Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

Ёстой гоё

Би Буддийн сургаалийг унших тусам үнэхээр амтархан орж байгаагаа мэдэрч байна. Хамгийн гол нь Буддийн сургаалийг уншсанаар миний амьдрал ямар их хөнгөрч байгааг их ойлгож байх шив дээ. Буддийн сургаалийг унших энэ тэр гэхээр хүмүүс намайг өдөр болгон гандан орж хүрд эргүүлэн .... хийморийн сан тавиулж байгаа мэтээр төсөөлөөд байх юм. Үгүй тийм биш ээ нөхдөө ... Хэрэв та Буддийн сургааль гэхээр хотын төвд сүндэрлэн байдаг гандан хийд мэтээр төсөөлж байгаа бол ёстой “хм” гэмээр байна. Би үнэндээ хүн болж төрсөнөөр хүний урманд гандан орж хийморийн сан тавиулья гэж бодож байсангүй ... Угаасаа эндээс шал өмнөө ойлголт юм л даа ... Блогдоо энэ тухай цаашид жаахан ч болов бичиж байдаг юм уу гэж бодож байгаа шүү. Нээрээ манай найзууд намайг сүүлд Буддийн сургааль энэ тэр гээд яриад эхлэсэн чинь гэлэнмаа болчихвоо гээд санаа тавиад байгаа хэхэ .... Тэрэнд сэтгэлээ чилээлтгүй ээ гэж .... хэхэхэ

Яаж азаар эмэгтэй хүн болж төрөв өөө

Би ингэж боддог оо байнга хэхэ ... Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд бидэнд олон давуу тал байдаг юм шүүү ....

Зүгээр л ....

Зүгээр л нэээх гоё хөгжим сонсоод л .... зүгээр л нээх гоё юм мөрөөдөөд ... зүгээр л нээх гоё гадуур хаашаа ч хамаагүй хайрлаж болох хүнтэйгээ алхаад л ... зүгээр л нээх гоё гараа аймаар том алдалж байгаад суниагаад л ... зүгээр л нээх гоё амаа том ангааж байгаад эвшээгээд л .... энэ нэг биед эвгүй дүрэмт хувцасыг тайлж байгаад зүгээр л нэээх сайхан биенд чөлөөтэй биен тамирын хувцас өмсөж байгаад диксонд орж байгаад шар усаа хуртал, толгойгоо салж унатал хаялаад бүжиглээд л ..... бүжиглэхэд өндөр өсгийтэй гутал бас тэр нуруу энэ тэр гаргасан хувцас шиг ядаргаа байхгүй ээ ... зүгээр л ..... хэнд ч таалагдмааргүй өөрийнхөөрөөө баймаар байна .... орилдог ч юм билүү ... үргэсэн нь надад тохирох хүн лав биш ч гэх шиг .....

Тохиол нэг буюу хэн нэгэн намайг харааж зүхсэний хариуд би “алгадах” ёсгүй

Яагаад заавал тохиол гэж ... Алдаа биш гэж үү ... Тиймээ би үүнийг алдаа байсан гэж боддоггүй юм. Харин ИТГЭЛЭЭР БАЙГУУЛСАН ЯЛАЛТ ГЭЖ ойлгодог юм. Надад учирсан тохиолтой танилцана уу танд сургамжтай байж болох л юм.
Хувийн амьдралдаа орхихгүйгээр, гээлгүйгээр баримтлахыг хүсдэг зарчим бол аливаа асуудал гарахад тайван байж, хэн нэгэн миний өөдөөс яаж хашгирч орилж байсан ч, биеэ барин инээгээд өнгөрөх.
Гэхдээ энэ нь бусдын ойлгодог “хүнд доромжлуулах” гэсэн ангилал руу халтиран орчихож байгаа бус харин ч тэр хүний “нерб” дээр бахдалтайгаар ялалт байгуулж байгаа хэрэг гэж би ойлгодог.
Нэг үгээр маргаан, үл ойлголцлын гол субьект, обьектод хандаж ончтой ганц үг унагаж, тархиар нь дамжаад зүрхэнд нь тултал нөлөөлж чадахгүй юм бол бие биенээ “тэнэг, мангар, тарган туранхай, ... нүдтэй нүдгүй” гэхчилэн бөөсөнд хамааралгүйгээр “цэц булаалдан аядаж”, үг чулуудалцаж, мэддэг мэгзэмээ мэдэх мэдэхгүй хараалтайгаа баран, эцсийн бүлэгт харьцангуй ойлголтоор жишигдэх хэлбэр хэмжээс хэл ярианы хөгжлийн мууг мэдэлцэхийн хэрэг юун билээ.
Ер нь бол чамайг өдөөн хатгаад байгаа тэрхүү этгээдийн өмнөөс ганц сайхан том харж байгаад гааанц сайхан ёжтойхон, доогтойхон шиг инээмсэглэлийг хатуухан үгтэй хаяглачихаад л /үг хэлэхгүй бол манайхан хэлтэйг нь мэддэг ч гэсэн хэлгүй гэж хочилчохоод байдаг учраас хүсээд байгаа үгийг нь хэлэхээс өөр яахав/ явчих хэхэ. ... шартай хүмүүсийн шил нь татаад л явчихна. За тэр яаж хэрэлдэх гэх ч юмуу хаашаа юм тэр юмны талаар хичээл ч яахав. Оршилын орныг ингээд төгсөж гол юмандаа орьё.

Хэн нэгэн чамтай яаж харьцаж байгаагаас хараад чи өөрийгөө хэн вэ гэдгийг дүгнэж болох юм. Асуудал үүссэн л бол яагаад гэдгийн учрыг бусдаас бус өөрөөсөө асуусан дээр байдаг юм. Тэгвэл өөрийн сэтгэл төвөг багатай.
4н сарын өмнө би хүнд итгэсэнийхээ төлөө аймаар том алдсан ч гэж хэлж болохгүй юм байна ... “ухааран” гайхаж билээ. Одоо эргээд бодоход итгэлээр минь тоглосон тэр хүн харин алдсан юм шиг санагддаг энэ бодол маань ч бүрэн батлагдсан юм.
Хүн миний итгэлээр тоглосоны төлөө хүнд итгэх сэтгэл минь алга болоогүй харин ч итгэж явах нь “зөөлөн” байх хамгийн зөв зам мөр гэдэгт баттай итгэх болсон.
4н сарын өмнө маш ихээр итгэж байсан нэгэн ажлын хамтрагч маань намайг эзгүй хоогуур компани гэх юм уу хаашаа юм ямартай ч орлогын нэг эх үүсвэрийг минь, миний зөвшөөрөлгүйгээр өөрийн болгочихоод “одоо оогий чи энд байгаад хэрэггүй” гээд нэг л өдөр хэлчихдэг юм байна. Тухайн үед учрыг сайтар тунгааж ойлгоогүй ч аман дээр минь “яагаад” гэдэг асуулт л гарч ирсэн юм. Түүний хариулт: “Энэ бүхэн минийх ...” товхондоо хэхэхэ
Хүмүүсийн хэлдэгээр ар далаараа мад тавиулсан би гэдэг хүн “өдөр шөнөгүй цоортол эргүүлж тойруулан уншдаг Библи дээр чинь ингэж сургадаг юм уу. Эсвэл 78 оны эгчид хүний илүү оймс илээсэнд учир байна уу” гэхээс
надад хэлэх үг яг үнэндээ олдоогүй ээ. Гэхдээ тухайн үед маш их итгэж явсан хүнээ эртхэн таньж авсандаа баярлаж байсан юм. Хамгийн гол нь би тэр хүнд аймаар их итгэж компанийхаа тамга, ажил хийхэд хэрэгтэй эд хэрэгсэлийг даатган үлдээсэн байлаа.
Болсон явдалд манай гэрийнхэн болоод манай найзууд “гэнэн байна даа гэнэн байна. Ингэж хүнд чадуулчихаад шүүхэд өгөх хэрэгтэй” гэх зэргээр ятгаж байв. Би тэгэхийг хүсээгүй ээ. Харин хэдэн өдөр гайхширалын байдалтай байхдаа “хүнд итгэх нь гэнэн зан гэж үү. Би чадуулчихсан юм у. Би зүгээр л итгэсэн ... итгэсэн шүү дээ. Тэгсэн болохоороо би хамаг юмаа даатгасан. Эсвэл итгэнэ гэдэг нь гэнэн зан юм уу ....” гэж олон өдөр энэ асуултыг өөрөөсөө асууж хариултыг нь олохыг хичээж байлаа.
Харин “итгээчийг” бусниулсан нөгөө эгчид бүсгүй над руу хэдэн өдрийн дараа утас цохиж “Оогий уучлаарай. Чи надад их тус болж байсан. Би чамд баярлаж явдаг. Иймээс би чамаас урдын сайхан харьцаагаа тасламааргүй байна” гэдэг байгаа. Харин би “Зүгээрээ” гэж хэлээд л утсаа тасалсан. Бид хоёрт ярих шалтгаан байгаагүй ээ.
Энэ миний хувьд ТОМООС ТОМ ЯЛАЛТ байлаа. “Тэр хүн зүгээр л мөнгө олох гэсэн атгаг санаандаа хөтлөгдөн тэгэж авирласан юм байна.” гэж бодоод сэтгэл минь уужраад явчихав.
Ингээд л өнөөдрийнхөө хоолны мөнгөний төлөөх шунаг сэтгэлээрээ, өөрийнхөө алсыг харах мэлмийгээ сохолсонд нь харин ч би их өрөвдөж билээ.
Энэ бүгдээс би их сургамж авч үлдсэн юм. Хэрэв хүн чамайг өөрийнхөө ойлголтоор ашиглаж байна, доромжлож байна гэж бодон муугаар хандаж байсан ч чи зүгээр л өмнөөс нь харж байгаад амарлангуй, тайван гэхдээ ёжтойхон доогтойхон инээхэд л хангалттай гэдгийг би мэдэж авсан юм.

