Би Оогий

3 жилийн өмнө би өөрөө өөртөө зориулж өөрийнхөө хүсэл мөрөөдлийн тухай нээх том, нээх урт шүлэг нэг орой гал тогооны өрөөнд ганцаараа сууж байгаад биччихэж билээ. Миний тухай “ООГИЙНОО” гэх жижиг ертөнцийг илэрхийлэх шүлгийг хэсэгчилэн хүргэе. Намайг толидоно уу.

Хүний орчлонд хүн бүр өөрийн сонгосон өнгөөр амьдралыг зурж, өөр өөрсдийн хүссэн замаар мөрөө гаргаж, өөрийн хийж бүтээсэн зүйлээр бахархаж түүгээрээ хойчдоо алдар нэрээ үлдээхийг хүсдэг. Би ч мөн тэдний нэгэн адил сайхан бүхнийг бэлэгдэл ЦАГААНААР, гуниг гутралыг умартсан эрч хүчийн бэлэгдэл ШАРААР амьдралыг будаж зөвхөн бусдад хайр түгээх замналаар замнаж, миний нэрийг зөвхөн миний үр хүүхэд, ах дүүс, хань ижил бус надаас “хайрыг” авсан хүн болгон үеийн үед санаж яваасай гэж би хүсдэг.

ТИЙМЭЭ БИ,
Амаа булааж цовохчин агсагнах
Омголон азарганы НОМХОТГОГЧ байхыг,
Гэгээн өдрөөр харанхуйлан босох
Өтгөн мананд үл автах
Жижигхэн хөгжилтэй ОЧ байхыг,

Гуниг гутралын сорогч намагт
Хөл алдан живэх нэгнийг
Татан гаргах
Туяхан ч гэмээр, үндэс бөх
МӨЧИРХӨН байхыг,

Ганцаардалын ертөнцөд гуниглан унтагч
Нойрсож буй гүнжийн
СЭРГЭЭШ байхыг,

Гэгээрэлд хүрэх замыг олсон
Амар амгалангийн БЭЛЭГДЭЛ байхыг,
Цастай хүйтэн жихүүн өвлөөр
Хөл дулаацуулж, сэтгэл бүлээцүүлэх
Задгай галтай “КАМЕНЬ” байхыг,

Хайртай хүндээ сэтгэлээ илчилэхээс имээх
Бүрэг залуун
Хайрын захиан ЗУУЧ байж
Амраг хосын аз жаргалтай амьдралыг
Адислан ерөөх ГЭГЭЭНТЭН байхыг
ХҮСДЭГ

Санаандаггүй үгээр биенээ гомдоосон
Амраг хосын ТАЙЛАЛ байхыг,
Чихэр хараад баясан хөөрөх
Халтар жаалын ИНЭЭМСЭГЛЭЛ байхыг,

Залуу насаа надаас олсон
Эмээ, өвөөгийн ЭРЧ ХҮЧ байхыг,

Мандах нарны хурц гэрлийн
Өчүүхэн нэг ЦАЦРАГ байхыг,

Хөгжиж буй эх орныхоо
Хувирашгүй нэгэн ХАНДИВЛАГЧ байхыг,
ХҮСДЭГ

Хорсолоо тайлан хашгирмаар нэгний
Өштөнд нь хүрэх ХООЛОЙ нь байхыг,

Уураа задалж нүдэлцмээр нэгний
Навсартал зодуулах МЕШОК байхыг,

Хайраар дутаж ганцаардах нэгний
Аз тохиосон УЧРАЛ байхыг,

Зуны өдөр дааран жихүүцэх нэгэнд
Дулаацах нарны ИЛЧ байхыг,

Амьдралдаа алдсан азгүй нэгний
Зөвд хүрэх “ЖИМХЭН” байхыг,

Сэтгэлээ тоглуулж, итгэл алдрагчийн
Ижилгүй нэгэн НАЙЗ байхыг,
ХҮСДЭГ

ТИЙМЭЭ БИ, амьдралаас
Ор залуугаараа орхиод одсон
Эцэг эхийнхээ амжаагүй жаргалынхан
ЭЗЭГНЭГЧ байж
Сэтгэлдээ тээсэн хүсэл мөрөөдлийнхөн
Аз жаргалтай төгсгөлийг олохыг хүснэ.

ТИЙМЭЭ БИ, амьдралаас
Ээжийнхээ,
Гарын таван хуруундаа хүртээж амжаагүй
ХАЙРЫГ
Өхөөрдөн энхрийлэн хошуу цорвойн үнсэх дулаан
ҮНСЭЛТИЙГ
Өглөөд биднийг дуудан сэрээж
Өрөмтэй өгдөг тостой
ГАМБИРЫГ
Баяр болохоор урлаж өгдөг хөвөн даавуун
ЦАМЦЫГ
Үеийн залуусыг сөхрүүлж явсан
Үзэсгэлэнт залуу насныхан
НУУЦЫГ
Насны ханьдаа бүхнээ зориулсан
Үнэнч сэтгэлийн халуун
ГАЛЫГ олоод

