Хотынхон өөрсдөө Хи Хи Хи за юу

Өчигдөр нэг унасан газар, угаасан усгүй, дөрвөн ханатын чийгэнд арьс нь дэвтээд цайрчихсан, нар үзээгүй, нандин цагаан хоёр хүүхэнтэй уулзлаа. Тэгсэн чинь гэнэт байж байгаад л учир утгагүй инээгээд дургүй хүргэдэг байна ш дээ.
Надад тэр хүүхэн гэм хоргүй үйлдээгүй л дээ. Муу үг ч хэлээгүй. Зүгээр л ядчихсан гэмээр байгаа байдал нь дургүй хүргээд. Би угаасаа тийм маяглаж, ямбагнасан юмнуудыг харахаар дургуй минь хүрээд байдгийм. Хүмүүс л эмэгтэйлэг, айлгүй ямар гоё, хөөрхийн гээд байхыг нь, хөдөөний тэнэг бор би угаасаа огтхон ч ойлгож чадахгүйдээ дургүй юм хүрээд байдгийм болов уу ХАХАХА. Гэхдээ л тэнэг юм шиг уулзий уулзий гэчихээд орж ирээд ширээн дээр суусан чинь, Нацагдоржийн “Хи Хи Хи” шиг учир мадаггүй инээгээд байдаг байна ш дээ.
Инээснийг асуу, уйлсаныг аргад гэдэг биз дээ.
Би угаасаа л энэ хотын тэнэгүүдэд дургүй. Би ухаантай биш ч гэсэн ... хотынхон шиг л болохгүй ээ.
Ямартай ч би хотод орж ирсэн цагаасаа л, хотын шошготой нөхдүүдтэй санал бодол зөрөлддөг, зөрчилддөг. Тэд минийхээр бодох албагүй, би тэднийхээр бодох бүр ч албагүй.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Хүүхнүүд нь агаарын хэм тэгээс доошлуу үгүй юу л сармийсан, сэрчийсэн яс нь хүйт даахгүй юу юугүй л хамраа чирээд ханиад хүрчихдэг тийм ямар хүн байдгийм.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Эрчүүд нь гэж сулдайтай, туниа муутай эрэнцэрүүд. Хүндхэн шиг авдарын нэг үзүүр чүүтай айтай даахтай үгүй тээ юм байж, ам хэлээ хурцлан хов жив ярихтай надаас л дээр юм байхчина билээ.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Эрчүүд нь олигтойхон шиг сүх далайгаад мод хагалхаар суганыхан булчирхай нь булт үсэрч гарч ирээд бүтэн долоо хоног зовоодог л юм байна лээ.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Эрчүүд нь хүүхэн адил гунхалзан алхаад, хаврын анхны салхинаар л модонд өлгөсөн дарцаг шиг сэрчигнээд, нөмөр үгүй л юм билээ.
Хотынх л гэнэ, хотынх л гэнэ. Хүүхнүүд орон дээр хөлөө ачиж хумсаа янзлахаас өөр юу чаддагийм. Хоол бүү хэл, аагтайхан шиг ганц аяга сүүтэй цай яаж чанадагийг мэдэхгүй тийм ямар Монгол эм байсийм. Кофе гээд байгаамаа.
Ийм байгаагүйдээ битгий атаарах гэх “ухаантай” хотынхон захаас аваад энүүхэнд. Хариуд нь би тэгээд яадгийм атаархасан. Тэгэх тусам парлийтал Монгол гутал чирээд, соёлтой хотын хүүхний дэргэд очиж байгаад урсаж байгаа могойгоо шур хийтэл эргүүлэн татаад, хийстэл нь нэг алгадаад авах юмсан. Хөдөөнийхнийг байгаагаараа, хүүхдээрээ байсныхан төлөө ашиглаж ашиглачихаад, эцэст нь гэнэн тэнэг гэж дууддаг өөрсдийгөө хотынхон гэсэн хэдэн салхины ая даахгүй дарцагнуудад, хөдөөний хүний бэлэг танхай занг нэг сайн мэдрүүлээд өгөх юмсан.