Тодруулга

Би нэг хоногийн өмнө “Сайн менежер байхаас сайн гэрийн эзэгтэй байх нь хэцүү” гэсэн бичлэгийг блогдоо тавьсан юм. Энэ маань цаад утгаараа яг сайн менежер байх буюу сайн manage хийх гэсэн үг биш л дээ. Ерөнхийдөө бол эмэгтэй хүн, тэр тусмаа гэрийн эзэгтэй болсон хүн сайн менежер биш юмаа гэхэд өөрийнхөө дуртай ажлыг хийгээд түүнийхээ үр дүнг үзэх гээд цаг хөдөлмөрөө зарцуулах гэхээр нөгөө гэрийн эзэгтэйн ажлыг хаагуур нь амжуулах вэ гэдгийг л хөндсөн юм. Түүнээс биш бас ч арай шууд менежер юмуу дарга болоод явах ч биш л дээ. Хамгийн гол нь, эмэгтэй хүн гэрийн эзэгтэй болно гэхээр оёдолчин байсан ч ажил нь алдагдаж идэвхи нь буурах гээд ажилдаа анхаарал тавья гэхээр ар гэр нь орхигдох гээд байдаг юм шиг ээ. Иймээс л ажил, амьдрал хоёрыг ижилхэн амжуулна гэдэг их хэцүү бөгөөд эрэгтэй хүнийг бодвол 2 дахин их ачаа үүрэх болоод байдаг мэт.
Миний өнцөгөөс харахад би лав гэрийн эзэгтэй боллоо гэхэд хүүхдүүд маань ээжийнхээ гарын хоолыг идэх гэж амралтын өдрийг хүлээдэг, хамтдаа байх гэж миний ажлын цаг завыг хардаг, нөхөр маань миний ажлын цаг заваар надаар хувцасаа угаалгадаг эвсэл хими цэвэрлэгээнд хувцасаа өгдөг, унтахдаа л бид гэртээ цугларч бараа бараагаа харалцдаг тийм гэр бүлийг үүсгэхийг би хүсэхгүй байна. Бас эсрэгээр нь би сайн гэрийн эзэгтэй, халамжтай ээж байхын тулд, өдөр болгон хүүхдүүддээ халуун гарынхаа хоолыг хийж, ойр дотныхон сайн найз нь байж, нөхрөөсөө байнга урьтаж гэртээ ирээд халуун хоолыг нь хийгээд хүлээж байх тэр энгийн харьцааг бий болгохын тулд ажлаа шууд хаямааргүй байна. Энэ бол ерөнхий ойлголт. Үүнээс илүү нарийн ширийн зүйл олон байгаа ш дээ гэр бүлийн харилцаанд ажиглаад байхад ....Гэхдээ бас хийж байгаа ажлаа, тавьсан зорилгоо хэзээ ч орхихыг мөн хүсэхгүй байна. Ингээд бодохоор сайн гэрийн эзэгтэйн ажлыг хаагуур нь амжуулах болж байнаа. Эсвэл би хэтэрхий хүндрүүлж бодоод байна уу. Эмэгтэйчүүд амжуулдаг юм уу. Гэхдээ амжуулдаг байлаа гэхэд би лав халтуурны, орон тооны ажилтан байхыг л хүсэхгүй эээ. Ер нь эмэгтэйчүүдийг нөхөрт гарахаараа ажлынхан идэвхи илт буурдаг гэдэг шүү дээ. Тийм л байхыг хүсэхгүй байна. Тэглээ гээд бас хүйтэн хөндий ажил хэрэгч гэрийн эзэгтэй байхыг мөн хүсэхгүй байна. Тэгэхээр надад лав сайн ажилтан, сайн гэрийн эзэгтэй гэсэн хоёр эрхэм цолыг хамтад нь авч явахад хэцүү мэт санагдах юм. .....

Сайн гэрийн эзэгтэй байх нь, сайн менежер байхаас хэцүү юу


Одоогоос жил гаруйн өмнө би энэ үгийг нэгэн том байгууллагын даргад тайлбарлах хэрэгтэй болж билээ. Учир нь би тэр байгууллагын ажилд орох өргөдлийн маягтан дээр таны ирээдүйн зорилго гэсэн хэсэгт нь “би сайн гэрийн эзэгтэй болно” гэж бичиж байсан юм. Ярилцлаган дээр нөгөө дарга надаас “энэ үг чинь их сонин санагдаж байна. Чиний насны эмэгтэй гэрийн эзэгтэй болох зорилт тавьж байгаа нь сонин л юм” гэж билээ. Ярилцлаган дээр тэр дарга ганцхан асуулт тавьсан нь энэ байлаа. Мэдээж би тайлбарласааан ....

Би тухайн үед “би өөрийнхөө эзэмшисэн мэргэжилээ ялзаруулахгүй байхын тулд мөн хүсэж байгаа зорилгодоо хүрэхийн тулд яг одоогоор юу хийхээ мэддэг болсон. Тэгээд ч би зорилгынхоо зах зухаас бариад авчихсан болохоор одоо зөвхөн хүсээд л, тэмүүлж байхад зорилгодоо хүрч чаднаа. Харин эмэгтэй хүний хувьд хэзээ нэгэн цагт хүний эхнэр боллоо гэхэд сайн гэрийн эзэгтэй болж чадна гэдэгтэй тийм ч итгэлтэй биш байна” гэж хариулж байлаа. Түүнийг “яагаад” гэх хариултанд нь доор бичсэн сайн гэрийн эзэгтэйд байх чанаруудыг хуруу дарааллан хэлээгүй ч ерөнхийд нь тайлбарлан хэлж “би хүнтэй сууснаар ажлаа мөн зорилгоо хаяхгүй ээ. Харин сайн гэрийн эзэгтэй байхыг хүсэж байна. Гэхдээ тэр болгоныг амжуулж чадна гэдэг хамгийн хэцүү” гэж хариулсан нь миний сүүлийн хариулт байлаа. Тэр дарга эрэгтэй хүн байсан болохоор миний яриаг сонссоны дараа жуумалзан инээж билээ.

Миний зорилго их энгийн. Зүрх сэтгэлд минь хүүхэд байхаас эхлээд л өдийг хүртэл хадгалагдаж байгаа юм. Өдөр өдрийнхөө өөрт оногдсон ажлыг чадах чинээгээр чинээнд нь тултал хийж, өөрийнхөө эдийн засгийн болон нийгмийн боломжийг аль болох тэлж, өөрийн гэсэн хөөрхөн жижигхэн АСРАМЖИЙН ГАЗАРТАЙ болж түүндээ ирээдүйд нийгэмд хэрэгтэй хүнийг, энэрэн хайрлах сэтгэлтэй, боловсролтой хүнийг өсгөн хүмүүжүүлэх юмсан гэж боддог. Энэ мөрөөдлөө орондоо хэвтэхдээ бодож, зүүдэндээ бодитоор биелүүлчихээд .... зүүдэндээ үр дүнг нь үзээд ... зүүдэндээ өсгөсөн хүүхдүүдийнхээ ач нарыг хараад ..... зүүднийхээ далай эрэг дээр ном бичээд..... зүүднийхээ хүлэмжинд цэцэг тариад сууж байгаа өөрийхөө насны төгсгөл хүртэл зүүдэлчихээд инээмсэглэн өглөө болгон сэрэх дуртай. Тийм дээ ч тэрхүү зорилгоо орхихыг хүсдэггүй ээ. Тэгээд л хэрэв би өөрийн гэсэн хувийн амьдралтай болвол тэр болгоныг амжуулж чадах болов уу гэж бодсоноо л бичсэн хэрэг байлаа.

Үүнтэй холбоотойгоор би өөрийн хувийн зүгээс сайн гэрийн эзэгтэй, сайн ч гэлтгүй ер нь гэрийн эзэгтэйд ямар чанарууд байх ёстой вэ гэдэг талаар санал бодлоо хуваалцахаар шийдсэн юм.

