйгээ болов. Хагас бүтэн сайн болгонд гадуур тэнэж аялал хийж байсан тухай өдрийн тэмдэглэлээ Солонгос дээр товчхон ярихад минь Монголд байхдаа “урнаар урамдаж сурцгаая” сургалт багагүй тус болов бололтой. Нүдний ирмэлт, уруулын хөдөлгөөн, гарын савалгаа сайн байсан гэнэ шүү.
За ингээд “D”-г цайруулсан аялалын тэмдэглэлээ нийтэлсүгэй.
Солонгосын баруун урд орших Тежон хотод үзэж харах зүйлс бишгүй олон. Гэрээс холгүйхэн Гим мөрөн мяралзан урсах агаад үзэсгэлэнт эргийг нь бараадсан ногоон төгөлт цэцэрлэг, Тежон усан цахилгаан станцын далан, Солонгосын ерөнхийлөгчийн зуны сэрүүн лавиран, мөнхүү Солонгосын хүчирхэг гурван хаант улсын нэг болох Пэкжэ-гийн үед баригдсан эртний тосгон бий.
Тежон усан цахилгаан станцын далан

Гим мөрөн
“D”-г цайруулсан тэмдэглэл маань дурлан үздэг Дэ Жангум, Хө жүн зэрэг кинонд гардаг эртний тосгоноор хийсэн аялалын тухай байлаа.
Энгэр хормойгоо Гим мөрнөөр ундаалсан Янгсан уулын өндөрлөг бэлд эртний тосгоныг барихаар сонгосон нь байгалийн босгосон шивээ модон хэрэм мөнхүү давж үл барах өндөр уулын хад асга нь гадны халдлага, түрэмгийлэлийг няцаах хамгаалалт байхаар бодоолцсон гэнэ.
Эртний сүрлэн тосгон
Солонгосын гурван хаант улсын хоёр болох Пэкжэ болон Гүгурёо-г өөртөө нэгтгэн хүчирхэгжсэн Нэгдсэн Шилла улсын үед энэхүү тосгонд амьдрал ид цэцэглэж байжээ.
Одоо эртний тосгонд захирагчийн байр, будаан талбайн эзний байр, сурвалжит ноёнтоны байр, хэрэг хэлэлцсэн шийдвэрлэх лавиран, сурвалжит иргэнийг сүүлийн замд нь үдэж морьдуулах орхиц байр зэрэг нийт 6 цогцолбор өөр өөрийн гэсэн өвөрмөгц содон түүх, хэв загварыг илтгэн оршино.
Мэдээж хэрэв хана туурга ярьдаг бол эртний сүрлэн байрнуудад түүхэн ямархан том хэлэлцээр үйл явдал болж байсныг бидэнд хэлээд өгөх байсан биз. Улс орон, үндэстэнүүдийн амьдран суусан орон байрны хэлбэр загвар, хийц маяг нь хүний угсаа гарлын дээд доод зэрэг зиндааг тайлбаргүйгээр бидэнд хэлээд өгөх нь гайхалтай.
Орох айл үүднээсээ гэдэг Монгол ардын зүйр үг байдаг даа. Яг түүнийг батлах мэт захирагчийн байрны үүдний угтах хаалгыг модоор “зодож” уран нарийн хийсэн, хашаа нь цэлгэр уужим байх агаад дотроо эмэгтэйчүүдийн ямбаны байр, алжаал тайлах байр, соёлтой 00, зочин хүлээн авах өрөө, гал тогооны байр, зарц боол шивэгчдийн байр гээд нилээн олон байртай.
Захирагчийн байшингийн дээвэр хүртэл “лайтай” бодвол тухайн үедээ л үнэтэйд тооцогддог байсан байлгүй шаазан вааран хийцтэй юм билээ.
Шаазан дээвэртэй захирагчийн байр
Харин сурвалжит ноён болон газрын эзний байрны угтах үүдэн хаалганы дээвэр хийгээд бүх байшингуудын дээвэр нь сүрэл. Мөнхүү хашаа нь жижигхэн ихэвчлэн тариа ногоо хураах агуулах сав олонтой.

Байгаа юмаа тордон арчилж юмаар юм хийх гэдэг ухаан энэ Солонгосчуудад бас байх юмаа. Алив зүйлийн донж маягийг нь тааруулан засаж янзлаад аялал жуулчлал, амарч зугаалах үзэмж төгөлдөр цэцэрлэг, үзвэрийн газруудыг хаа сайгүй хийсэн байдаг нь авууштай сайхан чанар.
Эртний гэх энэ тосгоноор яваад харж байхад танилцуулга материал сайтай, бяцхан боловч түүхийн хэсгийг орчин цагт нийцүүлэн засаж тохижуулсан байгаа нь зөвхөн гадаадын жуулчидад Солонгосын эртний дурсгалыг таниулаад зогсохгүй, хойч үедээ түүхээ өвлүүлэн сургах сайхан үзүүлэн материал болж байна гэлтэй.
Биднийг тосгоноор орж гарч явахад ач гуч зээгээ дагуулсан эмээ өвөө нар тайлбар хийгээд явах нь олонтой харагдсан.
Эртний тосгон төдийгүй Гим мөрнийг дээрээс нь тольдож болох тавцан дээр хөл гараа амраан суухад их усны сэрүүн салхи сэвэлзээд л, байгалийн сайхан нүд баясгаж сэтгэл тайтгаруулаад л сайхан амралт болох.
Зүлгэн дээр гудас дэвсээд таван хошуу болон тэнгэр ширтэж өвс зажилан хэвтэх сайхан ч байгалийн сайханд энэ мэт бага сага нүд баясгах зүйлийг хараад бодлогоширон суух сонирхолтой л санагдах юм билээ.