Хотынх л гэнэ, хотынх л гэнэ.
Яадгийм би хөдөөнийх
Буянт голын усанд дураараа цэнгэн сэлж
Наранд ээсэн чулуунд норсон биеэ хатааж
Тохой хүртэл сайртсан гараа
Вазинлан тосоор зөөллөж
Арьсан дээр өнгөртсөн хайрсан хөрсийг
Чулууны ирээр хусаж
Хөдөө өссөн болохоор би наран бор
Тэгээд яах гэсийн
Гэлээ гэхдээ би
Сэвхтэй, бас царай муутай бор арьсаа
Хэнээс ч нуухгүй, хэний ч өмнө ичихгүй
Яадгийм би хөдөө өссийм

Хотын таны хэзээ ч мэдэрч чадахгүй тэр кайфыг би мэдэрч өссөн юм.
Үзэх үү
Үүрийн таван жингээр
Нартай уралдан босож
Өвсний толгойн дээр бөнжигнөх
Өглөөний хүйтэн шүүдэрт
Туучих нь ямар кайфтай болохыг
Хотын та хэзээ ч мэдэрч чадахгүй ш дээ
Тэгээд дараа нь
Бээрч даарсан нүцгэн хөлөө
Үхрийн зэлэн дэхь уур савсуулсан
Халуун баасанд дүрэн бүлээцүүлэх нь
Ямар кайфтай болохыг
Хотын та мэдэхгүй ш дээ
Яаадгийм
Таны айдаг үхрийн халуун баас
Ямархан дулаан үстэй гутал, хөвөнтэй бээлийг орлодогийг
Хөдөөний би мэднэ ш дээ

Яадгийм би хөдөөнийх болохоор
Хумсаа зориулалтын хуурайгаар биш
Эмээгийн үйлний хайчаар марийлгаж сарийлгаад л авчихдагийм
Тэгсэн ч би
Хотын таньтай адилхан таван хуруутай л байна зургаа болчихоогүй

Багадаа би уурын зуухны зөөлөн үсэн дээр
Хоёр давхарын зуухны яндангаас
Томдсон цамцаараа шүхэрлэн бууж
Да Винчигийн шувуу болон нисэх хүслийг туршаад нэг үзчихсэн л юм чинь
Тэглээ гээд хотын таны мэдэрч чадаагүй кайфыг мэдэрсэн
Таньтай адилхан хоёр хөлтэй л байна

28 comments:

Б.Єсєннэмэх said...

Аяаяа манай хүн асар бухимджэээ! муу сайн хотынхон энд тэнд хүний дургүй хүргээд юу вэ тээ сонин санагдчлаа!? :D (туйлшрав) ...Би ч бас хөдөөны хөрслөг бор залуу лдаа бичсэн бүгд чинь санаанд буугаал ганц нэг нь үнэний мөртэй санагдаж л байна! гэхдээ энэ яахав, Амьддаа бие бизэ хайрла хүмүүсээ! хот хөдөө жалга довны үзлыг өөртөө жаахан хөнгөн тусгаад хэрэгтэй үгүйг нь ялгаж салгаад л хаячих тэр нь хамаагүй дээр нас намбнаасаа эрт үрчлээ суугаад бухимдаад хэрэггүйээ найзааа!? тэгэж нээрвээ барж байснааас чимээгүй л өнгөр! бүгдийг цаг хугацаа л харуулна шүүдээ!
Good luck & enjoy everything is gonna be allrigth! :D

byambaa said...

yaanaa bi hotiinh sh dee.

hotiinhon dotor ch chinii heldeg ni bii. bas uur ni ch bii.

Idea said...

мм... Хэнд ч байх хэнээрхэл, бас бухимдал амтагдтал бичжээ. Үгээр эс ч үзгээр илэрхийлэх мэргэжлийн туйлшрал бас мэдрэгдэж байна. Зөв өө, хүн өөрийнхөөрөө байх ёстой. Элдэв маяг, илүү чамирхлыг сураагүйнхээ төлөө бусдад адлагдаж, шоолуулж, шоглуулж байх ёстой юмуу.
Яахав, Хүрээ соёл энэ тэр гэж ярьдаг л юм, тэр бол хувь хүний дадалтай холбоотой өөр зүйл. Хот хөдөөгөөр талцахдаа гол нь биш хүн хүнээрээ, бие биенийхээ өсч дасч орчин, тэмүүлж хайрладаг юмсыг
хүндэлж, хүлээн зөвшөөрөгдөгдөө байх ёстой гэж би боддог шүү.