Би сайн гэрийн эзэгтэйд доорх чанарууд байх ёстой гэж боддог. Гэхдээ энэ бол 21р зууны гэрийн эзэгтэйд байх чанар. Ерөнхийлөн тоймолвол 21р зууны гэрийн эзэгтэй боловсролтой, хийдэг ажилтай, уужуу тайван, хэлэх олигтойхон үг байвал хэлчихдэг байхгүй бол дуугүй байж байдаг хүн байгаасай л гэж би хувьдаа боддог юм.
Тэгээд ч ер нь бол карьер албан тушаал, мөнгө, эрх мэдэл, боловсрол зэргийг би хүсээд хичээвэл өөрийн болгож болно. Харин хүнтэй харьцах сэтгэлийг би хүсээд хичээсэн ч өөрийн болгож чадахгүй тохиолдолууд байдаг шүү дээ.

Айл гэр сэтгэл болон хүч гэсэн хоёр энерги дээр тогтдог. Үүнийг нөгөөтэйгүүр иен болон ян энерги ч гэж хэлэх нь бий.
Хүч гэдэг нь мэдээж эр хүн, түүний ноён нуруу. Эрчүүд хэзээ ч хүүхнүүд бидний олж мэдэрдэг энгийн хирнээ, хамгийн нандин бүхнийг олж харахдаа маруухан улс, тийм дээ ч тэд эмэгтэй хүний халамжгүйгээр өнгө зүс гундуу байх нь нууц биш.
Сэтгэл гэдэг бол мэдээж эмэгтэй хүн. Гэр бүлийн нарийн ширийн бүхий л зүйлд сэтгэл гаргаж нөхөр хүүхдээ халамжлан хайрлаж байх ёстой. Сайн гэрийн эзэгтэй бол хоол хийж гэр цэвэрлэх гэхээс илүүтэйгээр гэр бүлийнхээ халуун дулаан сэтгэл гээчийн цөм байж, нэг бодлын маш сайн нарийн бичиг, зохион байгуулагч байх ёстой. Миний бодлоор дараах чанаруудыг эмэгтэй хүн хэрэгжүүлж байж сайн гэрийн эзэгтэй болох болов уу гэж санагддаг.

Сайн гэрийн эзэгтэйд байх чанарууд

1. Гэр бүлийн нарийн ширийн асуудлыг, ялангуяа нөхөр эхнэр хоёрын хооронд болсон жижиг ч гэлтгүй аливаа маргааныг хамгийн сайн гэх найздаа ч ярихгүй байх нь зүгээр мэт санагддаг. Яагаад гэвэл нөхөр эхнэр хоёрын хооронд гарсан тухайн асуудлыг шийдэх хамгийн сайн гарцыг зөвхөн та хоёр л ярилцаж байж л мэдэхээс таны хамгийн сайн найз чинь ч мэдэхгүй. Тэд таньд туслахаар анхааралтай сонсож байгаа боловч зүгээр л таны алдаан дээр суралцах гэсэн эсвэл зүгээр л хов живээр чихээ мялаах гэсэн эмэгтэй хүний сониуч зан.
2. Хадам муу хүн биш. Хадам ээжийн “хүүг минь энэ охин яаж халамжлаж байгаа” бол гэдгээс асуудал үүсдэг байх. Тиймээс хадам бэрийнхээ алхам бүрийг хянана, нөхрөөс чинь ч илүү. Тиймээс миний бодлоор чиний яаж хандаж байгаагаас хадмын хандлага шалтгаална. Хүнийг хайрлах тийм ч хэцүү биш шүү дээ. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг болохоор тэвчээр бүхнийг ялна.
3. Нөхрийнхөө муу болон дутагдалтай талыг аль болох өөрийн эцэг эх, ах дүүгээс нууж байх нь зүйтэй. Ямар ч сайн хүнд алдаа байдаг л байхгүй юу. Харин нэгэнт сэтгэл нийлэн гэр бүл болсон л бол, нөхрийнхөө алдааг засах хамгийн ойрын хүн бол чи. Хэрэв та хоёрын гэрлэлт хайр сэтгэл дээр үндэслэсэн бол ямар ч зөрүүд эрийг эмэгтэйчүүд номхоруулж чаддаг л байхгүй юу. Нээрээ мартаснаас нөхрөө өөрийн эцэг эхдээ муулах нь нөхөр тань яваандаа хадмууддаа муу нэртэй, луу данстай нэгэн болохын эхлэл юм шүү. Таны нөхөр муу нэртэй байх нь ерөнхийдөө таны гэр бүлийг хүндэтгэх рейтинг эхнэрийн төрөл саданд буурахын цондон.
4. Хүүхдүүдийн өмнө болж өгвөл бага хэрэлдэнэ, биенээ үл хүндэтгэж байгаа мэт хандлагыг үзүүлэхгүй байх. Чи хэдий чинээ уурлаж байсан ч нөхрөө хэзээ ч муу муухайгаар бүү дайрч доромжил хүүхдүүдийнхээ өмнө. Ялангуяа эмзэг сэдвээр нь нэг удаа тасартлаа уусан тохиолдолыг нь хэзээ ч эргэн сөхөж архичин энэ тэр гэж бүү дууд. Ингэж дуудвал харин ч тэр хүнийг улам бүр түлхэж байгаа юм. Тэрийг загнаж биш арай өөр аргаар ойлгуулж болох л байхгүй юу. Тэгээд ч уурлаж, хашгирч хэлсэн ямар ч үнэн үг үнэ цэнэгүй байдаг юм. Эмэгтэйчүүд бид ам түргэнтэй, үглээ амьтад гэх шошгоноос салах цаг болсон шүү.
5. Та ямар ч их ажилтай байсан нөхөр болон хүүхдүүддээ заавал цаг зав гаргаж бай. Та ажлын байрандаа бусдыг захиран тушаадаг сайн дарга, менежер байж болно харин та гэртээ бол уян зөөлөн уриалгах эмэгтэй байхаа мартаваа. Ялангуяа та нөхрийнхөө өмнө халамжит эхнэр байх ёстой гэсэн үг болохоос хайлсан тугалга бай гэсэн үг биш юм шүү.
6. ӨӨРИЙН ГЭСЭН ГАРЫН ЧАС ХИЙСЭН ГАРЫН ХООЛТОЙ БАЙ. Эрчүүд энэ үгэнд дургүй ч тэднийг ходоодоор нь хэзээд уйдаахгүй байлгаж болдог л байхгүй юу. Эмэгтэйчүүдийг үнэт эдлэлээр татдаг шиг хэхэ. Гэрийн эзэгтэй сайхан хоол хийж чадахгүй гэдэг бол надад тэр эмэгтэй хичнээн гоолиг нарийн бэлхүүстэй, хасын цагаан царайтай байсан ч манин болох шинж рүүгээ дөхөж байгаагийн илрэл мэт санагддаг юм. Энэ миний бодол л гэхдээ. Би хоол хийж чаддаггүй ядаж өөрийн гэсэн гарын хоолгүй эмэгтэй хүнд тун дургүй ээээээ.
7. ДАНДАА САЙХАН ХАРАГДА. Гэртээ дандаа гоё хувц өмс. Нөхөр чинь ажил дээрээ сайхан хүүхэн харж байгаа шүү. Гэтэл чи гэртээ навсайж харагдах ч бас л ..... Хүн угаасаа л удаймтгай амьтан. Эрчүүд бол нүдэндээ л ер нь итгэдэг байхгүй юу. Хайртай байсан ч эр хүн болгонд байдаг энэ сул тал нэг л өдөр таныг гомдоож мэднэ шүү. Эрчүүд заяаныхаа ханийг сонгохдоо “гадаад өнгө үзэмж төдийлөн хамаагүй сэтгэл нь сайхан байхад л болно” гэж хэлдэг. Тэгсэн хирнээ тэд сэтгэлийнхээ далд “сайхан сэтгэлтэй сайхан хүүхэн” хайсаар л явдаг юм. Гэхдээ мэдээж эмэгтэй хүн сайхан байгаад сайхан сэтгэлтэй бол бүр ч сайхан шүү дээ.
8. Өөрийгөө үнэ цэнэтэй, чадварлаг эмэгтэй гэдгийг байнга харуулж бай. Чи 21-р зууны гэрийн эзэгтэй. тиймээс 21-р зууны гэрийн эзэгтэйд байх ёстой нэг чанар бол нөхрөөсөө нэг их дээр гарахгүй ч тодорхой хэмжээний орлоготой, өөрийн хийх дуртай карьертай ажилтай, ажилдаа чадвартай байх нь зүйтэй. Тэртэй тэргүй чи дээрх 6 зарчмыг өөрийн болгосон цагт энэ долоо дахь зарчим чамайг нөхрийн найзуудад “арааны шүлс асгаруулам” эмэгтэй болгох болно. Үнэн л юм чинь.
9. Өөрийгөө хаяадаа ч гэсэн хардуулах нь зүйтэй. Миний нэг таньдаг хүн эмэгтэй хүн эрэгтэй хүний хажууд л өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэдгийг мэдрэх юмаа гэж хэлж байсан юм. Энэ ч үнэн шүү. Чи нөхөртөө өөрийгөө жаахан ч болов хардуулах сэдэл өгнө гэдэг нь өөрийгөө бас ч сайхан хэвээр, эрчүүд над руу сээтэн хаядаг юм шүү гэсэн эрхэмлэлийг төрүүлнэ. Гэхдээ хардуулна гэдэг нь нэг эртэй шөнийг хамт өнгөрөөхийн нэр биш шүү хэхэ.
10. Дээрхитэй холбон хэлэхэд сайн эр нэг төрд үйлчилдэг, сайн эм нэг эрд үйлчилдэг гэдэг үг байдаг. Шууд хүлээн авахад эмэгтэй хүн бараа мэт ойлгогдож болох байвч энэ бол бат бөх, амар амгалан цэвэр ариун гэр бүлийн нэг үндэс юм шүү.
11. Нөхөртөө урмын үг хэлж үнсэж бай. Таны нөхөр таны бас нэгэн хүүхэд л гэсэн үг. Тиймээс таны урмын үг, үнсэлт чинь түүнийг шуудай мөнгө олдог байсан бол вагон вагон мөнгө олох үндсийг тавих юм шүү.
12. НЭЭРЭЭ БҮҮ ҮГЛЭ. Үглээ гэдэг шошгыг заавал яагаад эмэгтэй хүн зүүх ёстой гэж. Би лав нэг үгээ олон давтаж хэлдэг хүнд туйлын дургүй. Би хэзээ ч олон давтаж үглэж хэлсэн үнэн үгийг ч дагахаас дургүй хүрдэг. Энэ үг нөхөртөө гэхээс илүү хүүхдүүдтэйгээ харьцах харьцаанд хамаатай.
13. Манай ах “шүд ам нь ярзагнаад урдаг нохой шиг хэрэлдэж байгаа эмэгтэйгээс уйлаад сууж байгаа эмэгтэйн гоё харагддаг” юм гэж хэлж байсан. Энэ надад үнэн юм шиг санагддаг. Сээхэлзүүр, соохолзуур, хардаг ярьдаг, язвага татвага гэсэн хэрүүлч гэрийн эзэгтэй байх нь ёстой тэнэг. Ерөнхийдөө бол даруухан хөөрхөн .... гоё шүү бас энхрийхэн хэхэ