Ер нь тэгээд бодоод байхад эх оронд минь аялал жуулчлал хөгжүүлэх, аялал жуулчлалын жил гээд лоозогноод байдаг яг цаг дээрээ очоод үзэх гэхээр хээр талд учир үл мэдэгдэх ганц хад, сүм дуган, суварга байх. Гадны жуулчид байтугай Монголчууд бид өөрсдөө ч үл мэдэх түүх дурсгалын зүйл олон байдаг даа. Тэр болгоноо засаж янзлах нь байг гэхэд дорвитой сайхан мэдээллээр баяжуулж, аялалын хөтөч нарыг тогтмол мэдээллээр хангаад байх ажлыг хийдэг болоо гэж.
Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг үг хавчуулахад Солонгост үзэж аялаж явахад цэвэрхэн 00, хогийн сав арвин их байх нь "таатай сайхан" юм билээ.
Монголд дулаарахтай зэрэгцээд хэний яаанаагүй л аялалаар явахыг боддог. Аялалаар очсон газарт 00, хогийн савны асуудал бэрх байдгийг хэн хүнгүй мэдэх биз. Наад захын жишээ дурдахад л жилийн 4 улирал алгасгахгүй очдог Ээж хайрхан хүрэх замд хаа сайгүй гялгар уут, архины шил гацуурны чимэглэл шиг гялтагнаж, олон хүний хөл даахгүй дүүрчихсэн ялаа батган шавсан ганцхан модон жорлон байдаг. Ер нь бидний тогтож үздэг бүхэнд л ийм дүр зураг тодоос тод харагддаг даа.
Тэгсэн хэрнээ хүмүүс их үзэж орж гардаг газар манайхан нэг модон шовоохой босгоод машин хориглосон татуурга зоочихсон мөнгө нэхэх нь элбэг. Тэгсэн хэрнээ ядаж ойр орчмынхоо хогийг цэвэрлэх, эсвэл хэдэн хогийн сав аваад тавчих сэтгэлгүй улс даа.
Ингээд сайхан юм зүгээр ч нэг үзэж чадахгүй энэ мэт хадуурч халуурсан бодол эргэлдээд байх юмаа.
УТАА ТООС, ШОРОО БУРТАГТАЙ Ч ХҮН ЗОНЫХОН СЭТГЭЛ АРИУН ЦАГААНААРАА БАЙВАЛ ТЕХНИКЖИН ЦАХИЛГААНЖСАН ТЭР ИХ ХӨГЖИЛД ХУРДЛАН ТЭМҮҮЛЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ Ч ЮМ ШИГЭЭ.
Шалгалтын төгсгөлд ангиудын хооронд Солонгосоор илтгэл тавих тэмцээн зарлалаа. “D”-д гүйцэгдсэн шарандаа энэ илтгэлд нь заавал нэг юм дуулган даа гэж араа шүдээ арзалзуулсны үр дүнд “гараа хүндрүүлэх”-тэйгээ болов. Хагас бүтэн сайн болгонд гадуур тэнэж аялал хийж байсан тухай өдрийн тэмдэглэлээ Солонгос дээр товчхон ярихад минь Монголд байхдаа “урнаар урамдаж сурцгаая” сургалт багагүй тус болов бололтой. Нүдний ирмэлт, уруулын хөдөлгөөн, гарын савалгаа сайн байсан гэнэ шүү.
За ингээд “D”-г цайруулсан аялалын тэмдэглэлээ нийтэлсүгэй.
Солонгосын баруун урд орших Тежон хотод үзэж харах зүйлс бишгүй олон. Гэрээс холгүйхэн Гим мөрөн мяралзан урсах агаад үзэсгэлэнт эргийг нь бараадсан ногоон төгөлт цэцэрлэг, Тежон усан цахилгаан станцын далан, Солонгосын ерөнхийлөгчийн зуны сэрүүн лавиран, мөнхүү Солонгосын хүчирхэг гурван хаант улсын нэг болох Пэкжэ-гийн үед баригдсан эртний тосгон бий.
Тежон усан цахилгаан станцын далан

Гим мөрөн“D”-г цайруулсан тэмдэглэл маань дурлан үздэг Дэ Жангум, Хө жүн зэрэг кинонд гардаг эртний тосгоноор хийсэн аялалын тухай байлаа.
Энгэр хормойгоо Гим мөрнөөр ундаалсан Янгсан уулын өндөрлөг бэлд эртний тосгоныг барихаар сонгосон нь байгалийн босгосон шивээ модон хэрэм мөнхүү давж үл барах өндөр уулын хад асга нь гадны халдлага, түрэмгийлэлийг няцаах хамгаалалт байхаар бодоолцсон гэнэ.
Эртний сүрлэн тосгон
Солонгосын гурван хаант улсын хоёр болох Пэкжэ болон Гүгурёо-г өөртөө нэгтгэн хүчирхэгжсэн Нэгдсэн Шилла улсын үед энэхүү тосгонд амьдрал ид цэцэглэж байжээ. Одоо эртний тосгонд захирагчийн байр, будаан талбайн эзний байр, сурвалжит ноёнтоны байр, хэрэг хэлэлцсэн шийдвэрлэх лавиран, сурвалжит иргэнийг сүүлийн замд нь үдэж морьдуулах орхиц байр зэрэг нийт 6 цогцолбор өөр өөрийн гэсэн өвөрмөгц содон түүх, хэв загварыг илтгэн оршино.
Мэдээж хэрэв хана туурга ярьдаг бол эртний сүрлэн байрнуудад түүхэн ямархан том хэлэлцээр үйл явдал болж байсныг бидэнд хэлээд өгөх байсан биз. Улс орон, үндэстэнүүдийн амьдран суусан орон байрны хэлбэр загвар, хийц маяг нь хүний угсаа гарлын дээд доод зэрэг зиндааг тайлбаргүйгээр бидэнд хэлээд өгөх нь гайхалтай.
