Эх орон юунаас эхлэдэг вэ.

Найзуудаа надад туслаач. Надад эх орон юунаас, хаанаас эхлэдэг вэ гэдэг асуултын олон талт хариултаас базах нэгдсэн нэг дүгнэлт хэрэгтэй байна. Харин таны хариултыг авахаас өмнө өөрийн бодлыг бичье. Нэмж хачирлаж, баяжуулан аривжуулна уу.
Азийн цээжинд орших миний Монгол орны уул, ус, ургамал мод болгон Монгол гэдгээр овоглогдож дэлхийд хаяглагдана. Харин энэ бүх элс шороо, чулуу, мод, ургамал бүрийг өмчлөх, зөв захиран зарцуулах ариглан хямагдах эзэнгүй бол зүгээр л нэг хоосон зүйлс. Иймээс эдгээр хаяглагч, өөриймшүүлэгч нь хүн та, Монгол хүн та.
Иймээс Азийн хавтгай дээр хил хязгаараа тогтоосон газарт орших нэг ширхэг чулуутайгаа, тэр чулууг хайрлах сэтгэлтэй Монгол хүн та өөрөө багтаад миний эх орон. Иймээс миний эх орон Монгол хүнээс, Монгол хүнд өмчлөгдсөн нэг ширхэг чулуунаас эхлэнэ. Гэхдээ би монгол хүн гэдэгт морь унаж чаддаг, хонь хариулдаг, өргөн шанаатай, онигор жартгар нүдтэй, намхан хамартай типичний буюу цэвэр цусны Монгол хүний талаар яриагүй юм. Зүгээр л Монгол гэх юм болгоныг зүрх сэтгэлээрээ хайрлаж чадах, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө амь биеэ биш юмаа гэхэд өмссөн цамцаа хайрлахгүй зүтгэж чаддаг, хэний ч өмнө энэ миний юм хэмээн ухамсартайгаар хамгаалж чадах хүнлэг сэтгэлтэй хүн бүрийг Монгол хүн хэмээн нэрлэж байгаа юм /Ухамсартайгаар гэдэг нь цээжээ нүцэглээд буу шийдэм агсаад Монголын газар шороон дээр байгаа харийхныг хялааж харахаас ангид байхыг хэлж байгаа юм/.
Нэг үгээр Монгол хүн бүрээс эх орон эхлэнэ. Тэгвэл эхлэлийг зөв тавих ёстой юм. Зөв эхлэлийг тавих монгол хүн өөрөө ямар байх ёстой вэ.
1. Хүнлэг сэтгэлтэй ухамсарт
2. Боловсролтой, хөдөлмөрч
3. Эх орныхоо түүх соёл, зан заншилыг мэддэг мэдэрдэг, мэдрүүлдэг
4. Юугаараа бахархах ёстой гэдгийн үнэ цэнийг ойлгодог байх ёстой.
Миний бодлоор эх орон надаас эхлэнэ Харин таны хувьд?
Хариулт бүхэн надад үнэ цэнэтэй байх болно. Саналаа өгөх хаяг: oogii987@gmail.com; buyant_oogii@yahoo.com

Би хаана явна вэ? гэх асуултанд E-blogger 2007 ямар хамаатай гэж ...