Эмэгтэй хүнийхээ хувьд Миний нэг хобби бол нийгэмд хүндтэй байр суурь эзлэдэг өөрийн гэсэн үзэл бодолтой, ухаалаг чадалтай, оюунлаг эмэгтэйчүүдийн үүх түүхийг судалж тэдний ажлын амжилтын нууцыг уншиж судлах байдаг юм. Би өнгөрсөн 8-р сарын TIMES сэтгүүлийн нэгэн дугаарт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз-ын өгсөн ярилцлагыг уншиж суулаа. Гэтэл тэр ярилцлаганд хүн сүрдмээр агуа албан тушаал, өөрөө анзаарахгүй шат ахисан карьерт амьдрал нь түүнийг эрэгтэй хүнээс бүрэн тусгаарлсаныг өгүүлсэн байлаа. Райз нас хэлбийсэн ч одоо хүртэл хүнтэй суугаагүй төдийгүй үрийн зулай ч үнэрлэж амжаагүй байгаа гэнэ. Энэ ярилцлагын дараа би өмнө нь судалж байсан алдартай эмэгтэйчүүдийн түүхийг эргэн бодоход бүгдээс нь тийм ч сайхан хувийн амьдралын түүх харагдсангүй. Өмнө нь би үүнийг анзаардаггүй байжээ. Бодоод байхад тэр эмэгтэйчүүдэд сайн дарга, сайн менежер байхын сацуу /заавал ч сайн дарга байх албагүй ч ядаж л өөрийнхөө дуртай ажлыг цаг наргүй хийх боломж гэрийн эзэгтэй хүнд төдийлөн сайн олдохгүй шүү дээ/ сайн гэрийн эзэгтэй байх хэрэгтэй болсон нь зүйн хэрэг. Гэтэл тэдний хүслийг нөхөр нь ойлгохгүй, бас гэртээ ойртож ирэх, байнга ажил ажил гэж гүйх нь сайхан гэр бүл зохиох боломжийг нь өгдөггүй байсан болов уу. Ингээд бодохоор эмэгтэй хүн сайн гэрийн эзэгтэй, сайн хань байгаад сайн менежер байна гэдэг их хэцүү мэт санагддаг. Хамгийн ойрын жишээ дурьдахад Зууны манлай дуучин Сарантуяа, УИХ –ын гишүүн Оюун байна. Хэнээс ч дутахгүй сайхан эмэгтэйчүүд гэтэл ..... Зарим хүмүүс ааш муутай болоод л нөхөр тогтоодоггүй байх гэж хэлдэг юм. Харин надад тэр эмэгтэйчүүдийг ойлгох эрэгтэй хүн л олдохгүй байгаа байх гэж боддог юм.
Амжилтанд хүрэхэд цаг хугацаа, цаг наргүй хөдөлмөр, сэтгэлийн дэм хэрэгтэй шүү дээ. Энэ бүхэн сайн гэрийн эзэгтэй болоход саад болдог юм болов уу. Мэдэхгүй юм даа.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ХҮНИЙ АМЬДРАЛД ЭМЭГТЭЙ ХҮН БОЛЖ ТӨРСӨНИЙ ХУВЬД САЙН МЕНЕЖЕР БАЙСНААС САЙН ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ БАЙСАН НЬ ИЛҮҮ УТГА УЧИРТАЙ Ч ЮМ ШИГ …..

Ганцаардал


“Ганцаардахад гадаад нөхцөл нөлөөтэй ч ганцаардах зовлонгийн хамгийн гол шалтгаан нь хэн нэгэнтэй хамт байхгүй бол аз жаргалтай байж чадахгүй гэсэн алдаатай бодол юм.” Гэлэн Лам Түвдэн Жамц

Би ганцаардлаас маш их айдаг. Хэн нэгэн намайг үгүйлэхгүй болов уу гэдгээс, хэн нэгэнд би хэрэггүй болтлоо орхигдох болов уу гэдгээс айдаг байлаа. Харамсалтай нь маш ихээр эмээдэг айдасдаа байнга эзлэгдчихээд зовож шаналах нь олонтой. Одоо бол маш ихээр ганцаардаж байгаагаа мэдэрч байна. Яагаад би ганцаардлаас айдаг вэ гэхээр ганцаардал миний зорилгыг үгүй хийж, өөрөөсөө ахин ахин би хэн вэ гэдэг асуултыг тавихад хүргэж бүгдийг шинээр эхлээд, бүхнийг хаяад явчихмаар хорон муу бүхэнд автуулдаг юм. Гэтэл би яг одоо ганцаардаж байна. Гэрт минь зөндөө олон хүн байв ч яг ах шиг минь намайг зүгээр л сонсоод, зүгээр л зөвлөгөө өгдөг нь алга.
Ганцаардал гэх энэ айдсыг би намар намарт ихээр мэдэрдэг. Намар ээж минь намайг ганцааранг минь үлдээсэн, намар ах минь тив алгасан ниссэн, намар би хайртай залуугаасаа салаад явсан. Бас л намар. Тийм болохоор намрын сэрүүн орохтой үгүйтэй энэ ганцаардал надад бас л нэг хагацал тээгээд ирэх бий гэсэн айдастай би ганцаарддаг юм шиг. Өөрийн эрхгүй.
Би яг одоо ганцаардаж байна. ажил дээр олон хүн байвч “сайн уу” гэх мэндчилгээнээс цаашгүй бүгд хувь хувийнхаа ажлаа хийж, хувь хувийнхаа найзуудтай уулздаг болохоор би ганцаардаж байна.
Цор ганцаараа арал дээр үлдэх нь ганцаардал мөн үү. Үгүй юм шигээ. Эргэн тойронд олон хүн тойрон хүрээлж байвч намайг сонсох чихгүй, намайг хайрлах сэтгэлгүй, надад хэлэх үггүй тэдгээр хүмүүс дотор ганцаардал байдаг юм шиг. Магадгүй хүмүүс дотор байгаа болохоор л би ганцаардаж байгаагаа мэдэрч байгаа юм болов уу. Гэхдээ тэд яг л ..... хэлгүй, дүлий, нүдгүй хүмүүс бас инээдэггүй.
Хоолой мэдэн орилсон ч хүмүүс намайг сонсохгүй болохоор би ганцаардаж байна уу. Би хэн нэгэнд сонсогдохоор орилсон билүү. Асуулт .....
Хүмүүс намайг анзаарахгүй бас хайрлахгүй байгаа болохоор би ганцаардаж байгаа юм уу. Тэгвэл би хэн нэгэнд анзаарагдахаар, хайрлуулахаар ямар нэгэн зүйл хийсэн гэж үү. Бас л асуулт .....
Хүмүүс намайг харахгүй байгаа болохоор би ганцаардаж байгаа юм болов уу. Ахиад л асуулт ....
Тэгвэл намайг ганцаардлаас авардаг ээж минь, ах минь, хайртай хүнд минь ямар онцгой шинж байваа. Тэдэнд минь ганцаардлын эсрэг эм байсан юм уу. үгүй ээ тэдэнд би байсан юм БҮХЛЭЭРЭЭ. Би тэднийг хайрладаг байсан болохоор тэд намайг хайрлаж би тэдэндээ нээлттэй байсан болохоор тэд надад нээлттэй байж намайг яавал уурладагийг, намайг яавал гомддогийг мэддэг байсан болохоор тэд намайг ганцаардуулдаггүй байж. Тэгэхээр би өөрөө ганцаардал ..... гэхдээ л намайг ганцаардлаас аварч чаддаг тэр хүмүүст нэг л нийтлэг шинж байсан юм ........