Орох айл үүднээсээ гэдэг Монгол ардын зүйр үг байдаг даа. Яг түүнийг батлах мэт захирагчийн байрны үүдний угтах хаалгыг модоор “зодож” уран нарийн хийсэн, хашаа нь цэлгэр уужим байх агаад дотроо эмэгтэйчүүдийн ямбаны байр, алжаал тайлах байр, соёлтой 00, зочин хүлээн авах өрөө, гал тогооны байр, зарц боол шивэгчдийн байр гээд нилээн олон байртай.
Захирагчийн байшингийн дээвэр хүртэл “лайтай” бодвол тухайн үедээ л үнэтэйд тооцогддог байсан байлгүй шаазан вааран хийцтэй юм билээ.
Шаазан дээвэртэй захирагчийн байр
Харин сурвалжит ноён болон газрын эзний байрны угтах үүдэн хаалганы дээвэр хийгээд бүх байшингуудын дээвэр нь сүрэл. Мөнхүү хашаа нь жижигхэн ихэвчлэн тариа ногоо хураах агуулах сав олонтой. 

Байгаа юмаа тордон арчилж юмаар юм хийх гэдэг ухаан энэ Солонгосчуудад бас байх юмаа. Алив зүйлийн донж маягийг нь тааруулан засаж янзлаад аялал жуулчлал, амарч зугаалах үзэмж төгөлдөр цэцэрлэг, үзвэрийн газруудыг хаа сайгүй хийсэн байдаг нь авууштай сайхан чанар.
Эртний гэх энэ тосгоноор яваад харж байхад танилцуулга материал сайтай, бяцхан боловч түүхийн хэсгийг орчин цагт нийцүүлэн засаж тохижуулсан байгаа нь зөвхөн гадаадын жуулчидад Солонгосын эртний дурсгалыг таниулаад зогсохгүй, хойч үедээ түүхээ өвлүүлэн сургах сайхан үзүүлэн материал болж байна гэлтэй. Биднийг тосгоноор орж гарч явахад ач гуч зээгээ дагуулсан эмээ өвөө нар тайлбар хийгээд явах нь олонтой харагдсан.
Эртний тосгон төдийгүй Гим мөрнийг дээрээс нь тольдож болох тавцан дээр хөл гараа амраан суухад их усны сэрүүн салхи сэвэлзээд л, байгалийн сайхан нүд баясгаж сэтгэл тайтгаруулаад л сайхан амралт болох.
Зүлгэн дээр гудас дэвсээд таван хошуу болон тэнгэр ширтэж өвс зажилан хэвтэх сайхан ч байгалийн сайханд энэ мэт бага сага нүд баясгах зүйлийг хараад бодлогоширон суух сонирхолтой л санагдах юм билээ.
Ер нь тэгээд бодоод байхад эх оронд минь аялал жуулчлал хөгжүүлэх, аялал жуулчлалын жил гээд лоозогноод байдаг яг цаг дээрээ очоод үзэх гэхээр хээр талд учир үл мэдэгдэх ганц хад, сүм дуган, суварга байх. Гадны жуулчид байтугай Монголчууд бид өөрсдөө ч үл мэдэх түүх дурсгалын зүйл олон байдаг даа. Тэр болгоноо засаж янзлах нь байг гэхэд дорвитой сайхан мэдээллээр баяжуулж, аялалын хөтөч нарыг тогтмол мэдээллээр хангаад байх ажлыг хийдэг болоо гэж.
Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг үг хавчуулахад Солонгост үзэж аялаж явахад цэвэрхэн 00, хогийн сав арвин их байх нь "таатай сайхан" юм билээ.
Монголд дулаарахтай зэрэгцээд хэний яаанаагүй л аялалаар явахыг боддог. Аялалаар очсон газарт 00, хогийн савны асуудал бэрх байдгийг хэн хүнгүй мэдэх биз. Наад захын жишээ дурдахад л жилийн 4 улирал алгасгахгүй очдог Ээж хайрхан хүрэх замд хаа сайгүй гялгар уут, архины шил гацуурны чимэглэл шиг гялтагнаж, олон хүний хөл даахгүй дүүрчихсэн ялаа батган шавсан ганцхан модон жорлон байдаг. Ер нь бидний тогтож үздэг бүхэнд л ийм дүр зураг тодоос тод харагддаг даа.
Тэгсэн хэрнээ хүмүүс их үзэж орж гардаг газар манайхан нэг модон шовоохой босгоод машин хориглосон татуурга зоочихсон мөнгө нэхэх нь элбэг. Тэгсэн хэрнээ ядаж ойр орчмынхоо хогийг цэвэрлэх, эсвэл хэдэн хогийн сав аваад тавчих сэтгэлгүй улс даа.
Ингээд сайхан юм зүгээр ч нэг үзэж чадахгүй энэ мэт хадуурч халуурсан бодол эргэлдээд байх юмаа.
УТАА ТООС, ШОРОО БУРТАГТАЙ Ч ХҮН ЗОНЫХОН СЭТГЭЛ АРИУН ЦАГААНААРАА БАЙВАЛ ТЕХНИКЖИН ЦАХИЛГААНЖСАН ТЭР ИХ ХӨГЖИЛД ХУРДЛАН ТЭМҮҮЛЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ Ч ЮМ ШИГЭЭ.
Баяртай эх орон минь
Онгоц газраас тасран хөөрөх яг тэр агшинд яагаад ч юм надад их сайхан мэдрэмж төрдөг. Төмөр хүлэг хөөрөх бүртээ намайг үзэж хараагүй оронд аваачин олон зүйлийг мэдэрч сонсох эхлэлийг тавихаас гадна хамгаас хайрт гэр бүл, эх орны минь үнэ цэнийг улам ихээр мэдрүүлдэг. Тэгээд ч ер нь би мэтийн этгээд дэргэдээ байгаа аз жаргалаа үл мэдэрч холын холд сэтгэл хоёрдон тэмүүлдэгээс цааш. Тиймээс над мэтийн хүмүүсийг жаахан ч болов ухаан суулгахын тулд эх орон, хайртай ахан дүүс, гэр бүлээс нь хол тэртээд байн байн “цөлж” байх нь зөв гэлтэй.