Чиний энэ бичлэг миний дэээээр үед холбож байсан хэдэн мөртийг санагдуулчихлаа.
...Элдэвлэж нуухгүй ээ, би хөдөөний охин
Эрээлтэл гоёж, туяалзтал гунхсан үзэмж надад байхгүй
Этгээд чамин үг хэллэг, донж маягт суралцаагүй
Энгийн нэгэн даруухан эгэлхэн бор бүсгүй

Будан татан дүнсийх Дархан ууландаа залбирч өндийсөн
Буян надад үлдээсэн аавын сургаалд шүтэж өссөн
Буйд ертөнцийн чимээгүйд сэтгэлээ чагнаж ухаажсан
Буцах ирэхийн орчлонг тунгааж ойлгож томоожсон

Өндгөнд сүүдэр тусгаад алганы амт үзэхдээ
Өнгөт орчлонгийн эрээн барааныг ээжийнхээ зэмлэлээс олсон
Өглөө ургах нарыг эртлэн босоод харахдаа
Өндөр тэнгэрээс хүртээсэн эгэл заяандаа бахадсан

Мэдэлтэйд нь долигнож, чадалтайд нь зусардаж сураагүй
Магад үүнээс болж болхи, цөлхөөрөө дуудуулсан
Бодож явбал бүтнэ гэсэн ганц л эгэл уриатай
Боргил хөдөө нутгийн салхинд илбүүлсэн бүсгүй...

Оогий said...

Bi uurt tursun setgegdelee, uurt tursun medremjee xadgalj chaddaggui. Zaawal gadagshaa gargaj baij sanaa amardag. Ene uchigdur garsan medremjees uudeltei tesrelt. Ternees bi tuilshraxiig xuseegui ym shuu.

бж said...

Ue ue teserch baih zugeer sh dee. Dotroo hadgalj nervtej baihaar...
Egch ni bas hotiin aaligui busgui sh dee, yanaa, /amaa darj ireed l tas tas ineev/ Gehdee Byambaagiin heldgeer "gaigui" tal ruugaa oroh baih daa...:p

happiness said...

uuchlaarai, bi bas l hotiin emegtei. Hot, huduu haana ussunuus hamaaralguigeer tsaanaasaa l neg aaligui busgui chuud baidag shuu dee. Bi anh ih surguulid oyutan bolj baihad huduunii ohiduud iluu aaligui sanagddag baisan. Ene yahav, zuvhun nadad l tursun bodol baij boloh l yum. Gehdee ingej hot, huduuguuruu biye biyeniigee uulj goochlood yu hiih ve dee.
Mod hagalahaar anh udaa suh dalaij uzehed suganii bulchirhai tsochilgui l yahav dee, tiim uu? Ter hun urd ni mod hagalj uzeegui baisnaaraa er hun gej heluuleh hemjeend hurehgui bolj baigaa yum bish shuu dee.
Hot, huduugiinh geltgui, hun chanartai l baival bolloo yum bish uu??

Оогий said...

Tiim eee. Xot, xuduu geltgui xun chanartai baix yostoi l doo. Ugaasaa xuniig xun chanartai, chanargui gex boloxoos xot xuduu gedgeer ni yalgaad xereggui yum. Gexdee neg zuil baina. Yamar ch yumand deer mainstream buyu erunxiiduu tiim gej baidag shig xotiinxon yerinxiiduu xun chanar muudsan xumuust orox bolow uu gej bi boddog. Tegej ch ajiglagddag. Yamar ch zuil xiisen mungu, ungu xardag. Mungu, ungu amidraliin neg xeregtsee bolowch bux zuil bish gedgiig xuleen zuwshuuruxduu muu baidag l daa. Bi ene bichlegiig durgui xurseniixee erchind ter chigtee bichchixsen yum. Ternees bish yag shuud utgaaraa mod xagalaj chadaxgui xuniig er xun gexgui gesen ug bas bish l dee.
Neg ugeer xalit specific dairuulj general dugnelterxuu zuil xiisen xereg yum shuu. Neg ugeer tusuulul, imagination gex uu deee.

Arsun said...

... байж байгаад л гэнэт учир утгагүй инээгээд дургүй хүргэдэг байна ш дээ. -Chi baitugai bi ch tesehgui. Buhimdlaa gadagshluulj baih ni zo'woo. Yag unendee bol bugd l nuudelchin soyoltoi uls shuu dee, Neg teneg yumnaas bolood niiteer ni tiim geh hetsuu, neg uhriin ewer gedeg shig yum bolchihloo.