Миний аялал









Хөвсгөл далай

Миний аялал




/Хяргас нуур/

“Биднүүсийн” толин дахь тусгал

Монголчууд хагасаас илүү зуун өнгөрчихөөд байхад одоо хүртэл иргэншиж чадаагүй хэвээр л байх. Үүнийг ганц би биш “биднүүс” мэдэж байгаа /цаашид Монголчууд гэдгийг биднүүс гэе/. Биднүүсийн иргэншээгүй иргэншлийг одоо хүргье гэжэээ .....
1. ХОГТОЙ БАЙХ НЬ МУУ ХЭРЭГ. Биднүүс хог бол бактери тээж өвчин үүсгэдэг гэдгийг аааааягүй сайн мэднэ. Мөн бас үзэл сурталгүй, эмх замбараагүй оригчихоод ганган хүүхний “имиж” бүрдүүлэлтэнд сөрөг нөлөөтэй гэдгийг ч мэднэ. Ингээд биднүүс хог муухай гэдгийг мэддэг болохоор л дийлэнх хэсгээ гэр хорооллоос бүрдүүлсэн /гэхдээ орон сууцныхан бас ордог гэж байгаа/ Улаанбаатар хогон хот болчихоод байгаа ажээ. Хэн бүхний мэдэхээр нь муу нэртэй, луу данстай, суурьшмал соёл иргэншилд огтхон ч нийцэхгүй хэмээн адлагдаад байгаа гэр хорооллынхон дээр жишээ авья. Хог муу гэдгийг мэддэг гэр хорооллынхон хашаа хороогоо жигтэйхэн цэмцийтэл цэвэрлэчихээд хогоо хаяхдаа тулахаар хашаанаас яг гаргаад өөрийнхөө яг хамрын нүхнээс холуурхан аваачиад хаячихдаг. Хашаа цэвэрхэн всё, харин хашааны гадаа бохир. Иймээс хотын мээр “баагий” хашаа болгоны гадаа хогийн сав байрлуулвал цохилтой, алин эсвэл цэвэрлэгч тавиагүйд л буруутай мэт. Зарим шар толгойтнууд үүнийг биднүүсийн аминчихан, залхуу зантай холбоод байна лээ. Тэгж ч ярихгүй шүү гэж би “биднүүсийн” нэг хэсэг болохоор өмөөрч “энэ бол зүгээр л цэвэрч хүний л зан шүү дээ, бөгсөө тойруулан цэвэрлэхийн буруу нь юу байгаан” хэмээжээ .........
2. ГАНЦХАН ЭРЧҮҮДЭД ЗАЯАСАН ДАВУУ ТАЛ. Нэг нөхөр хашаа буландаж байгаад “морь харж” байноо. “Үгүй ээ та олон нийтийн биднүүстэй газар ил биеээ засаад гэрээ засаж болж байгаа юм уу” гэж үржлийн эмзэг эрхтэнд нь юу юугүй тулаад байгаа хашааны өргөс орчихвий гэж, хэрэв өргөс орчихвол монголын үрс маш олон болох боломж алдагдана хэмээн далдхан сүүн сэтгэл агуулан санаа тавьтал харин урдаас нөгөө нөхөр “эр хүн болж төрөөгүйдээ өөртөө гомд” гэдэг байгаа. Гэтэл гэнэт би “бохир гадагшлуулах болон үржлийн эрхтэн”дээ өргөс оруулж үзэхийн жаргалыг мэдрүүлэх хувь дутаасан бурханд л гомдох хэрэгтэйг ойлголоо хэхэ. За өвөл, хавар, намрын хүйтэн сэрүүний улиралд ч яахав өнөөх үржлийн эрхтнээс гарсан нянгууд хүйтэнд дарлуулаад чимээ сураг байдаггүй юм. Харин эр хүний давуу талаар бүтсэн үнэртэн ч ёстой зуны бөгчим халууны салхинд хөөгдөж ирээд хачин аймаар үнэртэнэ дээ. Хотын мээр болимоор юм ..... энэ үнэрийг бодолцоод эр хүний давуу талд ядахнээ түмпэн зүүж өгөөсэй билээ. Тэр түмпэн нь үзэл суртал талаасаа ямар ч байж болийншдээ. Шигтгээтэй, өөрийнхөн танилцуулах зурагтай, за за .... түмпэн зүүлээ гэхэд дизайнер мэдэх асуудал
3. AIR CONDITIONER ЦЭВЭРЛЭХ СОЁЛ. Эйр кондишин битүү бол агаар солилцохгүй ээ гэж. ..... Цагаан захтай цамцыг нямбайлан өмссөн, “уучлаарай хатагтай” гэсэн үгээр иж бүрэн зэвсэглэсэн соёлтой залуу оройн хоолонд урьдагийн байна. Тэгээд хоолны ширээний ард сууж байснаа гэнэт жаахан хажуудсхийж байгаад эйр кондишинерээ, цэвэрхэн ургуулсан чигчий хурууны урт хумсаар нэг бүлж аваад, хумсан дээр наалдаж гарч ирсэн нандин эрдэнэг яг л шагайн харваа хийхнүү гэтэл онилж байгаад нясалдаг юм байна. Няслагдсан нандин эрдэнэ ниссээр байгаа тун чигч мэргэн онож байна даа гэтэл үйлчлэгчийн хормигчонд сэмээрхэн очоод наалдчихав .... цааш нь яриад яах юм вэээ. ..... зарим хүмүүс гудамжинд алхаж яваад нэг хуруугаараа хамрынхаа нэг тал дээр дарж байгаад тэнгэр дуугарах мэт их дуу чимээ гарган цементэн шалан дээр нэг accessory нэмчихээд явчихдагийн. Эйр кондишнер цэвэрлэх энэ арга, хоолны ширээний арыхныг бодвол бас ч соёлтой гэж байгаамааа ......
4. ӨГҮҮЛЭХ ЭРХТЭНГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА. Хавар, зун, намар, өвөлгүй жилийн дөрвөн улирал өлсөглөн зарлаад алин эсвэл яг л хип хопчин шиг цагаан хоолойгоор үглээд байгаа үзэгдлийг би “биднүүсийн” бохь зажлах соёлтой холбон ойлголоо. Гаа удаан арилдаг бохийг биднүүүс тасралтгүй 24, бүр сайныг нь 72 цаг зажилчихаар өгүүлэх эрхтэний хөгжилд сайн төдийгүй хоол боловсруулах эрхтэний үүрэгт ажлыг таван жилийн гавшгайчаар давуулан биелүүлдэг гэнэм. Харин инфляц өсөөд байнга хэвдэг бохь нь олдохоо байчихаар бохь нэхэж өлсөглөн зарлаад /тэгээд ч зажилсаар байгаад ходоод ходоодныхоо ханатайгаа шингэчихсэн юм чинь/, сайтар хөгжсөн өгүүлэх эрхтэн ухаан мэддэггүй хип хопдоод эхлэдэг бололтой догоо. Нээрээ бохь удаан зажилдаг хүмүүс үглээ, хэрүүлч байдаг гэсийн. Хараа л байгаарай тэр кондуктор нарыг ....
5. НЭЭРЭЭ УУЧЛААРАЙ ЮУ. Уучлаарай гэдэг үгийг биднүүс аягүй сайн хэрэглэж мэддэггийн ш дээ. “Гомдоосон бол уучлаарай”, “төвөг удсанд уучлаарай”, гэх мэтчилэнгээр санаандаггүйгээс үүдсэн логик дээр хэрэглэгддэг үг биднүүсийн хэнэггүйтсэн ч уучлаарай, зориудаар уучлаарай, санаатайгаар уучлаарай гэх мэтчилэнгээр “ажилладаг”. Найз маань 5н цагт уулзая гэлээ. 5 цагт болсон газраа очлоо. 30 минут хүлээлээ. Байдаггүй ээ. Гэтэл утас дуугараад “Найз нь уг нь төлөвлөгөөний дагуу ажилладаг л даа. Даанч эрэлт хэрэгцээ ихтэй, эд моодонд байгаагийн хувьд гэнэт нэг хүнтэй уулзахаар болоод гэтэл гэнэт чамтай уулзах байснаа санаад ... тэгээд гэнэт санаа зовнидог байна ш дээ. Моодноос гардаггүйн гай байхгүй юу. Мартчихаж уучлаарай” гэжийнаа. Уучлаарай гэдэг үг байгаа л биз дээ хамгийн гол нь.
Санаанд бууж байгаа нийгэмшээгүй биднуусын зан иймэрхүү л байх шив дээ. Өөрийг ахин санавал хэлнээ.