МИАТ-ын ОМ301 дугаартай онгоцны хамгийн арын суудалд би оногджээ. Баруун гар талд 30 гаран насны нэг залуу, зүүн талд 20 гаруй насны бүсгүй. Замын турш бид юу ч ярьсангүй чим чимээгүй дүмбэгэр байдалтай. Ер нь тэнд байсан бүх хүмүүс чимээгүй байх бөгөөд бүгд дор бүрнээ нэгийг бодож суугаа нь илт. Харин би догдлонгуй, Солонгост очоод ямар байх болоо гэж биш нэгэнт явж байгаа зорилго минь ойлгомжтой тул хийж бүтээх зүйлсээ бүгдийг нь дотроо зурагласаар явна. Би ер нь бодлоо өнгөтөөр хөгжүүлэн, цагаан, ногоон, цэнхэр гэх мэт дуртай өнгөөрөө тодруулан будах дуртай.
Онгоц буухын алдад дэргэд суугаа 2 хүнтэй хилийн нэвтрэх хуудас бөглөхтэй холбоотойгоор хэд гурван үг солилцлоо. 20 гаруй насны бүсгүй Солонгосд 3 дахь удаагаа ирж байгаа гэх бөгөөд ам нээж амьсгаа авснаасаа эхлээд л Ханкуг хүмүүсийг муулж гарлаа. Үг сольсон эхний хүн маань ам муутай байгаад дотроо жаахан дурамжхан байсан ч бүсгүйн яриаг тасалдуулахгүй анхааралтай сонсоно. Тэр бүсгүйн яриаг сонссоны дараа Эрхцасын ээжийн хэлсэн “Харийн нутаг гэж хүнийрхэхгүй туг сүлд, уул усанд нь залбирч байгаль орчин, хүн зоныг нь хайрлаж явахыг ээж минь захихад, найз нөхөд, хамт олон, хамтран суух бүгдтэй эвийг эрхэмлэж, тусыг санаж, уурыг тэвчин, үгийг бодож, ажил эрдэмд шамдан олны өмнө манлайлан удирдаж яваарай” гэх захиас санагдаж байлаа. Хүний нутгийг зорьж байгаа хүн бүхэн энэ үгийг эрхэмлэн санууштай мэт санагдаж байсан шүү. Тэгээд ч хүн оршин байгаа газар бүрээсээ өөрөө өөртөө сайхан бүхнийг бүтээж, хөгжүүлэн өөрийгөө зоригжуулж амьдарч чадвал энэ алаг дэлхийн аль ч өнцөг булан бүр унаж төрсөн эх нутгаас ялгаа үгүй мэт. Алив зүйл сайнтай, муутай байх нь ойлгомжтой ч би гэдэг хүн ихэнхдээ бүхнийг сайнаар төсөөлж бодох нь нэн түрүүнд бөгөөд энэ зангаасаа болон гэнэн цайлганаараа дуудуулах элбэг.
Гэхдээ тэр бүсгүйг би буруутгахыг хүссэнгүй ...
Онгоцноос буугаад domestic карт аван тосох хүн рүүгээ утсаар ярилаа. Сөүл орох зам ачаалал ихтэй байгаа учраас намайг жаахан хүлээлгэх нь гэж хэлэхэд надад азтай хэрэг мэт санагдаж онгоцны буудлаар жаал тэнүүчилэхээр шийдэв. Нум хэлбэртэй онгоцны буудлыг баруунаас зүүн хүртэл бүх лангууг нэг бүрчлэн дуусгаад 8-р хаалганы харалдаа тухлан Монголоос авсан номоо сонирхолоо.
САЙН УУ АМЬДРАЛ МИНЬ
Энэ яваа амьдралдаа хүн ахин дахин төрөн, шинээр өөрийгөө бүтээдэг байхаа тийм үү.
Тосох хүн маань гүйсээр орж ирэв. Энэ хүн намайг Сөүлийн онгоцны буудал дээр ч биш хүний нутагт эхлэх өөр нэгэн шинэ амьдралын минь эхлэлийг мөн “тосогч”.
“Ирээдүй” рүү минь хүргэх суудлын хөнгөн тэрэгт суун амьдарч бас суралцах хот руугаа яаравчлан хурдаллаа.
Энэ өдөр амралтын өдөр болоод тэр үү машин ихтэй, хурдны зам машины урсгалд бөглөрч хэсэгтээ саатна.
Ширээ адил зурайсан цардмал замаар төвөгггүй урсах машины хурдат гулгааны аясаар навчаа гөвсөн нүцгэн мод, уул дов толгод яах ийхийн зуургүй жирэлзэн өнгөрнө. Шинэ амьдрал руу ийм хурдан очдогийн болов уу.
Анхны сэтгэгдэлээр энэ орон надад өөрөө өөрийнхөө амьсгалыг мэдэрч, сонсож болохоор мааш нам гүм, аниргүй газар ажээ. Ёстой хүний биш өөрөө өөрийнхөө амьсгалыг мэдэрч, сэтгэлийн чанд руу бясалгаж болохоор.
ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭГДСЭН УУЛС
Ховд. Миний төрсөн нутаг өндөр өндөр сүрлэг сайхан уулсаар хэрэмлэн хүрээлэгдсэн сайхан газар . Элгэн улаан, цавчим хад асга бүхий сүрдэм уулсыг хараад гадаадын жуулчид “ямар ч модгүй ийм уулс бас байдгаа” гэж шүүрс алддаг.