2007 оны 7-р сарын 26-нд Их Монгол уушийн газарт болсон блогчдын уулзалтанд очлоо. Блогчдын уулзалтын төсөөлөл бүдэг бадаг. Яг үнэндээ блог нэр, блогийн чөлөөт үзэл бодлын цаана visual утгаар хэн байдгийг мэдэхгүй ч, visual болон ideal –аар хэн байж болохыг мэдэх гэж очсон юм. Мөн өвөртөө бас нэг далд “санаатай”. Уулзалтанд ирсэн хүмүүсээс би нэг хүнийг зүс танихаас бусад нь миний хувьд первый взгляд байлаа. Блогчид өөрсдийгөө танилцуулж байна. Дийлэнхи нь IT инженерүүд, IT инженерүүд биш байлаа гэхэд IT сонирходог хоббитонгууд гэнэ. Гэхдээ блог уулзалтаас юм бичих дуртай, бодсон, бичсэнээ хүмүүст хүргэх сонирхолоор блог нэрэн дор нэгдсэн болох нь үнэртэж байлаа. Харин уулзалтанд ирсэн блогчдоос би отгон нь байсан юм. Харамсалтай нь миний өвөртлөж очсон зорилгоо биелүүлэхэд маань хүрд эргүүлэх боломж олдсонгүй юу аль эсвэл хүрд эргүүлэх боломжийг би олж харч чадсангүй юу ямартай ч би өөрийгөө “би ООГИЙ” гэхээс өөр дорвитой үг унагаж чадсангүй. “Би ООГИЙ” гэдгээс хэтрэхгүй байсаар байгаад нэг мэдэхэд Үнсгэлжингийн 12 цагийн харанга хариугүй дэлдэхэд хүрч, миний 26-ны үдэж гадуур явах визний хугацаа дуусаж байгааг сануулахад би блог уулзалтыг орхилоо.
Таксинд суугаад гэр хүрэх замд би бодож байх юм. “Би хаана явна вэ” гэж ... Уулзалтанд ирсэн 2,3-н дунд эргэм насны блогчдыг эс тооцвол блогчид дандаа миний үеийхэн юм байна гэж “мэргэн бөөдийдлөө”. Хэдийгээр блогчид надад хандаж өндөр нам өргөн бүдүүн бэлхүүс өгзөгнийхөө хэмжээг хэлээгүй ч “арьсан дээр нь гарсан үрчлээсийн гүнийг” см-тэрлээд миний үеийнхэн гэж дүгнэсэн юм. Миний үеийхэн байлаа гэхэд ”би хаана яваагийн” шалтгаан яагаад болсон вэ гэвэл ...
Блогчдыг би ингэж дүгнэж байх юм. “Гадаад дотоод явж гахай тахианы мах идсэнээр нь уралдуулан дүгнэвэл бүгд ялгаагүй онцсайн дүн, хийсэн болоод чихэнд дуулгаад амжсан, хийж байгаа болоод хийх гэж байгаа амжилтаар нь дүгнэвэл бас л бүгд ялгаагүй онцсайн, ” авч байх юмаа. За ямартай ч блогчид гэдэг чинь бүгд л өөрийн гэсэн бодолтой, өмнөө тавьсан зорилготой, хийсэн юмтай, хийдэг ажилтай, хийх гэж байгаа юмтай хүмүүс байдгийг мэдэж авлаа. Ингээд л би өөрөөсөө “Би хаанаа явна вэ” гэж асуухад хүрсэн байгаа юм даа.
Бодож харьцуулсаны эцэст би хаана яваагаа мэдэхгүй төөрчихөж. Магадгүй луужин эвдрээд би зүг чигээ алдчихсан дээшээ тэнгэр цэнхэр доошоо далай цэнхэр задгай усанд залууртай мөртлөө сэлүүргүй завин дээр ганцаараа суугаад явж байгаа юм байна. Төөрчихжээ гээд уйлах гэтэл ямар ч гэсэн би төөрсөн боловч амьд байна, төөрчихсөн яваагаа мэдэж байна, анх далайд гарахдаа хаана хүрэхээ төлөвлөж байсан болохоор луужингүй ч гэсэн яваад байх хэрэгтэйг, азаар цаг агаар тогтуун байгааг, төөрөхөд минь хаяад явсан “нөхдөө” гүйцэж түрүүлэх ёстой гэх мэт давуу талыг олж хараад нулимсаа тэвчлээ.
Урагшаа ... өөр яахав. Иймээс би дүрмийн дагуу тэднийг гүйцэж түрүүлчихээд хүрэх боомтдоо оччихоод буцах хаяггүй мэндийн захиа илгээнээ.



