Гоо “охин” байхад юу хэрэгтэй вэ

Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн бусдад биш юмаа гэхэд ядаж өөрөө өөртөө таалагдаад гоё байхыг хүсдэг шүү дээ. Энэ жил би өөрийнхөө гадаад имижд жаахан ч болов анхаарах хэрэгтэй гэж бодсон. Энэ маань гоо сайхны мэс ажилбарт орж, мэсийн ширээн дээр шинэ төрх олохоор эмчийн гарт өөрийгөө даатгана гэсэн үг биш л дээ. Би ерөөсөө тэр гоо сайхны мэс ажилбар гэдгийн чинь эсрэг байдаг хүн. Тэртэй тэргүй эхээс заяасан болгоныг мэсийн аргаар өөрчилнө гэдэг утгагүй хэрэг энэ миний бодол.
Тэгвэл гоо сайхан байхад, гоё, эрүүл харагдахад юу хэрэгтэй вэ?. Хамгийн түрүүнд идэж байгаа хоолондоо анхаарах хэрэгтэй. Энэ аргыг би бас л багагүй хугацаанд туршсан. Үр нөлөө нь надад мэдрэгдэж эхлээд байгаа л даа. Иймээс бусдад хэрэгтэй байж магадгүй гэдэг үүднээс блог дээрээ тавихаар шийдлээ. Ер нь бол гоё байна гэж өөрийгөө бодох нь амьдралын идэвхийг ч хүртэл сайжруулдаг юм шүү. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхад л боллоо. Эхлээд өөрөө өөртөө л таалагдах хэрэгтэй.
1. Арьс өнгөлөг бол ямар ч хүн сайхан харагддаг
Үүнтэй би санал нэг байдаг. Хамар нь мурий, нүд нь солир, тахир дутуу л биш бол арьс өнгөлөг л бол ямар ч хүн царайлаг харагддаг.
- Сайн унтаж амар. Өглөө та сэрэнгүүтээ орондоо нэээх сайхан заримдаа бүр шөрмөсөө таттал сунайх хэрэгтэй. Тэгээд дээшээ хараад 5 минут хэвтэхэд гэмгүй. Сэрүүлгийн дуунд хөл гар нь татганаж ирээд шууд босон харайх хэрэггүй. Тэгвэл шөнөжин амарсан эд эс чинь түгшүүрийн дуудлага авангуутаа шоконд ороод зарим нь үхчихэж ч мэднэ.
- За бослоо. Ингээд өглөөнийхөө цайг хүртэхээс өмнө заавал шингэн зүйл уух хэрэгтэй. Элэг чинь хатуурсан байгаа. Иймээс битүү хоол идвэл элэг чинь боловсруулах ачааллаа даахгүй. Иймээс элгийг химийн лобарторынхаа үйл ажиллагааг нь явуулахад нь бэлтгээд зөөллөх хэрэгтэй гэсэн үг л дээ. Өглөөний цайг заавал бүр заавал ууж заншаарай. Би өглөө босоод л хийдэг ажил юу гээч. Хоол хийх. Манай дүү нар намайг шоолоод “та ёстой өглөө босоод л хутга хурцлаад эхлэх юм. тэгээд таг таг гээд мах хөшиглөөд” гээд. Тэгэхээр нь би одоо өглөө хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд өмнөх орой нь өглөөнийхөө хоолны бэлтгэлийг хийчихэж байгаа. Тэгэхээр хольж болгоод л болоо гэсэн үг. Хоол хийчихсэн байхад хүмүүс иддэг л байхгүй юу.
2. Өдөрт хоолноос гадна юу идвэл эрүүл байж болох вэ. Өдөрт нэг шоколад, өндөг, бас ногоон цай заавал хэрэглэж занших нь чухал. Яагаад битгий асуу хэрэглээд л заншчих. Яагаад гэдгийг мэдмээр байвал Тайм сэтгүүлийн Эрүүл Мэнд гэдэг хэсэгт байна лээ хараарай. Тогтмол хэрэглэвэл сарын дараа л үр дүнг нь мэдрэнэ гэж байгаа.
3. Инээх хэрэгтэй. Бас өөртөө таарсан сайхан хувцаслах хэрэгтэй. Ямар ч хүн руу хараад инээхээр нам буудаг л байхгүй юу. Гэхдээ цагаа олж, хүнээ харж инээх хэрэгтэй л дээ. Нээх учир утгагүй гудамжинд ганцаараа явж байснаа инээгээд унавал галзуурч явна гэж бодно. Инээ гэдэг нь инээмсэглэл буюу мишээлт шүү дээ.
Өөрөө өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн гандсан өмд цамц өмсөж, халцарсан гуталтай явж болохгүй. Энэ хувцаслалт ямар ч хүн таньтай яаж харьцах вэ гэсэн дүнг тавьж орхино. Дүн мэдээж муу.

3 comments:

ZAYA said...

Өглөөний цайг бол би туршаад байгаа шүү. Үр дүнтэй гэж бодоод байгаа.

Оогий said...

Өглөөний цай ууна гэдэг тун чухал. Би өглөө ходоод руугаа ямар нэг юм хийхгүй л бол гэртээ хорогдоод гарнаа л гэж байхгүй. хүн эрүүл байж л бүхнийг хийж бүтээнэ. Эрүүл байхын үндэс зөв хоололт. Тэрнээс биш өвдсөний дараа эмчилгээ хийлгээд 100 хувь эрүүл болно гэдэг худлаа л байхгүй юу.

Arsun said...

"эхээс заяасан болгоныг мэсийн аргаар өөрчилнө гэдэг утгагүй хэрэг", zo'woo, goo saihnii mes zasal hunii huwi zayand o'orchlolt oruuldag gej neg gazraas harsan shuu.