Шинэ оны мэнд хүргэе

2007 онд Оогийноо блогоо анх нээж өдий 3 шинэ жилийг блогтойгоо хамтдаа угтаж байна.

Энэ хугацаанд блог ертөнцөөр дамжуулан олон сайхан хүмүүстэй танилцаж нөхөрлөн, олон ч зүйлийг нээн олж суралцсан.

Цаашид ч тасралтгүй суралцсаар байх болно гэж найдаж байна.

Ингээд блогт маань саатан тухалдаг хэн бүхэнд мөнхүү блогчин анд нартаа 2011 оны Туулай жилийн гал халуун мэндийг хүргэж хамгаас эрхэм эрдэнэ болох эрүүл энхийг хүсэн,

аз жаргалыг ерөөе.

Яг ийм хайраар буудмаар байна чамайг

Өнөөдөржингөө ганцхан энэ дууг сонслоо. Сонсох тусам улам дуртай болоод л ... Дууны үг зүрхэнд нар тусгасан, клип нь үнэхээр сэтгэл хөдлөм сайхан хайрыг үзүүлсэн ... Бүхэлдээ ГОЁ ДУУ байлаа.

ЭНД ДАРААД СОНСООРОЙ

“Хайртай хүнээ зүрхэндээ мөнхөд ойрхон хадгалж, дулаахан байлгаарай. Үнсэлтээ анх ямар байсан яг тийм халуухан, шинэхээр нь ҮҮРД хадгалж өдөр бүр БАЙНГА тийм үнсэлтээр хайртыгаа баярлуулж байгаарай. АНХ тэврэхдээ чамайг хэзээ ч дэргэдээсээ явуулмааргүй байна гэх тэр л чанга, чангаас чанга тэврэлтээрээ өдөр бүр тэвэрч байгаарай. Харц нь яг тийм ариухан цагаахан бас харамлам яг ийм харцаар хайртыгаа мөнхөд шагнаж байгаарай. Өдөр бүр түүндээ шинэхэн юм шиг дурлаж хайрлаж байгаарай” гээд л хайрын сумыг хүн бүрт илгээх юмсан.

Кинон дээр гардаг үлгэрт амилдаг тэр сахиусан тэнгэрийн хайрын сум байсан бол би яг ийм хайрын сумаар хүн бүрийн зүрхийг хос болгон онилох байсан.

Яахав вээээ би яг ийм сахиусан тэнгэр болоод ойр орчмын бүх хүмүүсээ зөвхөн ийм хайраар шархдуулж газар дээр нь нам нам унагадаг сахиусан тэнгэр болмоор байна хэхэ. Эргэн тойронд бөөн хайрлах хүнээ хайсан хүмүүс. Тэр хүмүүсийг бүгдийг нь хос зүрх болгоод дээр өгүүлсэн шиг мөнхийн хайраар бүгдийг нь” буудчихмаар” байх юм.

Дууны өөр нэгэн гоё хувилбарыг ЭНДЭЭС үзээрэй. Хөгжмийн найруулга нь бас гоё юм байна лээ. Дууг нь заавал сураад хайртдаа дуулж өгвөл БҮҮР Ч ГОЁ. Дуулахдаа айн гоё нүд мүдээ ирмэж мэрмэхээ мартав бас ганц хоёр улаан сарнай ...

In your arms I can still feel the way you
want me when you hold me
I can still hear the words you whispered
when you told me
I can stay right here forever in your arms

And there ain't no way--
I'm lettin' you go now
And there ain't no way--
and there ain't not how
I'll never see that day....

[Chorus:]
'Cause I'm keeping you
forever and for always
We will be together all of our day
Wanna wake up every
morning to your sweet face--always

Mmmm, baby
In your heart--I can still hear
a beat for every time you kiss me
And when we're apart,
I know how much you miss me
I can feel your love for me in your heart

And there ain't no way--
I'm lettin' you go now
And there ain't now way--
and there ain't no how
I'll never see that day....

[Repeat Chorus]

(I wanna wake up every morning)

In your eyes--(I can still see
the look of the one) I can still see
the look of the one who really loves me
(I can still feel the way that you want)
The one who wouldn't put anything
else in the world above me
(I can still see love for me) I can
still see love for me in your eyes
(I still see the love)

And there ain't no way--
I'm lettin' you go now
And there ain't no way--
and there ain't no how
I'll never see that day....