My proud - My country /my travel photo series/

Õàìãèéí ñàéõàí ç¿éë çºâõºí õºäºº áàéäàã

Хөдөө өнгөрөөсөн арван хэдхэн хоног надад маш их эрч хүч, энерги өгсөнийг би мэдэрч байна. Би бас өөрийгөө яг л сахиусан тэнгэр шиг “цагаахан” болсоныг мэдрээд ч байх шиг.
Өмнө нь ажлаас гэр хүрэх замд, биенээ үл хүндэтгэõ жолоочдын õºìñºã àòèðñàí турхираан, юу юугүй шуурганд хөөгдөж байгаа мэт яаран сандрах хүмүүсийн холхион уурыг минь барж ажилдаа гаргах ¸ñòîé áàéñàí энергийг минь хоромхон зуур þó ÷ ¿ã¿é сорж орхин эргээд ор луугаа очиод хөнжилөө толгойн дээгүүрээ хэдрээд унтаад өгмөөр санагддаг байсан юм. Хөдөө явахаас өмнө !!!
Үйлчилгээний газар ороод “хэрэглэгч хаан” гэх уриан дор өөрийгөө хэрэглэгч хэмээн дээдлэн үйлчлүүлэх гэснийхээ төлөө амаа алгадуулах шахан дэлгүүрээс хөөгдөх нь халаг болж, ÕÀÀßÀÀÄÀÀ арай нэг дээгүүр соёлтой гэмээр газрын үйлчлэгч нарын ууртай албадлаган инээд - энэ бүхэн хөдөө амарсан арван хэдэн хоногийн цэвэр агаарт угаагдаж, бүр байтлаа тэр бүхний өºдөөс ажигч үгүй инээж чадахтайгаа болчихжээ. Магадгүй зарим нэгэн хүмүүс энэ хүн чинь амраад ирсэн биш тэнэг болчихоо юу даа гэж харахаар “гүндүүгүй“ болчихож. Хөдөө яваад ирсэн чинь !!!
Гэм хоргүй амгалан занд буруу зүйл байхгүй гэж би боддог.
Ямартай ч би хүний харилцааны хамгийн сайхан, мөн хүний мөн чанарын хамгийн цагаан нь, балар эртний үед наашлаад бидний дайжин зугтаад байгаа хөдөө орон нутагт байдаг гэдгийг маш ихээр мэдэрсэн сайхан амралт боллоо. Энэ бол хүнийг хүн ãýäýã óòãààð хүндлэхийг ухаарсан îþóí ñàíààíä ìèíü ãàðãàñàí ололт !!!
Ингээд миний тархинд агаар сэлбэх air conditionar тавьж, Утаанбаатарын нүүрсний тортогт угаартсан тархины нугалаасыг минь сүүгээр цайлгасан арван нэгэн өдрийн амралтын тухай доор хүүрнэе.
Хэрэв та оффисын ажилтай, цагаан захтан нэгэн бол ...
Õýðýâ дотор гэдэс тань хэд дахин цэвэршүүлсэн крантны усанд зэв идчихээд "гэдэс" алдаад байгаа бол ....
мөн салхинд арьс нь борогшин сэвхдсэн ч, ººðèéí òàíü нарнаас óõààíãóé нуун хайрладаг арьснаас чинь цагаахан сэтгэлтэй /яг үнэндээ арьстай ч зүйрлэлтгүй л дээ зүгээр л миний ажигласанаар хотын хүмүүс юунаас ч илүү нарнаас айдаг юм билээ/ хөдөөний хөдсөн дээлтийг шоовдорлогд÷èéí íýã áîë ....
хөдөө амарахаас төвөгшөөн, тив алгассан амралтанд санаархагч нэгэн бол .... /тив алгасан амрах ч муу ç¿éë үгүй л дээ. гэхдээ эх орноо мэдэрчихээд "манайд ийм байдаг" гээд зүйрлэх бахархалтай байвал таны аливааг харах мэлмий тань улам тод байх болов уу гэж/ .....
миний дор мутарласан аян замын тэмдэглэлийг уншаасай гэж хичээнгүйлэн биш “тусгайлан” хүсэж байна.

Аялалын эхний өдөр: Хустайí нуруу - баярламаар мөн бахадмаар

Аялал эхлэлээ, хөдөө явлаа. Ингэж бодохоор сэтгэл минь хөºрөөд, уралдаанд сойсон морь шиг хамрын самсаа шагшираад галзуу солиотой нь мэдэгдэхгүй өөрийн эрхгүй нулимс нүдэнд цийлэгнээд нэг л болох биш. Хэтрүүлж байна гэж бүү бодоорой яг ингэсэн юм шүү. Учир нь энэ миний, магадгүй эх орондоо дараагийн таван жилийн турш хийхгүй аялал байж болохыг зүрх сэтгэл минь мэдэрч байгаа бололтой.
Машины километр ахиж, хотын бараа тасрах тусам хамрын шуухèтíàа арилж, нүдий өмнө сүүлийн хоёр жилийн турш гүйгээд салахаа байсан усан хөшиг үгүй болж, àðüñàíä ìèíü òàñ õèéòýë öåìåíòëýãäñýí үл үзэгдэх хотын өмхий плитаа хээрийн салхинд ховх ховх үсэрч байгаа юм шиг мэдрэмж өөрийн эрхгүй төрнө.
Утаанбаатар баяртай.
Хээрийн тэнэмэл салхи өвсний үнэрийг тээсээр хамарт минь аваачихаад, ер бусын сайхан үнýрийг мэдэрсэн хамарны минь насос тун сайн ажиллаж тус үнэрийг шууд л сорч аваачиад төв мэдрэлийн хэсэгт аваачив.
Төв мэдрэлийн систем минь баярлаж байна гэж жигтэйхэн. Баярлаж байгаагийн илрэл нулимс болон хацар даган урслаа. Тиймээ би хөдөө явж байгаа нь энэ ажээ. Хөдөө өссөн болоод тэрүү энэ бүх таатай мэдрэмж надад өөрийн эрхгүй аз жаргалтай хүүхэд насыг минь дэс дарааллан эргүүлэн санóóëлаа. Нүдний өмнө өнгөрсөн үеийн кадр жирэлзэнэ.