Хэрэв хүүхнүүд ...

Би саяхан блогуудаар аялаж байгаа энэ бичлэгийг олж уншлаа. Нэгэн IT нөхөр хүүхнүүд биднийг software-тайгаа адилтган авч үзжээ. Түүнийхээр бол ..... гэнээ. Инээдтэй ч юм шиг.
Хэрэв хvvхнvvд программ хангамж бол залуучууд юзерvvд буюу хэрэглэгчид байж таарна.

1. Хэрэв хvvхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхээгvй бол freeware хувилбар болж таарна.
2. Хэрэв хvvхэн тантай vнсэлцэж, хєхєє оролдуулахаас єєр зvйл зєвшєєрєхгvй байгаа бол демо хувилбар болж таарна.
3. Хэрэв хvvхэн тантай секс хийчихээд дараа нь «буцалтгvй тусламж болгож таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгчих» гэж байгаа бол donationware.
4. Хэрэв хvvхэн тантай секс хийж байснаа хорин минутын дараа гэнэт болиод vргэлжлvvлэхийн тулд «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгчих» гэж байгаа бол trial хувилбар болж таарна.
5. Хэрэв хvvхэн тантай секс хийхийн ємнє, ид ажлын дундуур болон дараа нь «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгєх ёстой шvv» гэж сануулаад байгаа бол shareware хувилбар болж таарна.
6. Хэрэв хvvхэн тантай секс хийж байхдаа ээж нь гурилтай шєл, цуйван хоёрыг ямар амттай хийдэг талаар яриад байгаа бол adware блок.
7. Хэрэв хvvхэнтэй унтсаны дараа таны нэг газар улайгаад, загатнаад байгаа бол та вирус авсан нь гарцаагvй. Vvнийг «антивирус»-аар эмчилнэ.
8. Хэрэв та ямар нэг юм болох тоолонд хvvхэнд «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад єгнє» гэж тохиролцсон бол энэ нь программ хангамжинд ямар ч хамаагvй vvнийг биеэ vнэлэх гэдэг юм.
9. Хэрэв хvvхэн тань руу залгаж хєх томруулах мэс засал хийлгэсэн, ирж барьж vзэхгvй юмуу гэж байгаа бол vvнийг vнэгvй шинэчлэл хийгддэг лицензийн программ хангамж гэнэ.
10. Хэрэв хvvхэн таныг «Hf4o2-sd3z8-KS30d-wn2k92» гэсэн нууц vг хэлсэн нєхцєлд унтана гэж байгаа бол vvнийг мєн л лицензийн программ хангамж.
11. Хэрэв хvvхэн таныг дурын vг хэлсэн тохиолдолд унтана гэж байгаа бол vvнийг «UNiVERSAl CRАCK by TSRh TЕАM» гэнэ.
12. Хэрэв хvvхэнтэй анх танилцахдаа vлдээсэн утасны дугаараар дvv охин нь тань руу утасдаад байвал vvнийг программ хангамжийг боловсруулагчаас явуулж байгаа спам гэнэ.
13. Хэрэв та таван найзынхаа хамт нэг хvvхэнтэй танилцаад нэг хvнээс «таван цаас, сvvтэй шоколад» єгчихєєд ээлжээр тестэлж vзэхээр болж, та гуравт нь явж байгаа бол vvнийг байгууллагаас авсан лиценз, харин та байгууллагын хэрэглэгч болж таарна.
14. Хэрэв та хvvхэнтэй элдэв долоон юмгvй шууд унтахыг хvсч байхад цаад хvvхэн чинь танд шvлэг уншиж, бvжиг бvжиглэж, ноосон оймс яаж нэхдэгээ vзvvлэхээс нааш унтахгvй гээд байгаа бол vvнийг «Microsoft.» компаниас явуулж байгаа ухаалаг бодлого гэнэ.
15. Хэрэв секс хийж байгаа хvvхэн чинь ид ажлын дундуур гэнэт огил vсрэн цонхоор гараад явчихаж байгаа бол vvнийг баг гэнэ. Багийн талаар ээжид нь утасдаж секс хийж байсан байрлал, цонхоор гарахаас ємнє хийж байсан зvйл, орны байрлал, болон єрєєний тавилгын талаар дэлгэрэнгvй єгvvлэх хэрэгтэй.

Миний гэр бүлд бурхан ч хүртэл атаархадаг

I don’t know what your destiny will be, but one thing I know: The only ones among you who will really be happy are those who have sought and found how to serve.
ALBERT SCHWEITZER

Гэр бүл – энэ хоёрхон үг надад харамлахгүй, буцахгүй хайр, итгэл мөн мөнхийн нөмөр нөөлөг гýìýýí буудаг юм. Би багадаа жинхэнэ нөгөө “ýðхийн тэнэг” ãýý÷ байлаа. Айлын таван хүүхдийн дунд ганц охин байсан болохоор аав минь хошуугаа алд дэлэм сунгаж èðýýä “миний ганц охин тугал” гээд л, ээж тэндээс гараа ñàðâàéí “миний ганц бүжин туулайхан” гээд л эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлдэг байсан юм. Миний бага нас асар их бялхам цалгим хайр энхрийлэл дунд, мөн аймаар их намайг гэсэн харамлал дунд өнгөрсөн юм. Ах дүү нар минь мөн л намайг бүхнээс илүү хайрлана. Хүүхэд байсан болохоор би тэр их хайран дунд бялуураад хаяа биш байнга адаар зан гарган, өөрийнхөөрөө зүтгэдэг байæ áèëýý. Íýã ¿ãýýð áè ãýäýã õ¿í õ¿¿õýä áàéõäàà ÷óõàì á¿õíèé àíõààðëûã ººðòºº òàòñàí “ÎÄ” ãýý÷ íü áàéâ øèâ äýý.
Миний бодлоор зөв хайр хэзээ ч ихдэнэ гэж байхгүй. Харин ч хүнийг хамгийн уян зөөлөн, энхрий ялдам болгодог мэт надад санагддаг. Харамсалтай нь дэндүү их аз жаргалыг, хүүхэд насны хайрыг хэт давуулан амтаëж байсан болохоор бурхан надад атаархаж намайг хайрлаж байсан аав ээжийг минь öàã бусаар аваад одсон юм. Òýð ¿åä том ах маань дөнгөж арван зургааòàé, бага дүү маань гуравхан настай байж билээ.
Дэндүү их хайранд, ìºí анхаарлын төвд байнга байсан би гэнтийн энэ цохилтонд алмайрч мэгдэн нөгөө нэг хэл амтай, хурдан түргэн зантай охин чинь хэсэг хугацаанд хэлгүй þì шиг “дотогшоо” хүн болж хувирч билээ. Бүгдийг зөвхөн дотроо л хадгалдаг бүхнийг өөртөө ярьдаг. Бодоод л бодоод л, бичээд л бичээд л. Гэхдээ цаг хугацаа миний шархыг аниулж бардам ихэмсэг занг минь эргүүлэн авчирсан юм.
ЦАГ ХУГАЦАА ГЭДЭГ НЬ МИНИЙ ШИНЭ ГЭР БҮЛ. Яагаад гэвэл би гэр бүлийн аз жаргалтай хайрыг ахиад мэдэрч эхлэсэн болохоор эргээд хөгжилтэй, цовоо цолгион, ихэмсэг бардам ООГИЙ эргэн ирж, äýýðýýñ íü áàñ жаахан ч болов ухаалаг болсон байлаа. Тэр гэр бүл маань одоо надад байгаа хамгийн эрх нандин сайхан гэр бүл. Магадгүй өнчирч хоцорсон бидэнд /ах дүү бид тавд- эмээ маань миний гарын таван хуруу ч гэдэг минь. Тэр хуруун дундаа би бас ОД хуруу нь/ энэ гэр бүл ахиад шинэ амьдралыг авчирсан юм. Би ахиад л гэр бүлийн үнэ цэнийг мэдэрсэн.
Ãýõäýý би өөрийгөө хэзээ ч өнчèн гэж бодож байсангүй. ªнчин гэж хэлүүлэх ч дургуй. Төрсөн аав ээжýýсээ бид тавуулаа. Тэр тав дунд би ганцаараа охин.
Шинэ гэр бүлдээ бид зургуулаа. Тэр дундаа би бас л ганц охин нь.
Ингээд би гэдэг õ¿í ÷èíü íàäààñ ººð õýíä ÷ çàÿàõã¿é, хайртай ахынхаа ганц охин дүү, долоон эрэгтэй дүүдээ ганц хайртай эгч нь болсон юм. Ийм их хувь заяаг надад бэлэглэсэн болохоор ...., эмэгтэй хүнийг тэд маань зөвхөн надаар төñººëºí ойлгох ó÷ðààñ, òýäíèéõýý ºìíº хамгийн сайхан, сайн ¿ëãýð æèøýý ýìýãòýé байх их үүрэг хариуцлагыг хүлээсэн áèëýý.
Эð хүний жам ёсоор ах маань одоо надаас өөр гурван эмэгтэйн өмнө хариуцлага хүлээх болж, дүү маань мөн надаас өөр хоёр эмэгтэйг хайрлах хариуцлага хүлээх болоход тэднийхээ хувьд өнөөдрийг хүртэл ганцхан байж дадсан би зүрхэн дотроо ил биш битүүхэн уйлсан юм.
Аз жаргалтай, үнэ цэнэтэй гэр бүлд амьдардаг ямар ч хүнд эргэн тойрнû бүх зүйл íü өөрөө үнэ цэнэтэй санагдаж, “шуналын нүд” нь хаалттай байдаг юм гэж би боддог.
Сайхан, аз жаргалтай, өөрөө үнэ цэнэтэй гэр бүлд амьдардаг ямар ч хүн, ямар ч ажлыг төвөгүйхэн хийж чаддаг. Хүний эрч хүчийн уг сурвалж болох сэтгэл зүрх нь, өөрөө хамгийн хайртай хүмүүсийн урмын үгс, хайрын үнсэлтээр цэнэглэдэг юм.
Иймээс хамгийн үнэтэй зоогийн газарт зэрэгцэн сууж идсэн тансаг зоогоос, үнэ цэнэтэй гэр бүлийн дугуй жижигхэн модон ширээний ард сууж идсэн бантан хамгийн амттай байдаг юм.

