Өнөөдөр би нэг найздаа ажлаасаа гарах болсоноо дуулгалаа. Өнөөх маань өөрөө нилээдгүй нухацтай хүн болохоор "яагаад, юу болов, сайн бодсон уу ..." гээд л шалгааж гарав аа. Би ч яахав чадах чинээгээрээ нөхцөл байдал, учир шалтгааны уялдаа холбоог тайлбарлах аядав. Гэтэл нөгөө найз маань эцсийн дүгнэлтээ ингэж гаргалаа "Чи нөхрөө бас ингэж байнга солих уу" гэж байхын. (Гэхдээ үүнтэй холбоотой хэлэхэд би өмнө нь хэзээ ч сүй тавж, бөгж зүүж байгаагүйгээс гадна нэг залуутай нилээдгүй хэсэг хугацаанд байсан боловч салаа замын эрхээр салсанаас өөр хүний сэтгэл зүрхээр тоглож байсан "нүгэлгүй" билээ)
Би уг нь ажлаа солих нь нөхөр солихтой ямар ч хамаагүй гэж тайлбарлахыг хүссэн боловч тэгсэнгүй харин зүгээр л өөрөө өөртөө бодлоо ....
Түүнийхээр бол би ажлаа сольж байгаа нь миний характерын "но"-г олж илрүүлэхэд нь тус болов бололтой. Чухамдаа ажлаа байнга сольдог энэ тогтворгүй зан нь ирээдүйд нөхрөө байнга солихтой шууд биш утгаараа холбоотой байж таарах гээд байгаа юм. Яахав байж болох л дүгнэлт.
Өөрөөр хэлбэл бусдын ямар нэгэн давуу талыг харж сонголт хийдэг миний зан, нөхөр буюу цаашид хувийн амьдралдаа сонголт хийхтэй холбоотой ч байж болох талтай юм болов уу.
Би хэдийгээр менежмент, хүний нөөц, corporate citizenship-ийн талаар хэд хэдэн ном орчуулж байсан боловч тэдгээрээс бодитоор хэрэгжүүлж байсан нь төдийлөн байхгүй. Тэгэхээр би мэдлэгийг баялаг болгож чаддаггүй зүгээр л нэг " мэдээллийн хогийн сав" юм болов уу. Шал тэнэг юм ....
"Бодоогүй юмыг боддогдуулчихлаа" гэдэгтэй адилхан .... ажлаа сольдог зан маань нөхөр солихтой ямар ч хамааралгүй байгаасай л гэж хүсэх минь!!!!!
6 comments:
Нөхөр солих асуудал бол удамтай холбоотой юм гэсэн. Олон нөхөр солисон ээжтэй хүүхэнтэй суувал сална л гэсэн үг.
Миний хувьд нэг хувцсандаа дасчихвал солих дургуй нэгэн, их хуучинсаг уу, эхнэрийг гайхахад нь ийм болоод л чамайг солиогүй юмдаа гэнэ. Эхнэр, нехер, хувцас гурав ажилтай холбоогуй байхоо, сонирхолтой, цалин ендер, Абрахам Маслоу /Авраам Маслов/-ын заасан хэрэгцээг хангаж байвал болоо гэж бодно.
Зараад хандахыг зевшеерне vv гсн.
Vvд муутын хоймор бvv суу
Эх муутын хүүхэнтэй бvv суу гэнэ дээ цаана чинь
Шинэ ажил, шинэ хамт олон, шинэ эрч хvч, сайхан байнаа. Амжилт хvсье.
3apaad: Tegwel bi yamar ch baisan olon nuxur solixgui l gesen ug bna (Bayarlaw)
Arsund: Xarin tiin bailgui dee. xuwtsas solix solixgui ni salj sarnixtai yunii xamaa bna aaa. Xun uuriiguu sain medej baixad l bolno shdee.
Amjilt xussend bayarlalaa.
tertei tergui bukh zuild sontolg baidgaas .... boloxgui butexgui zasaaad ch sekhel avakhgui yuman deer songolt xiij solikh l kheregtei dee
dongoj surguuli togsson bol 2-3 udaa taagui sanagdsan ajilaa solij delhiitei taniltsah n collejiin urgeljilel baij magadgui ee.
Post a Comment