Учраа мэдэхгүй баярлаж явсан би машин маань зуу гаруй километрийг туулсаныг ч мэдсэнгүй. Нэг мэдэхэд бид хотоос зуун километрийн алсад орших тахь àñðàí õàìãààëàõ Хустайн Нуруун цогцолборт газар ирсэнийг мэдсэнгүй.

/¿ðãýëæëýë áèé .../



APPEARANCE AND REALITY /English version/

To appear wise, one must talk
To be wise, one must listen
To appear to do good, one must be busy
To lead, one must know when to stand aside
To appear caring, one must give advice
To be caring, one must give space
To appear to love, one must know how to give
To love, one must know also how to receive
To appear happy, one must smile
To be happy, one must be free with tears
Failure to discipline a child who does wrong teaches weakness
Discipline in anger teaches evil
Discipline out of justice teaches goodness
One can be unhappy by oneself but to be truly,
Tormented one must love
THE SECRET OF HAPPINESS IS SIMPLE
Be loving, giving, caring
Why, then, are so many unhappy?
Because they are afraid to love, care and to give
Love is a stream that knows no borders
Passports, visas, lengths of stay
Laws, and papers, rules and orders
All these lies it sweeps away
Love knows no color, race or creed
Spilling over states at will
Submerging memory in need
Drawing walls in waters still
No bar can block it as it flows
Tumbling towards eternity
Gathering wisdom as it goes,
Yearning for our common sea

Cordially, OOGII

Bodit baidal ba uzegdex turx /Mongolian version/

Ухаантай харагдахыг хүсвэл ЧИ
Ярих ёстой бол,
Ухаантай байхын тулд ЧИ
Бусдыгаа сонсож сур
Сайн үйл хийж байгаа мэт харагдахыг хүсвэл
Завгүй гэгээнтэний дүрд хувирах ёстой бол,
Сайн үйл хийхийн тулд
Ханш нь агшинд солигдох хий хоосон "ногоон"д бус нэрийг чинь мөнхөд
сийлэх сэтгэлийн хатавчинд сөгдө
"Тэргүүлэгч" байхыг хүсвэл ЧИ
Өөрийгөө нэгдүгээрт авч яв
Бусдыг манлайлахын тулд
Даруухан байж сур
Бусдыг асрамжлахыг хүсвэл ЧИ
Чин сэтгэлийн зөвлөгөө өг
Бусдаар халамжуулахыг хүсвэл
Өөртөө нэвтрэх орон зайг тэдэнд тавьж өг
Бусдаар хайрлуулахыг хүсвэл
Хайрыг хэрхэн өгөхөө мэддэг бай
Бусдыг хайрламаар байвал
Хайрыг хүлээж авахад өөрийгөө бэлтгэ
Аз жаргалтай харагдахыг хүсвэл
Инээж сурах хэрэгтэй
Аз жаргалтай байхын тулд чи хорсол хилэнгийн үйлийг
Ухааны сүлдэнд даатга
Бурууг хийсэн хүүхдийг зэмлэлээр чи бөмбөгдсөнөөс
Бурууг хийсэн түүний алдааг хэлж сургамжил
Уураа чи үл тэвчвэл
Өөртөө зовлонг дуудаж, дотоод ертөнцийн чөтгөрийг амилуулна
Харин хайрыг амсах зүрх чамд мөнхийн гэгээрлийг өгнө
Зовлонгийн шалтгааныг бусдад нялзаах нь зовж буй нь шинж бус
Харин сохорч буйн илрэл
Иймд аз жаргалыг бүтээхийн тулд
Хэн нэгээс зүрхээ харамлахгүй
Галзуу дурлалын дөлөнд бүрэн биш дутуу шатаад нэг үз
Аз жаргалын нууц юунд нуугддаг вэ
ЭНЭ нь
Энгийнд орших агуа хүлцэл
Хайрлах, харамлах, өгөхөд дулдуйдах бус сөхөрсөн энэрэл
Чиний эргэн тойронд хөмсөгөө атруулан зовлонд дарлуулагчид
БҮГД амьдрахын учрыг хэтэвчиндээ даатгасан "гобсекууд" /шимэгчид/
Өөрийгөө танихаас таниулахаас булзсан жүжигчид

