Ухаантай харагдахыг хүсвэл ЧИ
Ярих ёстой бол,
Ухаантай байхын тулд ЧИ
Бусдыгаа сонсож сур
Сайн үйл хийж байгаа мэт харагдахыг хүсвэл
Завгүй гэгээнтэний дүрд хувирах ёстой бол,
Сайн үйл хийхийн тулд
Ханш нь агшинд солигдох хий хоосон "ногоон"д бус нэрийг чинь мөнхөд
сийлэх сэтгэлийн хатавчинд сөгдө
"Тэргүүлэгч" байхыг хүсвэл ЧИ
Өөрийгөө нэгдүгээрт авч яв
Бусдыг манлайлахын тулд
Даруухан байж сур
Бусдыг асрамжлахыг хүсвэл ЧИ
Чин сэтгэлийн зөвлөгөө өг
Бусдаар халамжуулахыг хүсвэл
Өөртөө нэвтрэх орон зайг тэдэнд тавьж өг
Бусдаар хайрлуулахыг хүсвэл
Хайрыг хэрхэн өгөхөө мэддэг бай
Бусдыг хайрламаар байвал
Хайрыг хүлээж авахад өөрийгөө бэлтгэ
Аз жаргалтай харагдахыг хүсвэл
Инээж сурах хэрэгтэй
Аз жаргалтай байхын тулд чи хорсол хилэнгийн үйлийг
Ухааны сүлдэнд даатга
Бурууг хийсэн хүүхдийг зэмлэлээр чи бөмбөгдсөнөөс
Бурууг хийсэн түүний алдааг хэлж сургамжил
Уураа чи үл тэвчвэл
Өөртөө зовлонг дуудаж, дотоод ертөнцийн чөтгөрийг амилуулна
Харин хайрыг амсах зүрх чамд мөнхийн гэгээрлийг өгнө
Зовлонгийн шалтгааныг бусдад нялзаах нь зовж буй нь шинж бус
Харин сохорч буйн илрэл
Иймд аз жаргалыг бүтээхийн тулд
Хэн нэгээс зүрхээ харамлахгүй
Галзуу дурлалын дөлөнд бүрэн биш дутуу шатаад нэг үз
Аз жаргалын нууц юунд нуугддаг вэ
ЭНЭ нь
Энгийнд орших агуа хүлцэл
Хайрлах, харамлах, өгөхөд дулдуйдах бус сөхөрсөн энэрэл
Чиний эргэн тойронд хөмсөгөө атруулан зовлонд дарлуулагчид
БҮГД амьдрахын учрыг хэтэвчиндээ даатгасан "гобсекууд" /шимэгчид/
Өөрийгөө танихаас таниулахаас булзсан жүжигчид
Copy right to OOGII /өмчирхөв/
No comments:
Post a Comment