Дэндүү гэмээр аз жаргалд хадуурч өссөн миний бага насны “ганцаархал”
Хайранд живсэн эрхлэл байсныг
Өөртөө гунихаðсан
Он жилүүдэд дэндүү гэмээр би ойлгосон
Гэхдээ л хоромхон зуурт халууралд автуулсан миний ээж аавын хайр
Надад
Зөв хайранд хүн
Живдэггүй харин хөвдөг болохыг ухааруулсан
Магадгүй миний балчир насны хайранд бялуурсан ганцаархал
Хөвөхийн даваан дээр живж байхыг
Бурхан та анзаарахдаа
Надаас аав ээжийг минь цаг бусаар авч
Надад ухаарал үлдээсэн шалгуур байсан юм болов уу гэж
Хожмоо би тэр хагацалыг зөвтгөж ойлгохыг хичээсэн юм.
Учир нь хайранд живэх биш хөвөх
Боломжийг
Хувь заяа надад олгосон болохоор
Хормын зуурт тохиосон хар толбыг
Өршөөлийг цагаанаар сүлэж ойлгосон юм.
Хувь заяа надад
Магадгүй
Надаас өөр хэнд ч байхгүй
Насан туршын дисант
Хамгаалалт өгсөнийхөө хариуд
ООГИЙ чи даврахгүй ээ гээд
“Цорын ганц”-д үүрүүлэх хариуцлага хүлээлгэсэн юм.
Насан туршын олон хамгаалагчдын өмнө
Жишиг эмэгтэй байхын хариуцлагыг би
Ялархаж биш, хормойгоо дэвсэн наминчлаж авсан
Учир нь ахиад ирсэн дэндүү гэмээр аз жаргалын хариуд
Давхар үржүүлсэн хариуцлагыг үүрэх нь төлөөс биш жам юм гэж би ойлгосон
Гэхдээ жишиг эмэгтэй байна гэхдээ би
Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үгийг
Мушгин гуйвлагчдыг даган бясаж
Хуныг дагаж галуу хүзүүгээ хугалахын нэрээр
“миссдэж” би шившиглэхгүй
Жишиг эмэгтэй байна гэхдээ би
Өөртөө байгалиас нэгэнт заяагаагүй
Бие хаа гоо үзэсгэлэнг
Мэсийн ширээн дээр өөрийгөө”сэглүүлж”
Олигтойхон инээхээр уруул нь задарчих гээд
Олигтойхон базуулахаар силикон өгзөг нь бүлтэрчих гэхээс
Айж
Инээх гэж ярвайж
Үнсүүлэх гэж татагнахгүй
Зүгээр л
Өсгий дор намхан шаахай таавараа жийчихээд л
Энд ч нэг тэнд ч нэг гишгээд
Өөрийн дураараар хоёр жороогоороо харайлгаж
Үргэлжид биш хаяаадаа
Өндөр дуугаар
Жин даруу үг унгачихаад
Энэ чинь ийм байх ёстой юм гэж
Цагаан “гар”-тандаж “хошуу нэмэрлэхгүйгээр”
Ингэдэг юм гээд
Өөрөө хийж үлгэрëý÷èõýýä
Үүрдийн хамгаалагчдынхаа
Эхнэрээс нь илүү,
Хамгийн дотны найз байх болно

The flight of the airplane is the ideal metaphor for family life...

... So that the key is in having a destination, a flight plan and a compass.
Stephen Covey

Өчигдөрхөн би Stephen Covey-гийн гэр бүлийн тухай номыг уншиж дуусгалаа. Сүүлд уншсан номнуудаас сэтгэлийн утсыг минь хамгийн ихээр хөндөж, надад хамгийн ойрхон дотно санагдаж мөн зүрх сэтгэлд минь ойрхон буусан юм. Тэр номыг óíøèñàí мөчөөс эхлýí нүд минь үгнээс үг, мөрнөөс мөр дамжин хурдан гүйж, үг бүрийг, өгүүлбэр бүрийг нь зүрхэндээ ойрхон тамгалж, тамгалсанаа лацдаж, лацдасанаа хэзээ ч мартахааргүй архивлаж авч байлаа.
Номоо уншиж дуусгасаны дараа “Бидний хүний нийгэмд гаргах амжилтын үндэс íü Цагаан Ордонд ãàðãàõ øèéäâýðýýñ áóñ, харин өөрийн гэр бүлдээ хэрхэн зөв ухаалаг шийдвэр гаргахаас хамаардаг юм” гэсэн Stephen Covey – гийн үгийã өөрийн эрхгүй бичиж аваад ганцхан өөртөө харагдахаар биш өрөөл бусдад харагдахаар газарт өндөрөөс өндөрт хадахаар шийдсэн юм.
Энэ үг надад “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үгтэй агаар нэгэн санагдсан юм. Тэгээд хамгийн сайхан гэр бүлд хамãийн сайн хүн төлөвшидөг гэсэн эцсийн гаргалгаанд би хүрëýý. Òýãýýä ÷ åð íü, Үүнийг би бээр туулж өнгөрүүлсэн хорин хэдэн жилийнхээ амьдралаас маш ихээр ойлгосон байдаг юм.

Би амьдралд дэндүү дэндүү гэмээр хайртай.
Яагаад гэвэл намайг хайрладаг, намайг өмөөрдөг, намайг өөгшүүлдэг, намайг мөн “нормалддаг”, намайг ухааруулдаг над руу чиглэсэн олон хайр байдаг болохоор би амьдралын сайхан өнгийг юун түрүүн олж хардаг.
Надад үнэ цэнэтэй гэр бүл байдаг болохоор миний хийж байгаа ажил, эзэмшисэн мэргэжил, өөрт бий болгосон өчүүхэн төдий зүйл ч надад үнэ цэнэтэй санагддаг. Иймээс би хайртай гэр бүлийнхээ өмчилсөн, энэ гэр бүлээрээ хаяглагдсан бүхэнд туйлын хайртай.
Тэгээд ч би үнэ цэнэтэй гэр бүлд амьдардаг болохоор Арабын алтанд умбасан султан Мухамед Шехээс ч баян хүн.
Эцэст нь миний гэр бүлийн үнэ цэнэ, бидний биенээ хүндэтгэх сэтгэл, сайхан бүхэнд тэмүүлэх нэгэн зорилго, улааныг харж урваж цагааныг харж долгиноäîãã¿é шудрага шулуун зан чанар /ìàíàé ãýðèéõíèé õàìãèéí äóðã¿é ç¿éë íü äýýäñýä äîëèãíîæ, äîîäñûã èë¿¿ ¿çýõ ¿çýë/, бүгдийг ялгахгүй хайрлах чанар, бие биендээ алхам тутамд тавих оч төөнсөн халуун хайр халамжинд оршин байдаг юм.

Хустайн Нуруу буюу Хүний хүний сайхан сэтгэл /үргэлжлэл/


/Óóëàí äýýð áàéãàà õàäûã ßí Âàóíû íýðýýð ìºíõºëæýý./
Өмнө нь, би Хустайн Нурууг зөвхөн хэдэн тахь үржүүлэн нутагшуулдаг төдийхнөөр ойлгож байсан юм. Харин Хустайн Нуруун байгаль хамгаалалтын менежер Тоогий ахтай Хустайн Нуруун зоогийн газарт нэг оройг ярилцаж сууж өнгөрөөх аз тохиосон нь, Хустайн нуруун тухай төсөөлөл минь, өөрийнхөө өмнөх бодлоос ичтэл 60 градус өөрчлөгдөж билээ. Одоо би Хустайн Нурууг тахь үржүүлдэг гэхээс илүү сайхан сэтгэл, чин хүслийн ачаар бүтсэн цогцолборт сахиусан тэнгэрийн орон хэмээн баярлан бахдан хүлээн авах болсон юм. Учир нь Хустайн Нуруун үндэслэгч Ян Вауны талаархи эгэл хүний агуа түүхийг олж сонсоод өөрийн эрхгүй баярлаж бахдах сэтгэл халиглан цалиглан нөгөө ООГИЙгийн чинь нүд гялалзаад ирсэнийг нуух юун /ООГИЙгийí сэтгэлд ямар нэгэн зүйл таалагдахаар нүд нь гялалзаад, үг нь урсаад ирдэг юм/.