Anonymous said...

za za bi muu ch aaligui hotiin huuhend oroh yum bna daa. tegehdee ooriig chin ingej bichsend haramsav (minii l bodol). deerees ni eldev mayag, aaligui zan chin hot hodoo gedegtee baidaggui bhaa. uuliin mod urttai boginotoi gedegchlen haa haanaa baidag bailgui dee.


nmn

Anonymous said...

aa harin ter mungu ungunii huvid gevel hotod amidarch bgaa humuus argagui neg gert oluulaa amidarch surch bgaad l bdag bh daa. jishee ni bi duugeesee yum guij hiilguulcheed uuchlalt guidag. uchir ni ter hund ch gesen amidral bgaa shuu dee. bi ter hunii huviin tsagaas ni oortoo zoriulsan uchiraas tegeh heregtei gej boddog. uun deer asar capitalist enee teree gej shuumjleh hereggui l dee. bid chin ingej suurin amidarch surahiin hireeree nature-aasaa holdood bgaa yum chin argagui bolov uu gej bodno. esvel bi asar hun chanargui bolood hodolson bolgoniig mongoor uneldeg bolood bgaa bh l daa gej bodohod ooroo hunii yumiig unegui orchuulj ogood bdag ni yamar uchirtai yum bol oo gej jaal gaihav.


nmn

Оогий said...

Anonymous-iin xeldeg bugd zuwuu. Gexdee bi ene deer gantsxan anx uulzaj bgaa xuniixee xajuud uchir madagggui ineegeed baisand l durgui mini xurch bichsen yum shuu. Ineex shaltgaan baixgui baixad ineex. Tegsen xernee ineej baigaag ni asuuxaar xelexguigeer l ineegeed baix. Yawj yawj xot, xuduu bolchix shiw dee.
Minii shaltgaangui ineedees uudsen uur, durguitsel maani xotiixon gedeg ruu xalitaraad orchixsond l xamag uchir baigaa bx l daa.
Gexdee bi munguur unelex, unelexgui zuiliin talaar uuriin gesen bodoltoi.

Оогий said...

AAN BAS UCHIR SHALTGAANGUI DERGED MINI INEEGEED BAISAN BOLOXOOR L DURGUI MINI "XOTIIN" GESEN TODOTGOLTOI XALIL XALTIRAL BOLOOD YAWCHIXSAN YUM SHUU. TER XUUXEN NI XOTIINX BAISAN BOLOXOOR L TER.
MAGADGUI UWSIINX BAISAN BOL DURWUD, XEL AM NI XAZGAI MURUI ENE TER GEX METCHILEN MAINSTREAM WEAKNESS-IIG NI DUUDAAD BAS L XALITARAAD YAWCHIXSAN BAIX. XOTIIN NERIIDLEER BUSDIIN "EMOS"-D XALDSAN BOL UUCHLAARAI.

3apaa said...

За хө би ч Оогийноогийнхоо блогт орох дуртай байдаг. Нэгхэн удаа шүүмж маягтай юм бичье өршөөнө биз.
Хотын соёл гэж яригдаад байдаг зүйлийг би дэмждэг хүн. Гэхдээ хотын соёл, хотын хүн гэдгийг айлгүйтлээр төсөөлж болохгүй байх. Ядаж л замаар гарахдаа гарцаар гарах гэх мэт. Би л билиг танхай хөдөөний хүн гээд зүтгээд байвал наанадаж эвгүй харагдах цаанадаж нэг согтуу нөхөр хүрч ирээд мөргөөд унагавал та л хохирно. Гэх мэт олон зүйлс багтаад байдгийг мэдэх биз. Хөдөөний хүн гэхээр л нэх сайхан хир буртаггүй ариун сэтгэлтэй амьтан байна гэж байхгүй. Уулын мод урттай богинотой... Хотод амьдарч л байгаа бол усыг нь ууж ёсыг нь дагах зүйтэй. Хотын уугуул боловч хотын соёлгүй ялзарсан дотортой ёс суртахуунгүй гудам талбай бузарласан нөхдүүд маш олноороо байдгийг би өмөөрөхгүй. Зөвөөр ойлгохыг хичээгээрэй. Хотын соёл их хэрэгтэй зүйл...

Оогий said...

3apaad: xotiin soyoliin tuxaid demjij bna. gexdee yug bagtaaj oilgox we gedegt xamgiin gol ni. xunii derged uchir utgagui ineej, shaltgaanaa tailbarlaxgui baix gedeg bagtwal demii.
Magadgui xotiin soyol gedeg ni busdiin, ergen toirondox хүмүүсээ хүндэлж харьцах, нэг үгээр миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг баримтлан ойлгохоос эхлэх болов уу.
Тэгэхээр тэр инээдэг хүн хотын соёлтон байж таарах уу.
Ариун цэврийн тухайд арай өөр хэрэг.
энэ асуудал ер нь хүндрэх шинжтэй ээээ.
хэхэхэхэ

бж said...