Харин Солонгос орон бас л уулсын эх орон бололтой. Навчаа гүвэн нүцгэрсэн хүрэн моддоор “хүрмэлсэн” дов толгод, уулаар элбэг баян юм. Миний нутгийн уулсыг байгаль эх олон живаа жил өөрийн гараар урлан бүтээсэн бол Солонгосын эдгээр уулыг ард түмэн нь “барьж босгосон” гэх. Манай газар нутгаас 7 дахин бага энэ нутаг оронд их бүтээн байгуулалт ид явагдаж байх тэр үед барилгын хаягдал, газар малтаж гарсан сул шороог овоолон хиймэл уул босгоод дээр нь мод тарин “байгальжуулсан” нь энэ гэнээ. Үүнийг харахад ихээхэн хөдөлмөрч ард түмэн гэлтэй. Солонгос оронд анх хөл тавингуут авсан анхны мэдээлэл минь энэ байлаа. Дараа дараагаар энэ улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа бахархалт Монгол залуусын шудрага хөлс нэвчсэн халуун яриа, хөдөлмөрч амьдралын талаар, энэ улсад сурч боловсорч байгаа залуусын тухай, мөнхүү Солонгос орны түүх соёлын талаар сонирхуулан бичиж байхыг хичээнээ.
ДАВААНЫ ЦААНА ДАВАА
Солонгосын визанд анх удаа ороод ахиад л бөөн мэдрэлийн эсээ үхүүлсэн хэхэ. Өмнө нь Германы элчинд визанд орсонтой адилхан арай ч хаалга саваагүй ээ, угтаа хаалга савах ч боломжийг элчингийн ажилтан надад олгоогүйгээс хамаг хэрэг мандсан хэрэг. Ингэхэд нээрэнгээсээ би ч Герман элчингийн хаалгыг саваагүй л дээ, салхи нэмэр үзүүлчихсэн болохоос биш.
Лхагва гараг. Солонгосын элчинд материалаа Даваа гарагт өгөхөөр төлөвлөж байсан боловч миний хойрго зан, хүнд өгзөгнөөс болж материалаа 3 дахь өдөр барьсаар очлоо. Солонгосын элчин шинэ журмынхаа дагуу визны материалыг ажлын 5 өдрийн турш өглөөний 9.30-12.30 хүртэл авдаг болсон байна лээ. Намайг очиход нөгөө нэг картны барааны оочер гэдэг шиг могой шиг тахиралдсан уртаас урт дараалал үргэлжилжээ. Гадаа жихүүн салхитай байсныг хэлэх үү би хэзээ орохын болоо гэж бодохтой зэрэгцээд л шууд хамран дахь нус юутай хийтэйгээ тас хөлдөж байгаам чинь. Өдөр болгон энэ мэт сүүл нь үзэгдэхгүй анаконда могойн тахиралдсан цуваа сунжирдаг гэж бодохоор Солонгос руу ямар олон хүн явахыг “хүсэж” байна гэж бодохоор аймаар санагдмаар. Нөгөө л нэг тань руу нүүж явна гэдэг шиг монголчууд маань бүгд гадагшаа нүүсээр л, их нүүдэл миний мэдэхийн сүүлийн 5 жил эрчимтэй үргэлжилсээр л. Заримдаа Монголд хэн үлдээд байна гэж асуумаар ч болох шиг. Эс бөгөөс эдгээр хүмүүсийн хэдэн эргэн ирж байгаа болоо гэдгийг бодмоор ч юм шиг. Энэ мэтийг бодсоор 10 цагт эхлэсэн миний дугаарлалт 12 цагийн үед овоо нэг элчингийн монгол эмэгтэйн царайг харуулахтайгаа ойр аваачив.
Хошуу нь харагдах төдий жижигхээн цонхоор би материалаа өгтөл “таны материал дутаа байна” гэж хэлэнгүүтээ надад “АААА” ч гэх боломж олгохгүй “Дараагийн хүн нь” гэсэн үгээрээ намайг шууд “хөөлөө”. Бүрдүүлсэн визний материалдаа 100 хувь сэтгэл ханамжтай байсан миний бие гажилтын байдалд хэсэг орж нэг мэдэхэд ажлынхаа ширээний ард гөлийтөл сууж байхын. “Яагаад материалыг минь авсангүй вэ” гэсэн асуулт намайг ёстой бөмбөгдөж гарлаа. Дотроо бухимдаж байна гэж жигтэйхэн. Ажил дээр байгаа учраас энэ бухимдалаа нүүрэн дээрээ ил гаргаагүй ч болдогсон бол шууд л ширээ нүдээд босож ирээд хамгийн түрүүнд тааралдсан этгээдийн нармаан дундуур буулгаж хүнд цохилтонд оруулах хэмжээний хүч амтагдаж байх юм.
Солонгос явах миний зорилго тодорхой. Мэргэжлээ дээшлүүлж магистарт суралцах. Элчингийн Монгол эмэгтэй миний материалыг авахгүй ганцхан шалтгаан нь “манай дотоод журамд заасны дагуу Солонгос улсад хэлний бэлтгэлд суух хүн заавал нэг жилийн төлбөрийг урьдчилан тушаасан байх хэрэгтэй. Тиймгүй бол материалыг хүлээн авч шалгахгүй” гэсэн юм. Өмнө нь Солонгос улсад хэлний бэлтгэлээр суралцана гэж гарсан Монголчуудын дийлэнхи нь харлаад зугтдаг учраас Солонгосын элчингээс ийм шийдвэрийг гаргасан гэнээ. Ёстой нэгний балаг нөгөөд нь гээч юм болж байгаам даа.
Надад үнэндээ төлбөр хийх ямар ч сонирхол төрөхгүй байгаагаас гадна энэ шийдвэр туйлын утгагүй санагдаж байв. 1 жил Солонгос хэлийг сурах шаардлагагүй байхад би яагаад заавал бүтэн жилийн төлбөр хийх ёстой гэж, хүн суралцах хугацаагаа өөрийнхөө нөөц бололцоо, цаашдын төлөвлөгөөндөө тохируулан сонгодог биз дээ гэхчилэн бодсоны эцэст солонгосын элчингийн ерөнхий консулд хандан гомдолтой өргөдөл бичихээр шийдэв.