[Repeat Chorus (2x)]

I'm keeping you forever and for always
I'm in your arms

Эээ бурхан минь юу болох гээд дуншаад байна энэ чинь


Ээээ, иийййй энэ чинь юу болох гээд байна. Өдөр харанхуй өрөөндөө уймарч муймарч дуниартаж этэр сууж байгаад ВВС-ийн мэдээ харсан чинь гэнэт оршин сууж байгаа орны маань баруун хойд хэсэг буюу Сөүлээс баруун урагшаа Өмнөд, Хойд хоёрын хилийн бүс нутагт байрлах жижиг аралд хэд хэдэн удаагийн хүчтэй пуужинг Хойд Солонгосын зөрүүд илжигнүүд харавсан тухай мэдээ гарч байх юм.

Жаахан айлаа. Гэхдээ эрсдэлийн менежмент гэх сүртэй нэртэй хичээл заадаг багш маань Хойд Өмнөд хоёрын дунд хэзээ ч дайн болохгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж хэлдэг болохоор нээх сүр юм ч бодсонгүй телевиз асаатал Солонгосын телевизүүдээр газар дээрээс нь дамжуулж байна гээд утаа униар савссан айхтар айхтар дүрс бичлэг гараад хүмүүс сандралдаад уйлж унжаад гүйлдээд байх юм.

Шууд бодож байна ш дээ. “Заа 12 сард эх орондоо буцах гэж байсан юмсан. Дайн эхлэхээс өмнө шалгалтаа өгөөд ядаж энэ семестерээ дуусгаад нэг мөсөн явчих явсан даа хичээлээ дайнаас болоод замын дунд хаях ч балаймаа гэж бариад.” Эвгүй цагт бодох юмаа мөн олж байгаа юм шүү энэ эргүү толгой.

Заа нөхцөл байдал яаж эргэхийг харж л байяа. Маргааш хичээл орно багшаасаа лавлаж сайтар асуухаас. Эвгүйтвэл шууд хичээлээ хаяад нисдэг хэргээ. Тийзээ ч захиалчихсан юм чинь. Юун хичээл этэр.
Заа арай ч тийм муухай юм гэж юу байхав дээ.
http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-11818005

http://www.koreaherald.com/national/Detail.jsp?newsMLId=20101123000840

http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2010/11/120_76805.html

Бурханлаг хүн

Бичлэг маань ямар ч шашинтай холбоогүй бөгөөд бодит хүний тухай өгүүлж байгаа юм шүү. Гайхамшигтай өр нимгэн сэтгэл, урам сэргэж ухаан нэммээр гэгээлэг зөвлөгөө, амнаас нь унах үг бүр үнэ цэнэтэй гайхаж биширч өөрийн эрхгүй өвдөг сөгдөн хайрламаар тийм л гэгээн хүмүүс бидний дунд амьдарч байх. Бүхий л зүйлийг хүүхэд мэт гэгээн цагаанаар төсөөлж, ярьж, бусдад хүргэж басхүү гишгиж хагдалахаас зүрхшээм тийм л ариун нандин дэвсгийг өлмий дор ургуулах гэгээн хүмүүс бидний дунд амьдарч байх. Гэхдээ тэд ховорхоон ховор. Далайн гүн харанхуйн ёроолд дунгийн хавтсанд нуугдах цагаахан сувд мэт ховорхон.

Хүн гээч хачин сонин “гар” юмаа. Нээх сайхан юмны тухай бичих гэхээр үг цөөдөөд байгаа ч юм шиг. Бидний дунд эгэлхэн ажиллаж амьдарч байгаа бодит хүний тухай үгээр урлаж цаасан дээр дүрслэн бурхантай зүйрэлмээр санагдавч магад дэндүү хол хөндий хоосон хийсвэр буух гээд байгаа учир Бурханлаг Хүн гэж нэрлэсэн юм.

Мэдээж Бурханлаг хүний дэргэд байхаар өөрийгөө хичнээн муу гэдгийг таньж дутагдалаа улам тод мэдэрсээр байх авч дэргэд нь мөнхөд байхыг хүснэ.

Аливаа зүйлийн эцсийн гаргалгааг дандаа нигүүсэх сэтгэл, энэргүй хайраар цагаалж чадах тэр л бурханлаг хүний дэргэд багахан хугацаанд бүүр цаашлаад насан туршдаа байх аз тохиолыг жинхэнэ их хувь заяа гэх үү. Ямар ч хүнийг (бусдыг) нигүүсэх энэрч хайрлах сэтгэлийн дуусашгүй өгөгдөл орчлонд хүн болж төрөхөд нь Бурханлаг хүн танаа энгийн хүмүүсээс хавь илүү жин дарж шагнагдан төрсөнийг алхам тутамдаа мэдрэх юм.

Хэдийгээр би Бурханлаг хүн таны дүрд хэзээ ч хувилан биелж чадахгүй ч Бурханлаг хүн таны өлмийд сөгдөн амьдарч чаднаа. Насан туршдаа.