Ян Ваун гэж хэн вэ?
1970 иод оны сүүлээр Ян Ваун хэмээх байгальд элэгтэй Голланд эр, Зөвлөлт Орос оронд айлчилах үеэрээ амьтны хүрээлэнгээр нь оржээ. Тэрээр Оросын амьтны хүрээлэнгийн торонд хоригдон өнгө зүс алдсан хоёр тахийг олж харжээ. Онгон зэрлэг байгальд эрх дураараа идээшин дассан хээрийн салхинаас өөрийг нуруундаа гаргаж үзээгүй зэрлэг адуу хүний гарт орж хашаанд хоригдсоноор өнгө зүс алдан ноолрон нозоорсоныг хараад сэтгэл нь эрхгүй өвджээ. Яг энэ үед Ян Ваун амьтны хүрээлэнгийн хамгаалагчаас тус амьтны талаар тодруулахад “Олон жилийн өмнө Монголоос оруулж ирсэн юм. Эх нутаг нь Монгол боловч тус оронд одоо тахь нь устаж үгүй болоод Улаан Номд бичигдээд” байгаа талаар дуулгажээ. Хамгаалагчийн энэ хэдэн үгс угаасаа байгаль дэлхий ан амьтад хайртай Ян Ваунд өрөвдөлтэй хоёр тахийг эх оронд аваачин нутагшуулах чин хүслийг төрүүлсэн гэдэг.
Ингэж Ян Ваун дэлхийн аль ч хэсэгт оршин байдгийг мэдэхгүй Монгол оронтой хожмоо салшгүйгээр холбогдох эхлэлийг тавьжээ. 1970иод оны сүүлээс эхлэн Ян Ваун Монгол гэгч чухам ямар улс болох, тахь мөн түүнчлэн Монголд яагаад тахь устаж үгүй болоход хүрэв гэхчилэнгээр судалж эхлэжээ. Ингээд Ян Ваун 1980 иод оны эхээр Монголын тухайн үеийн засгийн газарт тахийг Голланд болон бусад орнуудын амьтны хүрээлэнгээс эргүүлэн худалдан авч, Монголд нутагшуулахад туслалцаа үзүүлэхийг хүссэн захиа илгээжээ. Харамсалтай нь манай тухайн үеийн засгийн газар, хөрөнгөтөн орныхонтой хамтарч ажиллах боломжгүй гэдэг үзэл сурталын шалтгаанаар түүнд татгалзсан хариу өгсөн гэдэг. Арга мухардсан Ян Ваунд өрөвдөлтэй хэдэн тахийг харж суухаас өөр зам үлдсэнгүй. 1990 иод оны эхээр Монголд ардчилал эрх чөлөөний дуу хоолой цуурайтаж улмаар Ян Ваун олон жилийн хүслээ биелүүлэх таатай боломж нээгдэж байгаа мэдэрчээ. Ингээд тэрбээр өөрт байсан хэдэн төгрөгөөр амьтны хүрээлэнгээс нэг тахийг 40 мянган доллараар үнэлэн дөрвөн тахь худалдан авч Монголд оруулж ирэн нутагшуулахаар зориг шулууджээ. Аав ээжийн болоод өөрийн хураасан бүхий л хөрөнгөөр тахь худалдан авсан түүнд тахиа Монгол руу тээвэрлэх мөнгө үлдсэнгүй. Ингээд Ян Ваун хоёр дахь тусламж хүссэн захиагаа Монголын шинэ засгийн газарт хаяглав. Түүний захианы хариуд хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж чадахгүй ч Монголд нутагшуулгахад гар сунган дэмжих тухайгаа илэрхийлжээ. Энэ захиа түүнд мөнгө авчирч өгөөгүй ч зорилгоо биелүүлэх чин хүслийг нь улам бүр хурцлаж өгсөн гэдэг. Тахиа, Монгол руу тээвэрлэх мөнгө олохын тулд Ян Ваун Голландын нийслэлийн төв гудамжинд сайн санааны гуйлга гуйж олон байгууллагын хаалгыг тогшиж гутлынхаа улийг эргэтэл хандив цуглуулжээ. Сайн санааны үзүүрт тос гэхчээр түүний сайн үйл, сайхан сэтгэл нь зорилгоо биелүүлэх замыг нь тэгшлэн зассан байна. Олон жилийн цаг хугацааны хүлээлт, шантрашгүй зорилгын хүчээр Монгол тахь, эх орондоо 1992 онд эргэн иржээ. Тахийг Монголд оруулж ирэхэд төвөгтэй байсны адил нутагшуулах үйлс ч амар байсангүй. Анх Монголын тахь Говь Алтай аймгийн Хустайн Нуруунд нутаглаж байсан түүх бий. Монголд оруулж ирсэн тахийг даруй хол газар ахин тээвэрлэх боломжгүй байсан тул Хустайн Нуруун байгалийн бүтэц, тахь нутагших хамгийн тохиромжтой мөн хотод ойр газар гэмээн Төв аймгийн Молцог элсийн тал хээрийг сонгон авчээ. Төв аймгийн Лүн сумын Хустайн нуруунд тахийг нутагшуулахын тулд тус нутгийн ард түмний дунд эхний дөрвөн жил бараг л бяцхан дайн дэгдсэн гэнэ. Нутгаа өгөхгүй гэж гүрийх ард түмний өмнө, Ян Ваун болон түүний нөхөд өвдөг сөгдөн гуйхаас, өглөг барьц барих хүртэл тайлан тавьжээ. Мэдээж сайхан сэтгэл, сайн санаа өнөөдөр биш ч, маргааш улам ихээр үнэлэгддэг нь үнэнээс хойш, он цаг өнгөрөхөд нутгийн ард түмэн өөрсдөө нутгаа чөлөөлж өгсөнөөр барахгүй өнөөдөр Хустайн Нурууны ажилчидад хамгийн их тусладаг сайн дурынхан болж чаджээ. Учир нь тус бүс нутагт тахь нутагшуулсанаар ойр орчмын газрын гарц илт сэргэж, бүсийн эко систем өмнө нь байгаагүйгээр сайжиран, ан амьтан араатан жигүүртэн нь элбэгшиж ирсэн нь нутгийн ард түмэнд илт мэдрэгдэж эхлэсэн байна. Энэ бол зөвхөн тахь нутагшуулах төдий бус, бүс нутгийн байгаль орчинд зохистой тэнцвэрт байдлыг хадгалах их үйлс байсныг нутгийн ард түмэн бэлэхнээ ойлгожээ.
Хустайн Нурууг үндэслэгчийн талаар товчхон, цухас дурьдахад ийм буй. Өдгөө түүний гэгээн дурсгалд зориулж түүний нэрийг мөнхлөх зорилгоор судалгааны төвийн урд талын уулын оргилыг Ян Вауны толгой хэмээн нэрлэжээ.
Эцсийн эцэст тэр хүнд Монголд тахь нутагшуулаад манайхны дээр дооргүй улайран шунàхайраад байдаг мөнгө хүртээгүй юм. Мөн түүнчлэн тэр хүн Монголд тахь нутагшуулаад хэдэн төгрөгний ашиг олохоо ч тооцоолоогүй юм. Зүгээр л сайхан сэтгэл, ариун үйлсэд хил хязгаар байдаггүйг нотлон сэтгэл зүрхний дуудлагадаа хөтлөгдсөн их үйлс нь өнөөдөр олон зуун Монголчуудад ажлын байр бий болгож, Монголд устсан тахийг эх орондоо эргэн нутагших нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ бол ганцхан жишээ.
Өнөөдөр Хустайн нуруунд ганцхан тахь нутагшуулахаас гадна цэвэр цусны Монгол банхарын судалгаа, олон төрөл зүйлийн ургамал амьтаны судалгаа мөн түүнчлэн ойр орчмын нутгийн ард түмний амжиргааг сайжруулах төсөл хүртэл хэрэгжиж байна. Хустайн Нуруу дархан цаазтай газар болохоор машин зам дээр хөндөлдөн хэвтчихээд босдоггүй даварсан таварга, хүнээс айдаггүй боохойг энд л харлаа.
Эцэст нь хэлэхэд өнөөдөр чи мөнгөнд гүйцэгдэж халаас хоосон гэдэс өлсгөлөн байгаа ч өөрт тань уулыг эргүүлэн усыг хөрвүүлэх ариун зорилго байгаа бол яг маргааш тэр чинь үнэлэгдэж ирээдүйд чи болон чиний эргэн тойрон тодоор гэрэлтэх болно.
Хустайн нуруун энэ төсөл өнөөдөр Монголын засгийн газар болон Монголын талаас ямар нэгэн санхүүлжилтгүйгээр зөвхөн Голландын засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжисээр байна.