Өргөдөлдөө Солонгос улсад яагаад суралцах болсон, магистарын төлбөрийг хаанаас дааж байгаа, яагаад Солонгос хэл сурах болсон, яагаад 6 сар байгаа зэргээ дурьдаад энэ бүх шалтгаанаа тайлбарлах боломж олгохгүй монгол эмэгтэй намайг “хөөсөн” гэж ховлон энэ бол хүний эрхийг зөрчсөнтэй агаар нэгэн үйлдэл гэхчилэн ёстой нэг бурж гарлаа даа. Энэ өргөдөлийг минь авч хэлэлцэхгүй байлаа гэхэд надад харамсаад байх зүйлгүй бөгөөд угаасаа би үнэн юм бичиж надад шалгаад өгсөн ч худал зүйл ганц ч байхгүй учраас надад, айж хойш суугаад байх шаардлага үнэндээ алга байв.
Пүрэв гараг. Заа ингээд өргөдөлөө хувилаад элчин руу 4 дахь өдөр нь факсдаж, бас мэйлдээд орхилоо.
Баасан гараг. Өглөө ажил дээрээ дөнгөж иртэл гар утас хангинав. Утсаа авахад “Солонгосын элчингээс ярьж байна, таны өргөдөлтэй консул танилцсан. Та хүсвэл өнөөдөр материалаа өгөөд визаа мэдүүлнэ үү. Таны материалыг бид шалгаж үзэхээр шийдсэн. Виз авдаг 2 цонхны баруун талд нь авчирч өгөөрэй” гэлээ. Би ч баярлаж байна гэж жигтэйхэн. Зорилго маань биелэж байгаа учраас баярлахгүй гээд яахав дээ. Ажлаас элчин ойрхон тул гүйсээр очиход энэ удаад өмнөхөө бодвол арай л бага хүн байв.
Утсаар хэлсэн хүний цонхонд материалаа өгөх гэтэл надад боломж олгоогүй нөгөө монгол эмэгтэй байлаа.
Тэр “Таны өргөдөл их сайн бичигдсэн байна лээ. Та бас намайг өөрт тань боломж өгөөгүй гэсэн байсан уучлаарай. Манайд 7 хоногт 150 гаруй хүн виз мэдүүлдэг. Тэр болгонд тайлбар хийх боломжгүй бид дотоод журмынхаа дагуу л ажилладаг юм. Та тэр өдөр бас их эвгүй харьцсан шүү” гэв. Би гэдэг хүн хайлсан тугалга шиг уян найланхай амьтан “Өө зүгээрээ. Би дотоод журмыг чинь ойлгож байна. Чамайг ойлгож байсан учраас л тэр үед боломж олдоогүй болохоор өргөдөл бичсэн юм. Тэгээд ч ямар ч хүн суралцах хугацаагаа өөрийн хүссэнээр сонгоно шүү дээ. Гэтэл 1 жил суралцах шаардлага байхгүй байхад тэр шалтгаанаар бууж өгнө гэдэг тэнэг хэрэг” гээд л аваад хаялаа.
Материалаа өгчихсөн ... Ялалт мэдэрсэн баатар шиг дээгүүр харцтай, хамрын нүх тээр тэр тэнгэрт, хөл газарт биш агаарт гэж жигтэйхэн.
Намайг нааш гарахын өмнө Солонгос руу 90 хоног визгүй зорчих тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, Солонгосоос Монгол улсад суугаа Элчин сайдад танилцуулсан сураг дуулдсан. Хэрэв энэ хууль батлагдвал амар болох байх даа Яадгийн бол.
МИАТ-ын ОМ301 дугаартай онгоцны хамгийн арын суудалд би оногджээ. Баруун гар талд 30 гаран насны нэг залуу, зүүн талд 20 гаруй насны бүсгүй. Замын турш бид юу ч ярьсангүй чим чимээгүй дүмбэгэр байдалтай. Ер нь тэнд байсан бүх хүмүүс чимээгүй байх бөгөөд бүгд дор бүрнээ нэгийг бодож суугаа нь илт. Харин би догдлонгуй, Солонгост очоод ямар байх болоо гэж биш нэгэнт явж байгаа зорилго минь ойлгомжтой тул хийж бүтээх зүйлсээ бүгдийг нь дотроо зурагласаар явна. Би ер нь бодлоо өнгөтөөр хөгжүүлэн, цагаан, ногоон, цэнхэр гэх мэт дуртай өнгөөрөө тодруулан будах дуртай.
Онгоц буухын алдад дэргэд суугаа 2 хүнтэй хилийн нэвтрэх хуудас бөглөхтэй холбоотойгоор хэд гурван үг солилцлоо. 20 гаруй насны бүсгүй Солонгосд 3 дахь удаагаа ирж байгаа гэх бөгөөд ам нээж амьсгаа авснаасаа эхлээд л Ханкуг хүмүүсийг муулж гарлаа. Үг сольсон эхний хүн маань ам муутай байгаад дотроо жаахан дурамжхан байсан ч бүсгүйн яриаг тасалдуулахгүй анхааралтай сонсоно. Тэр бүсгүйн яриаг сонссоны дараа Эрхцасын ээжийн хэлсэн “Харийн нутаг гэж хүнийрхэхгүй туг сүлд, уул усанд нь залбирч байгаль орчин, хүн зоныг нь хайрлаж явахыг ээж минь захихад, найз нөхөд, хамт олон, хамтран суух бүгдтэй эвийг эрхэмлэж, тусыг санаж, уурыг тэвчин, үгийг бодож, ажил эрдэмд шамдан олны өмнө манлайлан удирдаж яваарай” гэх захиас санагдаж байлаа. Хүний нутгийг зорьж байгаа хүн бүхэн энэ үгийг эрхэмлэн санууштай мэт санагдаж байсан шүү. Тэгээд ч хүн оршин байгаа газар бүрээсээ өөрөө өөртөө сайхан бүхнийг бүтээж, хөгжүүлэн өөрийгөө зоригжуулж амьдарч чадвал энэ алаг дэлхийн аль ч өнцөг булан бүр унаж төрсөн эх нутгаас ялгаа үгүй мэт. Алив зүйл сайнтай, муутай байх нь ойлгомжтой ч би гэдэг хүн ихэнхдээ бүхнийг сайнаар төсөөлж бодох нь нэн түрүүнд бөгөөд энэ зангаасаа болон гэнэн цайлганаараа дуудуулах элбэг.