Энэ бол миний бодол мөрөөдөлд ургаж, хүслээр биелсэн БОДИТ Бурханлаг хүн юм.

Оогийноогийн түүхэн өдөр


Өнөөдөр маш онцгой өдөр. Иймээс амтат бялуу авч энэ өдрийг тэмдэглэлээ. Энэ сайхан өдрийнхөө амтыг блог ертөнцөөр дамжуулан хүмүүстэй хуваалцмаар санагдлаа. Амьдрал сайхан шүү.

Чөлөөт цаг


Гэртээ монтажлаж бэлтгэв :-) :-)

Намар болчихжээ ... Хаврын амтат өдрүүд, Блогчин муужгай дээр гардаг бяцхан маань одоо том болчихсон. Анх манайд нээх өрөвдмөөр жижигхээн амьтан ирж байж билээ. Тэр үед нь яагаад ч эмэгтэй юм шиг санагдаад киноны дуртай баатрынхаа нэрээр СиСи гээд нэрлэчихсэн чинь томрох тусам эрэгтэй гэдэг нь мэдэгддэг байгаа ккк. Би ямар амьтаны боов бөгс харж эрэгтэй эмэгтэйг нь ялгахын биш хэхэ.

Гэрээс гардаггүй байсан нойрмог муужгай маань ингээд л анчин болсон. Амралтын өдрөөр бол эзэн нь камер үүрээд уул руу гарахад эзнийхээ мөрийг дагаад маршаар салахгүй алхана шүү дээ. Манай гэрийн хүн, амьтангүй л хотын хөл хөдөлгөөн хүмүүсээс дайжсан улс байх юм даа. Би л долоо хоногт хэд хэдэн удаа сургуульдаа явж ихдээ л 10 хүний дунд орж олон хүний бараа харах болохоос нохой, муур, эзэн гурав нь ингээд уулын мухарт гэрээ сахиад холдохгүй.

Ингэхэд ямар ч амьтан хөөрхөн. Хүний хайрлаж байгааг маш сайн мэдэрдэг. Хайрлаад л байвал налж унаад л байдаг. Харин хүнийг яадаг билээ хайрлаад эсвэл зөөлөн байвал ихэнхидээ даврана даа. Толгой дээр гараад л суучихна, бөгс ухна ккк. Араатан араатан гэнэ хүнээс өөр аймшигт, муухай даварсан араатан ер нь хаана байна. Заа заа бас л хадуурчихлаа.

Нээрээ өнгөрсөн жил яг өдийд гэрийнхээ гадна шувууны үүр хийж тавьж байсан юм. Шувууны үүрний талаар ЭНД дэлгэрэнгүй байгаа.

Гэрийн цонхоор харагдаж байна.
Гэтэл энэ хавар манай шувууны үүрэнд зөндөө шувуу өндөглөж одоо бүгд жигүүр нь дэлгээд хөх тэнгэртээ илэн халин нисээд алга болсон.

Ээж нь хоол зөөж байгаа бололтой догоо.

Хоолоо аваад орчихлоо.

Ангаахайнуудаа дарж байгаа байдал.

Ангаахай гэснээс нэрийг нь яг олоод өгчихсөн байгаа юм шүү. Үүр руу нь харахаар зүгээр л ангайсан амнууд л жив жив гээд харагддаг юм байна лээ.

Одоо бүгд ниссэн. Бууриа сахиад бас л СиСи муужгай, Боогий болон Цагаанаа нохой, эзэн бас Оогийноо бид хэд л үлдэх шив дээ.

Энэ жил ахиад шувуу үүрлэх байх даа.

БҮХ УРАН БҮТЭЭЛЧИД МАНДАН БАДРАГ гэж орилмоор бдгийн хааяаа

Because I Love You - Richard Clayderman

Marriage D'amour - Richard Clayderman

Ийм сайхан аялгуунууд хүний оюун ухаанаас яаж ундардагийн бол оо? гэх мэтчилэнгээр л бодохоор урлагт, урлагийн хүмүүсийн өлмийнд нь мөргөхөөс яах билээ. Харамсалтай нь Монголд уран бүтээлчид бусад салбарт ажилладаг хүмүүсийг бодвол ядруухан амьдардаг Гэхдээ байдал аажим аажмаар өөрчлөгдөж байгаа даа.

БҮХ УРАН БҮТЭЭЛЧИД МАНДАН БАДРАГ. ТА НАР ҮГҮЙ БОЛ ЭНЭ ОРЧЛОН ЮУТАЙ ХАРАНХУЙ БАС УЙТГАР ГУНИГ ВЭ!!!!!!