Би хаана явна вэ? гэх асуултанд E-blogger 2007 ямар хамаатай гэж ...

2007 оны 7-р сарын 26-нд Их Монгол уушийн газарт болсон блогчдын уулзалтанд очлоо. Блогчдын уулзалтын төсөөлөл бүдэг бадаг. Яг үнэндээ блог нэр, блогийн чөлөөт үзэл бодлын цаана visual утгаар хэн байдгийг мэдэхгүй ч, visual болон ideal –аар хэн байж болохыг мэдэх гэж очсон юм. Мөн өвөртөө бас нэг далд “санаатай”. Уулзалтанд ирсэн хүмүүсээс би нэг хүнийг зүс танихаас бусад нь миний хувьд первый взгляд байлаа. Блогчид өөрсдийгөө танилцуулж байна. Дийлэнхи нь IT инженерүүд, IT инженерүүд биш байлаа гэхэд IT сонирходог хоббитонгууд гэнэ. Гэхдээ блог уулзалтаас юм бичих дуртай, бодсон, бичсэнээ хүмүүст хүргэх сонирхолоор блог нэрэн дор нэгдсэн болох нь үнэртэж байлаа. Харин уулзалтанд ирсэн блогчдоос би отгон нь байсан юм. Харамсалтай нь миний өвөртлөж очсон зорилгоо биелүүлэхэд маань хүрд эргүүлэх боломж олдсонгүй юу аль эсвэл хүрд эргүүлэх боломжийг би олж харч чадсангүй юу ямартай ч би өөрийгөө “би ООГИЙ” гэхээс өөр дорвитой үг унагаж чадсангүй. “Би ООГИЙ” гэдгээс хэтрэхгүй байсаар байгаад нэг мэдэхэд Үнсгэлжингийн 12 цагийн харанга хариугүй дэлдэхэд хүрч, миний 26-ны үдэж гадуур явах визний хугацаа дуусаж байгааг сануулахад би блог уулзалтыг орхилоо.
Таксинд суугаад гэр хүрэх замд би бодож байх юм. “Би хаана явна вэ” гэж ... Уулзалтанд ирсэн 2,3-н дунд эргэм насны блогчдыг эс тооцвол блогчид дандаа миний үеийхэн юм байна гэж “мэргэн бөөдийдлөө”. Хэдийгээр блогчид надад хандаж өндөр нам өргөн бүдүүн бэлхүүс өгзөгнийхөө хэмжээг хэлээгүй ч “арьсан дээр нь гарсан үрчлээсийн гүнийг” см-тэрлээд миний үеийнхэн гэж дүгнэсэн юм. Миний үеийхэн байлаа гэхэд ”би хаана яваагийн” шалтгаан яагаад болсон вэ гэвэл ...
Блогчдыг би ингэж дүгнэж байх юм. “Гадаад дотоод явж гахай тахианы мах идсэнээр нь уралдуулан дүгнэвэл бүгд ялгаагүй онцсайн дүн, хийсэн болоод чихэнд дуулгаад амжсан, хийж байгаа болоод хийх гэж байгаа амжилтаар нь дүгнэвэл бас л бүгд ялгаагүй онцсайн, ” авч байх юмаа. За ямартай ч блогчид гэдэг чинь бүгд л өөрийн гэсэн бодолтой, өмнөө тавьсан зорилготой, хийсэн юмтай, хийдэг ажилтай, хийх гэж байгаа юмтай хүмүүс байдгийг мэдэж авлаа. Ингээд л би өөрөөсөө “Би хаанаа явна вэ” гэж асуухад хүрсэн байгаа юм даа.
Бодож харьцуулсаны эцэст би хаана яваагаа мэдэхгүй төөрчихөж. Магадгүй луужин эвдрээд би зүг чигээ алдчихсан дээшээ тэнгэр цэнхэр доошоо далай цэнхэр задгай усанд залууртай мөртлөө сэлүүргүй завин дээр ганцаараа суугаад явж байгаа юм байна. Төөрчихжээ гээд уйлах гэтэл ямар ч гэсэн би төөрсөн боловч амьд байна, төөрчихсөн яваагаа мэдэж байна, анх далайд гарахдаа хаана хүрэхээ төлөвлөж байсан болохоор луужингүй ч гэсэн яваад байх хэрэгтэйг, азаар цаг агаар тогтуун байгааг, төөрөхөд минь хаяад явсан “нөхдөө” гүйцэж түрүүлэх ёстой гэх мэт давуу талыг олж хараад нулимсаа тэвчлээ.
Урагшаа ... өөр яахав. Иймээс би дүрмийн дагуу тэднийг гүйцэж түрүүлчихээд хүрэх боомтдоо оччихоод буцах хаяггүй мэндийн захиа илгээнээ.



1 comment:

Anonymous said...

hey, i would like to say that you didn't loose your way in life. you know the way you want to walk through. Maybe you always think about numeriuos ways of past, present, future. Everyone does this way.