"Хэцүү анги" ном боллоо

Wordpress updates

Blog Archive

Шинэчлэгдсэн нь

Killing myself-I am crying

Posted by Оогий 2 comments

Блогтоо юм бичээгүй уджээ.

Хэдийгээр Монголд ирээд 4 сар болох гэж байгаа боловч ойр дотны найз нөхөдтэйгээ тухтай сууж ярилцах завгүй өдөр хоног өнгөрч цаг хугацаа харавсан сумнаас ч хурдан урссаныг гэнэт мэдэв. Эх орондоо тодорхой хугацаагаар байгаагүй болохоор ирэнгүүтээ амин хувийнхаа асуудлыг зохицуулах гэр орноо товхинуулах гэх мэт ажил ундарч, дээрээс нь шинэ ажил эхлэснээс хойш улам бүр завгүй хүний дүрд хувирав.

Би гэдэг хүн сургууль төгссөнөөс хойш ямар ч ажилд орсон яаж ийж байгаад л дандаа л хар толгойгоороо хамаг бүхнийг хариуцаж даргагүй цэрэггүй тулаанд цусгүйгээр тулалдсаар явах юм даа. Хүн сургуульд мэргэн багш нарын гарын доор ихийг сурах гараанд гардаг бол ажил амьдрал дээр бас маш сайн чадварлаг мундаг зааварлагчын үгэн дор ахин сайтар суралцсаар явдаг. Их сургуульд ч яахав багштай байх нь тодорхой. Азаар би маш сайн багш нараар хичээл заалгаж номын дуу сонсож байсан.

Харин ажлын байран дээр үнэндээ шүүсийг минь шахаж, “тоосыг” минь “гөвөх” дорвитойхон багштай хэзээ ч байсангүй. Цаг хугацаа, ажлын хариуцлага, ном энэ гурав л миний багш байх шив дээ. Гэтэл зарим хүмүүсийг хараад байхад ямар азтай нь бурууг залруулж, ухаж зөвлөдөг ажлын “багштай” болчихдогийн. Харин надад одоо хүртэл байхгүй. Ажил дээрээ нээх сайхан “зодож занчдаг” багштай болох юмсан гэж мөрөөдөхөөс цаашгүй явж байна.

Одоо хийж байгаа ажил маань маш хариуцлага өндөртэй, хурд шаардсан алба. Магадгүй ажилд авсан байгууллагын дарга маань миний нээх сүрхий CV-ийг хараад намайг энэ ажлыг хийж чадна гэж үнэлсэн ч байж болох. Уншиж цэгцлэх, агуулгыг нэгтгэн дүгнэх, товчлон хураангуйлах, эцэст нь орчуулан илгээх гэсэн шат дарааллаас бүрдсэн энэ ажил намайг өдөр бүр сандалын ард 4 цаг анхаарлыг дээд цэгт нь төвлөрүүлж суухыг шаарддаг. Дараа нь явуулсан өгүүлбэр, үг бүрийнхээ ард асар хүнд амлалт, хариуцлага үүрэх ачааг тохдог. Харилцагч маань дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болохоор би ийм хүнд “ял”-ыг ухамсарлахаас өөр аргагүй гэсэн үг. Ер нь тэгээд шалгалт авч байгаа өрөөний хаалган дээр “ЭНД ШАЛГАЛТ АВЧ БАЙНА” аль эсвэл “ON AIR” гэдэг шиг анхааруулгыг тусгайлан гаргуулсан вакуум өрөөнийхөө /мөрөөдөж байгаан/ хаалган дээр “ЭНД БЯСАЛГАЛ ХИЙЖ БАЙНА” гэж бичүүлээд суудаг ч юм билүү.

ГЭХДЭЭ л өдөр бүрийн ард гарч, бясалгалаа амжилттай дуусгаж чадах тэр мөч хамгийн амттайг хэлээд яахав.

Товчхондоо өдөрт 4 цаг орчноос тасарч гүн гүнзгий “бясалгалд” суун байж сая нэг санасандаа дөхөж очсон ажлыг гараасаа гаргана гэсэн үг л дээ. НЭЭХ СҮРТЭЙ ЯРИАД БАЙНА УУ. Яг л ийм юм даа. Анхаарал л суларвал тэгээд л нэг үг буруу бичигдэж би хоолойндоо олс зүүхээс наагуур байдалд орно гэсэн үг дээ.