Hotiinhnoos avah yum ih bii. Hayah ch yum bas zunduu. Terentei adil huduugiinhund ch bas hayah geeh yum zunduu baigaa. Avah geehiin uhaanaar handah ni l zuv bolov uu... Taltsahaaraa l yum buruudaad eheldeg dee...

Bayasum said...

Ялгааг иймэрхүү утгаар харвал зүгээр мэт..

Anonymous said...

xi xi..osson torson gazar gazraaraa zan aranshingaa oldog..niigemee dagadag xorvoo xoino..usiig ni uuval esiig ni daga gedeg ug bas neg demii garchixaagui l bx..xogjiltei sanagdlaa..;-)

Оогий said...

би энэ бичлэгийн бичсэний дараа нилээн их зүйлийг ойлгоод байгаа шүү.

Anonymous said...

Shaal teneg yum bichdeg,tsarai shigee huuhen bna daa.ehnii hediig n unshaad doosh n guilgeed bsan chini ene sedviig unshaad buur oi gutchihlaa,haa gazar hodoonii hund gariin huuhnuud bdag daa,uner tanar gej avahiin argagui,naashaa gesend n altsaigaad hevtchihdeg tiim huuhen l sanaand orj bna,ooriigoo oorchil oorchil,tehgui bol chi hotod niigemjij chadahgui biz

Оогий said...

to anon: zio zoo. xun bur yum yumiig uuriinxuuruu l oilgodog. chi yag uur shigee oilgo doo.

Оогий said...

To anonymousd: xamgiin suulchiin ene setgegdel bichsen erxem xundet anon tanid xexe. bi xelsen dee aliwaa yumiig xun bur uur uuriinxuu tarxiniixaa xemjeend xuleej awdag, tuugeeree setgedeg, tuugeeree busdad xanddag, tegeed bas uildel, xiij baigaa buxen ni uur shigee baidag gej xexe. tegexeer bi medeej bichej baigaa shigee l medeej baij taaraa ene bol xend ch oilgomjtoi zuil. xarin chi uuruu ene uldeesen comment shigee baigaa yum baina daa gej bodood xaramsax ch yu baixaw iim comment uldeej chadaj baigaa xunii umnuus bi xaramsax ni ch yu bilee xexe. unshaad tungaagaad uuriinxuu xemjeend comment uldeesen chamd bayarlalaa.

Anonymous said...

Oogii eneniig ustga aa,Gehdee ovoo bosgoogui bol shaazgai yund suuhav gej ug bdagdaa,Arai l hetruulsen shig bna gehdee l...

Оогий said...

Bi ustaxgui ee. Bi bichlegiig tawiya gej tawisan bas uuriinxuu bodoj baisnaar bas uuriinxuu setgex xemjeendee bichsen. Xiisen zuileesee bulzaj boloxgui. Xarin ulmedex nereer comment uldeesen ene xun bas l uuriinxee xemjeend bodoj, uuriinxuu xarax xureend setgej bichsen boloxoor bi yagaad ustgax yostoi gej xexe. Bux zuil baix yostoi gazraa l baidag. Xun busadiig xuurj chadna, uuriiguu xuurch chadaxgui. Tiimees ene bichleg baij l baiga, ene comment bur ch baij l baig. Olon xun unshaasai gej xusej baina xarin ch ...

Anonymous said...

Нээх сонин санагдчихлаа.

Anonymous said...

Minii huvid bi hotiih, dandaa hodoo ajil hiideg. Oron nutagaas ochood ajil hiih hun haihad yer ni olddoggui dee. Yamar ch mergejilgui, ajilin turshlagagui unshij bichij chaddaggui shahuu zaluusiig sariin 200 myangaar hool undiig ni daagaad har ajil hiilgeye gehed hiij chadah hun unendee baiddaggui. Anh arvan hun aimag sumaas ajild avahad neg ni l uldene. Harin hotoos arvan huuhed daguulaad yavahad 6,7 ni ulddiin. hodoonii zaluusiig dongoj tseregt yavaad irseniig ni ajild avbal arai gaigui.

Anonymous said...

Shuree bna, zugeeree, Ogino buh yum engiin heviin, saihan taalamjtai baih albagui yum, chi hatuuhan comment hariu bolj irehiig medej bsan hernee iim yum bichsen ni ih zorigtoi alham bna shuu, hun bur iim zorigtoi bish shuu. sain bna. ishlel, zuirlel ni ih hugjiltei yum hehehe.

Kat said...
This comment has been removed by a blog administrator.
Kat said...
This comment has been removed by a blog administrator.