Copy right to OOGII /өмчирхөв/

About blog

Би ном унших тоолондоо ямарваа нэгэн зүйлийг өөртөө авч үлдэж байхыг боддог. Саяхан уншиж дуусгасан “Дэлхий бөөрөнхий биш” гэдэг номноос олж мэдсэн хамгийн дэвшилтэт санаа нь блог гэж “юмны” тухай байлаа гэж өөрийн зүгээс дүгнэж байна. Нэг юмыг олж мэдсэн л бол, хэрэгжүүлэхийг хүссэн бол, заавал цаана нь гарч байж санаа минь амардаг “өттэй” зан минь хөдөө аялалаар явсан хэдэн өдрийн цэвэр агаар, сонин хачинд арай гэж дарагдаж явлаа. Блогдоо тийм ийм юм бичнэ гээд толгойд минь сав л хийвэл элдэв бодол эргэлдэж, бичих зүйлс минь өнгө будагтайгаа төсөөлөгдсөөр миний memory-ийн зай пиг дүүрээд байсныг нуугаад юу гэхэв. Харамсалтай нь яг суугаад бичихээр бичиж байсан зүйлс минь нэг л гологдоод болж өгөх биш. Гэхдээ миний бодол, миний санаа гэж бодоод тавих нь зүйтэй гэж бодож байна.
БЛОГ ГЭЖ САЙХАН ЮМАА. Юм хөгжинө гэдэг чинь бүр ч сайхан юм. Энэ их эрмүүн хөгжлийн цаг үед би гэдэг хүн, алийг нь дагаж хөгжихөө мэдэхгүй “алмайрч” зогсох бас ч үгүй мөн сайхан юм. Блогийн тухай хожуу ч гэсэн мэдсэндээ баяртай байгаа шүү.
БЛОГ ГЭЖ САЙХАН ЮМАА. Манай гэрийхний хэлдэгээр над шиг өрөнд идэгдсэн хятад шиг байнга юм бодож, төрсөн санаагаа, бодсон бодлоо заавал хэн нэгэнд алба юм шиг дуулган байж санаа нь амардаг, мөн цаасан дээр ямар нэгэн зүйл ээрчин байж загатнаагаа арилгадаг “өвчтэй” юм шиг өттэй “нөхөрт” бүр ч зүгээр эд юм гээч. Ингээд хоолойн дээр минь тээглээд гарч харайх гээд тэсэн ядан байгаа тэдгээр үгсийг бусдад хүргэх сайхан зам нь үүнээс өөр юу байх билээ гэж би олзуурахлаа.
Би гэдэг хүн чинь нөгөө нэг нүүдэлчний үр садад яах аргагүй удамшисан хүний чихэнд дуулгадаг заншлаас холдож, суурьшмал соёл иргэншлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилийн үр шимээс хүртэж, блог гээч юманд тал засаж зөөлөвчтэй сандал дээр шигдэн суугаад арван хурууныхаа өндөгийг чаддаг л юм бол эвэрштэл бичээд амныхаа залиаг арилтал чатлах боломжтой болжээ.
БЛОГ ГЭЖ САЙХАН ЮМАА. Улс төр нийгмийн өнцөгөөс талархалаа илэрхийлье гэвэл 90-иод оны ардчилагч нарт баярлахгүй байхын аргагүй бизээ. Магадгүй эрс шулуун, хурц эрэмгий үгтэй Чойном гуай миний энэ үед амьдарч байсан бол амьд сэрүүндээ адлагдаж бус, харин үнэлэгдэж амьдрах байсандаа гэсэн блогийг магтах үгээ олж ядахдаа өнгөрсөн үеийн шудрага ёсны баатрын араас харамсан байж “талархалаа” илэрхийлж суух юун. Би нэг хадуурахаараа “бөөсөнд ч” хамаагүй зүйл ярьчихдаг буруу гэмээр зантай учраас ингэсгээд блогийн тухай төгсөе дөө.
Ингээд блогч нартаа үзэл бодлоо илэрхийлэхийн эрх чөлөөнд “амгаагаа авч хадуурах биш” харин хазаараа тааруулчихаад, “хондлойгоо” багахан шиг холгуулчихаар цогиулахыг хүсье. Миний блогд тавтай морил.