Гэтэл нэг дэхь өдөр анхаарлын багахан сарнилаас болоод нэг өгүүлбэрийн 3 үгийг алгасан уншсан би маш том алдаа гаргачихав. Учир нь өдөр бүрийн “бясалгалын” минь хажуугаар гэнэтийн гэсэн тодотголтой “зазууран” ажил дээр цаг гаргахаас өөр аргагүй болов. Би угаасаа энэ гэнэтийн, сандралын, гэнэт сэхээрсэний ажил гэдэгт ямар дургуй гээч. Ер нь миний төлөвлөгөөнөөс гадуур орж ирсэн зүйлд их тааламжгүй “хялав цэхэв” ханддаг. Яг тэрчлэн бушуу туулай борвиндоо баастай гэдгийн адил л юм болсон доо угаасаа ч. Ядаж тэр өдөр принтер нь ажиллахгүй би гэдэг хүн хэдэн хар мөрийг цагаан цаасан дээр буулгаж чадаагүйн улмаас комоос ком руу шилжин харахдаа 3 үг орхин уншсанаа мэдээгүй байжээ. Эхлээд алдаа гаргаснаа дуулаад чихэндээ итгээгүй ч нягтлан ахин хартал яалт ч үгүй нүдэнд минь тухайн үед үл үзэгдэх нөмрөг хэдэрлээд харагдаагүй өнөөх 3 үг дурайтал томоор харагддаг байгаа. Нэгэнт би бурууг хийсэн болохоор хариуцлага хүлээхээс өөр аргагүй ч МЭДЭХГҮЙДЭЭ БИШ МЭДДЭГ МАШ ЖИЖИГХЭН ЮМАНД алдсанаа бодохоор өнөөдөржингөө бухимдав. Бүхэл бүтэн өдрийн тал ажлыг нэг цагт хийхэд хүргэсэн цагийн байдалд гомдох уу аль эсвэл хажуу дэргэд суухдаа чимээ гаргаж түчигнэдэг анхаарал төвлөрөхөд саад хийх хүмүүст уурлах уу хэн мэдлээ. Унасан бөхөд шалтаг мундах биш дээ гэх боловч 6 жил ажил хийхдээ би хэзээ ч ийм тэнэг алдаа гаргаж байгаагүй болохоор тайвширч үнэхээр чадахгүй л байна. Гэхдээ л би хэзээ ч аливаа ажлыг анхны нооргоор хийж эцсийн хэрэглэгчидэд өгч үзээгүй. Хийсэн зүйлээ дор хаяж гурван удаа шалгаж нягталдаг заншилтай. Нэг өгүүлбэр дээр ч би өдөржингөө ажиллахаасаа залхдаггүй. Гэтэл надад энэ алдаа “гаргуулсан” ажил шалгаж хянах хугацаа өгөх нь байтугай материал дээрээ бүрэн гүйцэд ажиллах ч боломж гаргаагүй шүү дээ гэж өөрийгөө өмөөрмөөр санагдана. Намайг алдаа гаргачихлаа гэж хэн ч зэмлээгүй ч би өөрөө өөрийгөө үзэн ядах хүртэлээ зэмлэсээр өнөөдрийг барав даа.

Бухимдсандаа өдөр ажлаасаа эрт гараад явчихсан. Тэр өрөөнд байхаар улам бүр давчидаад байсан болохоор гараад явсан нь надад хамаагүй дээр байлаа.

Хамгийн тэнэг нь гуравхан үсэг миний бүхэл бүтэн 6 жил хөдөлмөрлөсний нэр хүндийг унагааж өөрөө өөртөө дайсан болгоход хүргэж байгаа явдал юм даа.

Гэхдээ би ажил хийх дуртай.

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

новогодние анимашки

ХҮСЭЛТ

Жижиг гэлтгүй цаг заваа гарган бичсэн болохоор аль нэгэн бичлэгийг copy, paste хийвэл нэрийг эсвэл блог хаягийг дурьдахыг хүсье.

About Me

My Photo
Нээх сайхан ...

Зурвас иржээ