Эр хүний хулчгар зан



Үнсэлт. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн үнсэлтэнд өгөх ач холбогдол өөр байдаг бололтой юм. Эмэгтэй хүн ямар ч үед, эсрэг хүйстэнтэйгээ үнсэлцэхдээ их, бага ч болов ач холбогдол өгдөг юм. Эмэгтэй хүн, хэн нэгнийг үнсэж байгаа бол тэр үнсүүлж байгаа эрэгтэй хүн нь, тухайн эмэгтэйн хувьд их таалагдаж байгаа, хэрэв эрэгтэй хүн нь тэр үнсэлтийг нь ойлгон хүлээн авч, хүндэлж чадвал эмэгтэй нь тэр хүнд бүхнээ зориулахад бэлэн гэсний эхний алхам, дохио гэж ойлгож болно. Нэг үгээр эмэгтэй хүн хэзээ ч, хаана тааралдсан газраа, хэнтэй ч хамаагүй сэтгэл хөөрлөөр үнсэлцдэггүй гэсэн үг л дээ. Тэдэнд хэнтэй үнсэлцэх нь чухал байхаас гадна хаана үнсэлцэх нь маш чухал юм.
Гэтэл эрэгтэй хүмүүс шал эсрэгээр нь. Тэдний хувьд хаана л бол хаана, хэнтэй л бол хэнтэй шууд үнсэлцэхэд бэлэн. Хошуу, хүсэл хоёр нь байнга өлөн явдаг юм шигээ. Ийм ч учраас эмэгтэйчүүдэд хайнга хандаж гомдоох нь элбэг. Мэдээж аливаад өгч байгаа ач холбогдол нь ондоо юм чинь.
Тийм үүү ...

3 comments:

Anonymous said...

Erchuud unseltend xainga xanddag gedegtei sanal negdej bna shuu. Emegtei xunii xuwid magadgui unselt ni sex-s ch iluu baij bolox shuu dee.

Оогий said...

Ингэхэд дурлахгүйгээр үнсэлцье биш дурлаж байгаа үнсэлцэж байвал

ZAYA said...

Манай нэг настай жолооч ах, тэр дууг сонсчихоод "Орчин үеийн залуучууд л тийм болсон юм байх даа" гээд байсан.
Дурлалцаж үнсэлцэх гэдэг чинь оновчтой шүү тээ.