Гэхдээ тэр бүсгүйг би буруутгахыг хүссэнгүй ...
Онгоцноос буугаад domestic карт аван тосох хүн рүүгээ утсаар ярилаа. Сөүл орох зам ачаалал ихтэй байгаа учраас намайг жаахан хүлээлгэх нь гэж хэлэхэд надад азтай хэрэг мэт санагдаж онгоцны буудлаар жаал тэнүүчилэхээр шийдэв. Нум хэлбэртэй онгоцны буудлыг баруунаас зүүн хүртэл бүх лангууг нэг бүрчлэн дуусгаад 8-р хаалганы харалдаа тухлан Монголоос авсан номоо сонирхолоо.
САЙН УУ АМЬДРАЛ МИНЬ
Энэ яваа амьдралдаа хүн ахин дахин төрөн, шинээр өөрийгөө бүтээдэг байхаа тийм үү.
Тосох хүн маань гүйсээр орж ирэв. Энэ хүн намайг Сөүлийн онгоцны буудал дээр ч биш хүний нутагт эхлэх өөр нэгэн шинэ амьдралын минь эхлэлийг мөн “тосогч”.
“Ирээдүй” рүү минь хүргэх суудлын хөнгөн тэрэгт суун амьдарч бас суралцах хот руугаа яаравчлан хурдаллаа.
Энэ өдөр амралтын өдөр болоод тэр үү машин ихтэй, хурдны зам машины урсгалд бөглөрч хэсэгтээ саатна.
Ширээ адил зурайсан цардмал замаар төвөгггүй урсах машины хурдат гулгааны аясаар навчаа гөвсөн нүцгэн мод, уул дов толгод яах ийхийн зуургүй жирэлзэн өнгөрнө. Шинэ амьдрал руу ийм хурдан очдогийн болов уу.
Анхны сэтгэгдэлээр энэ орон надад өөрөө өөрийнхөө амьсгалыг мэдэрч, сонсож болохоор мааш нам гүм, аниргүй газар ажээ. Ёстой хүний биш өөрөө өөрийнхөө амьсгалыг мэдэрч, сэтгэлийн чанд руу бясалгаж болохоор.
ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭГДСЭН УУЛС
Ховд. Миний төрсөн нутаг өндөр өндөр сүрлэг сайхан уулсаар хэрэмлэн хүрээлэгдсэн сайхан газар . Элгэн улаан, цавчим хад асга бүхий сүрдэм уулсыг хараад гадаадын жуулчид “ямар ч модгүй ийм уулс бас байдгаа” гэж шүүрс алддаг.
ДАВААНЫ ЦААНА ДАВАА
Солонгосын визанд анх удаа ороод ахиад л бөөн мэдрэлийн эсээ үхүүлсэн хэхэ. Өмнө нь Германы элчинд визанд орсонтой адилхан арай ч хаалга саваагүй ээ, угтаа хаалга савах ч боломжийг элчингийн ажилтан надад олгоогүйгээс хамаг хэрэг мандсан хэрэг. Ингэхэд нээрэнгээсээ би ч Герман элчингийн хаалгыг саваагүй л дээ, салхи нэмэр үзүүлчихсэн болохоос биш.
Лхагва гараг. Солонгосын элчинд материалаа Даваа гарагт өгөхөөр төлөвлөж байсан боловч миний хойрго зан, хүнд өгзөгнөөс болж материалаа 3 дахь өдөр барьсаар очлоо. Солонгосын элчин шинэ журмынхаа дагуу визны материалыг ажлын 5 өдрийн турш өглөөний 9.30-12.30 хүртэл авдаг болсон байна лээ. Намайг очиход нөгөө нэг картны барааны оочер гэдэг шиг могой шиг тахиралдсан уртаас урт дараалал үргэлжилжээ. Гадаа жихүүн салхитай байсныг хэлэх үү би хэзээ орохын болоо гэж бодохтой зэрэгцээд л шууд хамран дахь нус юутай хийтэйгээ тас хөлдөж байгаам чинь. Өдөр болгон энэ мэт сүүл нь үзэгдэхгүй анаконда могойн тахиралдсан цуваа сунжирдаг гэж бодохоор Солонгос руу ямар олон хүн явахыг “хүсэж” байна гэж бодохоор аймаар санагдмаар. Нөгөө л нэг тань руу нүүж явна гэдэг шиг монголчууд маань бүгд гадагшаа нүүсээр л, их нүүдэл миний мэдэхийн сүүлийн 5 жил эрчимтэй үргэлжилсээр л. Заримдаа Монголд хэн үлдээд байна гэж асуумаар ч болох шиг. Эс бөгөөс эдгээр хүмүүсийн хэдэн эргэн ирж байгаа болоо гэдгийг бодмоор ч юм шиг. Энэ мэтийг бодсоор 10 цагт эхлэсэн миний дугаарлалт 12 цагийн үед овоо нэг элчингийн монгол эмэгтэйн царайг харуулахтайгаа ойр аваачив.
