Энэ Лхагва гарагт би Айдаа эгчтэй ярьж Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн "Суврага" кафед цаг тохирон болзоо тогтоолоо. Зараа ахын нэгэн бичлэгийн коммент руу ороод хүмүүсийн бичсэн сэтгэгдэлүүдийг уншиж байхад Айдаа эгчийн дүгнэлт хамгийн их таалагдсан учраас блог руу нь орон нэг нэгээр сонгосоор бүх бичлэгийг нь уншчихаж билээ. Яагаад ч юм Айдаа эгчийн блог бусдаас нэг л онцгой санагдсан. Хошиг үг хэллэлгээр хачирлан чимсэн бичлэгүүдээс арай өөр амт мэдрэгдээд байсан болохоор донтон шимтсэн хэрэг л дээ. Хамгийн гол нь Айдаа эгч бид хоёрын мэргэжил нэг байсан нь олзуурхаад ханашгүй байсан л даа.
Болзоо. Болзоо мэдээж анхнаасаа л сэтгэлд дулаан сайхан байлаа. Бид анх удаа уулзаж байгаа гэхэд ёстой жинхэнээсээ хадуурч өгсөн шүү. Яриад яриад л. Мэдээж үзэл бодол нэгдэж, санаа бодлоо солилцох сайхан байсан болохоор кафег хаатал ярилцаж улмаар хадууран Айдаа эгчийн гэр хүртэл алхасан гээд боддоо. Анхны уулзалт байсан ч бид хоёр хэзээний хуучны танилууд адил байсан хэхэ.
Эцсийн эцэст бодоод байхнээ. Дандаа харчууд дунд өссөн Би багаасаа мөрөөдөж байсан зааж зөвлөдөг "төөрсөөр төрөлдөө" эгчийгээ олчихсон ч юм шиг санагдаж байлаа.
Бидний эгч дүүсийн, магадгүй сайн найз байх эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
Би зургийн аппаратаа авч яваагүй болохоор зураг буулгаж чадаагүй.
5 comments:
Та 2 булагнасан байна!
Булагнахын хувьд ч их кайфтай болзоо, уулзалт, булагнал болсон шүү. Сайхан хүнтэй уулзаж ярилцах ч үнэхээр сайхан юм билээ
blogoor zochilsond bayarlalaa..;-)
Хүүе, Idea та хоёр өөр мэргэжлийн бичлэг мичлэгт маруухан нөхрийг эгнээндээ элсүүлж болзохгүй биз?
Болно ш дээ. Ингэхэд бүгдээрээ яагаад нэг эгнээнд элсэж уулзаж болохгүй гэж . Энэ талаар юу гэж бодож байна.
Post a Comment