Ээжийнхээ хүртээж амжаагүй
ХАЙРЫГ
Халуун ҮНСЭЛТЭЭР сэлбэж,
Хагацлаар орхигдсон өнчин хүүхдүүдэд
Өглөөд өгч амжаагүй тостой ГАМБИРЫГ нь
Өөрийнхөө сэтгэлээр сүлсэн цайгаар зөөллөн өгөхийг,
Дуусгаж амжаагүй давуу ЦАМЦЫГ нь
Өрөөлд тааруулан бэлгэнд илгээхийг
Үзэсгэлэнт залуу насныхан НУУЦААР
Олзлохыг хүссэн зүрхийг дэргэдээ тушахыг,
Үнэнч сэтгэлийнхэн халамжит ГАЛААР
Намайг гэсэн сайхан залууг жаргаахыг хүснэ.

Ганцаардалын хавцалд
Орхигдон МАРТАГДАХААС,
Он цагийн салхи
Миний нэрийг
Бусдын тархинаас
БАЛЛАН АРЧИХААС,
Миний духанд
Жил жилийн намрын
Уйтгарт ХООСОН ЗУРААСЫГ нэмэн сийлэхээс,
Хайртай бүхнийг минь
Үнсэхээс минь урьтаж
Надаас авчихаад
Жишэм ч үгүй зүрхийг минь
Хүйтэн хонгилд тас хийтэл
Түгжиж орхихоос л
АЙДАГ.

Эцсийн эцэст би
Айдсаасаа алхам түрүүлж
Хүссэн бүхнээ амжуулах
Хүчийг надад өгөөч гэж наминчлаад
Өөрийн гаргасан замаар
Зөөлөн хэрнээ тас хийтэл алхаж
Энгүүн, даруухан хэрнээ
“Тэнгүүдийг” атаархатал, бусдад нь жишээлэхээр “САК” амьдарна.
БИ
Хүнийг
Өөрөө өөрөөсөө ичихдээ
Цоохор арьсаа далдлахыг хичээсэн
Үнэтэй булган хүрэм хэдэрлэсэнд нь бус,

БИ
Хүнийг
Зүрхэнд нь нөөцлөгдсөн хүйтэн мөс нь
Царайнаас зэвхүү дааж
Харагдах бий гэхдээ,
Үнэтэй брендийн “шохоон чулуугаар”
Өнгө нэмж будсанд нь бус,

Сэтгэлийã минь өөрийн болгох гэж
Эрх чөлөөг минь олзлон цаламдах гэсэндээ
Ухааныг минь үгийн сайхнаар булингартуулж
Хүслээ гүйцээх гэж байж ядсандаа
Боран Унгарыг нуусан алттай нь,
Үзэсгэлэнт Клеопатраг, шивэгчин бүсгүйчүүдтэй нь,
Түрүүвчнийхээ зузаанаар даллан сөхрүүлж чадна хэмээн
Ам бардам хэлэх залуугийн
Зурахын төдийд авалзах
Шүдэнзний галын хайранд ч бус,

Зүгээр л
Мөрөндөө давуу нөмөрсөн
Царайгаа эрүүл салхинаас нуугаагүй
Эрх чөлөөг минь хүндлэн үзэх
Зүрхний хайрыг нууцхан дэлгэн
Насны минь амьдралыг “өөрөөрөө” даатгасан
Энгийн хүнд л хайраа өгнө.

12 comments:

byambaa said...

wow. avyaslag ohin bnaa. amjilt husey.

Anonymous said...

Bi chinii blogoor bainga ordog anonymous baina. Goyo bichleg bas goyo zuragnuud baina. Amjilt khusiye

sanakae said...

Ямар урт ямар сүрхий шүлэг бичээ вэ. Энэ тал нь юм бол дараагийнхийг нь хүлээж байна шүү.

3apaa said...

Хэлээд байхад наад муу жоолынхоо зургийг яаж ийж байгаал постлочих юмаа!

3apaa said...

Аа тийм нэг юм хэлэхээ мартчиж. Шүлэгнүүд чинь саак байна түхүү гсн :P

бж said...

ene deed taliin com-t ruu buu orooroi. click hiigeed balarsan.

бж said...

Goyo shuleg bichsen bainaa... Urgeljleltei yum uu? Huleegeed l suuj baiya daa, tegvel...

Barimalch said...

Ene her bargiin mundag surguulid sursan master doktoriin bichij uhaarahgui sain tuvshinii shuleglel bainaa.

Оогий said...

Byambaa, Anon 2-t amjilt xussend bayarlalaa.

To 3apaa: Bi zuragiig ni awchixlaa. Axiad tawixgui eee xexe. Sanuulj baigaarai martchixwal.

To sanakae and ganaa_bj: urgejlil ni neg onts goyo bishee gej bi bodood bgaan.

Anonymous said...

Amjiltb huseye. Chamaig unshchih shig bolloo. Arsun

БЭ said...

Уураа задалж нүдэлцмээр нэгний
Навсартал зодуулах МЕШОК байхыг...husdeg genuu, yoonoo.

gegeen said...

gogo yum bn. chi shoo. hehe. www.gegeen.com