Хошуу нь харагдах төдий жижигхээн цонхоор би материалаа өгтөл “таны материал дутаа байна” гэж хэлэнгүүтээ надад “АААА” ч гэх боломж олгохгүй “Дараагийн хүн нь” гэсэн үгээрээ намайг шууд “хөөлөө”. Бүрдүүлсэн визний материалдаа 100 хувь сэтгэл ханамжтай байсан миний бие гажилтын байдалд хэсэг орж нэг мэдэхэд ажлынхаа ширээний ард гөлийтөл сууж байхын. “Яагаад материалыг минь авсангүй вэ” гэсэн асуулт намайг ёстой бөмбөгдөж гарлаа. Дотроо бухимдаж байна гэж жигтэйхэн. Ажил дээр байгаа учраас энэ бухимдалаа нүүрэн дээрээ ил гаргаагүй ч болдогсон бол шууд л ширээ нүдээд босож ирээд хамгийн түрүүнд тааралдсан этгээдийн нармаан дундуур буулгаж хүнд цохилтонд оруулах хэмжээний хүч амтагдаж байх юм.
Солонгос явах миний зорилго тодорхой. Мэргэжлээ дээшлүүлж магистарт суралцах. Элчингийн Монгол эмэгтэй миний материалыг авахгүй ганцхан шалтгаан нь “манай дотоод журамд заасны дагуу Солонгос улсад хэлний бэлтгэлд суух хүн заавал нэг жилийн төлбөрийг урьдчилан тушаасан байх хэрэгтэй. Тиймгүй бол материалыг хүлээн авч шалгахгүй” гэсэн юм. Өмнө нь Солонгос улсад хэлний бэлтгэлээр суралцана гэж гарсан Монголчуудын дийлэнхи нь харлаад зугтдаг учраас Солонгосын элчингээс ийм шийдвэрийг гаргасан гэнээ. Ёстой нэгний балаг нөгөөд нь гээч юм болж байгаам даа.
Надад үнэндээ төлбөр хийх ямар ч сонирхол төрөхгүй байгаагаас гадна энэ шийдвэр туйлын утгагүй санагдаж байв. 1 жил Солонгос хэлийг сурах шаардлагагүй байхад би яагаад заавал бүтэн жилийн төлбөр хийх ёстой гэж, хүн суралцах хугацаагаа өөрийнхөө нөөц бололцоо, цаашдын төлөвлөгөөндөө тохируулан сонгодог биз дээ гэхчилэн бодсоны эцэст солонгосын элчингийн ерөнхий консулд хандан гомдолтой өргөдөл бичихээр шийдэв.
Өргөдөлдөө Солонгос улсад яагаад суралцах болсон, магистарын төлбөрийг хаанаас дааж байгаа, яагаад Солонгос хэл сурах болсон, яагаад 6 сар байгаа зэргээ дурьдаад энэ бүх шалтгаанаа тайлбарлах боломж олгохгүй монгол эмэгтэй намайг “хөөсөн” гэж ховлон энэ бол хүний эрхийг зөрчсөнтэй агаар нэгэн үйлдэл гэхчилэн ёстой нэг бурж гарлаа даа. Энэ өргөдөлийг минь авч хэлэлцэхгүй байлаа гэхэд надад харамсаад байх зүйлгүй бөгөөд угаасаа би үнэн юм бичиж надад шалгаад өгсөн ч худал зүйл ганц ч байхгүй учраас надад, айж хойш суугаад байх шаардлага үнэндээ алга байв.
Пүрэв гараг. Заа ингээд өргөдөлөө хувилаад элчин руу 4 дахь өдөр нь факсдаж, бас мэйлдээд орхилоо.
Баасан гараг. Өглөө ажил дээрээ дөнгөж иртэл гар утас хангинав. Утсаа авахад “Солонгосын элчингээс ярьж байна, таны өргөдөлтэй консул танилцсан. Та хүсвэл өнөөдөр материалаа өгөөд визаа мэдүүлнэ үү. Таны материалыг бид шалгаж үзэхээр шийдсэн. Виз авдаг 2 цонхны баруун талд нь авчирч өгөөрэй” гэлээ. Би ч баярлаж байна гэж жигтэйхэн. Зорилго маань биелэж байгаа учраас баярлахгүй гээд яахав дээ. Ажлаас элчин ойрхон тул гүйсээр очиход энэ удаад өмнөхөө бодвол арай л бага хүн байв.
Утсаар хэлсэн хүний цонхонд материалаа өгөх гэтэл надад боломж олгоогүй нөгөө монгол эмэгтэй байлаа.
Тэр “Таны өргөдөл их сайн бичигдсэн байна лээ. Та бас намайг өөрт тань боломж өгөөгүй гэсэн байсан уучлаарай. Манайд 7 хоногт 150 гаруй хүн виз мэдүүлдэг. Тэр болгонд тайлбар хийх боломжгүй бид дотоод журмынхаа дагуу л ажилладаг юм. Та тэр өдөр бас их эвгүй харьцсан шүү” гэв. Би гэдэг хүн хайлсан тугалга шиг уян найланхай амьтан “Өө зүгээрээ. Би дотоод журмыг чинь ойлгож байна. Чамайг ойлгож байсан учраас л тэр үед боломж олдоогүй болохоор өргөдөл бичсэн юм. Тэгээд ч ямар ч хүн суралцах хугацаагаа өөрийн хүссэнээр сонгоно шүү дээ. Гэтэл 1 жил суралцах шаардлага байхгүй байхад тэр шалтгаанаар бууж өгнө гэдэг тэнэг хэрэг” гээд л аваад хаялаа.
Материалаа өгчихсөн ... Ялалт мэдэрсэн баатар шиг дээгүүр харцтай, хамрын нүх тээр тэр тэнгэрт, хөл газарт биш агаарт гэж жигтэйхэн.
Намайг нааш гарахын өмнө Солонгос руу 90 хоног визгүй зорчих тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, Солонгосоос Монгол улсад суугаа Элчин сайдад танилцуулсан сураг дуулдсан. Хэрэв энэ хууль батлагдвал амар болох байх даа Яадгийн бол.
Subscribe to:
Posts (Atom)